Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

8. Уул уурхай ба байгаль орчин

Байгаль орчны хамгаалалт
Уул уурхайн компаниуд металл болон ашигт малтмал олборлож боловсруулдаг бөгөөд түүнийг хүн төрөлхтөн ахуй амьдрал, ажил төрөл, амрах үедээ түүнчлэн сансар судлал, гараг хоорондын аялалд ч хэрэглэдэг. Үүний зэрэгцээ энэ бизнест ажиллагсад өөрийн ажлыг байгаль орчин хамгаалах арга хэмжээтэй уялдан, хариуцлага хүлээх тогтолцоотой болохыг эрмэлздэг юм Уул уурхай нь газар, агаар ба усыг эвдэж бохирдуулахгүй, улмаар
зохистой ашиглахыг шаарддаг. Энэ аж ахуй нь эдийн засагт ашиг өгөхийн зэрэгцээ олон нийт, ард иргэд ч уул уурхайн үйлдвэрлэл нь байгаль орчинд ямар нөлөө узуүлэх, ямар ач холбогдолтой гэдгийг улам их сонирхож, санаа тавих болжээ.
 
Уул уурхайн компанийн олборлож буй металл болон аж үйлдвэрийн ашигт малтмал нь байгаль орчинг бохирдуулагч болдог. Үйлдвэрлэлийн явцад ашигт эрдсүүдийг ялган авахын зэрэгцээ түүнийг дагалдах эрдэс болох хүхэр, хүнцэл зэргийг зөв ялган авахгүй бол байгаль орчныг бохирдуулагч болдог. Ажахуйн компаниудын үйл ажиллагаанд хэрэглэгддэг шатахуун, химийн бодисууд нь байгаль орчныг бохирдуулах өндөр магадлалтай байдаг. Уул уурхайд болгоомжтой хандаж, зөв хэрэглэхгүй бол байгальд асар их хортой бодис ялгаруулдаг.
 
Уул уурхайн үйлдвэрлэлээс үүсч буй бохирдол нь нийт иргэдэд гэхээсээ илүү тухайн компанид ажиллагсдын эрүүл мэндэд илүү их хортой, сөрөг нөлөө үзүүлдэг байна. Жишээлбэл, уул
Уул уурхайн байгаль орчныг хамгаалах төлөвлөлтийн үе шат:    
Хайгуул хийх үе шатанд: 
   
□    Байгаль орчны ерөнхий судалгаа,
□    Анхны олон нийтийн санал
Судалгааны үе шат:    
□    Уул уурхайн арга технологийг сонгох
□    Анхны зөвшөөрөл авах
Уурхайг хегжүүлэх үе шат:
□    Хаягдлын  цөөрмийн зураг төсөл
□    Ашиглагдсан усны системийн зураг төсөл
□    Уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах
□    Эцсийн зөвшөөрөл авах
Үйлдвэрлэлтийн үе шат:
□    Үйл ажиллагаа эхэлсэн тухай мэдэгдэх
□    Агаар, ус ба хөрсний чанарыг хянах
□    Хог, хаягдлын менежмент
□    Ашиглагдсан усны системийг тогтмол ашиглах
□    Муу усны  цөөрөм болон хатуу хаягдлын овоолгыг хянах
□    Уурхайн хаалтын ажил
□    Уул уурхайн хаалт:
□    Муу усны  цөөрөм, хог хаягдлын овоог хучиж тэгшлэх
□    Барилга байгууламжийг нурааж зайлуулах
□    Цэвэрлэгээ хийж дуусгах
□    Усны чанарыг үргэлжлэн хянах
уурхайн олборлох ихэнх үйл ажиллагаанаас үүсдэг тоос шороо, чимээ шуугиан зэрэг нь хүмүүсийн эрүүл мэндэд асар их хортой төдийгүй ажлын талбар дээр байгаа хүмүүст шууд нөлөөлдөг. Уран олборлодог уурхайд анхаарах ёстой гол зүйл бол радиактив буюу цацраг идэвхт хорт туяаны үйлчлэл байдаг. Компаниудын хувьд байгаль орчинд хамгийн бага хорт нөлөө үзүүлэх ашигт малтмалын нөөцийг олж, олборлож, гаргаж авах үүрэгтэй. Үүнийг биелүүлэхийн тулд маш өргөн хэмжээний байгаль орчинг хамгаалах бащ арга хэмжээг хэрэгжүүлдэг. Үүнд уул уурхайн хайгуул хийх явцдаа газрыг болгоомжтой хөндөх, харьцах; газрыг нөхөн сэргээх, орчин тойрны өнгө төрхийг сэргээх, менежмент хийх уул уурхай, металл боловсруулах процессыг явуулахдаа байгаль орчинг тогтмол хамгаалах үйлдвэрлэлийн арга технологийг ашиглах; газрыг нөхөн сэргээх, хөрс ургамлыг сайжруулах зэрэг арга хэмжээнүүд хамрагдана.
 
Уул уурхайн компани, түүний хувьцаа эзэмшигчид ба олон нийтийн хувьд байгаль орчны хэвийн үйл ажиллагаа, хариуцлага зэрэг нь чухал ач холбогдолтой асуудал байдаг. Ихэнх компаниуд өөрийн жилийн тайландаа байгаль орчин хамгаалах асуудлын талаарх мэдээллийг хавсаргасан байдаг бөгөөд өөрийн үйл ажиллагааныхаа явцад газар, ус ба агаарын чанарыг сайжруулах арга хэмжээний талаар хувьцаа эзэмшигчдэд болон олон нийтэд тогтмол мэдээлдэг.
 
Хуучин он жилүүдэд
Хүн төрөлхтөн өөрийн гэр орноо дандаа цэвэрхэн байлгаж байгаагүй. Уул уурхайн үйлдвэрлэлтийн хуучин процесс нь хаягдлыг түүний физик, химийн
үйлчлэлийн тэнцвэртэй байдлыг үл харгалзан дандаа каяж байсан. Уул уурхайн хайлуулах технологи агаар мандал, нуур болон голыг бохирдуулдаг. Жишээлбэл, зарим алтны хүдрүүдийг зүгээр л шатаадаг байсан. Энэ хүдэрт агуулагдах хүхэр, хүнцлийг хий болтол халааж агаар мандалд гаргаж хаядаг байсан. Өөр нэг техник болох амалгаци цуглуулах процесст алтыг хүдрээс гаргахын тулд мөнгөн ус хэрэглэдэг байсан. Мөнгөн усыг буцалгаж ууршуулан алтыг үлдээдэг. Энэ явц нь орчин тойрныг хамгийн их бохирдуулдаг металл болох мөнгөн усыг агаар мандалд гаргаж хөрс, усан санд хог хаягдлаар дамжин нэвтрэн ордог. Төмрийн үйлдвэр, түүний хайлуулах зуухнаас гарсан хорт хий агаар мандалд шууд цацагддаг байв.
 
Хүмүүс сүйрч, бохирдсон байгаль орчин муу, сөрөг нөлөөтэй гэдгийг ухамсарлаж эхэлснээс хойш байгаль орчны талаарх хараа хяналт хатуу, улам бүр нарийн болсон. Төрийн төв байгууллагууд нь аж үйлдвэрүүдийн хогийн овоо, орчныг бохир заваан болгож байсныг таслан зогсооход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Аж үйлдвэр хөгжсөн ихэнх орнууд агаар бохирдуулах, гол мөрөн, усан санд муу ус хийх, хатуу хог хаягдал хаяхыг хориглосон дүрэм журамтай. Хөгжиж буй улс орнуудад ч гэсэн байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, дүрэм журмыг баталж ирсэн.
 
Эдгээр хууль тогтоомж, түүний хүлээлгэх үүрэг хариуцлага нь хүн бүхний ашиг сонирхолд нийцдэг юм. Иймээс уул уурхайн компаниуд өерийн үйл ажиллагаагаа хянаж, хүрээлэн буй орчин тойрноо хэт их гэмтээж бохирдуулахгүй байлгахын тулд өөрийн дүрэм журмыг боловсруулж, түүнийгээ мөрдөж эхэлсэн. Энэхүү журмыг эх орондоо төдийгүй гадаад улсад ч нэг адил баримтлах ёстой юм.
 
Уул уурхайн ажиллагаа эхлэхээс өмнө
Байгаль орчныг хамгаалах энэхүү ажил нь уул уурхайн хайгуулын ажил эхлэхийн хамгийн эхний үе шатанд буюу хүдэр гаргаж авахаас өмнө эхэлдэг. Энэ үе шатанд компаниуд хайгуул хийх, өрөмдөх, суваг шуудуу татах, зам тавих болон энэ төрлийн бүсад ажиллагаанаас гарах сөрөг үр дагаврыг бууруулах бүхий л арга хэмжээг урьдаас төлөвлөдөг. Хайгуулын ажил орчин тойронг бараг сүйтгэдэггүй бөгөөд зөв төлөвлөгдсөн тохиолдолд
аливаа ажлыг газар, ургамал болон зэрлэг амьтдыг хамгийн бага сүйтгэдэг хэлбэрээр гүйцэтгэж болно. Иймээс ч компаниуд, орон нутгийн ард иргэдэд өөрийн үйл ажиллагаагаа танилцуулж байх нь чухал. Уул уурхайн төлөвлөлт эхлэхээс өмнө иймэрхүү уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах нь орон нутгийн иргэдтэй харилцаатогтоож,тэднийсанаа бодол, хүсэл эрмэлзлэлийг сонсох, тэдгээрийг энэ талаарх бодлогод тусгах зэрэгт ихээхэн ач холбогдолтой юм
 
Олон нийтийн дэмжлэгийг авч, тэдний итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд уул уурхайн компаниуд тухайн нутгийн хүмүүсийн ажиллаж, амьдарч буй эко системийг нь хүндлэн, түүнийг хамгаалах багц арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Нүх, цооног гаргадаг алмаазан өрөмдлөгт хэрэглэгддэг өрөмдлөгийн шингэн, тослох материалууд усанд орж шингэх боломжтой тул үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Гүний усыг бохирдуулахгүйн тулд энэ усыг тусгайлан хадгалж тээвэрлэх ёстой. Өрөмдсөн худаг, нүх, цооногийг үл нэвтэрдэг бетон эсвэл бентонит (шаварлаг төрлийн материал) -оор дүүргэж битүүмжилснээр гүний усыг хорт бодисоор бохирдуулахаас сэргийлдэг.
 
Ашигт малтмалын хайгуул хийхэд бас баазын хог хаягдал зайлуулах томоохон асуудал гардаг. Энэ нь зөвхөн хог тарихаас болгоомжлохоос илүү тусгаарлагдсан баазын шатахуун, хүмүүсийн хаягдал, хогийг байгаль орчинг бохирдуулахгүйарга, технологиор зайлуулах шаардлагатайг илэрхийлж байгаа юм.
Түндрын бүс нутаг г.м экологийн нарийн тогтолцоотой газруудын төрийн байгууллагууд хайгуул хийж байгаа компаниас түүний ажиллах зөвшөөрлийг шаардахын зэрэгцээгээр хайгуулчдын хийх ажлын хүрээг хязгаарлаж өгдөг. Зэрлэг амьтан, ургамлыг хэзээ ч сүйтгэж болохгүй. Зөв сайн төлөвлөлт, хянуур болгоомжтой, аж ахуйч байдлаар хандаж чадвал уул уурхайн хайгуулын ажлын сөрөг үр дагаврыг багасгах боломжтой. Сүүлийн жилүүдэд уул уурхайн аж үйлдвэрийн гол чухал холбоо болох «Канад улсын хайгуул, хөгжлийн холбоо >> ЕЗ «Хайгуул явуулахад байгаль орчны хамгаалалт илүү ач холбогдолтой байх» гэсэн багц удирдамжийг боловсруулсан. Энэ нь ашигт малтмалын хайгуул хийдэг компаниудын олон жилийн турш хуримтлуулсан туршлага, мэргэжлийн дүгнэлтэнд үндэслэж, байгаль орчиндажил гүйцэтгэх явцад туунд үзүүлэх сөрөг нөлөөллийг хязгаарлах тухай  мэдээлэл  байдаг  учир энэ нь хайгуулчдад хэрэглэх заавар болдог.
 
Эдийн засгийн сонирхол, ашгийг илэрхийлсэн техник, эдийн засгийн үндэслэл гарсны дараа төслийн загварыг хийхэд шаардлагатай өгөгдөл гаргаж авах судалгаа, сонгогдсон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлдэг. Мэргэжилтнүүд орчин тойронтой хамааран үүсэх бүх асуудлуудыг судалж ирээдүйн шинжилгээний үр дүнтэй харьцуулж, үнэлэх үндсэн мэдээлэл, өгөгдөл үүсгэдэг. Судалгааны олон чиглэлийн зарим нэг нь бол: хөрсний бүтэц, уурхайн ойр хавийн усан системийн металлын концентраци-баяжмал, амьтан, ургамал зэрэг байгаль орчинг бүрдүүлэгч хэсгүүд, агаарын чанар ба цаг агаар, түүхийн ба соёлын талууд болон бусад мэдээлэл, өгөгдлүүд, Эдгээр мэдээлэл, өгөгдлүүд тухайн уул уурхай ашиглалтанд орсноор байгаль орчинд сөрөг өөрчлөлт оруулж байгаа эсэхийг зохицуулагчид олж тодорхойлоход нэг ёсны туслалцаа болдог.
 
Зөвшөөрөл олгох процесс
Найдвар төрүүлсэн хүдрийн орд нэгэнт нээгдсэн тохиолдолд ихэнх улс орнууд санал оруулж буй хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны техникийн судалгаа хийх шаардлага тавьдаг.
 
Энэхүү судалгаанууд олон жилийн турш хийгдэж өндөр нарийвчлалтай болсон байна. Компаниуд уул уурхай эрхлэх зөвшөөрөл авахын тулд өөрийн үйл ажиллагааны нарийвчилсан тайлбараас гадна инженерийн, байгаль орчны болон нийгэм эдийн засгийн үндэслэлийн судалгаа хийж өгөх ёстой. Зөвшөөрөл авахаас өмнө олон нийтийн дараалсан хэд хэдэн уулзалт хийж, иргэдэд өөрсдийн санал бодлыг илэрхийлэх боломжийг олгож тэдний дэмжлэгийг авах ажлыг гүйцэтгэнэ. Шинэ уурхай нээх зөвшөөрөл авах процесс түвэгтэй, цаг их шаардсан ажил байдгийг хүн болгон мэдэж байгаа.
 
Зөвшөөрөлд байгаль орчинд зохицсон уул уурхай хөгжүүлэх талаар тодорхой заалтууд байдаг. Байгаль орчныг хамгаалах, уул уурхай хөгжүүлэх хариуцлага хүлээсэн эрх бүхий төрийн агентлаг нь судалгааг хянаж судалгааны үр дүн дээр үндэслэн эрх олгох, олгохгүй байх талаар шийдвэр гаргадаг.
 
Нэг онцгойлон авч үзэх асуудал бол уурхайн цооногийн хана нурахгүй байх, уул уурхайн ажил, түүний ойролцоо байгаа газрууд доошоо нурж унахад нөлөөлөх эсэх зэрэг уул уурхайн ажлын ерөнхий физик тэнцвэрийн асуудал байдаг. Өөр нэг авч үзэх зүйл бол тухайн уул уурхай нь хорт, бохирдуулагч бодисыг агаар мандал, ус, хөрс эсвэл гүний усны системд нэвтрэх сөрөг үр дагавар үзүүлэх эсэхийг харгалзан авч үздэг. Уул уурхай, хогийн цэг, хайлуулдаг зуух, муу ус цуглуулах нуур ба утааны яндан зэрэг нь хүрээлэн буй орчин тойронд нэвтрэхгүй байхаар зохион байгуулагдсан байх ёстой.
 
Холимог металлын хүдэр нь гол төлөв ашигтай металл болон хүхрийн хольцтой байдаг. Хүхэрт эрдэс нь хүчилтөрөгч ба устай химийн урвалд орж сульфат болон хүхрийн хүчил үүсгэдэг. Энэ хольцын нягтрал бага боловч гадаргуу дээр урсаж байгаа ус, амьтан, ургамалд хортой нөлөө үзүүлдэг хүнд металлуудын хангалттай хэмжээний хүчил ба давсыг агуулдаг. Нүүрс нь мөн л хар хүхэрт төмрийн эрдэс бас агуулдаг учир дээрхи химийн процесс нүүрсний уурхайд ч явагддаг байна.
 
Уурхайн ус, гадаргууны цутгал усыг хянаснаар уул уурхайн компани хүчил үүсгэдэг хаягдал гаргахгүй байх эсвэл багасгах бололцоотой болно. Зарим хэцүү хүнд тохиолдолд уул уурхайн компани гадаргуун цутгал усыг цэвэршүүлэгч талбай руу суваг гарган урсгаж болох бөгөөд тэнд хүчилтэй усыг цэвэршүүлж гадаргуу дээрх гол, ус руу оруулж болно.
 
Уурхай руу гадаргуу дээрх ус, г гүний ус нэвтрэн ордог. Энэ усыг цуглуулж, насосоор гадаргуу руу дээш шахаж байх шаардлагатай. Энэ тохиолдолд ус харин уурхай доторхи минерал бодистой харьцаж бага зэрэг хүчилтэй эсвэл минерал нөөц бодисоос уусгаж авсан хүнд металл агуулах боломжтой. Уурхайн хүрээлэн буй орчин тойронг бохирдуулахгүйн тулд энэ усыг нуур, гол руу асгахаас өмнө хорт бодисоос нь цэвэршүүлэх хэрэгтэй.
 
Ийм хаягдал усыг цэвэршүүлэх хэд хэдэн арга замууд байдаг. Хүхрийн хүчлийг саармагжуулахын тулд шохой эсвэл шүлтийн уусмал дээрээс нь хийж, хүнд металлыг химийн аргаар ялгаруулан авах боломжтой. Ихэнх улс оронд гадаргуу дээрх нуур, голд асгах муу усны хорт бодисын бөөгнөрөл буюу концентрацийн хязгаарлалт байдаг. Асгаж байгаа усны хорт бодисуудын хэмжээ тогтоосон хязгаараас хэтрэхгүй байх ёстой.
 
Уул уурхайн компани өдөр тутам үүсдэг хог хаягдал хөрсөө зайлуулах ёстой. Үүнийг нүх, сувгийг буцааж булахад хэрэглэж болдог боловч уул уурхай  ашиглагдаж дуусахад ихэнх хэсэг нь овоолоостой үлддэг. Уул уурхайнууд хаягдал овоолгыг гулсаж нурахааргүйгээр зохион байгуулсан байна. Хаягдал хөрс эрдсийн үлдэгдэлтэй байж болс7х бөгөөд металлын сульфид бороо, цастай урвалд орж, хүчил болж, ойролцоо орших гол, нуурыг хордуулах боломжтой.
 
Гол ус, нуур цөөрөмд хүчил урсаж орохоос хамгаалах хамгийн энгийн мөртлөө сайн арга зам бол түүнийг ерөөсөө үүсгэхгүй байхад оршино. Ингэхийн тулд хаягдал хөрсний овоолгод цас, борооны ус нэвчихээс хамгаалан хөрсөөр хучна. Хэрэв энэ шийдэл практикт биелэгдэх боломжгүй бол үүссэж буй энэ урсгалыг нэг газар цуглуулж хорт бодисын концентрацын хэмжээг найдвартай төвшинд бууртал цэвэрлэж дуусгаад асгах хэрэгтэй.
 
Зөвшөөрөл олгох процесс нэгээс гурван жил үргэлжилж болно. Өргөдөл гаргагч орон нутгийн шаардлага, технологийн илүү цэвэр давуу талыг тусгахын тулд төслийн төлөвлөгөөнд олон дахин засвар оруулдаг. Үүний үр дүнд байгаль орчинг сүйтгэдэггүй эдийн засгийн хөгжил гарна.
 
Уул уурхайн ажил, хайлуулалт ба байгаль орчин
Хүдрийг гадаргуу дээр гаргасны дараа металл гаргаж авах процесс нь хорт бодис үүсгэх боломжтой. Уул уурхайн олборлолт, металлургийн үйлдвэрлэлд хэрэглэж байгаа шатахуун, химийн бодисууд нь байгаль орчинг бохирдуулах, хор нөлөө үзүүлэх чадвартай байдаг.
 
Хүдрийг тээрэмдэх процесст их хэмжээний ус ордог бөгөөд том тээрэм хэдэн зуун литр усыг ганцхан минутанд хэрэглэдэг. Энэ ус нь тээрэмдэх процесст хэрэглэгддэг төрөл бүрийн органик, органик бус реактив бодисыг бага концентрацтайгаар агуулдаг. Олон компани энэ усыг орчин тойронд шууд асгахгүй, харин бүрэн эсвэл хагас боловсруулж тээрэмдэх процесст дахин ашигладаг. Хэрэв энэ ус нэгэнт асгагдах болсон тохиолдолд түүний хорт бодисыг салган авах эсвэл саармагжуулан арилгах хэрэгтэй.
 
Үүний нэг тодорхой жишээ бол алт гаргаж авах процесс юм. Ихэнх тээрэм натрийн цианидын сул уусгамлыг бага зэрэг шүлтийн нөхцөлд ашиглан алт гаргаж авдаг. Цианид бол химийн дан элемент биш бөгөөд нүүрстөрөгч ба азот гэх зэрэг элемент болж задардаг. Өөр нэг арга бол цианидын уусгах пооиессыг тээрэмд оруулж хэрэглэх арга юм Энэ эргэлтэнд муу усыг агааржуулж, цианидтай урвалд ордог химийн бодисуудыг нэмж илүү бага хортой химийн бодис үүсгэдэг.
 
Уул уурхайд цианидыг хэрэглэх нь заримдаа олон нийтийн анхаарлыг татдаг. Энэ бол аюултай хорт бодис бөгөөд түүнийг хүн уувал үхэх боломжтой. Цианид химийн олон элементийн тогтворгүй нэгдэл болохоор түүнийг хаягдал уснаас салгаж байгаль орчинд асгах боломжтой болно.
 
Хаягдал
Хүдрийг нунтаглан тээрэмдэх явцад хүдрийг эрдсээс салгаж авсан нарийн ширхэгтэй хатуу хаягдал үүсдэг. Ашигт малтмалаас салгаж авсан энэхүү хаягдалд хортой элементүүд агуулагдах магадлал бий. Жишээлбал, алтны хүдэр ихэнхдээ хүнцэл, ураны хүдэр радий г.м радиактив задардаг элементүүдийг голдуу агуулсан байх жишээтэй. Хорт хаягдлыг байгальд шууд хаяхгүй байхаар зохион байгуулагдсан тусгай цэгт зөөж, байршуулах ёстой. Энэхүү хог хаягдлыг уул уурхайн бусад хатуу хаягдал буюу хөрсний овоолгоос тусад нь байрлуулах ёстой.
 
Хаягдал дотор төмрийн сульфидын пирит, пирротит г.м ашигт малтмалтай хамт байсан хэрэглэдэггүй сульфидууд байдаг. Энэ хаягдал нь бороо цасны усаар угаагдан урвалд орж сульфидын хүчил үүсгэж гол мөрөн, нууранд орохоос бас хамгаалах хэрэгтэй. Үүнд бас л хаягдлын цэгээс ялгарч буй усыг цэвэршүүлэх хэрэгтэй. Ихэнх хар төмрийн орд бага эсвэл огт хүхэргүй байдаг. Төмөр олборлодог уул уурхайд хүчил цэвэршүүлэлт биш харин газрын хүндийн хүч, соронзон концентрацийн үйлчлэл, бутлах тээрэмдэх үйлдвэрээс гарч байгаа ус зайлуулах асуудал илүү чухал байдаг. Энэ ус ихэнх тохиолдолд төмрийн тогтвортой эсэл агуулсан байдаг. Энэ минералууд нягтрал ихтэй байдаг бөгөөд уснаас хурдан ялгардаг учир хаягдал овоолсон газрыг нуур, голоос хол байлгах шаардлагатай.
 
Хаягдлын цэг дүүрвэл түүнийг шаврын төрлийн нэвтэрдэггүй хөрсөөр дээгүүр нь хучиж хамгаалдаг. Ингэснээр хаягдал руу ус нэвтрэн орж хорт бодис үүсгэн гүний ус руу нэвтрэхээс хамгаалдаг. Хучилтын материал, хөрс дээр зүлэг, ургамал тарьж түүнийг ус, салхи г.м. элэгдлээс хамгаалдаг.
 
Хайлуулагч зуухнаас ялгарах хий ба тоос шороо
Хайлуултын явцад сульфидын хүдэр нь исэлдвэл хүхрийн давхар исэл их хэмжээгээр үүсдэг. Хэрэв хүхрийн давхар исэл хайлуулагч зуухны яндангаар дээшээ гарч агаар дахь уур манантай холилдвол хүчиллэг бороо, цас бий болгоно.
 
Агаар мандалд гарсан хүхрийн 60 % нь хайлуулагч зуух болон аж үйлдвэрийн бусад үйл ажиллагаагаар үүссэн гэсэн судалгааны дүн гарсан. Гидрометаллургийн процессоор боловсруулагдаж болох хүдэр агаарыг бохирдуулдаггүй боловч үйл ажиллагаанд хэрэглэсэн усыг цэвэршүүлсний дараа асгаж болно.
 
Хайлуулагч үйлдвэрүүд зуухнаас гарч байгаа хүхрийн давхар ислийг ашиглан хэрэгтэй бүтээгдэхүүн болох хүхрийн хүчлийг өөрсдөө гаргаж авдаг. Томоохон хүчин чадлын хайлуулах үйлдвэрүүд өдөрт мянга мянган тонн хүхрийн хүчил үйлдвэрлэж чадна. Хүхрийн давхар ислийн хийг түргэн исэлдүүлэгч процессоор хүхрийн триоксид болгон хувиргадаг ба үүнийг усанд уусгаж хүхрийн хүчил гаргаж авдаг. Үүнийг химийн үйлдвэр буюу зах зээлд зарж, газар тариалангийн бордоо үйлдвэрлэхэд ашиглаж болно. Хайлуулагч зуухнаас гарч байгаа тоосыг циклон ба электростатик төхөөрөмжинд оруулж ялгадаг. Энэ төхөөрөмжүүд орж буй тоосны 95 %-г ялган авч түүнд агуулагдах металлыг нь дахин ялгах процесст оруулж болно.
 
Уул уурхайн олборлолтын ажиллагаа дууссаны дараа
Уул уурхай газрыг тодорхой хугацаанд түр ашигладаг. Иймээс уул уурхайн компани ашигласан газрынхаа байгаль орчинг дахин нөхөн сэргээж түүнийг эргээд тогтвортой байдалд нь хүргэх ёстой. Ингэснээр энэ газрыг өөр зориулалтаар дахин ашиглах бололцоо бий болно.
 
Уул уурхайн аж үйлдвэрүүд уурхайг хаахад нөхөн сэргээх техникийг бүрэн хэмжээнд байлгах ёстой. Үүнд дараах зүйлүүд орсон байна: бүх барилга байгууламжийг зайлуулах, шилжүүлэх эсвэл нураах; нүхийг тэгшлэх, гүний уурхайг хаах газар доорх уурхайн тогтворжилт, хөрсний овоолго болон налуу газрыг тогтворжуулах; хаягдал болон бохир усыг цэвэршүүлэх; газар, хөроийг дахин цэцэрлэгжүүлэх г.м
 
Хөрс сайжруулалтыг уул уурхайн үйл ажиллагааны хэд хэдэн үе шатанд явуулж болно: хайгуул хийсний дараа; олборлолт дууссаны дараа; металлургийн үйлдвэрлэл хаагдсаны дараа г.м.

8. Уул уурхай ба байгаль орчин
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

Өчигдөр, 15:07
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани