Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Голомт банкнаас хөрөнгө оруулагчид нь 90 сая ам.доллар нэхэмжилжээ

Голомт банктай холбоотой мэдээлэл сүүлийн үед шуугиан дэгдээгээд байгаа. Хэдийгээр энэ талаарх мэдээлэл дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг цацагдахгүй, нууцлагдмал байгаа ч гадаадын хэвлэлүүдээр нарийн, тодорхой мэдээллүүд нь гарсаар байна. Голомт банкны хөрөнгө оруулагч Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан зээлсэн мөнгөө нөхөн төлбөртэй хамт нь нэхэмжилж арбитрын шүүхэд хандсан тухай  ASSA сайт өмнө нь мэдээлж байсан бол энэ удаа Businessweek.com цахим хуудаст нийтлэгдсэн Bloomberg-ийн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. Энэ нийтлэлд Голомт банкны удирдлага дахь менежментийн алдаа, банкны хууль журам зөрчсөн явдлууд нь хөрөнгө оруулагчдаа үргээж, улмаар тус банкны хоёр ч том хөрөнгө оруулагч болох Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан болон Credit Suisse банк Голомтоос 90 сая ам.доллар нэхэмжилж буй тухай өгүүлжээ.
 
Барагцаагаар 1,3 их наяд ам.долараар хэмжигдэх алт, зэс, нүүрс зэрэг ашигт малтмалын арвин нөөцтэй Монгол орныг "Minegolia”  гэх нь бий. Өдгөө тус улс эдийн засаг нь хамгийн өндөр хурдаар өсч буй орны тоонд орж яваа.
Гэвч энэ улсаас зарим нэг томоохон хөрөнгө оруулагч нь гарахыг хүсэх болж.
Монголын томоохон зээлдүүлэгчдийн нэг болох Голомт банкинд сүүлийн үед үүсээд байгаа асуудлаас болоод хөрөнгө оруулагчид дайжих болов.  
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Голомт банкинд Швейцарийн "Credit Suisse Group AG” болон Абу Дабигийн сангаас хөрөнгө оруулсан юм. Гэвч Голомтын эздийн нэг ТУЗ-дөө мэдэгдэхгүйгээр аккредитив гаргаж,  гэрээний зөрчлөө хэдэн жилээр нууж явсан, тэр ч бүү хэл санхүүгийн баримт бүртгэлийг устгасан байсан нь хүртэл аудитын шалгалтаар илэрчээ.
Тиймээс одоо дээрх хоёр хөрөнгө оруулагч хоёулаа гэрээ зөрчсөн гэдэг үндэслэлээр арбитрт хандаад байгаа юм. Credit Suisse болон Абу Даби хоёрын Голомтод өгсөн хөрвөх зээл нийлээд 35 сая ам.долларын хөрөнгө оруулалт болжээ. 2007 онд хийсэн энэ хөрөнгө оруулалтын хариуд банк санхүүгийн мэдээ сэлтээ тогтмол гаргаж өгч байхын дээр банкныхаа IPO-г гаргахдаа зээлийг нь хувьцаанд шилжүүлэн хоёр талд өгөх ёстой байж. Өөрөөр хэлбэл Голомтын хувьцаа гарах үед  Credit Suisse, Абу Даби хоёр тус банкны хувьцаа эзэмшигч болох ёстой байжээ.
Гэвч хөрөнгө оруулснаас таван жилийн дараа буюу 2012 он гэхэд Голомт ямар ч хувьцаа гаргасангүй. Харин ч бүр томоохон асуудал үүсгэснийгээ хөрөнгө оруулагчдаас нууцалж байсан нь илэрчээ.

Банкны менежрүүд баримтаа устгажээ

Голомт банк 2012 оны аудитын шалгалтын дүн мэдээг өнгөрсөн оны эхний гурван сарын дотор гаргаж өгөх ёстой байсан ч хугацаандаа гаргасангүй. Уг нь, 2012 оны сүүлчээр банкинд шалгалт хийхээр гурван ч аудитор орсон боловч нэг нь татгалзаж, нөгөө хоёр нь банкны менежрүүд санхүүгийн баримт сэлтийг устгасан байна гэж мэдээлжээ. Тухайлбал, ТУЗ-ийн шийдвэрээр банкинд шалгалт хийсэн "PricewaterhouseCoopers LLP”  2013 оны наймдугаар сарын 12-нд гаргасан тайландаа "Тус банкны менежрүүд 2007 оны наймдугаар сараас 2008 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд хамаарах 6800 орчим файлыг устгасан байна. Тэдгээр хүмүүс одоо хүртэл банкиндаа идэвхтэй ажиллаж байна” хэмээн бичжээ.

Энэ бүхэн өнгөрсөн асуудал гэсэн боловч...

Голомт банкны дэд ерөнхийлөгч Л.Болормаа хэлэхдээ тус банк 2012 оны аудитын тайлан мэдээгээ өнгөрсөн оны сүүлчээр гаргасан. Мөн Японы компаниас гаргасан гомдлыг аль хэдийнэ шийдвэрлэсэн гэж хэлж байгаа юм. Тэрээр нэгдүгээр сарын 28-нд ирүүлсэн цахилгаан шуудандаа "Энэ бүхэн өнгөрсөн асуудал. Банкны 2013 оны үзүүлэлтүүд маш сайн гарсан” гэж тайлбар өгчээ. Голомтын хуульч Б.Баяраа ч бас өнгөрсөн сард илгээсэн хоёр ч цахилгаан шуудандаа "Тус банктай холбоотой үүсээд байгаа асуудал бол нэг талыг барьсан, тэнцвэргүй мэдээлэл. Цаашид Голомтын зүгээс хуучин ажилтанд нь эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж буй явдлын талаар тайлбар өгөхгүй” хэмээн мэдэгджээ.
Монголын төв банкны зүгээс  ч Голомтод хэд хэдэн удаа шалгалт хийсэн. Үр дүнд нь итгэж болно. Энэ банк аюулгүй, найдвартай хэмээн Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нэгдүгээр сарын 29-нд өгсөн ярилцлагадаа мэдэгдээд байгаа.

Хөрөнгө оруулагчийн болгоомжлол

Энэ асуудалд хөрөнгө оруулагчид өөрсдөө ч их болгоомжтой хандаж байна. Credit Suisse-гийн хэвлэлийн төлөөлөгч Жозефин Ли Голомттой холбоотой асуудлаар тайлбар хийхгүй гэсэн бол Абу Дабигийн сангийн төлөөлөгч Марк Кутис ч энэ талаар өөрт нь ярих эрх байхгүй гэсэн хариу өгчээ.
Гэхдээ Голомтын талаар дэлгэж буй эдгээр баримт сэлт бол тус банкинд хийсэн аудитын шалгалтын тайлан мэдээ, захидал, зээлийн гэрээ, гадаад хөрөнгө оруулагчид, гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүдийн хооронд холбоо харилцаа тогтоож байсан баримт, хөрөнгө оруулагчдын арбитрт хандсан хүсэлт болон энэ асуудалд ойр эх сурвалжийн мэдээлэлд үндэслэж байгаа юм.

Түүх

Голомт банкийг 1995 онд одоогийн Гадаад хэргийн сайд Л.Болд өөрийнхөө холдинг компанийн нэг хэсэг болгон үндэслэн байгуулж байжээ. Тэрээр өөрийн ах дүүтэй нийлж анх банкаа байгуулахдаа хилийн чанадаас 6,5 сая ам.доллар босгож чаджээ. Л.Болд оюутан байхаас нөхөрлөсөн хоёр найзыгаа ч энэ бизнестээ татан оруулж, тус бүртээ Бодь Интернэшнлийнхээ 33 хувийг эзэмшдэг болжээ.

Аккредитивийн хэрэг

1996 онд Л.Болд парламентын сонгуульд ялсны дараа Бодь Интернэшнлийнхээ өдөр тутмын менежментийг дүү Л.Болдхуяг болон компанийг хамтран байгуулагч Д.Баясгалан нарт хариуцуулжээ. Харин Голомт банкны асуудал 2007 оноос эхэлсэн юм. Тэр үед Японы компанитай холбоотой 65 сая ам.долларын аккредитивийн асуудал гарч иржээ. Гүйцэтгэх захирлын хувиар Д.Баясгалан энэ бүхнийг харж мэдэж байсан гэж тус банкинд шалгалт хийсэн FSI Capital-ын 2013 оны гуравдугаар сарын тайланд бичиж.
2008 оноос эхлэн Голомт хэд хэдэн аккредитивийг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг FSI-гийн тайланд дурджээ. Гэсэн атлаа үүнийхээ тухай нэг ч удаа удирдлага болон ТУЗ-ийн хороонд мэдэгдээгүй байна. Тэр ч бүү хэл Д.Баясгалан тэргүүтэй удирдлагын заавраар аккредитивүүдийг банкны бичиг данснаас устгаж үгүй болгосныг FSI ч, сүүлд PwC ч илрүүлсэн байдаг.

Ямар ч зөрчил байхгүй

Энэ бүх асуудлаар Д.Баясгалан захирлаас ярилцлага авах хүсэлт туслахаар нь дамжуулан хэд хэдэн удаа илэрхийлсэн боловч тэрээр татгалзсан юм. Харин түүнд бичгээр илгээсэн асуултад Голомтын дэд ерөнхийлөгч Л.Болормаа хариулт өгсөн бөгөөд Японы компанитай холбоотой асуудал шийдэгдсэн, манай банк ямар нэг зөрчил гаргаагүй гэсэн боловч баримт материал устгасан талаар тайлбар өгсөнгүй. Л.Болд болон түүний дүү энэ хэрэгт ямар нэгэн байдлаар буруутгагдаагүй. Гэхдээ тэрээр энэ талаар тайлбар өгөхгүй гэснийг дүү Л.Болдхуяг нь "Засгийн газрын гишүүн учраас” хэмээн тайлбарласан юм. Голомтын гурав дахь эзэн болох парламентын гишүүн М.Зоригт ч бас улс төрийн байр сууриас шалтгаалан тайлбар хийх боломжгүй гэсэн юм.

Хөрөнгө оруулагчид

Голомт бол Монголын арилжааны банкнуудын тулгын гурван чулууны нэг гэж хэлж болно. Төв байр нь Монголын хөрөнгийн биржтэй хаяа залган оршдог энэ банк орон даяар 80 салбартай, 1600 ажилтантай.
2000 оны дунд үеэр Голомтын эзэд банкныхаа үйл ажиллагаа тэлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах үүднээс олон улсын банкирт хандсан юм. Тэд 2007 онд Жон Финиган гэх бараг 40-өөд жил банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа туршлагатай банкирыг  гүйцэтгэх захирлаар томилсон. Ингээд 2007 оны төгсгөлөөр "Credit Suisse”-ээс Голомтод таван жилийн хугацаатай 10 сая ам.долларын шилжих зээлийн хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Харин Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сангийн хувьд мөн ижил нөхцөлтэйгөөр 25 сая ам.долларын зээлийг 2010 оны зургадугаар сард олгожээ.
Дээрх хоёроос гадна гадаадын өөр хөрөнгө оруулагчийг ч Голомт татжээ. Швейцарийн саятан Урс Шварценбахын хянадаг Swiss-Mo хэмээх хөрөнгө оруулалтын газар 2011 оны арваннэгдүгээр сард Голомт банкны 10.7 хувийн төлөө 20 сая ам.доллар төлсөн байна. Мөн 2012 онд Trafigura Beheer BV худалдааны компани банкны таван хувийг худалдаж авчээ. Энэ хоёр хөрөнгө оруулагч нийлээд Голомтыг эзэмшигч Бодь компанид 55 сая ам.долларын зээл олгосон байна.
Ингээд 2012 оны эцсийн байдлаар Голомтын нийт актив нь 2,5 их наяд төгрөг буюу 1,5 тэрбум ам.доллар хүрч, 2007 оны үеийнхээс бараг дөрөв дахин нэмэгджээ.
Гэвч 2012 оны долдугаар сарын 9-нд Японы Иточу корпорац Голомт банкийг 2,42 тэрбум иен буюу 43 сая ам.доллараар үнэлэгдэх 18 аккредитив төлөөгүй хэмээн буруутгасан нь хэргийн утсыг хөврүүлсэн юм. Тус корпорацын мэдүүлж буй энэ хэмжээ Голомтын нийт капиталын 30 хувиас ч давсан мөнгөн дүн юм. 

Д.Баясгалан ба Иточу

Энэ том хэргийн талаар 2012 оны аравдугаар сар хүртэл захирал Финиган болон удирдах зөвлөлийн зарим гишүүн, банкны аудиторууд мөн гадаадын хөрөнгө оруулагчид нь мэдээгүй байжээ. Тэд Иточугийн хэрэг шүүхэд шилжих үед л сая энэ тухай олж мэдсэн гэдгийг энэ талаар нэлээд мэдээлэлтэй эх сурвалж өгүүлж байна.
Голомт банк Алтан дорнод Монгол компанийн өмнөөс Японы Иточу корпорацад аккредитив гаргаж өгч байжээ. Финиганыг ирсний дараа Голомтын ерөнхий захирал болсон Д.Баясгалан энэ аккредитивийг гаргуулсан байна. Гэвч Иточутай хийсэн гэрээ бүтэлгүйтэж, 2009, 2010 онд зээлийг нь төлж чадаагүйгээс хоёр жил гаруй гурван талын хооронд яриа хэлэлцээ болж, Д.Баясгалан тэр хэлэлцээг өөрийн биеэр тэргүүлж байжээ. Иточу хохирлоо барагдуулж чадаагүй учир гурван жилийн дараа шүүхэд хандсан байна.

Хоосон суудал


Ингээд гүйцэтгэх захирал Финиган 2012 оны аравдугаар сарын 9-нд болсон ТУЗ-ийн хурлын үеэр Иточугийн хэргийн талаар дэлгэсэн ч Д.Баясгалан захирал нь үүнийг эрс эсэргүүцэж, Иточу, Голомтын хооронд ямар ч аккредитивийн  баталгааны асуудал байхгүй гэж үгүйсгэж байсныг хоёр ч эх сурвалж өгүүлсэн юм. Гэсэн ч Финиган Иточутай асуудал шийдэх яриа хэлэлцээрийг өөрийн биеэр хийж эхэлсний зэрэгцээ энэ тухай төв банкинд мэдэгдсэн байна. Гэтэл Монгол банкны ерөнхийлөгч Золжаргал Финиганаас энэ тухай нийтэд задруулахаа түр хойшлуулахыг хүссэн байна. Учир нь, тэр үед Монгол Улс анх удаа олон улсын зах зээлд бонд гаргах гэж байсан юм. Гэвч энэ талаараа Золжаргал тайлбар хийгээгүй бөгөөд "Голомттой холбоотой Иточугийн асуудлыг төв банк тухайн үедээ мэдэж байсан ч энэ тухай хэлэлцэхээс татгалзсан. Учир нь бид өөрсдийнхөө хийсэн шалгалтад итгэж байсан” хэмээн ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг.
Ингээд 2012 оны арванхоёрдугаар сард болсон Голомтын ТУЗ-ийн хурлын үеэр Д.Баясгаланг огцруулахаар гадаад хөрөнгө оруулагчид нь саналаа өгч, түүний оронд Л.Болдын дүү очсон юм. Харин ТУЗ дахь хоосон суудалд нь Д.Баясгалангийн эхнэр суужээ. Энэ хурлын дараа Финиган гэнэт ажлаа өгсөн бөгөөд гэр бүлийн шалтгаанаар хэмээн банкны цахим хуудаст бичсэн байжээ.

Бусад НО

Гэвч Финиган Лондонд ирээд өөрийг нь үндэслэлгүйгээр халсан шалтгаанаар Голомт банктай заргалдаж эхэлсэн бөгөөд Голомт ч түүний эсрэг нэр төр гутаасан хэргээр Монголын шүүхэд өргөдөл гаргасан байна. Энэ хооронд банкны шинэ ТУЗ 2012 оны дүн мэдээгээ хэлэлцэж, Ernst & Young болон PricewaterhouseCoopers-ээр аудит хийлгэхээр банкиндаа оруулахад өөр бусад асуудлууд ч гарч ирсэн байна. Тухайлбал, 2012 оны эхнээс Голомт банк "Хүннү Эйр” компанид олгох зээлийн баталгаагаа ахиулсаар ирсэн бөгөөд тус компанийг хоёр ч онгоц түрээсээр авахад нь батлан даагчийн үүрэг гүйцэтгэсэн нь илэрчээ. Гэхдээ энэ тухай мөн л ТУЗ-д мэдэгдээгүй байж. Түүнчлэн энэ баталгаа нь зээлийн лимитийн талаарх хууль тогтоомжийг ч зөржээ.
Д.Баясгалан тухайн үед тус агаарын тээврийн компаниас хувь эзэмшдэг байсан гэж Хүннү Эйрийн эх сурвалж өгүүлж байна.
Ernst & Young үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг дээдлэх үүднээс энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан ч тэд хангалттай баримт нотолгоо үгүйгээс зохих ёсоор аудит хийж чадахгүй нь гэдгээ мэдэгдээд, тус банкны тайлан мэдээг гаргахаа зогсоожээ. Энэ мэтчилэн байдлыг харгалзан үзэж хөрөнгө оруулагч Абу Дабигийн сангийн ТУЗ дахь төлөөлөгч нь ТУЗ болон төв банкны ерөнхийлөгчид хандан захидал бичиж, банкны менежментэд үүсээд байгаа асуудлыг маш ноцтойгоор авч үзэж байгаагаа мэдэгдээд, ТУЗ-аас гарчээ.
Өнгөрсөн оны зургадугаар сарын 28-нд PwC-гээс Голомтын ТУЗ-д ирүүлсэн тайланд банкны зарим бичиг баримт, цахилгаан шууданг устгасан байсныг илтгэжээ. Тэд асуудлыг илүү гүнзгий шалгахын тулд ТУЗ-ээс дэмжлэг хүсч, банкны зарим менежрүүд тэдний ажилд саад хийж байгааг уламжилж байжээ. Гэвч тэдний аудитын шалгалтыг ТУЗ дундаас нь зогсоожээ.  Ингээд Голомт 2013 оны есдүгээр сар гарчихаад байхад 2012 оны санхүүгийн үр дүнгээ ч гаргаж чадаагүй байв.

Арбитр

Өнгөрсөн оны аравдугаар сарын 4-нд Credit Suisse банк Голомтоос 10 сая ам.доллараа хүүтэй нь хамт авахаар арбитрт хандсан байна. Credit Suisse-гийн Бодь болон Голомтод илгээсэн захидлаас харвал Голомт банк тохирсон хугацаандаа хувьцаагаа гаргаж, ашгийг нь хүртээж чадаагүй учраас 22 сая ам.доллар төлөх ёстой хэмээн нэхэмжилжээ.
Бодь Интернэшнлийн хуулийн зөвлөхөөр ажиллаж буй Хонконгийн "David Norman & Co” –гийн мэдэгдсэнээр бол Бодь Credit Suisse-д 10,5 сая ам.долларыг нь төлчихсөн гэнэ. Гэвч Credit Suisse үүнийг зөвхөн тэдэнд төлөх ёстой мөнгөний нэг хэсэг хэмээн үзэж байгаа аж.
Credit Suisse-гийн араас Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан ч мөн адил Голомтоос оруулсан хөрөнгөө эргүүлэн авахаар арваннэгдүгээр сард арбитрт хандсан юм. Тэд тус банкинд оруулсан 25 сая ам.долларын зээлээс гадна IPO гаргаж чадаагүйн нөхөн төлбөр өгөх ёстой гээд нийтдээ 36,2 сая ам.доллар нэхэмжлээд байна. Харин энэ асуудлыг Голомтын хуульч Б.Баяраа ердөө л зарим нэг нэр томъёоны утга агуулгын тухайд санал зөрөлдсөнөөс үүссэн хэмээн ярьж байна.

90 саяын нэхэмжлэл


Дээрх хоёр хөрөнгө оруулагчаас гадна Swiss-Mo, Trafigura-гийн Голомтод олгосон зээл ч асуудалтай байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Гэхдээ тэдний хэвлэлийн төлөөлөгчид энэ тухай ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм.
Ямартай ч одоо Голомт банк болон Бодь Интернэшнлээс гадаадын хөрөнгө оруулагчид нь нийтдээ 90 сая ам.долллар нэхэмжилж байгаа аж. Энэ нь Голомтын 2012 оны татварын дараах ашгаас зургаа дахин их мөнгөн дүн гэсэн үг.  
Бодийг хуваажээ

Өнгөрсөн арваннэгдүгээр сард олон улсын рейтингийн агентлагууд болох Moody’s болон Standard and Poor’s хоёулаа Голомтод хийж байсан үнэлгээгээ зогсоосон байна. Тэд мэдээлэл хангалтгүй байгаагаас үнэлгээ хийх боломжгүй гэж мэдэгджээ. Үүний дараа Бодийг үндэслэгч гурван гэр бүл бизнесээ хуваан авсан байна. Л.Болдхуягийн хэлснээр Л.Болдын гэр бүл Бодь даатгалын компани болон Сар Шинэ интернэшнл хэмээх санхүүгийн байгууллагаа авсан байна. Харин үлдсэнийг нь Д.Баясгалан, М.Зоригт нар хуваан авсан бололтой. Энэ тухай албан ёсоор нийтэд мэдэгдээгүй байгаа юм.

Б.Сэвжидмаа
 www.assa.mn
Голомт банкнаас хөрөнгө оруулагчид нь 90 сая ам.доллар нэхэмжилжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани