Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Нүүрс” хөтөлбөрөөс хэн ч ашиг олоогүй гэж үү

“Нүүрс” хөтөлбөрөөс хэн ч ашиг олоогүй гэж үү-Иргэд 27500 төгрөгөөр нүүрс аваагүй, Багануур ХК 9.6 тэрбум төгрөгийн алдагдалтай, харин "Нүүрс” хөтөлбөрчид ашиг олоогүй гэнэ-


Ерөнхий сайд, Хууль зүйн сайдыг дагуулан Төв аймаг дахь Цагдан хорих төвд очиж ахлах зөвлөх Л.Гансүхээ эргэсэн. Энэ "ажиллагаа”-г сэм хийх гэсэн боловч бүтэлгүйтэж "паппараци”-д өртөөд зогсохгүй уг дүрс бичлэгийг сошиал медиагаар олны  хүртээл болгов. Олон нийт итгэж ядаж байсан ч дүрс бичлэг дээрх гол объект яах аргагүй Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Хууль зүйн сайд нар мөн байлаа. Харин одоо ахлах зөвлөхөө, түүний хэрэгт холбоотой байж болзошгүй гэдгийг нь АТГ-тай тэмцэхээ зарласан төдийгүй тус байгууллагаас хийсэн мэдээллийг хэрхэн няцаах арга хайж бухимдаж тэчъяадан байна.

Тэрбээр өөрийн ахлах зөвлөх Л.Гансүхийг баривчлагдсаны ердөө маргааш нь яаралтайгаар мэдэгдэл гаргаж гэр хорооллын иргэдэд туслах гэж яваад хэлмэгдлээ” хэмээн өмөөрсөн. Мөн Л.Гансүхийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн "Засгийн газар "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүүлэхдээ нэг ч төгрөг төсвөөс гаргаагүй. Мөн "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөтөлбөрт Засгийн газар гарын үсэг зурснаас өөрөөр Л.Гансүх гэдэг хүн ямарч шийдвэр гаргах эрхгүй. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцсан болохоос ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргах эрх мэдэл энэ хүнд байгаагүй. Мөн нэг тонн нь 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг "Нүүрс" хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллынхон 80 мянган төгрөгөөр авсан. Гэр хорооллынхонд дор хаяж 120 мянган төгрөгийн хямдралтай нүүрс олгох ажлыг хариуцаж ажилласных нь ингэж хэлмэгдүүлж болохгүй" гэж ярьсан.

Харин өнөөдөр Л.Гансүхтэй хамт таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан Э.Төмөрбаатарын өмгөөлөгч Ц.Баасандорж Нийслэлийн прокурорын газар, ШШГЕГ-ын удирдлага, Хүний эрхийн комисст хандан үйлчлүүлэгчтэй нь уулзуулахгүй байгаа нь  Үндсэн хууль, ЭБШХуулийг зөрчиж зөрчиж байгаа талаар гомдол гаргажээ. Дээрх мэдээллийн үеэр зарим хуульч, өмгөөлөгч нар "Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байхдаа амиа алдсаныг сануулж тус ангийн эмч нь Д.Амарсайхан агсныг эмчлэхийг хориглох тушаалыг дээрээс авсны улмаас амь насыг нь эрсдэлд оруулсан мэтээр талийгаачийн ар гэрийнхнийг үл хүндэтгэсэн бүдүүлгээр мэдэгдсэн нь мэдээллийн сайтуудад нийтлэгджээ. Яаж ч улстөржсөн аль ч салбарт ажиллаж байгаа эмч хүн Гиппократын тангараг өргөсний хувьд дээрээс байтугай тэнгэрээс зарлигдсан ч үүргээ биелүүлдэг. Иймд талийгаач, түүний гэр бүлийнхнийг төдийгүй албан үүргээ гүйцэтгэж буй эмчийг ингэж хэлж буй нь олон нийтэд ташаа ойлголт төрүүлэх гэсэн тун тааруухан арга заль байж таарна.

Дараагийн мэх нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг шалгаж буй "Нүүрс” хөтөлбөрөөс 14 тэрбум төгрөг завшсан байх магадлалтай” гэх үндэслэлийг эрс үгүйсгэж иргэдэд ашигтай ажил хийсэн. Хэн хохирсон юм бэ хэмээн мэлзэхээр шийдээд байгаа бололтой. Өөрөөр хэлбэл Багануурын нүүрс 1 тонн нь 27500 төгрөг байхад Засгийн газар "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 1 тонн нүүрсийг иргэдэд 80 мянган төгрөгөөр борлуулж, дундаас нь 52500 төгрөг завшсан байх талтай гэж үзээд байгаагийн дунд хэн ч хохироогүй гэдэг нь Л.Гансүх зөвлөх болон түүний хамтрагчдын хувьд хэргээс мултрах мэх болоод байгаа аж. Хэрэв Ерөнхий сайд болон түүний ахлах зөвлөх Л.Гансүх нүүрсний үнийг Багануурын уурхай дахь үнээр буюу 27500 төгрөгийн үнээр иргэдэд ойртуулаад өгсөн бол юун хорьж цагдах, харин ч шагнах учиртай.

Байг гэхэд зардлыг бодитойгоор шингээгээд иргэдэд тараасан бол хэргээс мултарч болох байв. Гэтэл нэг тонн нүүрс тутмаас 52500 төгрөг завшиж, нийт 14 тэрбум төгрөгийн хэрэгт уначихаад байхад яаж буянтнаар тодруулах болж байна. Үнэхээр "Нүүрс” хөтөлбөр гэр хорооллын иргэдэд хямд үнээр нүүрс олгохыг гол зорилгоо болгосон бол иргэдэд нэг тонн нүүрсний үнийг уурхайн үнээр буюу 27500 төгрөгөөр тараагаад өгчихгүй яасан юм бэ.Тэртэй тэргүй "Багануур” хувьцаат компани нь  ТӨХ, Засгийн газрын мэдэлд л байгаа шүү дээ. Хэзээнээсээ алдагдалтай явж ирсэн энэ компанид хэдийнээс ингэтлээ санаа тавьдаг болоо вэ. Үнэхээр санаа зовнисон бол дотаци өгч урамшуулж ч болох байсан. Гэтэл ердөө л хөтөлбөр хэрэгжүүлж байна гээд хамаг нүүрсийг нь цөлмөөд тараасан. Тараахдаа тонн тутмаас 52500 төгрөг завшсан гэх ийм л дүр зураг харагдаж үүний улмаас шалгагдаж байгаа шүү дээ.

Тэгэхээр "Нүүрс” хөтөлбөрийн үр дүнд гэр хорооллын иргэд, эсвэл "Багануур” хувьцаат  компани хожих ёстой. Хэрэв "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид л ашиг олсон бол АТГ-ын зөв болж таарч байгаа биз. Мэдээж зах зээлийн дээд үнэтэй харьцуулбал иргэдэд арай хямд үнэтэй нүүрс очсон байх. Гэхдээ хөтөлбөр хэрэгжүүлэгч ашиг олох албагүй. Тэгэх ч ёсгүй. Харин "Нүүрс” хөтөлбөрийн гол ханган нийлүүлэгч "Багануур” компани алдагдалтай ажилласан хэвээрээ байна. Дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээний талаас илүү хувийг хангадаг тус компанийн авлага 9.6 тэрбум төгрөг хүрчээ. Энэ оны эхний хоёрдугаар улиралд "Багануур” компани 7.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

Үүнд бүтээгдэхүүн борлуулалтаас 3.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн болон удирдлагын зардал нь 3.7 тэрбумд хүрсэн нь нөлөөлжээ. Харин төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор 2013 онд гадаад валютын ханшын зөрүүнөөс 3.7 тэрбум төгрөгийн ашиг олсон нь өнгөрсөн улиралд 927 мянган төгрөг болж буурсан байна. Түүнчлэн өр төлбөр нь өнгөрсөн оны мөн үеэс 3.5 тэрбумаар буурч, 89.5 тэрбум төгрөг болжээ. "Багануур” компанийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр Хөтөлийн Дулааны цахилгаан станц энэ жил ажилласан тохиолдолд нүүрс нийлүүлэх талаар ярилцаж байгаагаа илэрхийлээд байна. Тус компани нь өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газраар дамжуулан Дэлхийн банк болон Японы Засгийн газрын урт хугацаат зээлд хамрагдаад байгаа юм.

Тэгэхээр "Нүүрс” хөтөлбөрт "тусалсан”-ыхаа бонуст дээрх зээлд хамрагдаад алдагдлаа үүрсэн хэвээрээ үлдэж байгаа бололтой. Иймд иргэд уурхайн үнээр нь нүүрсээ аваагүй, ханган нийлүүлэгч компани алдагдалд орсон энэ тохиолдолд "Нүүрс” хөтөлбөр хэнд ашигтай байв. Гэтэл хувьдаа ашиг хүртээгүй бол дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид ажлаа шалгуулахад аягүйцээд, АТГ-ыг Гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй "дайсагнуулаад” байх шалтгаан юунд байна вэ.

Ж.Мөнхбаяр Uls.mn

“Нүүрс” хөтөлбөрөөс хэн ч ашиг олоогүй гэж үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани