Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол дахь “АРЕВА”-тай танилцана уу

Монгол дахь “АРЕВА”-тай танилцана уу"АРЕВА Монгол” ХХК, түүний охин компани "Кожеговь” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зүүнбаян баг, Сайншанд сум, Сүхбаатар аймгийн Дарьганга, Баяндэлгэр, Онгон, Эрдэнэцагаан, Асгат суманд хайгуулын ажил гүйцэтгэж байна.

:

Харин нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт эрүүл мэнд, боловсролын салбар болон ундны усны худаг гаргах, засварлах, соёл, урлагийн аливаа үйл ажиллагааг "АРЕВА” группээс дэмжин санхүүжүүлдэг.

:

Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зүүнбаян багийн малчид, орон нутгийн удирдлагын хүсэлтээр "АРЕВА” групп 170 сая төгрөгийн өртөг бүхий 7 гүний худаг гаргаж өгөхөөр болж, одоогийн байдлаар 4 худгийг орон нутагт хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

 .

" АРЕВА”   Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс заслын аппарат хандивлажээ

 э

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт "АРЕВА” корпорацийн сан хэвлийн хөндийн дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, нүдний оношлогооны кабинетын цоо шинэ тоног төхөөрөмжийг 2013 оны 11дүгээр сарын 15-ны өдөр хандивласан юм Үүгээр мэргэжлийн дурангийн хагалгаа хийх боломж анх удаа нийт аймгуудын дунд Дорноговь аймагт бий болж байгаагаараа онцлогтой үйл явдал болжээ. Ийнхүү тус аймгийн болон Говийн бүсийн ард иргэд Улаанбаатар хот руу явж, цаг үрж, зардал чирэгдэл бололгүйгээр орон нутагтаа хэвлийн хөндийн дурангийн мэс засал болон нүдний оношлогоо хийлгэх боломжтой болжээ.

:

Францын "Аксион Монголи” ТББ эмнэлгийн боловсон хүчнийг сургаж, сургалтыг санхүүжүүлсэн байна. 2014 онд уг дурангийн аппаратын ариутгалын төхөөрөмжийг "АРЕВА Монгол” ХХК хүлээлгэн өгсөнөөр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг аймгийн түвшинд дурангийн хагалгаа хийх бүрэн хүчин чадалтай болсон байна.

:

"АРЕВА”  корпорацийн сангаас Улаанбаатар хотын Шастины нэрэмжит Нэгдсэн 3-р эмнэлэгт дурангийн мэс заслын ийм аппаратыг "Аксион Монголи” ТББ-тай хамтран 2010 онд хандивлаж, ажилчдыг нь сургаж өгсөн билээ.

 :

Зүрхний цоорхойтой хүүхдийн эмчилгээний зардлыг "АРЕВА” бүрэн даадаг

 э

"АРЕВА” корпорацийн санзүрхний цоорхойтой Г.Содбилэг хүүг 2008 онд 2 настай байхад нь эмчилгээний зардлыг бүрэн дааж, Франц Улсад нэг удаагийн мэс засалд оруулж өгсөн байна. Хүү дахин өвдвөл "АРЕВА” групп өөрийн зардлаар эмчилгээнд явуулахад бэлэн гэдгээ илэрхийлээд буй. Хүү өдгөө 9 нас хүрч байаа бөгөөд эрүүл саруул өсч торниж байна.

:

Мөн "АРЕВА” групп нь 2005, 2011-2013 онуудад Улаанбаатар хот дахь өнчин хүүхдийн улсын болон хувийн асрамжийн 2 газарт дэмжлэг тусламж үзүүлж ирсэн. Үүнд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн "Өнөр бүл” төвийн хүүхдүүдийг "АРЕВА” группын төлөөлөгчид эргэдэг аж.

 ::

Улаанбадрах суманд малжуулах төсөл хэрэгжүүлж, түргэн тусламжийн машин бэлэглэжээ

 :

Орон нутгийн иргэдийн амьжиргааг бодитой дэмжих үүднээс "Кожеговь” ХХК "Малжуулах төсөл” санаачлан 2006 оноос хэрэгжүүлж, 120 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зүүнбаян багийн нийт 56 малчин айл өрхийг хамруулаад байна. "80 толгой мал нэг айл өрхөд өгч төслийг эхэлсэн бол одоо төслийн хүрээнд өссөн малын тоо толгой 4400-д хүрсэн” гэж Улаанбадрах сумын засаг дарга Б. Ганзориг онцолсон.

:

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын эмнэлэгт "АРЕВА Монгол” ХХК бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашин 2013 оны 11 сарын 14-нд хандивласан. Өмнөх жилүүдэд тус компани Улаанбадрах сумын эмнэлэгт эмэгтэйчүүдийн төрөхийн өмнөх амрах өрөө, сургууль, дотуур байрны тохижилт  хийж өгсөн юм.

:

Мөн сумын хүүхдийн цэцэрлэгт 22 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн гадна талбай болон анги бүрт хүүхдийн тоглоом бэлэглэн тохижуулж 2013 оны 11 сард хүлээлгэж өгчээ.

:

Зүүнбаян багийн эмнэлэг, цэцэрлэг, сургуульд хандив өгдөг

 .

Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн эмнэлэгт шүдний эмчилгээний кабинетын бүрэн тоног төхөөрөмж, физик эмчилгээний татлагын ор, даралтны аппарат, шарлагын аппарат зэрэг физик эмчилгээний кабинетэд хэрэгтэй цоо шинэ тоног төхөөрөмжийг "АРЕВА  Монгол” ХХК 2013 онд бэлэглэжээ.

.

Зүүнбаян тосгоны дунд сургуулийн гадна талбайг тус компани мөн санхүүжүүлж, орон нутгийн компаниар тохижуулж өгсөн. Зүүнбаян багийн дунд сургууль Сайншанд сумын багуудаас дотоод тохижилт, хангамжаараа 3 жил дараалан тэргүүлсэн байна. Энэ амжилтанд нь "АРЕВА Монгол” компани үнэтэй хувь нэмэр оруулсан” гэж Зүүнбаян багийн дунд сургуулийн захирал н.Бат-Очир онцолсон. Тус багийн эмнэлэг ч 2013 онд нийт багуудын дунд мөн тохижилт, хангамжаараа тэргүүлсэн амжилт гаргажээ.

 .

"Нийгмийн хариуцлагатай байгууллага ” цом, өргөмжлөл Кожеговь хүртжээ

 :

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан "Номтой Дорноговь” төслийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж, цугларсан номыг Улаанбадрах сумын номын санд хандивлах арга хэмжээнд "АРЕВА Монгол” ХХК-ийн охин компани "Кожеговь” ХХК үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Нийгмийн хариуцлагатай байгууллага” цом, өргөмжлөлийг "Кожеговь” ХХК-д 2014 оны нэгдүгээр  сарын 13-нд гардуулжээ.

 :

Сайншанд сумын хүүхдүүдын чуулга уулзалтыг дэмжлээ

  ₮

"Хүүхэд бидний хөгжлийн цаг” нэртэй Дорноговь аймгийн хүүхдийн 6-р чуулган Сайншанд сумын төвд 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болжээ. Энэ жил хамгийн өргөн хүрээнд боллоо гэж аймгийн удирдлагаас үнэлэгдсэн уг чуулганд Дорноговь аймгийн бүх сумдаас ирсэн 100 хүүхэд оролцжээ. Уг чуулганыг "АРЕВА Монгол” ХХК  ивээн тэтгэсэн юм.

 ₮

"Кожеговь”-д нутгийн иргэд ажиллаж, бараа бүтээгдэхүүнээ худалддаг

 ₮

"АРЕВА Монгол” ХХК-ийн нийт 180 гаруй ажиллагсдын 90 гаруй хувь нь монголчууд билээ. Дорноговь аймагт хайгуулын үйл ажиллагаа явуулж буй "Кожеговь” ХХК-ий Геологийн алба, Гидрогеологийн хэлтсүүдэд Дорноговь аймгаас нийт 55 ажилтан ажилладаг. Мөн "Кожеговь” ХХК-ийн зардлаар сурч байгаа оюутан, залуучуудад үйлдвэрийн дадлагаа тус компани дээр хийх боломжийг олгодог юм.

:

"Кожеговь” ХХК-ийн орон нутгийн иргэдэд өгдөг худалдан авалтын захиалга нь тухайн газарт явуулж буй үйл ажиллагаа буюу хэрэгцээтэй нь шууд холбоотой байдаг. 2013 онд "Кожеговь” ХХК нийт 4000 дээжний хайрцаг Дорноговь аймгийн айлуудад захиалж хийлгэсэн. Үүнд орон нутгийн 10 айл өрх хамрагдаж, нийт 53 сая 525 мянган төгрөгийн үнэ бүхий хайрцаг тус компанид худалджээ. Мөн хайрцагны таг, цооногийн пайз, замын тэмдэг, дээжний уут зэргийг үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн айл өрхүүдэд захиалан хийлгэж, бүтээгдэхүүнийг нь "Кожеговь” компани худалдан авдаг. Газар шорооны ажил, машины түрээсийн үйлчилгээ зэргийг орон нутгийн байгууллага, хувь хүмүүсийн оролцоотойгоор гүйцэтгүүлж, төлбөр тооцоог нь "Кожеговь” ХХК тухай бүр төлдөг. 2014 онд болон цаашид ч олон бараа, үйлчилгээг орон нутгаас худалдан авна.

 :

Дорноговьд "Кожеговь” заг тарьж байна

 :

Байгаль орчныг хамгаалах чиглэлээр говийн бүх нутагт ургадаг өвөрмөц ховор төрлийн ургамал болох заг модыг үржүүлэн ургуулах төслийг "АРЕВА Монгол” ХХК санаачилжээ. Тус компани орон нутгийн компанид захиалан 5000 гаруй заг модны суулгацыг худалдан авч, Улаанбадрах сумын иргэдэд суулгацыг нь үнэгүй тарааж, тарих аргыг нь зааж өгсөн. Үүний үр дүнд 2500 заг модны суулгац соёолж ургасныг тус компани иргэдээс буцаан худалдан авч, тус суманд суулгахаар болоод байна. "АРЕВА Монгол” ХХК, "Кожеговь” ХХК нь заг модыг хамгаалах төсөлд нийт 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт 2013 онд хийгээд байна.

 :

Олон улсын тэмцээнд оролцох, концертоо гадаадад тавихад "АРЕВА” ивээн тэтгэж байна

 :

Ази-Номхон далайн телевизүүдийн холбоо (АНДТХ)-ноос зохион байгуулсан "Олон улсын имиж фестивал” Японы Токио хотод 2013 оны 11-р сарын 20-нд болж, Монгол залуучуудын баг "Visual Master Award” шагнал хүртсэн юм.Улаанбаатар хот дахь Арена их сургуулийн оюутан Б.Шижир, С.Батжин, Г.Буман-Эрдэнэ нарын энэхүү баг МҮОНТ-ээс зарласан уралдаанд шалгарч, уг фестивалд тэдний оролцох зардлыг нь "АРЕВА Монгол” ХХК даажээ.

.

Уг фестивал нь АНДТХ-ны Дижиста Өсвөр үеийнхэн төслийн үр дүн бөгөөд Японы NHК телевиз дээр болжээ. Уран сэтгэмжтэй дижитал медиа бүтээхэд залуучуудад урам хайрлах зорилготой уг төсөлд Бруней, Вьетнам, Монгол, Малайз, Тайланд, Японы 6 баг өрсөлдөж, 3 шагнал хүртээсний нэгийг ийнхүү Монголын оюунлаг залуучуудын баг бүтээлээрээ хүртсэн юм.

.

Өмнө нь Дуурь бүжгийн эрдмийн театрын хоёр уран бүтээлч Францын Лион хотын Дуурийн театрт 2010 онд концерт тавихад АРЕВА мөн ивээн тэтгэжээ.

Хүсэлтэн дээр нь үндэслэн "АРЕВА Монгол” ХХК нь монгол залуучуудыг олон улсад өрсөлдөх бололцоогор хангаж, дэмждэг бөгөөд "Монголын төлөө” шагнал хүртэж байжээ.

Эх сурвалж: http://shuud.mn/?p=337158

Монгол дахь “АРЕВА”-тай танилцана уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани