Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

12. Металлын зах зээл

Бизнесийн орчинг бий болгох
Бусад бүх аж үйлдвэрийн нэгэн адил ашиг малтмал үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнээ зарах зах зээлийг олох ёстой. Зөвхөн ингэсний дараа л тэд ашиг олж чадна.
 
Зарим металл өөрийн тогтсон биржтэй байдаг. Энэ бирж бол диллерүүд өдөр болгон металлын үнийг тогтоож, түүнийг олноор нь санал болгон зарж борлуулдаг байгууллага юм. Бусад . металлыг металл үйлдвэрлэгч өөрөө металлын зах зээл дээр эрэлт хэрэгцээ их байхад үнийг нь ихэсгэж, бага байхад нь багасгаж борлуулдаг.
 
Холимог металлуудын хувьд хамгийн чухал олон улсын бирж бол Англи улсын Лондонгийн Металлын Бирж (ЛМБ) байдаг. ЛМБ-ийн гишүүн байгууллагууд
металл брокерын үйлчилгээнд мэргэшсэн бөгөөд ЛМБ-ийн дүрмийн дагуу клиентүүдээс металл худалдан авч борлуулдаг. Энэ биржид зэс, хар тугалга, цайр, хөнгөн цагаан, тугалга, никель зэрэг металлыг нэг өдөрт хоёр удаа зарлаж худалдан авч борлуулдаг.
 
ЛМБ нь бэлэн болон фьючерс гэрээ байгуулах боломжтой металлын үнийг тогтоодог зах зээл болдог. Түүний үндсэн үүрэг нь үнэ тогтоох, бэлэн бүтээгдэхүүн, түүний үнэ хэт өөрчлөхөөс хамгаалах хүсэлтэй клиентүүдэд үйлчилгээ үзүүлэхэд оршино.
 
Фьючерс худалдан авагч тухайн үед олборлоогүй металлыг бас оролцуулан маш их хэмжээний металл авах гэрээ байгуулдаг. Гэрээнд металлыг тодорхой хугацаа (ихэнхдээ 3 сар)-ны   дараа буюу ирээдүйд нийлүүлэхээр тусгасан байдаг. Түүний үнэ нь янз бүр байдаг ба бэлэн бүтээгдэхүүний үнээс ихэнх тохиолдолд өндөр байдаг. Ийм фьючерс ба түүний илэрхийлж байгаа баталгааг бэлэн металлын нэгэн адил хэлэлцэх боломжтой.
Фьючерсын худалдаа бас адилхан учир шалтгаантай. Худалдан авагч тал тухайн үеийн үнийн өсөлтөөс болгоомжлон хамгаалалт хийдэг. Фьючерс гэрээ худалдагч тал, ихэнхдээ металл үйлдвэрлэгчид, өөрийн металлыг гэрээний үнээр зарагдах баталгаа авч ингэснээр өөрийн ашгаа «түгжиж» бэхжүүлдэг.
 
ЛМБ-ээс тогтоосон үнэлгээ нь дэлхийн ихэнх улс орны тохиролцооны үнийн суурь үнэ болдог. Үнэлгээ нь худалдан авагч болон худалдагч талуудын өдөр тутмын худалдааг илэрхийлдэг бөгөөд энэ нь мэдээллийн агентлаг, өдөр тутмын мэдэллийн хэрэгслээр дамжуулагддаг.
 
Умард Америк тивийн хувьд Нью-Йорк хотын СОМЕХ товарын бирж нь 6 төрлийн металл арилжаалдаг том бирж юм. Энэ бирж нь дамын үнээр наймаа хийх хандлагатай бөгөөд ЛМБ-тай харьцуулбал олон салангид жижиг хөрөнгө оруулагчийн тоо ихтэй байдаг. Лондонд биржийг бизнесийн зорилгоор ашигладаг компаниуд оролцдог.
 
Фьючерсын худалдаа нь үндсэндээ хаалттай зах зээл юм. Нийт борлуулалтын зөвхөн бага хэсэг нь энэ хаалттай зах зээл дээр бодитоор эзнээ сольдог. Металлын ихэнх наймааг металл борлуулагч, үйлдвэрлэгч хоёр хоорондоо хийдэг. Өөрөөр хэлбэл металл үйлдвэрлэгч нь металлаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ зардаг.
 
Худалдагдаж буй металлын үнэ ЛМБ ба АНУ-ын товарын биржээс шалтгаалан өдөр болгон өөрчлөгдөж байдаг.
Лондонгийн ЛМБ нь www.lme.co.uk гэсэн хаягтай өөрийн гаргадаг вэб хуудсан дээр металлын үнэ, худалдсан огноо зэрэг мэдээллийг гаргадаг. СОМЕХ-ын үнийг www.nymex.com хаягаас олж авч болно.
 
Үйлдвэрлэгчид биржийн үнээс шалтгаалан өөрийн тогтвортой үнийг тогтоодог. Учир нь гурван сарын дараа илгээх алтыг санхүүжүүлэх зорилгоор үнийг
өнөөдөр баталгаажуулах шаардлага гардаг. Үүнийг үйлдвэрлэгчдийн үнэ гэдэг. Түүнчлэн үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүнээ биржийн тухайн өдрийн үнээр борлуулах нь ердийн үзэгдэл байдаг.
 
Ирээдүйн хэлцэл
Ердийн зах зээл дээр урт( хугацааны гэрээний үнэ нь хар захын үнээс ихэвчлэн өндөр байдаг. Учир нь метал хэрэглэгчид нар үйлдвэрлэлээ сараар урьдчилан бүтээгдэхүүнээр хангахаас гадна зах зээл нь бэлэн байгаа барааг үйлдвэрлэхэд шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд дөхөм
байдаг. Бүтээгдэхүүнээ хар захын үнээс өндөр үнээр урьдчилан борлуул&х зах зээлийг «контанго» гэдэг. Металлын эрэлт хэрэгцээ өндөр, нийлүүлэлт бага байх үед бэлэн материалын үнэ урьдчилсан хэлцлээс дээш гарч өсдөг. Энэ нөхцөл байдлыг backwardation гэж нэрлэдэг. Үүнд бэлэн бүтээгдэхүүний эрэлт маш өндөр учраас бирж рүү түүнийг зөвхөн шагнал, урамшуулалтаар л татах боломж үлддэг.
 
Алт - бэлэн мөнгөнөөс ялгаагүй
Алтны үнэ цэнэ эдийн засаг ба улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалдаг. 1930-аад оны эхэн үе хүртэл олон жилийн турш нэг унци (аптекийн буюу трой унци) алтны үнийг засгийн газрууд хянаж АНУ-ын 20.67$-ын хавьцаа барьж байсан. Канад улсын бүх алтыг Royal Canadian Mint (Канад улсын төрийн сангийн газар) тушаадаг байсан. АНУ-ын ерөнхийлэгч Франклин Рузвельт нэг унци (аптекийн буюу трой унци) алтны ү-нийг АНУ-ын 20.67$ болгон өсгөж ингэснээр алтны стандартыг тогтоосон. Үүгээр дэлхийн 1-р дайны дараа үүссэн алтны үнийн тогтворгүй байдлыг арилгасан.
 
1947 онд, мөнгөний ханш харьцангуй тогтвортой байсан үед болсон Бреттон Вудсын хэлэлцээрийн дагуу бусад валютууд АНУ-ын доллар руу хөрвүүлэгдэж, түүнийг алт болгон сольдог байсан.
 
Энэ систем нь 1960-аад оны сүүл хүртэл АНУ-ын долларын эсрэг явагдсан дамын наймаа хийгдэж алтны үнэ өсөх хүртэл сайн аясиллаж байсан. Энэ нь хоёр төвшний алтны системд хүргэсэн. Төв банкуудад зориулагдсан албан ёсны зах зээл болон бусдад зориулсан «нээлттэй» зах зээлүүд үүссэн.
Дамын наймааны дарамт, АНУ-ын эдийн засгийн зогсонги байдал нь нэг унци алтны үнийг АНУ-ын 38$ хүртэл, дараах жилүүдэд АНУ-ын 42.22$ болтол өсгөж ингэснээр АНУ-ын долларын ханшийг буурахад хүргэсэн. Cold Price, US ;ollars per troy ounce
 
1972 оноос эхлэн алтыг бирr дээр чөлөөтэй наймаалах болсон. Цюрих ба Лондон хотын алтан гулдмайн зах зээлүүд тэргүүлэгч байр суурьтай болохын тулд өрсөлдсөн. Винипег Коммодити Эксченж товарын бирж 1972 оноос эхлэн алтны фьючерс борлуулж эхэлсэн. СОМЕХ болон АНУ-ын бусад зах зээлүүд бэлэн товарын болон фьючерсын зах зээл болох гэж оролдсон. Алтны өнөөгийн үнэ биржийн худалдаа наймаанаас шалтгаалан өөрчлөгддөг.
Алт нь санхү^үгийн хэрэгсэл болох хөрөнгө оруулалт учир алт өөрөө валютын функцийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд бусад валютын үнэ буурахад түүний үнэ цэнэ өсөх хандлагатай. Алтны үнэ цаг хугацааны явцад валютын үнэ буурах тохиолдолд өсөж, эсрэгээр валютын үнэ өсөхөөр буурдаг.
Бэлэн товарын, фьючерсын бирж дээр бүх алтыг «0.9999 хувийн цэвэр» алтны үнээр тооцож 99.99 % цэвэр алтыг наймаалдаг.
 
Бусад үнэт металлууд
Мөнгөн металлын үнийн зураглалыг тогтооход маш хэцүү. Мөнгөний үнэнд инфляц, зэвсэгт тэмцэл, аж үйлдвэрийн хэрэглээний өөрчлөлт зэрэг нь нөлөөлдөг. Энэ металлын үнийг унци (аптекийн буюу трой унци) АНУ-ын доллараар тогтоодог. Мөнгөний хамгийн нөлөө бүхий зах зээл бол Лондон хотын диллерын бирж, Ныо-Йорк хотын СОМЕХ-ын дэргэдэх чухал фыочерсын бирж байдаг.
 
0.9999 хувийн бэлэн бүтээгдэхүүн, фьючерсын үнийг тогтоодог. Цагаан алт, палладийн үнийг Лондонгийн дилерүүд өдөр болгон тогтоодог бөгөөд түүний фьючерс нь Ныо-Йорк хотын Худалдааны бирж дээр зарагддаг. Энэ металлын үнийг унци (аптекийн буюу трой унци) АНУ-ын доллараар тогтоодог.
 
Бусад цагаан алтны группын үнэт металлуудыг бирж дээр борлуулдаггүй харин металл үйлдвэрлэгчид өөрөө тухайн металлын үнийг зах зээлийн үнээр тогтоодог. Лондон хотын үнэт металлын дилерүүд Лондоны ембүү зах зээлийн эвсэлд хамаардаг. Энэ эвсэл (www.lbma.org.uk) гэсэн хаягтай вэб хуудсыг эрхэлдэг бөгөөд зах зээлийн өнөө үеийн статистик мэдээ ба өдөр болгоны үнийг хуудсан дээрээ тавьдаг. Монтреал хотын үнэт металлын диллер Китко www.kitco.com гэсэн өөрийн вэб хуудас дээр энэ зах зээлийн, түүний байдлын талаархи ерөнхий мэдээлэл, алт, мөнгө, цагаан алт, паладий ба родий зэрэг үнэт металлын үнийг бичсэн байдаг.
 
Бусад металлууд
ЛМБ болон металл гулдмайн диллерын зах зээл бусад биржүүд дээр зарагддаггүй металлын үнийг зах зээлийн эрэлт хэрэгцээгээр тогтоодог. Ихэнх металлууд хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёрын хооронд байгуулсан удаан хугацааны гэрээний дагуу борлуулагддаг. Жишээлбэл, ган төмөр үйлдвэрлэгч төмрийн хүдэр. хром, никель зэрэг худалдан авах гэрээ хэд хэдэн үйлдвэрлэгчтэй хийсэн байдаг.
 
Үүний адил, төмрийн хүдрийг түүнд байгаа фосфор, цахиур шороо ба бусад хольцоос шалтгаалан үнэлдэг. Төмрийн үрлэн хүдрийт ган төмөр хийгчид илүү сонирхдог. Олон улсын худалдаа хийхдээ тонн хэмжээгээр үнэлэлт хийдэг.
 
Ган төмөр хийхэд ордог, хүрэнз, хром, ванадий г.м. металлуудыг баяжуулсан төмрийн хүдэр, тогтоосон концентрацитай хайлуулсан хэлбэрээр төмөртэй хамт худалдаж болно.
 
Металлын бирж дээр зарагддаггүй өөр чухал хольц металлууд бол вольфрам, молибден байдаг. Вольфрам нь хүдрийн концентраци эсвэл ферро вольфрам хэлбэрээр, молибден харин молибденит концентрацийн молибдений фунт жингээр ерөнхийдөө зарагддаг.
 
Ураны үнэ улс төрийн нөлөө, нөхцөл байдлаас шалтгаалж, түүний цэрэг дайны зориулалтаас хамаарч тогтоодог. Бага хэмжээний бэлэн ураныг «солилцооны үнэ»-ээр борлуулдаг зах зээл байдаг боловч ихэнх ураныг аж үйлдвэрийн зориулалтай удаан хугацааны гэрээний дагуу зардаг.
Энэ металл ямар хэлбэрээр байсан ч түүнийг Ш08 (ураны эсэл)-ийн фунт хэмжээг АНУ-ын доллараар наймаалцдаг.
 
Алмааз ба эрдэнийн чулуу
Алмааз болон эрдэнийн чулуу нь тухайн компанийн ашгийг тодорхой хугацаанд үйлдвэрлэсэн хэмжээ болон тэдгээрийн  чанараас  ихээхэн нөлөөлдөг. Үүгээрээ алмааз болон эрдэнийн чулуу нь металлаас ялгагддаг. Өөрөөр хэлбэл, алт бол алт, зэс бол зэс, харин боловсрогдоогүй алмаазын үнэ 14000-аас дээш янз бүрийн үнийн ангилалтай байдаг. Алмаазын чанар, үүгээр түүний үнэ цэнэ «4 С» ээр хэмжигддэг (crystal shape, color,clarity, carat weight буюу кристаллын хэлбэр, өнгө, тунгалаг байдал ба карат жин) гэж нэрлэгдэх параметрууд дээр тулгуурлан тогтооог. Алмааз олборлох төслийн үнэлэлт нь зөвхөн үйлдвэрлэгдсэн карат алмаазын доллар үнэ биш бас алмааз хамгийн түгээмэл агуулдаг хөрс болох кимберлит ба лемпройт доторхи орцын хэмжээ (1 тонн дахь карат) ба багтаамжаас шалтгаалдаг. Үнэлэмжийн энэ хэмжээ нь уурхай болгонд өөр өөр байдаг. Австри улсын Аргюл том уул уурхайн агуулгын хэмжээ их боловч АНУ-ын 20$-оос бага каратын үнэлгээтэй.
 
Канадын баруун хойд нутагт байдаг «Екати» диамант уурхайн каратын унэ (1 каратын үнэ дундажаар АНУ-ын 85$), орцын хэмжээ (1 тоннд 1.09 карат ) гэх үзүүлэлтүүдээр дэлхийд хамгийн сайн уурхайтай өрсөлдөж чадах боловч түүний багтаамж нь зарим кимберлитээс бага байгаа. <<Екати» уурхай үүнийг нөхөхийн тулд нэг биш бүүр 5 кимберлит хоолой ашигладаг. Энэ уурхай 3.5-4.5 сая карат диамантыг, дэлхийн алмааз уйлдвэрлэлтийн 6 %-иас дээш хэмжээг 1 жилд үйлдвэрлэдэг. Түүнд ойролцоо байгаа уурхайнуудыг ашигласнаар Канад улс дэлхийн нийт үйлдвэрлэлтийн 12-15 %-ийг үйлдвэрлэх болно.
 
Алмааз нь уурхайгаас үнэт чулууны дарханд очихдоо «алмаазын суваг хоолой»-г ашигладаг. Үүний ихэнх хэсгийг дэлхийн хамгийн хүчтэй, амжилттай монопольч Өмнөд Африкийн «Де Беерс» хянаж удирддаг. Де Беерс нь өөрийн Төв Худалдааны Байгууллага (ТХБ)-г 1930 онд байгуулсан ба ТХБ нь өөрийн болон түнш үйлдвэрлэгчдийн уул уурхайгаас гарсан алмаазыг 70 гаруй жилийн турш дэмжиж ирсэн. 1990-ээд дунд үе хүртэл ТХБ нь дэлхийн алмаазын наймааны 80%-иас дээш оролцож байсан.
 
Гэвч сүүлийн жилүүдэд Де Беерсийн өрсөлдөгч компаниуд Австрали, Канад улсад алмаазны шинэ уурхай барьж байгуулснаар ТХБ-ын монополь атгалтыг сул болгосон. Де Беерс үүний хариуд ТХБ-ын нэрийг «Диамонд Худалдааны Компани» болгон өөрчилж өөрийн үйл ажиллагаагаа дэлхийн бүх алмааз биш харин голдуу Де Беерсийн алмаазын маркетинг руу чш лүүлсэн. Шинэ мянган жил «дайны» буюу «цусан» алмаазуудыг авчирсан. Энэ алмаазууд ялангуяа Ангола, Сиера Лион, Конго г.м. улс оронд болсон иргэнии, овог хоорондын дайны талбарт олборлогдсон. Энэ тэмцлийг хуурамч туслалцаа улам идэвхжүүлж үргэлжлүүлсэн.
 
Өөрийн энэ тансаг бүтээгдэхүүнээ «бохирдуулахгүйн» тулд алмааз үйлдвэрлэгчид ялгаж таних тэмдэглэгээ хийх арга хэмжээ авсан. Үүнээс гадна дайны бүсийн алмааз олборлогчоос алмаазыг худалдаж авахгүй байхыг брокеруудад уриалсан.
 
Энэхүү ихэмсэг зорилго биелэгдэх эсэхээс үл хамааран дайны алмаазын талаар санаа тавьсан нь Канад улсын алмаазын аж үйлдвэрт ашигтай туссан.
Канад улсын энэ аж үйлдвэр нь үйлдвэрлэсэн алмаазыг маш хатуу хянаж, боловсруулаагүй алмаазуудыг номтгож дэлхийн дайны талбараас аль болох хол байлгадаг.







12. Металлын зах зээл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани