Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.ЖОЛДООН: ЦАГААН СУВАРГА БОЛ ЭРДЭНЭТТЭЙ ЭН ЗЭРЭГЦЭХ ТОМ ҮЙЛДВЭР

 Х.ЖОЛДООН: ЦАГААН СУВАРГА БОЛ ЭРДЭНЭТТЭЙ ЭН ЗЭРЭГЦЭХ ТОМ ҮЙЛДВЭР   Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Цагаан суваргад МАК-ийн зэсийн уурхайн бутээн байгуулалт ид өрнөж байгаа. Тус уурхайн төслийн талбайн инженер Х.Жолдоонтой уурхайн хэтийн төлвийн талаар ярилцлаа.
        -Цагаан суварга гэж энэ том бүтээн байгуулалтад оролцож буй таныг ихээхэн туршлагатай хүн гэж ярьдаг юм билээ. Энд хэзээнээс эхлэн ажиллаж байна вэ?
-МАК-ийн бүтээн байгуулалтыг ярих гэвэл их цаг орох байх. Монголчуудад МАК-нас хүртээсэн буян их. Би өөрийн тухай ярих гэвэл бас л ихийг хуучилна. Их яривал өөрийгөө магтсан болно. Товчоор хэлхэд залуугаасаа уул уурхайтай холбогдсон. Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч хүн. Би Ховд аймгын Булган сумын уугуул 1981 оноос Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрт 23 жил ажилласан. Дараа нь МАК-тай холбогдоод өнөөдөр энэ том бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа баяртай явдаг. Эрдэнэт ямар үйлдвэр билээ, түунийг мэдэхгүй хүнгүй. Өнөөдөр Цагаан суваргыг түүнээс дутахгүй том үйлдвэр болгохын төлөө энэ олон хамт олонтой ажиллаж байна.Эрдэнэтэд намайг ажиллаж байхад Оросын 4000, Монголын 2500 гаруй инженер, техникийн ажиллагсад мөр зэрэгцэн ажиллаж байлаа. Жилд 18-25 сая тонн хүдэр боловсруулдаг байсан. Монголчууд бид оросуудаас их зүйл сурч, туршлага ч хуримтлуулсан. Тэнд олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэж явлаа.Битэндтермийнбригадаас ерөнхий инженер болтлоо ажилласан. УИХ-ын гишүүн Я.Санжмятав бид хоёр цуг ажиллаж байлаа. Инженер болгоныг бүх цехээр дамжуулдаг байсан. Энэ нь үйлдвэрийг бүрэн таньж мэдэхэд их нөлөөлсөн. Тэгж байж л дараа нь ямар нэгэн ажилд томилдог байлаа. Соц нийгмийн үед бүх зүйл хатуу байсан ч бидэнд их зүйл сургасан. Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ш.Отгонбилэгийг байх үед үйлдвэрийн тавдугаар өргөтгөлийн Өөрөө нунтаглах цехийг ашиглалтад оруулаад л тэндээс явсан даа.
        -Таныг олон уурхайд ажилласан туршлагаа Цагаан суваргад хуваалцахаар ирсэн гэж ойлгож болох нь ээ, тэгвэл?
-Цагаан зээр нутаггүй гэдэг шиг миний олж авсан мэргэжил ийм юм хойно. Хаана шинэ уурхай нээгдэнэ тэнд л очдог болсон. Уул уурхайн үйлдвэрлэл гэдэг улс нийгэмд асар их үр өгөөжөө өгч байдаг. Би Эрдэнэтэд ажиллаж байгаад 2003 онд МАК-ийн Бумбатын алтны уурхайд үндсэн тоног төхөөрөмж дээр ажилласан. Мөн Бороогийн алтны уурхайд ахлах металурагчаар хоёр жил ажилласан. Боловсон хүчнийг бэлтгэх, тэднийг химийн бодистой харьцах талаар зааж, чиглүүлж өгсөн. Ер нь уул уурхайн мэргэжлийг эзэмшинэ гэдэг тэвчээр хатуужилтай, тууштай ажиллаж чадах хүн л үр дүнд хүрнэ гэж залуучууддаа хэлдэг. Цагаан суваргын энэ талбайг онгон байхад хэдэн техник 10 белаз аваад угсралцах ажилд нь оролцож байлаа. Дараа нь газар шорооны ажил хийлцсэн. Энд салхи ихтэй, хавар намар элсээр их шуурдаг нутаг. Ер нь улирал бүр хатуу ширүүн талдаа. Зун гэхэд газартаа 50 хэмийн халуун болдог. Анх ажлын гараагаа эхлүүлж байгаа залуу хүнд бол чанга үе гарна. Тэгэхдээ манай энд хангалт, байр сууц сайн. Бэрхшээх зовлон бага.
        -Таныг Даланжаргалангийн Элдвийн нүүрсний уурхайг сайн мэдэх хуний нэг гэх юм билээ. Энэ уурхайн тухай ярихгүй юу?
-Ер нь уурхайчид, тэр тусмаа инженер хүн хөрвөх чадвар сайн байхыг шаарддаг. Өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид ажиллахад барууны техник технологоос суралцах шаардлагатай болдог. Мөн л МАК-ийн салбар уурхай шүү дээ. Өнөөдөр Даланжаргалангийн уурхайд дэлхийд хоёрт ордог тээрэмтэй техник нэвтрээд ажиллаж байна. Үүнийг манай инженер техникчид ажиллуулж байгаа. Энэ уурхай жилд 75 мянган тонн хагас коксжсон утаагүй түлш үйлдвэрлэх үйлдвэрийг 2011 оны хоёрдугаар сард ашиглалтад оруулсан юм. Ажилчдыг нь бид өөрсдөө сургасан. Одоогоор Монголд тийм технологи байхгүй. Энэ утаагүй түлшийг Засгийн газраас жилд 60 мянган тоннийг авч байхаар тохирсон ч одоо болтол Улаанбаатарт авахгүй байна. Зах зээл байхгүй учир одоо зогссон. Үүнийг анх МАК санаачилсан юм шүү дээ.
         -Цагаан суварга гэж зэсийн том уурхай бий болж байгаа. Энэ уурхайн хэтийн төлөвийн тухай ярихгүй юу?
-Монголчууд Цагаан суваргыг мэдэж бас хүлээж байх учиртай. Өнөөдөр Оюутолгой гэж том жижиггүй ярьж байна. Тэр нь гүйцэд ашиглалтад ороогүй байгаа щүү дээ . Тэгтэл хажууханд нь түүнээс дутахааргүй Цагаан суварга гэж том эсийн уурхай зэрэгцэн ашиглалтад орох гэж байхад ярихгүй, сурталчлахгүй байгаа тал бий. Үнэхээр Цагаан суварга гэдгийг ярихаас аргагүй том бүтээн байгуулалт босч байгаа мэдэж байгаа биз дээ. МАК гэдгийг хүмүүс мэддэг ч улс нийгэмд оруулж буй үр өгөөжийг нь тэр болгон сайн мэддэггүй. Саяхан Дорноговийн Мандах, Өмнөговийн Гурвантэс суманд тэмээ өсгүүлэх гэж малчдад "Ботгонд бонус" төсөл хэрэгжүүлж байгаа нь нэг жишээ. Тус компани Монгол Улсыг яаж хөгжүүлэх вэ, МАК-аас ямар хөрөнгө оруулах вэ гэж зүтгэдэг. Энэ Цагаан суварга гэдэг Эрдэнэттэй эн зэргэцэх. Оюутолгойн дараа орох том үйлдвэр юм шүү дээ. Ирэх онд ашиглалтад орж эхлэхдээ жилд 14.6 сая тонн хүдэр бодовсруулах, мөн зэс молебдень олборлох юм. Одоогоор энэ нутагт молебдень , зэс, алтны нөөд багагүй байгаа нь тогтоогдоод байна. Энд 1200-1400 хүн ажиллах байр бий болоод байгаа. Цагаан суварга Монголын түүхэнд анх удаагаа гадны хөрөнгө оруулалтгүйгээр бие даан байгуулж түүхэнд нэрээ үлдээх компани болж байгаагаараа онцлогтой. Техник технологийн хувьд ч сүүлийн үеийн дэвшилтэт техникийг сонгож байгаа. Цагт 1200 тонн хүдэр бутлах хүчин чадалтай бүрэн автоматжсан шалгарсан техник манайд нэвтрээд байна. Энэ нь азид манайхаас өөр улсад байхгүй. Цагаан суварга сүндэрлэхэд бэлэн болоод байна. Ирэх оны дундуур ашиглалтад орно. Бидний зүгээс хүсч байгаа нэг зүйл бол Засгийн газраас жаахан дэмжээд өгөх хэрэгтэй байгаа юм. МАК гаднаас үндэснийхээ гурван компанийг авч ажиллуулдаг. Үүгээрээ бусдаас давуу талтай. Манай бүтээн босголтыг орон нутгийнхан их дэмжиж байгаа. Бид 4000 гаруй мод бут суулгасан. Энэ говьд бүтэн төгөл байгуулах гэж байгаа. Говьд мод ургуулж болдог юм гэдгийг харуулах гэсэн юм. Ирэх оноос онгоцны буудал баригдана.
       -Ямар дэмжлэг хэрэгтэй байгаа юм бэ?
-Ийм том төсөл хэрэгжүүлж байгаа хувийн хэвшлийн компани гэж манайд одоогоор байхгүй. Цагаан суварга шавхагдашгүй нөөцтөй. Зөвхөн манай энэ хэсэгт 20 жил ашиглах нөөц бий нь тогтоогдсон. Юу хүсч байна вэ гэвэл Засгийн газраас манаихыг НӨАТ-ийн татвараас чөлөөлөх, "Чингис", "Самуурай бондоос багахан хүртээж өгөөч гэх байна. Энэ бугднйг эргуүлээд авчихад маш амархан шүү дээ. Ийм том бүтээн босголт хийж байгаа хувийн хэвшлийн ганц компаниа жаахан дэмжээд өгөх хэрэгтэй байгаа юм. Өөр хүсэх юм байхгүй ээ.
       -Гадаадаас нарийн мэргэжлийн ажиллах хүчин авдаг уу. Ажиллах хүчний хувьд ямар бодлого баримталдаг вэ?
-Цагаан суваргад гаднаас өндөр мэргэжлийн хүн авч ажиллуулах шаардлага байхгүй. Сүүлийн үед Германд явуулж сургадаг болсон. Хүний оюуныг хөгжүүлэхэд хөрөнгө их зарцуулж байна. Манайх 500 гаруй хятад ажилчид улиралын чанартай ажиллуулсан. Одоо бол мэргэжилтнээ дотооддоо бэлтгэж өөрсдөө сургаж байна. Манай залуучууд хөрвөх чадвартай, сайн бэлтгэгдэж байгаа. Гадаадаас багш ирүүлж сургадаг. Ер нь ШУТИС-д уул уурхайн мэргэжлээр сайн бэлтгэгддэг болсон байна билээ. Цагаан суваргад Эрдэнэтэд ажиллаж байсан туршлагатай инженер техникийн мэргэжлийн хүмүүс байгаа. Мөн МАК сангаас сурч байгаа хүн олон. Ажилчиддаа байр олгодог гээдярих юм их ээ. Манай улсад нийгмийн төлөө үйл ажлаа явуулдаг хувийн хэвшлийн уул уурхайн компани байдгийг би мэдэхгүй юм байна. МАК-ийн бодлого нь нээлттэй, багаар ажиллаад сурчихсан хамт олон байдаг юм. Манай Ерөнхийлөгч бидэнд "Энэ бүтээн босгож байгаа зүйл чинь та нарын өмч шүү" гэж хэлдэг юм. Ер нь хэтийн төлөв нь ирээдүйгээ харсан ажил явуулдаг.
 
 
                                                                                                                                                               Өдрийн шуудан
Х.ЖОЛДООН: ЦАГААН СУВАРГА БОЛ ЭРДЭНЭТТЭЙ ЭН ЗЭРЭГЦЭХ ТОМ ҮЙЛДВЭР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани