Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

10. Уул уурхайн бизнес

10. Уул уурхайн бизнесАшигт малтмал олборлох зөвшөөрөл авах
Газар эзэмших эрхийг олгодог шударга, найдвартай системгүйгээр уул уурхай эрүүл аж үйлдвэр байж чадахгүй. Урьд цагт ашигт малтмалыг хэн эзэмших асуудлыг аль нэг талууд бууж өгтөл буу зэвсгийн хүчээр шийддэг систем байсан ба энэ нь олон нийтийн амгалан тайван байдалд сөргөөр нөлөөлдөг байсан. Ашигт малтмалын эзэмшигчийг хуулиар тогтоож зохицуулдаг систем харин их давуу талтай болсон.
 
Ашигт малтмалын орд нээн илрүүлэгч нь юуны түрүүн түүнээс ашиг олох эрхтэй байдаг.
 
Энэ хуулиуд орон оронд өөр байдаг боловч нэлээд хэдэн зарчим бүгдэд адил үйлчилдэг. Ихэнх улс орны хуулийн зорилго, үндсэн санаа нь дараах  зүйлүүдтэй байдал
□   Ашигт малтмалын хайгуул хийсэн иргэн, компани нь түүнийг ашиглах онцгой эрхтэй байх
□   Олон нийтийн сонирхлыг хамгаалах,
□   Газар эзэмшигчийн эрхийг хангах зорилгоор «Хайгуул хий, эс хийвэл түүнийгээ алд» гэсэн зарчмаар ажилла,
□   Олон нийтийн хэлэлцүүлэг хийж зөвшөөрөл авсан байх.
 
Хоёр үндсэн түгээмэл системүүд байдаг. Хайгуулын зөвшөөрөл авна гэдэг нь хайгуул хийгч хувь хүн, компанийн түүний аль нь ч тодорхой газарт уул уурхайн эрхтэй болохыг зөвшөөрдөг систем юм Энэ бол Англи улсын хуулийг дагаж мөрдөж байгаа орнуудын уул уурхайн эрх олж авах ердийн арга зам мөн. Зарим улс оронд хайгуул хийх газартаа чулуу мод гэх зүйлээр тэмдэглэгээ хийгээд тухайн газраа хайгуул хийхээр засгийн газарт мэдүүлдэг.
Өөр нэг арга нь «газрын зурагт тэмдэглэх»-замаар зөвшөөрөл авах. Энэ системд хайгуул хийх газраа бодитоор тэмдэглэхгүйгээр эрх бүхий албан газарт өргөдөл гаргадаг. Энэ хоёр системийн хоёуланд нь хайгуулын ажил хийх гээд орд олсны дараа ашигт малтмалын нөөцийг эзэмших эрх олж авдаг.
 
Зөвшөөрөл өгөх систем
Газар ашиглах эрх олж авах өөр нэг түгээмэл систем бол зөвшөөрлийн систем юм. Энэ загварт хайгуул хийгч тодорхой газарт хайгуул хийх бөгөөд харин ашигт малтмалын эрх ба лицензийг засгийн газраас хянадаг. Концесс, лиценз эсвэл гэрээт газар гэж нэрлэгдэх зөвшөөрөл нь тодорхой хугацаа өнгөрсний дараа дуусдаг. Хайгуул хийгч нь зөвшөөрлөө шинэчилдэг бөгөөд ингэхдээ хайгуулын талбайн хэсгийг буцаан өгөх ёстой. Энэ арга хэмжээ нь хайгуул хийх зөвшөөрөл авсан хувь хүн, компани хайгуулын ажлаа тогмтол хийхэ д хүргэ дэг. Учир нь тэрээр зөвшөөрлөө шинэчлэхэд гэрээгээр авсан
газрын аль хэсгийг авч үлдэх вэ гэдгийг мэдэж байх ёстой. Хайгуулын зөвшөөрөлд ашигт малтмалын эрхээ авч үлдэхэд шаардлагатай гүйцэтгэх ажлын доод хэмжээ, зарцуулагдах мөнгө хөрөнгө зэргийг заасан байна.
 
Эрэл хайгуулын зөвшөөрлийн систем нь өргөдөл гаргаж эсвэл урьдчилан гэрээ байгуулахгүйгээр газар дээр эрэл хайгуул хийх боломж олгодог болохоор хувь хүн, компаниуд хайгуулын эрхийг хоорондоо өрсөлдөн авахад хүргэдэг. Зөвшөөрлийн системийн албан ёсны тохиролцоо хийх нь том корпораци өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхэд нь туслалцаа үзүүлдэг.
 
Хайгуулын зөвшөөрлийн систем нь эрх авсан этгээдэд тухайн газарт хайгуул хийх, хөгжүүлэх давуу эрх олгодог. Энэхүү эрхийг алдахгүйн тулд эрх авсан этгээд ажлаа сайн гүйцэтгэх хэрэгтэй болдог. Хэрэв ажил хийгдээгүй бол хайгуулын талбай нь өөр хүнд шилжин очдог.
 
Талбай эзэмших эрхтэй компани хайгуулын ажлын гүйцэтгэлийн баталгаа болгож хайгуулын ажлын тайлан бичиж засгийн газарт илгээдэг. Энэхүү тайланг олон нийтэд мэдээлдэг. Ингэснээр энэ нь ирээдүйн бусад хайгуулчдад хэрэгцээтэй мэдээлэл болдог.
 
Капиталаа өсгөх
Уул уурхайн ордыг олохын тулд та заавал баян эсвэл уул уурхайн компанид ажиллаж байх шаардлагагүй. Уул уурхайн хайгуул хийх, хөгжүүлэх олборлолтыг үр дүнтэй болгохын тулд нэг чухал зүйл шаардлагатай байдаг. Энэ бол хөтөлбөрийг дуусгахад зарцуулагдах хангалттай хэмжээний мөнгөн нөөц юм.
 
Уул уурхайн бизнес бусад бизнесээс ганцхан зүйлээр ялгагддаг. Энэ нь уул уурхайд оруулсан хөрөнгө шинэчлэгддэггүй. Өөрөөр хэлбэл анхны оруулсан хөрөнгө үйлдвэрлэл явуулж байх явцад ашиглагдаж дуусдаг. Оруулсан хөрөнгө шинэчлэгддэггүй тодорхой хугацааны дараа дуусдаг болохоор уул уурхайн бизнес эрсдэл өндөртэй. Геологийн судалгааны мэдээлэл хангалтгүй байх, ажиллагаа дөнгөж эхэлж байх үед эрсдэл хамгийн өндөр байдаг. Ийм учраас хөрөнгө оруулагчдын хувьд энэ үед хамгийн их ашиг олох эсвэл хохирол үзэх магадлалтай.
 
Энэ процесс ямархуу байдлаар өрнөдгийг харахын тулд Морти майнз ХХК гэсэн нэртэй уул уурхайн хайгуул, олборлолт хийдэг хийсвэр компанийн санхүүгийн түүхийг авч үзье. Энэ түүхийг хайгуул хийхээс өмнөх үеэс эхлэн үр ашигтаи уул уурхайн компани болж хөгжих хүртэл нь даган судалъя. Морти майнз хөгжлийн явцдаа санхүүгийн хөрөнгийг өөр байгууллагаас хайж эхлэх болно.
 
Хайгуулын өмнөх үе
Ашигт малтмалын хайлт хийх болгонд мөнгө хөрөнгөнөөс гадна эх үүсвэрээ олох зорилготой тусгайлан чиглэгдсэн их хэмжээний ажил, ажлын чармайлт шаардагдах болно. Олон ордын нээлт, эрсдлийн хөрөнгө оруулагчийн санхүүжилтийн тусламжтай хайгуул хийгчдийн хүчин чармайлтаар хийгдсэн байдаг. Эрсдлийн хөрөнгө оруулагч бол найз, түншүүдийн байгуулсан албан ёсны бус бизнесийн эвсэл юм. Энэ нь ашиг хуваарилалтанд оролцох зорилгоор анхны ажлуудыг хийхэд шаардлагатай хөрөнгө мөнгө оруулагчид юм Өөрөөр хэлбэл хайгуул хийгчийн найз, танил түуний ажлыг санхүүжүүлж оронд нь өөрийн хүссэл сонирхлоо илэрхийлдэг.
 
Орд нээх
Манай хайгуул хийгч Морти компани нь гадаргуу дээр ашигт малтмал байж болох нэг газар олж тэмдэглэсэн гэж авч үзье. Ихэнх хайгуул хийгчид, эрсдлийн хөрөнгө оруулагч нар олсон газартаа хайгуул хийх ажил л шаардлагатай хөрөнгийн нэг хэсгийг л хамтдаа хуримтлуулж чаддаг. Үүнд магадгүй: сорьц авах, өрөмдөх, малталт хийх ажиллагчдыг хэдхэн хоног ажиллуулах, соронзон эсвэл хэт бага долгионы цахилгаан соронзон геофизик зэрэг арай хямд өртөгтэй газрын хайгуулын ажил г.м Энэ үеэс эхлэн тэд өөрсдөө компани байгуулж илүү их ажил гүйцэтгэх бололцоо эсвэл зардал, ажил хуваан хамтран гүйцэтгэх туршлагатай компани олох шаардлагатай болно.
 
Морти дараачийн ажлыг гүйцэтгэхэд хүрэлцээтэй хэмжээний хөрөнгөтэй компанид санал гаргана. Энэ компани нь өмчийн нэг хэсгийн сонгох эрхтэй байх болно. Тэгээд тэд тохиролцоогоо хийх болно. Энэ компани өөрийн оролцоогоо авахын тулд тогтоосон хэмжээний хөрөнгө, ажил оруулах болно. Энэ саналыг хүлээн авагч компани нь ихэнх тохиолдолд мөнгийг бэлнээр эсвэл өөрийн хувьцаагаар орд эзэмшигч талд төлдөг.
 
Жинхэнэ өмч эзэмшигчийн өмчинд оролцох эсвэл ажиллах ашиг сонирхолтой үлдээж болох бөгөөд ирээдүйн ажилд хөрөнгө оруулж, оролцох боломж олгоно. Өмч эзэмшигч ирээдүйн үйлдвэрлэлтэнд гарах зардалд оролцох үүрэг хүлээхгүйгээр, давуу эрхтэй оролцох бас боломжтой.
 
Морти болон түүний эрсдлийн хөрөнгө оруулагчид ХХК байгуулах бас нэг өөр боломж байгаа. Тэдний компани тодорхой тооны хувьцаа гаргаж хэрэгтэй хөрөнгийг олж авч болно.
 
Хамтарсан компани байгуулах тохиолдолд хайгуул хийхэд эрсдлийн хөрөнгө оруулагчдын оруулсан мөнгө, зүтгэлийг үнэлж зөвшилцлийн дагуу Морти майнз ХХК нь шинэ компаний тодорхой тооны хувьцаа тэдэнд эргүүлж өгнө. Энэ хувьцааг худалдааны хувьцаа гэж нэрлэдэг ба худалдагчид энэ хувьцааг ямар нэгэн хэлбэрээр зах зээлээр зарахыг хориглосон байдаг. Энэ хувьцааг гэрээний дагуу үүргээ гүйцэтгэдэг итгэмжлийн компанид хадгалж авч үлддэг. Батлан даалтын комисст хангалттай өргөдөл гаргасан тохиолдолд энэ хувьцааг хөрөнгийн бирж дээр борлуулж болно. Ингэх болсон учир шалтгаан удахгүй ойлгомжтой болно.
 
Хувьцаагаар санхүүжүүлэх
Хэрэв Морти майнз таван сая хувьцаа гаргаж хөрөнгө бий болгохын тулд түүнээс нэг сая хувьцааг өөрсдийн ашиг сонирхлыг хангах үүднээс ерөнхий фондонд оруулж 4 сая хувьцааг зарж сангаа хөрөнгөжүүлж болно. Санхүүгийн эсвэл брокерын компаниуд энэ хувьцааг өөрийн үйлчлэгчдээ зарах үүрэг өгнө. Үүнийг анхны санхүүжүүлэлт гэж нэрлэдэг.
 
Энэ компани 4 сая хувьцаагаа зараад өөрийн үйлчлүүлэгч рүү хөтөлбөр төлөвлөгөөгөө илгээдэг.
Энэ бол тухайн компани, түүний эд хөрөнгийн санхүү, техникийн бүх мэдээллийг агуулсан бичиг баримт юм. Хөтөлбөр төлөвлөгөө нь хөрөнгө оруулагчдад өөрийн хувьцаагаа худалдаалах болон хөрөнгийн биржид тухайн компанийг бүрттүүлэх боломж олгодог.
 
Хайгуул хийдэг жижиг компаниуд Канад улсын Торонто хотын хөрөнгийн бирж, АНУ-ын НАСДАК, Лондон хотын хөрөнгийн биржүүдийн аль нэгэнд хувьцаа гарган компанийн хөрөнгийн биржийн анхны тэмдэглэгээг авдаг. Арилжаалах хувьцаа эсвэл түүний ихэнх хэсэг ямарч мэдэгдэл гаргахгүй, эсвэл хяналтгүйгээр зах зээл дээр гарвал баталгаа гаргасан компани Мортигийн эрсдлийн сан руу хөрөнгөө оруулсан өөрийн хувьцаагаа зарахад хүндрэлтэй болно. Ийм учраас баталгаа гаргагч компанийг хамгаалахын тулд худалдааны хувьцааг битүүмжилдэг.
 
Уурхайн бүтээн байгуулалт ба үйлдвэрлэлт
Хайгуулын хөтөлбөрийн дагуу том орд оллоо гэж үзье. Нэг өдрийн бүтээмжийг 1500 тонн байна гэж авъя. Морти майнз компани эрсдэлийн сандаа сая хувьцаа болон бага хэмжээний бэлэн мөнгөтэй байна. Гэсэн хэдий ч уул уурхайн үндсэн байгууламж, тээрэм зэргийг барьж, байгуулахын тулд 60 сая америк долларын хөрөнгө оруулалт шаардагдлаа.
 
Морти майнз компанид хөрөнгө оруулахад эрсдэлгүй болсон. Энэ компани орд газартаа хүдэртэй бөгөөд мөнгө хийх илүү бололцоотой болсон. Энэ нь уул уурхайгаа хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт олж авах нлүү боломяс олгоно.
 
Цөөхөн тохиолдолд Морти компани шаардлагатай хөрөнгийн ихэнх хэсгийг өөрийн эрсдлийн санд үлдсэн сая хувьцааг зарж, олж авах бололцоотой. Энэ үед зах зээлийн болон хөрөнгө оруулагчийн нөхцөл байдал нь энэ хувьцааг зарж, бонд ба өрийн бичиг гаргаснаар бүх өр төлбөрөө хийж дуусгах хандлагатай байна. Өөр боломжууд бас байгаа: жишээлбэл, хувьцаа гаргалт болон зээлийн санхүүжилтыг хослох боломжтой.
 
Гэхдээ ихэвчлэн их хэмжээний шинэ хувьцаа гаргах хэрэгтэй болдог. Үүнийг хийх хамгийн хялбар арга бол компанийг өөрчлөн байгуулах явдал юм. Энэ тохиолдолд Шинэ Морти майнз компани үүсэх бөгөөд өмнөх компаниас тусгаарлагдсан өөрийн хувьцаа, капиталын бүтэц ба өөрийн онцлогтой болно. Морти майнз компанийн хөрөнгө, өмч нь Шинэ Морти майнз компани руу шилжиж Шинэ Морти майнз компанийн хувьцааны тохиролцсон хэсэг нь хуучин компанийн хувьцаа гаргах эрхтэй хүмүүст тараагдаж очих болно. Энэ хувьцааг дээр тайлбарласны дагуу нийтийн санд оруулж эсвэл битүүмжлэх боломжтой. Шинэ Морти майнз компани нь өөрийн хувьцаагаа андеррайтерын тусламтайгаар зарж болно. Хэрвээ манай жишээ маань бидний бодсон шиг сайн бол Шинэ Морти майнз компани өөрийн хувьцаагаа борлуулж үйлдвэрлэлтэнд оруулах бололцоотой болно.
 
Өр төлбөрийн буюу зээлийн санхүүжилт
Хэрэв нөхцөл байдал сайн байвал Шинэ Морти майнз компани бонд эсвэл өрийн бичиг гаргаж, түүний хэсгүүдийг олон нийтэд зарж зээл буюу өр төлбөрийн санхүүжилт хийх боломжтой болно. Бонд болон өрийн бичиг нь зээл учраас компани мөнгө хийж эхлэхээр буцааж төлөгдөх ёстой.
Зарим тохиолдолд бонд ба өрийнбичгийнгэрчилгээ, ордер нь бүрэн эрх агуулсан байдаг. Энэ нь хөрөнгө оруулагчдад бонд худалдан авах урам өгөх зорилготой.
 
Ордер нь худалдан авагчдад тогтоосон тооны ердийн хувьцааг товлосон цагт, тодорхой үнээр худалдаж авах эрх олгодог. Энэ ордер, эрхийг зах зээлээр цаашаа дамжуулан худалдаж болох бөгөөд тэдний үнэ нь хөрөнгийн бирж дээр тэднийг төлөөлж буй хувьцааны үнэтэй нь тэнцүү байдаг.
Банкууд ихэвчлэн уул уурхайн зарим нэг компанийн төслийн зээл, өргөтгөлийг судалж авч үзэх сонирхолтой. Уул уурхайн компани харин хүдрийн найдвартай ордтой, сайн менежменттэй, ажлын ахицын талаар батлагдсан тайлан гаргаж өгөх ёстой.
 
Бага хүүтэй мөнгө зээлэх нэг арга зам бол алт төлбөрийнзээл юм. Алт гарах өндөр магадлал бүхий ордтой компани үүнийг хэрэгжүүлэх боломжтой.
Энэ тохиолдолд компани санхүүгийн байгууллагаас мөнгө зээлээд уурхайн ирээдүйд олборлох алтаар буцааж өгнө. Үйлдвэрлэл эхэлсэн үед компани уурхайд олборлосон алтаар авсан зээлийг буцааж төлнө.
 
Хэрэв зах зээл сул байвал Морти майнз компани том компанитай хамтарсан компани байгуулах шийдвэр гаргаж болно. Ердийн тохиолдолд том компани уурхай байгуулахад шаардлагатай хөрөнгийг гаргаж оронд нь эзэмшигчийн эрхийг авах хүсэлтэй байдаг. Энэ хүсэл нь 25-60 %-ийн хооронд эсвэл төслийн эдийн засаг ба хөрөнгийн зардлын хэмжээнээс шалтгаалан түүнээс дээш байж болно.
 
Зарим нөхцөлд том компани Морти майнз компанийн бүх хувьцааг зарим тохиолдолд, зах зээлийн үнээс дээгүүр худалдаж авах санал тавьдаг байна. Ингэснээр удаан хүлээсэн хувьцаа эзэмшигч, оруулсан хөрөнгө оруулалтаасаа хэд дахин илүү ашиг олж авах боломжтой болно.










10. Уул уурхайн бизнес
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

Өчигдөр, 15:39
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

Өчигдөр, 13:13
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани