Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

11, Техник эдийн засгийн үндэслэл: Эргэж төлөгдөх үү?

Хожигч ба хожигдогч нар
Уул уурхай бол том бөгөөд ашигтай бизнес юм. Түүний ач тусыг хүн амын ихэнх хэсэг хүртдэг. Гэвч бүх уул уурхай амжилтанд хүрдэггүй билээ. Эрсдэл өндөр ба тэр нь янз бүрийн хэлбэртэй байдаг.
 
Ашигт малтмалын ямар нэг орд хайх, түүнийг хөгжүүлэх нь мэргэжлийн өндөр чадвартай олон хүмүүс, тэрчлэн олон сая долларын хөрөнгө оруулалт гэх зэрэг ихээхэн зардлыг үүсгэдэг. Тухайн орд хангалттай хэмжээний ашиглаж, зарж болох боломжтой металл, үнэт чулууг малтаж гаргаж авч, зах зээл рүү тээвэрлэн гаргаж ашиг олох боломжтой юу? Мэдээжийн хэрэг ашиглалтын үе шат болгонд эрсдэл байгаа ба нэг л буруу тооцоо сүйрэлд хүргэх аюултай.
 
Уул уурхайн төсөл болгоны хамгийн том эрсдэл бол геологи хайгуулын (уул уурхайн ордын хэмжээ ба түүнээс ашигт малтмал гаргаж авах хувь), металлургийн (металлын хичнээн хувийг нь боловсруулан гаргаж авч болох вэ) болон эдийн засгийн (металлын зах зээл, зээлийн хүү, тээврийн зардал) эрсдлүүд байдаг. Үүнээс гадна өөр олон эрсдлүүд байдаг. Үүнд: улс төрийн тогтворгүй байдлаас үүсэж болох хүндрэлүүд, шинэ хэт хатуу хууль тогтоомж, ажиллах хүчин байгаа эсэх, г.м.
 
Техник, эдийн засгийн үндэслэл
Уул уурхайн бизнесыг бусад бизнесээс ялгадаг нэг өвөрмөц онцлог бол үйлдвэрлэлт явуулж байх явцад компаний хөрөнгө (өөрөөр хэлбэл хүдэр г.м)    нэмэгдэн зарцуулагдах явдал юм. Нэг өдөр л компанийн хөрөнгө буюу нөөц зарцуулагдаж дууссан байдаг. Иймд уул уурхайн компани шинэ төсөл оруулах хөрөнгө хуримтлуулахыг хичээх хэрэгтэй.
 
Мөнгө, цаг хугацааны асуудал энд маш чухал үүрэгтэй. Уул уурхайгаас гарч байгаа нэг жилийн ашиг нь оруулсан мөнгийг (тодорхой хугацааны дараа) буцааж төлөхөд хүрэлцээтэй байх ёстой, Уул уурхайн инженерүүд техник, эдийн засгийн үндэслэл гэж нэрлэгдэх «буцааж төлөх хугацаа»-г тооцоолох үүрэгтэй.
 
Техник, эдийн засгийн үндэслэлийн нэг чухал хэсэг бол уул уурхайн үйл ажиллагааны эдийн засгийн тооцоо юм. Тухайн уурхайд гүйцэтгэх бүх ажлын талаарх нарийн мэдлэггүйгээр түүнд ямар хэмжээний зардал гарч болохыг мэдэх боломжгүй. Нарийн тооцоо үнэлгээг, бүх мэдээлэл байгаа нөхцөлд хийх боломжтой. Эцсийн тооцоо үнэлгээг хийхдээ зардлын дэд үнэлгээнүүдийн үр дүнг нэгтгэж мэдээлэл гарган авч хийх боломжтой.
 
Уул уурхайн компанийн хөдөлмөрийн хөлс, цахилгаан хангамж, ашигт малтмалын баяжмал үйлдвэрлэх, тээвэрлэхэд төлөх зардал зэрэг нь уул уурхайн төслийн хөрөнгийн зардалд нөлөөлдөг.
 
Орон болгон эдгээр зардалтай холбоотой давуу болон сул талтай. Жишээлбэл, Канад улсын дэд бүтэц хөгжөөгүй хэсэгт уул уурхайн асар том ордыг ашиглалтанд оруулахын тулд засмал зам, төмөр зам, нисэх онгоцны талбай байгуулах зардал нь хөгжиж буй орнуудад хийгддэгээс илүү өндөр өртөг, зардалтай. Канад, АНУ-ын уул уурхайн ажилчид хөгжиж буй орнуудын уул уурхайн ажилчдаас илүү өндөр цалин авдаг.
 
Нөгөө талаас хөгжиж байгаа олон улс оронд ажилладаг уул уурхайн компаниуд нь өндөр татвар, тарифын үнэ, гаалийн ажилчин г.м төрийн албан хаагчдын авилгал зэрэг томоохон асуудалтай байнга тулгардаг. Төрийн албан хаагчийн туслалцаагүйгээр төслөө үргэлжлүүлэх боломжгүи болдог. Зарим улс орны улс төр нийтдээ тогтворгүй байвал уул уурхайг хөгжүүлэхэд томоохон саад болдог.
 
Эдгээр сөрөг хүчин зүйлүүд нь тухайн улс орон, бус нутагт явуулах хайгуулын ажлын хэмжээг багасгадаг байхад эдийн засгийн хувьд тухайн улс оронд ашигтай ордыг өөр нэг хувь хүн олж авах магадлалыг нэмэгдүүлэх гаж нөлөөтэй. Ашигт малтмалын хайгуулд юу ч олохгүй байснаас бага ч гэсэн олох нь илүү ашигтай байдаг.
 
Геологийн эрсдэл
Геологийн нөхцөл байдал нь уул уурхайн инженерүүдээс техникийн сайн шийдлүүдийг шаарддаг. Жишээлбэл Ман-ны зэс, цайрын том орд газар нь нээгдсэнээсээ хойш олон жилийн турш ашиглагдаагүй байсан. Энэ ордыг 1915 онд нээх үед 15 -с дээш хувийн тальк агуулсан хүдрээс цайрыг эдийн засгийн хувьд ашигтайгаар гаргаж авах боломж байгаагүй.
 
Ашигт малтмалын ихэнх ордууд зөв биш хэлбэрийн байршилтай байлаг. Энэ нь ордын газар доорхи уурхайн зохион байгуулалт, бэхэлгээг хийхэд хүндрэлтэй болгодог.
 
Тухайн ордын нөөцийг тодорхойлох ажлын чанар нь бас нэг эрсдэл болдог. Энэ нь ялангуяа гүний ордуудад гардаг. Учир нь гүний орд нь өрөмдлөг хийж тогтоосон анхны загвараас зөрж, жинхэндээ нарийссан эсвэл салаалсан байх боломжтой. Энэ эрсдлийг бууруулахын тулд уул уурхайн компаниуд гүний судалгааны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэхөтөлбөрөөр өрөмдлөгийг ойр ойрхон зайнд хийж, ордын нөөцийг илүү нарийвчлан гаргаж, багц сорьц авч, зураг төслийг улам сайжруулна. Уул уурхайн санхүүжилтийн эрсдлийг багасгахын тулд голдуу ордын нөөцийн тооцоог гуравдагч инженерингийн компаниар хянуулж аудит хийлгэдэг.
 
Зарим уул уурхайг хэт гүнзгий ухсан тохиолдолд уурхайн ханыг тогтворжуулах асуудалтай тулгардаг. Энэ асуудал нь уул уурхайн ажлыг хүндрүүлж өртөг, зардлыг нэмэгдүүлдэг. Уул уурхайн ажил эрхлэх эхний жилүүдэд хүдэр ухаж авах нь хямдхан боловч гүн рүү нэвтрэх тусам өртөг, зардал нь нэмэгддэг болохоор түүнийг техник, эдийн засгийн үндэслэлд тодорхой харгалзан тусгасан байх шаардлагатай.
 
Нийт үнэлгээний алдаа
Уул уурхайн компани, хөрөнгө оруулагчид ашигт малтмалын ордыг үнэлэхдээ байн байн алдаа гаргадаг. Түгээмэл гаргадаг алдаа бол металлын тогтоосон хэмжээг зах зээлийн үнээр үржүүлдэг хэт хялбар тооцоо байдаг бөгөөд энэ нь нөөцийн нийт дүн гэж
нэрлэгддэг. Энэ бол утгагүй зүйл юм.
 
8.5 % цайр (1 тонн хүдэрт 85 кг цайр) ба 4% тугалга (1 тоннд 40 кг) бүхий тугалга цайрын хүдрийн орд байна гэж авч үзье. Хэрэв өнөөгийн зах зээл дээр 1 фунт цайрын үнэ 75 'Евро цент (1 кг нь 1.65$) 1 фунт тугалгын үнэ 280 Евро цент (1 кг нь 6.16$) байгаа бөгөөд 1 тонн хүдрийн нийт дүн 165$ бүхий хялбар тооцоо гарч байна. Гэвч энэ тооцоо бол буруу юм. Тээвэрлэлт, хайлуулалт, цэвэршүүлэлт, маркетинг хийх зардлууд нь бүгд хайлуулагч үйлдвэрээс уул уурхайд компанид төлөх төлбөрт нөлөөлдөг. Уул уурхайн дагавар бүтээгдэхүүн гаргаж авах нь давуу талтай боловч хайлуулах үйлдвэр нь байгаль орчинд хортой элементүүдийг цэвэршүүлэхэд торгууль төлдөг бөгөөд тухайн торгуулийн хэмжээ өндөр байдаг.
 
Энэ суутгалыг хийсний дараа өмнө нь үр ашигтай гэж тооцогдож байсан 1 тонн ордын үнэ 165$-с 65$ хүртэл бараг 60%-иар буурсан байна. Уул уурхайн компани олж авсан энэ 65$-г олборлолт, бутлалт нунтаглалт, удирдлага ба татвар төлөхөд зарцуулж эцэст нь ашиг үлдэх болно. Металл олборлодог ердийн уул уурхай нийт хүдрийн үнэлгээний дүнгийн 45-65% л авдаг гэдгийг судалгаа харуулсан. Хайлуулалтын өртөг өндөртэй зарим
хэцүү орд газруудад нийт металлын дүнгээс 35%-иас доош хэмжээгээр ашиг авах хандлагатай байдаг.
 
Алтны уул уурхайн хувьд үндсэн металлын алтны концентрациас шалтгаалан, алтны ердийн хүдрийг шууд хайлуулдаггүйгээрээ бусад уурхайгаас ялгаатай байдаг. Учир нь хүдэрт агуулагдаж буй алтны ихэнх хувийг уурхай дээр голдуу шууд боловсруулан гарган авдаг ба гуравдагч тал руу тээвэрлэх шаардлагагүй болдог. Ерөнхийдөө хүдэрт агуулагдсан алтны 85-957о-ийг уурхайд шууд гарган авах боломжтой бөгөөд алтны гулдмайг хэрэгцээний дагуу үйлдвэрлэж болно. Алтны гулдмайг цэвэршүүлэгч, монет үйлдвэрлэгч рүү тээвэрлэхэд л нэмэлт багахан зардал гардаг. Мөнгө, бусад нарийн металлууд бас иймэрхүү байдаг.
 
Уурхайн үйлдвэрлэлийн харьцааны эрсдэл
Уул уурхайн аж үйлдвэрийг өргөжүүлэхэд эдийн засгийн ашиг нь нэмэгддэп Том уул уурхай жижгээ бодвол хамаагүй их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэвч хүдрийн орд болгонд том хүчин чадлын уул уурхай үүсэхгүй нь мэдээж. Уул уурхайн инженер хүдрийн орд болон уул уурхайн ажлын хэмжээг тогтоож өгөх ёстой. Инженер ордын тогтцыг үндэслэн хүдрийн хэмжээнээс шалтгаалан уул уурхай эрхлэх бодит боломжийг тогтоож өгдөг.
 
Босоо уналтай хүдрийн ордын хувьд уул уурхайн хэмжээг тогтоох дараах сайн зарчим байдап 1 тууш метрт 1 өдрийн турш олборлосон нийт уулын цулын 15%-иас дээш хүдэр байх ёстой. Хэрэв судалгаагаар тууш 1 метрт 6500 тонн хүдэр тодорхой гүн хүртэл байна гэж тогтоогдсон бол 1 өдөрт 1000 тонн олборлох бололцоотой.
 
Хүдрийн ордын өргөн нь үйлдвэрлэлтийн хэмжээнд бас шууд нөлөөлдөг. Өргөн тархсан байршилтай хүдрийн ордод бусад ордыг бодвол хүдрийг нь илүү хялбар, хямд олборлож болно.
 
Уул уурхайн хөрсний чулуулгийг бэхлэхэд багана, бэхлэлт хийх шаардлагатай учир хүдрийн олборлолт хийх төвшинг хязгаарлан тогтооно. ХүдрийТ ордын дээл хэсгээс аваад үлдсэн хэсгийг нь үлдээх тохиолдол бий.
 
Хүдрийн хэмжээ багасах эрсдэл
Зарим уул уурхайд хөрс чулууны хэмжээ, түүний физик шинж чанараас хамаарч, хоосон чулуулгийг хүдэртэй хамт олборлоход хүргэдэг. Энэ хаягдал хөрсийг хүдэртэи хамт гадаргуу руу дээшээ зеөдөг болохоор энэ нь уул уурхайн компанид нэмэлт өртөг уүсгэдэг. Зарим тохиолдолд үүнээс болж уул уурхайн ашиг 20%~иар багасдаг тул инженерүүд аль болох хөрс хуулалтыг бага хэмжээнл барьж байхаар уулын ажлыг төлөвлөдөг.
 
Металлургийн эрсдэл
Металлургийнхаа асуудлыг сайн шийдээгүй тохиолдолд зарим ашиглалтанд байгаа уул уурхай эдийн засгийн хувьд хүндрэл учирдаг. Өөр уул уурхайд хүдрээс металлыг ялгахын тулд маш нарийн ширхэгтэй болтол тээрэмдэх шаардлага гардаг ба зарим тохиолдолд исэлдсэн хүдэр нь металл гаргаж авах боломжгүй болгодог. Хүдрийг нарийн ширхэгтэй болтол нунтаглахад зардал өсдөг ба бага зэргийн исэлдэл хүдрийг боловсруулах өртгийг нэмэгдүүлдэг.
Металлургчид хүдрээс металл авалтыг аль болох өндөр байлгах зорилт тавьж ажилладаг. Үүний тулд өрөмдлөг хийж ордын цөм, гүн, газар доороос сорьц авч шинжлэх ба аль болох исэлдээгүй, хувиралд ороогүй тийм хүдрийн биетийг олборлон боловсруулахад анхаардаг. Хэрэв металлургч уул уурхайгаас мянга мянган ширхэг сорьц материал авсан ч энэ нь ордыг бүрэн төлөөлж чадахгүй бол маш их эрсдэлтэй.
 
Энэ сорьцуудыг нэг бол дан ганц өндөр агуулгатай эсвэл дан бага агуулгатай газраас авсан бол ордыг бүрэн төлөөлж чадахгүй. Учир нь уул уурхайн инженерүүд хүдрийн агуулгын өөрчлөлтөөс болгоомжлохын тулд энд тэндээс сорьц авдаг. Энэ сорьц ордын дээд хэсгээс авсан байж болно. Дээд хэсэг нь доод хэсгээсээ цаг агаарын үйлчлэлд илүү орж исэлдэж элэгдсэн байдаг.
 
Металлургч ажлаа сайн гүйцэтгэхийн тулд ордын геологийн бүтцийн хувьд өөр өөр хэсгээс авсан сорьцыг шинжлэх шаардлагатай болдог.







11, Техник эдийн засгийн үндэслэл: Эргэж төлөгдөх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани