Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

КАНАДААС ХӨГЖЛИЙН ТУСЛАМЖ АВАХ ОРНУУДЫН ЖАГСААЛТАД МОНГОЛ УЛС АНХ УДАА ОРЛОО

Канад улсын Гадаад хэргийн сайд ноён Жон Рассэл Бэйрд манай оронд энэ өдрүүдэд айлчилж байгаа. Түунийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Монгол Улс нь Канад Улсын Засгийн газраас хөгжлийн албан ёсны дэмжлэг үзүүлэх орнуудын жагсаалтад анх удаа багтсан тухай яригдсан байна.

Тус улсын Засгийн газар хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор таван жил тутам 20-25 улсыг сонгон, хөгжлийн тусламж үзүүлдэг ажээ. Энэ хүрээнд Канад Улсын Засгийн газраас 2014-2019 онд хөгжлийн тусламж үзүүлэн, хамтран ажиллахаар сонгосон 25 орныг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарлажээ. Тэрхүү жагсаалтад Монгол Улс анх удаа сонгогдсон байна.

Жагсаалтад багтсан орнуудад Канадын Засгийн газар жил бүр баталдаг гадаад оронд үзүүлэх хөгжлийн тусламжийнхаа дийлэнхийг зарцуулдаг гэнэ.

2013   онд тус улсаас гадаад оронд үзүүлсэн нийт тусламж болох 5.2 тэрбум ам.долларын 80 гаруй хувийг өмнөх жагсаалтын 20 орон авчээ.

Энэ удаагийн жагсаалтад багтсан 25 орон Канад Улсын Засгийн газраас ирэх таван жилд гадаад оронд үзүүлэх хөгжлийн нийт тусламжийн 90 орчим хувийг авах юм байна.

2014  онд баталсан 25 улсын жагсаалтад Ази тивээс дараах улсууд багтжээ. Үүнд:
Афганистан
Бангладеш
Индонез                /шинээр
нэмэгдсэн/
Монгол Улс           /шинээр
нэмэгдсэн/
Мьянмар               /шинээр
нэмэгдсэн/
Филиппин             -/шинээр
нэмэгдсэн/
Вьетнам
Уулзалтын үеэр мөн харилцан санал солилцсон нэг сэдэв нь хоёр орны харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал байжээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ноён Жон Рассэл Бэйрдэд хандан газар нутгийн өргөн уудам, харьцангуй цөөн хүн ам, уур амьсгал төдийгүй хөрсний бүтэц зэрэг хоёр орны адил төстэй шинжүүдийг нэрлээд эдгээр нь харилцан ашигтай хамтрахад хамгийн том давуу тал болохыг тодотгосон.

Улмаар монгол хонины ноосоор хийсэн барилгын дулаалгын материал нь хүйтэн уур амьсгал бүхий Канад улсад манайхаас нийлүүлж болох хамгийн боломжтой экспорт хэмээн санал болгов. Ноён Жон Рассэл энэ боломжийг ажил хэрэг болгох хэрэгтэй гээд нэмээд ноолууран бүтээгдэхүүн худалдан авах боломж бүрэн бий гэж мэдэгдсэн байна.

Харин манай орны хувьд "Чингис" бондын санхүүжилтээр баригдаж буй хурдны замын технологид Канад стандартыг авахаар баталгаажуулаад буй гэдгээ хэлжээ. Мөн канад технологийн карказан барилга манайхны ам сайтай байдаг брэнд үйлдвэрлэл болоод байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд хэлээд ийм технологийн орон сууцны хороолол байгуулахад хамтран ажиллахыг урьсан байна.
Цаашлаад гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, газар доорх байгууламжийн бүтээн байгуулалт, барилга, замын стандартдаа канад технологийг нутагшуулахад хамтран ажиллах хүсэлтэи буйгаа ч илэрхийлсэн.

Ноён Рассэл хамтран ажиллах саналуудыг таатай хүлээн авч буйгаа илэрхийлээд, санал солилцсон тодорхой яриаг ойрын хугацаанд ажил хэрэг болгох чиглэлээр хоёр талын хариуцсан яамд болох Канад улсын Гадаад хэрэг, худалдааны яам, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам энэ сараас эхлэн хамтран ажиллахаар тохиролцсоноор уулзалт өндөрлөлөө.

2013 оны эцсийн байдлаар манай улсаас Канадад 135.5 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолж, 80.3 сая ам.долларын үнэ бүхий машин, тоног төхөөрөөмж, тэдгээрийн эд анги зэрэг бүтээгдэхүүнийг тус улсаас импортоор авчээ.

2013 оны 10 дугаар сарын байдлаар 1990 оноос хойш Монгол Улсад Канадын дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай нийт 136 компани үйл ажиллагаа явуулж, манай улсад орсон хөрөнгө оруулалтын 3.53 хувь буюу 498.05 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн нь Монгол Улсад хөрөнгө оруулсан гадны орнуудаас зургадугаарт бичигдэж байна.

Канадын хөрөнгө оруулалтыг салбараар нь авч үзвэл геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт 89.15 хувь, банк, санхүүгийн салбарт 1.76 хувь, худалдаа, нийтийн хоолны салбарт 8.2 хувийн хөрөнгө оруулалт тус тус ногдож байна.



ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ

КАНАДААС ХӨГЖЛИЙН ТУСЛАМЖ АВАХ ОРНУУДЫН ЖАГСААЛТАД МОНГОЛ УЛС АНХ УДАА ОРЛОО
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани