Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрээний үйлдвэрүүд зогссоноос цементийн үнэ өсчээ

Эрээний үйлдвэрүүд зогссоноос цементийн үнэ өсчээ Валютын ханш өсөх тусам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буй. Бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ үед гол түүхий эд болох цементийн үнэ ч дагаад өслөө.

Валютын ханш өдрөөр биш цагаар өсөж байна. Импортын цементийн үнийн 75 хувийг валютаар төлдөг. Тиймээс валютын ханшаас шууд хамааралтай.

Ялангуяа, наадмын өдрүүдэд тонн цементийн үнэ 200.000 төгрөгт дөхсөн нь энэ жилийн дээд рекорд байв. Барилгын материалын захуудад зарж буй цементийн жижиглэнгийн үнэ 10.000-13.000 төгрөг болсон. Баярын өмнөхөн 7500-9000 төгрөг байснаа гэнэт ингэж нэмэгдсэнийг худалдаа эрхлэгчид бүтээн байгуулалтын улирал эхэлж, эрэлт нэмэгдсэн болон валютын ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байв.

Сүүлийн долоо хоногт энэ үнэ тодорхой хэмжээгээр буурсан ч цаашид нэмэгдэх хандлагатай байна гэж худалдаа эрхлэгчид хэлсэн. Ингэж гаднын хүчин зүйлээс болж тогтворгүй байдаг үнийг бууруулах хамгийн зөв гарц нь үндэсний үйлдвэрлэл.

Өнөөгийн нөхцөлийг өөрчилж, импортоос хамааралтай үнээс 2015 онд сална гэж тооцоолж буй тухай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэлнэ лээ. Тэрбээр "Манай улс жилд нэг сая тонныг үйлдвэрлэх чадалтай цементийн үйлдвэртэй боллоо. Дараагийнх нь хоёр ч үйлдвэрийн эх үүсвэрийг шийдлээ. Иймээс бид 2015 оноос импортоор цемент авахаа болино” гэсэн. Үнийн өсөлт юунаас шалтгаалав, цаашид хэрхэх талаар төрийн болон төрийн бус байгууллагын байр суурийг сонирхлоо. Мөн энэ өсөлт барилгын компанид ямар дарамт учруулж буйг тодруулсан юм.

ДОТООДЫН НИЙЛҮҮЛЭГЧИД ОЛШИРВОЛ ҮНЭ ТОГТВОРЖИНО

Б.Цэдэнсамба (Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга):

 -Импортолсон нэг тн цементийн үнэ өдгөө 200.000 орчим төгрөг байна. Эх орны үйлдвэрийнх 170.000 орчим төгрөг. Зах зээлд импортын цемент голлож байгаа. Манай улсын аж ахуйн нэгжүүдийн цементийн хэрэглээ жилээс жилд өсөж, дунджаар 2-3.5 сая тн цемент хэрэглэж байна. Эрэлт байгаа тул импортоор цемент авахаас өөр аргагүй. Валютын ханш өссөнтэй холбоотойгоор энэ төрлийн бизнес эрхлэгчид үнээ зориуд нэмсэн. Бодит байдалд одоогийнхоос арай хямд байх боломж бий. БНХАУ-ын үйлдвэрүүд цементийн үнээ тодорхой хэмжээгээр өсгөсөн сураг бий. Одоогоор сайн судлаагүй байна.

Засгийн газар өнгөрсөн жил үнэ тогтворжуулах хөтөлбөр гаргаж, цементийн үнийг тогтоон барьсан. Үүний дүнд өнгөрсөн оны мөн үед тн цементийн үнэ 145.000 төгрөг байлаа. "Бараа бүтээгдэхүүний үнийг зах зээлийнх нь жамаар байлгахгүй, хүчээр барилаа” гэхээс эхлээд үнэ тогтворжуулах хөтөлбөр нэлээд шүүмжлэлд өртсөн тул энэ жил хэрэгжүүлэхээ больсон. Үүнээс шалтгаалан цементийн үнэ зах зээлийнхээ жамаар өсөж байна. Хөтөлбөр хэрэгжүүлэхийн оронд дотоодын цементийн үйлдвэрээ дэмжих шийдвэр гаргасан. Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Тус үйлдвэр манай улсын цементийн хэрэглээний 50 хувийг нийлүүлэх боломжтой. МАК компани үйлдвэрээ ашиглалтад оруулчихвал ирэх оноос дотоодын цементээр улсынхаа хэрэгцээг бүрэн хангаж, үнэ тогтворжих боломж бүрдэх юм. Тиймээс үнэд онцгой анхаарал тавилгүй, дотоодын нийлүүлэгчдийнхээ тоог нэмэх зорилт тавьж, эргэлтийн хөрөнгийн зээл олгоно. Дотоодын нийлүүлэгчид олширвол үнэ аяндаа тогтоно.

ВАЛЮТЫН ХАНШИЙН ӨСӨЛТИЙГ ДАГААД ЦЕМЕНТИЙН ҮНЭ ХЭД Ч БОЛЖ МАГАДГҮЙ

Б.Баатар (Монголын цементийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга):
-Валютын ханшийн өсөлт цементийн үнэ өсөх шалтгаан болж байна. Мөн урд хөршийн үйлдвэрүүд зогссон нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. БНХАУ-аас цемент оруулж ирж буй хүмүүс бүгд Эрээн хотын "Тайго”, "Мэнго”, "Тунхуй” гэх гурван үйлдвэрээс авдаг. Энэ гурван үйлдвэр өнгөрсөн зургадугаар сарын дундуур үйл ажиллагаагаа тав хоног зогсоож, цемент ховордон, үнэ нь нэмэгдэн, тн нь 195.000 төгрөг болсон. Үйлдвэрүүд буцаад ажиллахдаа цементийнхээ үнийг нэмлээ. Мөн тухайн үед цемент ховордож, өдөрт долоон вагон ирж байсан.

Одоо 40-50 вагоноор оруулж ирдэг болж, үүнийг дагаад үнэ бууран тн нь 175.000 төгрөг боллоо. Энэ жишгээр цементийн үнэ наймдугаар сарын дунд үе хүртэл бага зэрэг буурч, тогтвортой байна. Учир нь иргэд найр наадам гэж яваад, наймдугаар сарын дундаас бүтээн байгуулалтын ажлаа эхэлдэг. Энэ үеэс цементийн үнэ дахиад нэмэгдэнэ. Валютын ханш өдрөөр биш цагаар өсөж байна. Импортын цементийн үнийн 75 хувийг валютаар төлдөг. Тиймээс валютын ханшаас шууд хамааралтай. Ханшийн өсөлтийн хязгаар хэд болохыг бид мэдэхгүй учир цементийн үнэ хэд ч болж магадгүй.

ҮНИЙН ӨСӨЛТ БАРИЛГЫН ҮНЭД НӨЛӨӨЛНӨ

Э.Өсөхболд ("Өндөр буянт” компанийн хангамжийн инженер)
-Эдийн засгийн хямралын энэ үед цементийн үнэ нэмэгдэх нь нэлээд дарамт болох нь мэдээжийн хэрэг. Бэлэн мөнгөөр бус бартераар л худалдаа хийж байна. Ганц манайд бус салбарын хэмжээнд ийм байдалтай байгаа.

Манайхны цемент авдаг Эрээн хотын үйлдвэрүүдийг БНХАУ-ын мэргэжлийн хяналтын байгууллага шалгаад чанарт нь асуудал гарсан учир хэд хоног хаасан юм билээ. Энэ үед манайхан Эрээнээс хол газраас цемент авахад тээврийн зардал нь өндөр гарсан тул үнээ нэмсэн гэсэн. Холбогдох байгууллагууд нь хэрхэн бууруулах тал дээр анхаарлаа хандуулахгүй бол энэ маягаараа байвал барилгын үнэд нөлөөлнө.


 Ч.Мөнхзул

Эрээний үйлдвэрүүд зогссоноос цементийн үнэ өсчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани