Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тэд хямралыг яаж давдаг вэ?

Украины дайнаасаа үүдэлтэй Европын холбооноос Оросод тавьсан хориг олон улсад нөлөөлж магадгүй талаар дэлхийн хэвлэлүүд онцлон бичих болсон.   Улс төрийн тогтворгүй байдал, дайн дажин, байгалийн гамшиг, осол аваар гээд олон улс санхүүгийн их бага эрсдэл амсаад байгаа хэдий ч энэ бүхэн түр зуурын үзэгдэл гэдэгт тэд итгэлтэй байгаа нь илэрхий. Өнгөрсөн жилээс эхэлсэн хөрөнгийн урсгалын өөрчлөлт, дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн үргэжилсэн уналтууд олон улсын санхүүг тааламжгүй байдлыг бий болгосон хэдий ч  ихэнх нь хамтын бодлого, олны зүтгэлээр эрсдэл багатай даван туулахаар хичээцгээж байна.

Ер нь бол аль ч улсад хямралаас гаргах бэлэн жор гэж байдаггүй.  Улс орныхоо онцлогт нийцсэн бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлж, хамтдаа зүтгэж байж л эдийн засгаа босгож авдаг бодит түүх олон.


Төсвийн гуравны нэгний, эрдэс баялгийн экспортын мөн гуравны нэгийг бүрдүүлж ирсэн нүүрсний салбар энэ жилийн хувьд тун ч таагүй,  2011 онд 130 долларын үнэтэй байсан Тавантолгойн коксжих нүүрс өнөөдөр 35 доллараар зарагдаж байна.  Зэс,төмөр гээд дэлхийн эрдэс баялгийн зах зээл дэх үнэ өсөөгүй, нөгөө талаар  гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдээгүй гэхчихлэн олон олон шалтаг, шалтгаануудаас болж  уул уурхайн салбараас хараат улс орны хувьд манай эдийн засаг тааруухан хэвээрээ байна.  Ханшийн савалгаа, инфляцийн өсөлт улам гүнзгийрэх тал руугаа орж, сөрөг хүчин хэл амаа гозогнуулах юмтай болсондоо жигтэйхэн  баяртай байна уу гэлтэй харагдах болов.

Сав л хийвэл Засгийн газар руу дайрч, Ерөнхий сайд руу довтлох болсон сөрөг хүчний хувьд  эдийн засаг хямрах тусмаа сайн бололтой. Учир нь эдийн засгийг хямралаас гаргах  Засгийн газрын бодлогыг унагаж, гацаа талаар сөрөг хүчин ихээхэн чармайлттай ажиллаж байгааг харахад ийм сэтгэгдэл төрж байна.  Зөвхөн сөрөг хүчин ч гэлтгүй зарим нэг хүмүүсийн хувьд эдийн засгийг эрчимжүүлэх бодлого хэрэгжихгүй байх тусмаа л  өөрт нь хэрэгтэй аж.  Нүүрсээ зөөх экспортын төмөр зам барих ажлыг албаар харлуулах, ямар нэгэн байдлаар гацаах нь монголчуудын хямралтай тэмцэж байгаа хэлбэр. Харин бусад улсын хувьд Засгийн газраа харааж, зүхэж, хавчиж, шахахаас илүү бодлогыг дэмжиж, хамтарч, нягтрах замаар хямралаас гаргах төлөвлөгөөгөө боловсруулдаг.

 Эдийн засгийг эрчимжүүлэх зуун хоногийг үүрэг аваад ажилдаа орсон Засгийн газар хариуцлага тооцоход 14 хоног үлдсэнийг цөөнхийн зүгээс баяртайгаар дуулгав болов. Эндээс харахад сөрөг хүчин яагаад хариуцлага тооцох ёстой гэсэн үгийг байн, байн сануулах болсон нь  эдийн засгийг эрчимжүүлэх зуун хоногт ханшийг зохиомлоор өсгөсөн үү гэх хардлага төрүүлэх үндэслэл болж буйг ч хэлэх нь зөв биз. Хямрал АН, МАН-ын гишүүдээр нь ялгаварлахгүй ч ядуугаас хөрөнгийг нь булааж, баячуудад боломж олгож байдгаараа хямралын хамгийн том золиос нь энгийн иргэд болдог.  Магадгүй МАН-ын  томчуудад хямрал төдийлөн нөлөөлөхгүй болохоор хямралаас гарах гарцыг гацаах тусмаа тэдэнд ашигтай байхыг хэн мэдлээ.  Тийм ч учраас сөрөг хүчинд хямралаас гарах  төлөвлөгөө боловсруулж, хамтарч ажиллах нь сонин биш, харин Засгийн газрын бодлогыг харлуулах замаар улстөрийн тоглолтоо хэрэгжүүлэх нь илүү чухал байж болох юм.

 Эдийн засгийг эрчимжүүлэх зуун хоног дуусахад ойрхон байгаа. Сөрөг хүчний болоод Ардчилсан намын зарим нэг фракцуудын зүгээс  энэ зуун хоногт эдийн засаг хэрхэн уруудан доройтсон талаарх материал цуглуулж, эрх баригчдын эсрэг хэрэглэх лавтай. Ингэхэд энэ хямрал хэзээнээс, юунаас эхлэлтэй вэ гэдгийг хариулах гээд үзье.

 Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум доллараас хоёр болтлоо доошилсон шалтгаан юу вэ?  2012 онд  Ш.Занданшатар нарын санаачилсан  Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталснаар Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 55 хувиар унасан гэх эдийн засагчдын дүгнэлт бий.  Хэдийгээр энэ хуулийг өнгөрсөн жилийн намар ээлжит бус чуулган зарлан хуралдуулж өөрчилсөн ч гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлцлийг бий болгохын тулд Монголын төрд багагүй цаг хугацаа, чармайлт хэрэгтэй байгааг бодит эдийн засаг харуулж буй. Нөгөө талаар Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг өөрчилнө гэсэн популистуудын тоглолтоос болоод далд уурхайн санхүүжилт энэ жилд орж ирэх магадлал тун бүрхэг болчихлоо. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын асуудал хойшлогдох тусах Монголд орж ирэх хөрөнгө оруулалт ч зогсонги байдалтай байна.

Төсвийн дийлэнхийг дангаараа бүрдүүлж ирсэн нүүрсний салбарын орлого муу байгаа нэг шалтгаан нь Чалькогийн өр. 350 сая долларын зээлийг хүүтэй нь төлөх гэж гурван жилийн турш "Эрдэнэс Тавантолгой” дэлхийд хаа ч байхгүй хамгийн чанарлаг нүүрсийг үнэгүй зөөж байна. Үүний үр дүнд нүүрсний үнэ  дөрөв дахин уначихаад байна.  Эдийн засгийн хүндрэлийн эх үндэс болсон эдгээр асуудлыг шийдвэрлэхэд Монголын төр талцан тоглохоос илүү хамрах зарчмаар ажиллавал хямралыг богинхон хугацаанд даван туулах боломж бий.   Гагцхүү хямралаар далимдуулан улстөр ашиг хонжоо хайж, эрх мэдэл, засгийн эрхийг гартаа авах боломж гэж хараад байгаа нөхцөлд хямралыг даван туулах гарц олдохгүй байх нь гайхах асуудал биш юм.

Тэд хямралыг яаж давдаг вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани