Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“МИАТ”-ийн 51 хувийг төрд үлдээж, “Хөтөлийн цемент шохой”-г бүрэн хувьчилна

Төрийг хамгийн муу менежер гэдэг. Алдагдалтай ажиллаж байгаа компаниудын тоо жил бүр өсч, төрийн өмч үнэгүйдсээр. Энэ нь манай улсын нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотой ч нөгөө талаар зориудаар дампууруулах ажиллагаа явагдаж байна гэж үзэх хүмүүс ч бий.

Юутай ч УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж 2014-2016 онд Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн сарын 18-нд УИХ-ын даргад өргөн барьсан билээ.

Хууль батлагчид уг асуудлыг өнгөрсөн Хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй учир ирэх Намрын чуулганыг хүлээх үлдээд байна. Тогтоолын төсөлд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 22 аж ахуйн нэгжийг хувьчлах, өөрчлөн байгуулахаар тусгажээ. Эдгээр компани нь өнгөрсөн хугацаанд 19 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бөгөөд өмч хувьчлалаас 60-70 тэрбум төгрөг улсад төвлөрүүлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна. Ирэх хоёр жилийн хугацаанд хувьчлагдах 22 компанийн мэдээллийг хүргэе. Компаниудыг бүрэн болон төрийн өмчийн оролцоотой хувьчлах гэсэн хоёр хэсэгт хуваажээ.

БҮРЭН ХУВЬЧЛАХ КОМПАНИУД

1. "Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

Энэ компанийг өргөтгөх, техник, технологийг шинэчлэх, зардал бууруулах, үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангахаар нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах юм. 1973 оны тавдугаар сард Эрдэнэт-Дарханы 220кВ-ын шугамын тулгуур анх боссоноор компанийн үйл ажиллагаа эхэлж байсан төрийн 100 хувийн мэдлийн компани юм. Тус компани нь Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Завхан, Өмнөговь, Баянхонгор зэрэг 11 аймгийн төв, тэдгээрийн 95 сум суурин газрын 4500 гаруй аж ахуйн нэгж, 55 мянган айл өрхөд цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааг 0.4-35кв-ын 5835.2 км шугам сүлжээ, 549 дэд станц болон хуваарилах байгууламжийг ашиглан гүйцэтгэдэг.

2."Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

Эдүгээ Хэнтий аймгийн Дадал сумаас, урд тал нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл, зүүн тал нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас, баруун тал нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сум хүртэл газар нутаг, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгийн төв, долоон аймгийн 57 сумын нутагт байрлах 35768 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах хүчин чадалтай. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 328 дугаар тогтоолоор "Багануур цахилгаан шугам сүлжээний газар” нэртэйгээр байгуулагдаж байжээ.

3. "Оргил рашаан сувилал” ТӨХК

Одоогоос 40 жилийн өмнө сувиллын зориулалтаар ашиглагдаж эхэлсэн тус сувиллыг 1990 он хүртэл Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлөөс санхүүжүүлж байсан. 1990 оноос Эрүүл мэндийн яамны харьяанд шилжин улсын төсвөөс санхүүждэг болжээ. "Оргил рашаан сувилал” ТӨХК нь 9300 ам метр талбай бүхий байр, 60.8 га газартай юм. Төсөл санаачлагчид үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй гэсэн нөхцөлтэйгээр хувьчлахаар төлөвлөжээ.

4."Цагаан шонхор” ТӨҮГ

ЦЕГ-ын харьяанд 1992 онд байгуулагдсан "Цагаан шонхор” ТӨҮГ нь цагдаа болон дотоодын цэрэг бусад хүчний байгууллагын дүрэмт хувцас, хэрэглэлийг үйлдвэрлэдэг. Хүчин чадлын хувьд 40 оёдлын төхөөрөмж, 18 оёдолчинтой.

Кино урлагийн дээд сургууль

5. "Кино урлагийн дээд сургууль” ТӨОХХК

Монгол кино нэгтгэлийг түшиглэн байгуулагдсан тус сургуулийн нийт хувьцааны 51 хувийг төр эзэмшиж, 49 хувийг "ТВШ студи” ХХК, "ЭСТИЭС констракшн” ХХК эзэмшиж байна. Төрийн эзэмшлийн нийт хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах гэнэ.

6. "Авто импекс” ТӨОХК

Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1995 оны 45 дугаар тогтоолын дагуу хуучин "Авто импорт хангамжийн нэгдэл” нь "Авто импекс" хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Компанийн эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгө нь 1981 онд хуучин ЗХУ-ын хүч хөрөнгөөр баригдсан жилд Зил-130 маркийн ачааны 1500 автомашинд засвар үйлчилгээ хийх станцын иж бүрэн барилга байгууламж юм. Тус байгууламж нь нийт 8750 ам метр талбай бүхий үйлдвэрийн хоёр байр, 5 давхар оффисын барилга, бусад туслах барилгуудаас бүрддэг ба дөрвөн га газарт үйл ажиллагаа явуулж байна. Компанийн хувьцааны 51 хувь нь төрийн өмч, 17.3 хувийг "Сэргэн мандалт групп” ХХК, 17.8 хувийг "Жем интернэшнл” ХХК, иргэн Ч.Батхүү 4.7 хувийг, бусад хувийг 7000 гаруй жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг.

7. "Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компани

Анх 1985 онд 65 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтайгаар сууриа тавьж байсан. "Хөтөлийн цемент шохой” ТӨХК нь нийт 876 ажилчинтай, Хөтөл тосгоныг дулааны эрчим хүчээр хангах үүрэг хүлээн ажилладаг. Тус үйлдвэр нь Хөтөл-1, Хөтөл-2 гэсэн шохойн чулуун ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэг. "Хөтөлийн цемент шохой” ХК нь шохойн чулууны нөөц батлагдсан хоёр орд газартай. Хувьчлалын хэлбэрийн хувьд хувьцааг нь хөрөнгийн биржээр арилжих юм байна.

8."Монсам” ТӨОХХК

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 109 дүгээр тогтоол, Худалдаа үйлдвэрийн сайдын 1994 оны 295, Эрүүлийг хамгаалах сайдын а/24 дүгээр тушаалаар байгуулагдаж 1995 оны долдугаар сарын 1-нд ашиглалтад орсон. Нэг удаагийн зүү тариурын үйлдвэрлэл явуулдаг. Тус компани нь 10.987.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 60 мянган ширхэг хувьцаатай. Төрийн мэдлийн 80 хувь, БНСУ-ын "Шина” корпораци 20 хувийг эзэмшиж байна. 

9. "Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” ТӨХК

2000 онд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Засгийн газрын 2006 оны 151, 185 дугаар тогтоолыг үндэслэн "Тоног төхөөрөмжийн түрээс” ТӨХК байгуулагдсан. Тус компани нь долоон нэр төрлийн 14 ширхэг машин механизмаар түрээсийн үйл ажиллагаа явуулж, авто замын барилга, засварын ажил гүйцэтгэж байна. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи хугацаанд Хархорин-Цэцэрлэг, Дархан-Эрдэнэт, Зуунмод-Мандалговь, Цэцэрлэг-Тосонцэнгэлийн чиглэлийн мянганы замын бүтээн байгуулалтын их ажил, босоо тэнхлэгийн дагуух Улаанбаатар Баруунхараа, Дархан-Сэлэнгийн зам, Налайх- Чойрын зам, зүүн тийш Хэнтийн чиглэлийн зам, Улаанбаатар хот доторхи замын засвар арчлалтын ажилд техникүүдийг түрээслэх үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

10. "Эрчим” корпораци

Эрчим хүчний салбарын шинжлэх ухаан, технологийн эрдэм шинжилгээний ажил, судалгаа, туршилт, захиалагчийн хяналтын ажил гүйцэтгэдэг.

11. "Армоно” корпораци

1997 онд Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор шинжлэх ухааны дөрвөн байгууллагыг нэгтгэж "АРМОНО” корпорацийг байгуулсан түүхтэй. Арьс ширний шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори, Арьс ширний туршилтын цех, Захиргаа засвар үйлчилгээний хэсэгт нийт 18 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

12. "Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпораци”

Тус корпораци нь Эрдэм шинжилгээний төв, Клиник эмнэлэг, Уламжлалт эмийн үйлдвэр гэсэн үндсэн нэгжтэй санхүү, маркетингийн алба, хангамж үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, эмийн ургамал тарималжуулах плантаци, хүдрийн эрдэм шинжилгээний станц, ”Ургамал” сувилал, амбулаторийн салбар тасаг, жижиг амьтны вивари зэрэг туслах нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг

13. Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл

ХААИС-ийн харьяа тус корпораци нь хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төслүүд хэрэгжүүлдэг. Мөн ХАА-н техникийн угсралтын ажлыг гүйцэтгэдэг.

ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВИЙГ БУУРУУЛАН ХУВЬЧЛАХ КОМПАНИУД

1. "Монголын хөрөнгийн бирж” ТӨХК

Засгийн газрын 1991 оны нэгдvгээр сарын 18-ны өдрийн 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг байгуулжээ.

2. "Тариалан эрхлэлтийг дэмжих сан” ТӨҮГ

Засгийн газрын 2005 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор "Буудай” санг "Тариалан эрхлэлтийг дэмжих сан” /ТӨҮГ/ болгон өөрчлөн зохион байгуулжээ.

3. "Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани

Засгийн газрын 2013 оны 30 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны 40 дүгээр тогтоолоор тус компанийг байгуулсан. 29 брокерын компанид гишүүнчлэл олгож, 43 агуулах, хоёр тээврийн компанид түр итгэмжлэл олгон, арилжаанд оролцуулснаас гадна улсын итгэмжлэгдсэн лабораториудтай хамтран ажиллаж байна.

4. "Монгол шуудан” ТӨХК

Монгол Улсад шуудангийн бүх нийтийн үүргийг дангаараа гүйцэтгэдэг энэ компани 21 аймаг, 334 сумын салбар болон Улаанбаатар хотын шуудангийн 39 салбарт нийт 865 ажилтантайгаар шуудангийн 20 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байна.

5. "МИАТ” төрийн өмчит ХК

Улаанбаатараас Бээжин, Хонг-Конг, Сөүл, Токио, Москва, Берлин зэрэг зургаан чиглэлд тогтмол нислэг үйлдэж дэлхийн зарим хотод захиалгат нислэгүүдийг хийдэг  компани юм. Төрийн өмчийн хорооны 2001 оны 543 дугаар тогтоолоор хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлжээ.

6. "Монголын цахилгаан холбоо” ХК

Монгол улсын Холбооны ерөнхий газрын суурин дээр 1992 онд байгуулагдаж байсан. Хувьчлалын дараа 51 хувь нь төрд үлдэх ёстой гэж албаныхан үзжээ.

7. Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК

Энэ компани нь Монгол Улсын өндөр хурдын шилэн кабелийн сүлжээний 70 орчим хувь буюу 21 аймаг, 227 сумыг хамарсан 11242 км шилэн кабелийн сүлжээг эзэмшин мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд орчин үеийн бүх төрлийн үйлчилгээг орон нутагт хүргэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

8. "Шивээ-Овоо” ТӨОХК

Компанийн хувьцаа эзэмшигчдийн 1995 оны есдүгээр сарын 22- ны өдрийн хурлаар төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болон ажиллаж байна. Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд нь Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын нутагт Улаанбаатар хотоос зүүн урагшаа 260 км-т Улаанбаатар-Замын Үүдийн төмөр болон автозамын дагуу дэд бүтэц сайн хөгжсөн бүс нутагт байрладаг.

9. "Багануур” ТӨОХК

1978 онд байгуулагдаж 1995 онд төрийн өмч давамгайлсан хувьцаат компанийн хэлбэрт шилжиж өөрчлөн байгуулагдсан. Геологи хайгуулын ажлын үр дүнгээр балансын болон балансын бус нүүрсний нөөц 623 сая тонн гэж тогтоогджээ. "Багануур” ХК нь Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 60 хувийг хангадаг.

Б.Энхзаяа

“МИАТ”-ийн 51 хувийг төрд үлдээж, “Хөтөлийн цемент шохой”-г бүрэн хувьчилна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

2026 оны 05 сарын 06, 12 цаг 21 минут
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани