Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Аминд орох алт

Монголын эдийн засгийг улс төртэй нь хамт нуман тулгуурт оруулсан их хямралын талаарх тааг үй мэдээлл үүд ар араасаа хөвөрсөөр байна.

Энэ оны эхний долоон сарын дүнгээс харахад нэг үе 17.5 хувьд хүрч, дэлхийд дээг үүр амжилт тогтоогоод байсан манай эдийн засгийн өсөлт ердөө 7.4 хувь болж, 10 хувийг нь мөнөөх хямралын ангал руу алдчихжээ. Нэг оронтой тоонд хүрээд байсан инфляц 15 хувь болон галзуурч, энэ хувь хэмжээ оны эцэст 20 луу дөтөлж магадгүй гэсэн хараалын гэмээр сэрэмжлүүлэг үзэгдэх болов.

Монголбанк 2014 оны эхний долоон сарын дүнгээр 5.2 тонн алт худалдан авснаар мөнөөх дундарсаар буй авдарт 210 орчим сая ам.доллар орж иржээ.


Манай эдийн засгийг тэтгэгч гол эх булаг болсон уул уурхайн гол нэрийн бүтээгдэх үүний үнэ навс унаж, ашиг олох нь байтугай алдагдалтай үнээр ч хамаагүй ачуулахад бэрх боллоо. Нүүрсний үнэ л гэхэд нэг үе тонныг нь 135 ам доллараар зарж байсан сайхан цаг аль хэдийнэ улирч, ердөө 35 ам доллараар гуйж шахуу өгч байгаа гэнэ.

Гадаадын хөрөнгө оруулалт 70 хувиар буурчээ. Үүнээс улбаалан Монгол Улсын мөнг өний авдарт байсан гадаад валютын нөөц ганцхан жилийн дотор хоёр дахин буюу талдаа хүртэл дундарч, 1.6 тэрбум ам.доллар болсон байна. Төсвийн урсгал алдагдал дотоодын нийт бүтээгдэх үүний гуравны нэгд хүрч, мөнгөний ханш 28 хувиар унасан гэнэ. Ийм нөхц өлд импортын бараа бүтээгдэх үүний үнэ зах зээлийнхээ жам ёсоор байнга өсөн нэмэгдсээр.

Хэрэглээ нь 75 хувь импортоос хамаардаг манай улсын хувьд энэ бол иргэдийн амьжиргаа улам бүр доройтохыг зөгнөж байгаа муу ёр. Цөөнгүй аж ахуйн нэгж хэзээ эргэж нээгдэх нь тодорхойг үй хугацаагаар хаалгаа барьж, бараг л бүх байгууллага, нэгжүүд зардлаа танаж, хэмнэлтийн горимд шилжин, үйл ажиллагаагаа хумьснаар мянга мянган иргэн ажилгүйч үүдийн эгнээнд шилжлээ. Төсвийн орлого улам бүр багасаж, төрийн хөрөнгөөр хийдэг зам, барилга, төрийн болон төсөвт байгууллагын чадавхийг сайжруулах төсөл хөтөлбөр, байгууламжийн ажил бараг зогслоо. Олон улсын үнэлгээний "Moody's” агентлаг Монголын Засгийн газрын бондын зэрэглэлийг В1-ээс В2 болгон бууруулж, хэтийн төлөвийг дахиад л сөрөг хэмээн зарлав.

Иймэрхүү "яана даа” гэмээр мэдээлэл, үзүүлэлт урсах зуур бухимдсан олон нийт хямралыг зүхэж, засгаа хараасаар шар наран бор өдрүүдийг үдэж сууна. Харааж, зүхлээ гээд яалтай. Тэнгэр бүрхдэг, салхи шуурга болдог нэг өдөр байхад цэнхэр тэнгэр цэлийж, нар мандах бас нэг өдөр бий билээ. Тэр цаг чухам хэзээ вэ гэдэгт л асуудлын гол нь байна. Ийнхүү хөмсөг зангидаж, уруу дорой царайлж байх зуур гялсхийсэн ганц ч болтугай мэдээ дуулдах нь үүлэн чөлөөгөөр нарны туяа тусахтай адил аж.

Монголбанк 2014 оны эхний долоон сарын дүнгээр 5.2 тонн алт худалдан авснаар мөнөөх дундарсаар буй авдарт 210 орчим сая ам.доллар орж иржээ. 5.2 тонн гэдэг нь өнгөрсөн жил банкинд тушаасан нийт алтны 85 хувь гэнэ. Манай алт олборлогчид оны эхний хагаст буюу III-VI сард мөнгө хөрөнг өө бүрд үүлэх, техник төхөөрөмжөө шинэчлэх, засварлах, хөрс хуулах гэх мэт бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусаад IX-XI сард гол олборлолтоо явуулдаг бөгөөд тэгэхээр оны эцэс рүү тушаах алтны хэмжээ одоогийнхоос хэд дахин өсд өг жамтай.

Монголбанкны тооцоолж буйгаар энэ онд хамгийн багадаа 15 тонн алт авах нь гарцаагүй аж. Энэ бол манай улсын валютын нөөц даруй 600 саяар нэмэгдэнэ гэсэн үг. Байсхийгээд л авдар луугаа мөлхдөг, тэнд байгаа нөөцөөсөө гар сунган авах бүрийдээ санаа алддаг бүрхэг байдал арилж, авдраасаа авах биш, авдартай луугаа нэмж хийх боломж ийн бүрдэж байгаа нь баярлууштай хэрэг биш гэж үү? Энэ бол оны эхээр Ашигт малтмалын тухай хуулинд өөрчл өлт оруулж, алтны нөөц ашигласны төлбөрийг Монголбанкинд алтаа тушаавал 2.5 хувиар, тушаахг үй бол 5.0 хувиар тооцох болсны үр шим юм.

Энэ хуулийн төслийг УИХаар хэлэлцэх үед "эх орончдын" эсэргүүцэл нэлээд гарч байсан боловч ирээдүйн эрх ашгийг өнөөгийн зайлшг үй шаардлагатай зөв хослуулж чадсанаар Монголын алт Монголдоо үлдэх түлхүүрийг атгаж чадсан нь ийнхүү батлагдаж байна.

Монгол Улс 1990-ээд оны эхэн үеийн ядуу тарчигхан цагтаа "Алт” хөтөлбөрийг анх санаачлан хэрэгжүүлсэн нь хүндрэлийг багасгах, улсын төсвийн орлогын хэмжээг нэмэгд үүлэхэд чухал түлхэц болсон боловч алтны орд газруудыг эзэмших, ашиглах, алт олборлох үйл ажиллагаа зах замбараагаа алдаж, байгаль орчны тэнцвэр, иргэдийн эрүүл ахуйд хортой нөлөө үзүүлэх хүртэл түвшинд хүрсэн нь гарцаагүй баримт. Алдаагаа залруулж байна хэмээн хөөрцөглөсөн нь "нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон” хэрэг болсон нь ч бас бодит үнэн.

Энэ "нүд сохлох” үйлсэд хамгийн "үнэтэй хувь нэмэр”оруулсан баримт бичг үүд нь Гэнэтийн ашгийн албан татварын тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай буюу "Урт нэртэй” хуульд билээ. 2005 онд манай улс түүхэндээ хамгийн их хэмжээний буюу 24 тонн алт олборлож байжээ. Тэр үед ашигт малтмалын нөөц ашигласны төлб өр 2.5 хувь байсан. Харин Гэнэтийн ашгийн албан татварын хууль буюу 68 хувийн татварын хууль хэрэгжиж эхэлснээс хойш алт олборлолт жил дараалан буурсаар, 2012 он гэхэд 6.0 тн хүрэхээ больсон байв. Их хэмжээний татвараас зайлсхийх гэсэн аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанкинд тушаахаа байж, болж өгвөл гадаад руу гаргахыг эрмэлзэх болсноор алтны хууль бус худалдаа цэцэглэж эхэлсэн.

 

 

 

Гэнэтийн ашгийн албан татварын тухай хууль батлагдахаас өмн өх дөрвөн жилд 77.0 тонн алт олборлосон бол хууль хэрэгжсэнээс хүчингүй болох хүртэлх д өрвөн жилд 48.0 тн болж, алтны олборлолт даруй 38 хувиар огцом буурсан гэсэн баримт Уул уурхайн яамны сайтад байна.

Гадаад валютын нөөц нэмэгдэж байгаа нь доройтсон эдийн засагтай, дорой амьдралаа яаж өөд татах вэ гэж тархиа гашилгаж яваа монголчуудын хувьд хамгийн таатай үзүүлэлт мөн.

Үндэсний үйлдвэрлэгчдээ боомилсон, олсон жаахан ашгийг нь хуу хамж, хууль бус олборлолт, худалдааг өөгшүүлэх нөхцөл үүсгэсэн гайтай хууль арайхийн хүчинг үй болсон боловч 2011 оноос Ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлб өрийн (роялти) тухай хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогоос 10 хувийн татвар авахаар болсон нь тэдний нийт ашгаас хамгийн багадаа 30 орчим хувийг нь хурааж авах, улмаар гадаадын хөрөнгө оруулагчид шиг элдэв хөнгөлөлт нөхцөл эдэлж чаддаггүй үндэсний уул уурхайн компаниудыг ягтаах нөхцөл бүрдүүлсэн билээ.

Залгаад Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2012 онд батлагдаж, хуулийг хэрэгж үүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч 1336 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломжгүй болон "гайд өртсөн" юм. Энэ бүхнийг дурдаад байгаагийн учир нь төр, засгийн буруу шийдвэр ямар их хөнөөл дагуулдгийг, буруугаа зөв засаж чадвал ямар хэрэгтэй байдгийг л баримтаар харуулах гэсэн юм.

Энэ онд батлагдсан шинэ хуулийн үр шим юу вэ? Юуны өмнө Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдлээ. Алтны хууль бус далд наймаа зогсох шинж төлөв мэдэгдэх үйц ажиглагдаж эхлэв. Сонинуудын нүүрийг байнга чимдэг байсан, хилээр алт гаргах гэж байгаад баригдсан гадаад, дотоод хүмүүсийн тухай мэдээлэл үзэгдэхээ байсныг эрхбиш анзаарсан байх. Гадаад валютын нөөц нэмэгдэж байгаа нь доройтсон эдийн засагтай, дорой амьдралаа яаж өөд татах вэ гэж тархиа гашилгаж яваа монголчуудын хувьд хамгийн таатай үзүүлэлт мөн. Баригдахгүй ороолсоор байгаа валютын ханш яваандаа тогтворжиж, мөнгөний нийл үүлэлт нэмэгдэж, хадгаламж, хуримтлалын хэмжээ өсөж, мөн иргэдийн амьжиргааны түвшин дээшлэх, бодит эдийн засгийн хөгжлийг дэмжих санхүүгийн орчин бий болоход нөлөөлөх биз ээ.

Мэргэжилтнүүд энэ онд Монголдоо үлдэх алтны хэмжээг 15.0 тонн хэмээн тооцоолж байгаа боловч 20.0 тонн, цаашлаад 40.0-д хүрэх боломж бийг ч онцолж байна. "Оюутолгой" компанийн үйл ажиллагаа хэрвээ сэргэвэл, далд уурхай ашиглалтад орж, тэд олборлосон алтаа гадагш нь зөөх биш, Монголд тушааж эхэлбэл зөвхөн эднийхээс л гэхэд 15.0-20.0 орчим тонн алт жилдээ тушаагдах боломжтой. Дөчин тонн алт гэдэг бол 1.5 тэрбум ам доллар. Жилд ийм хэмжээнийхийг биш юмаа гэхэд ядахдаа 1.0 тэрбум ам долларыг авдартаа хийгээд байх юм бол 2016 он гэхэд Монгол Улсын валютын нөөц одоо байгаа 1.6 тэрбумаасаа гурав дахин шахам нэмэгдэж 4.0 тэрбумыг давах нь ээ.

Ирээдүйн энэ ашиг үнэхээр орж ирэх, эсэхийг тэр үед нь л харъя хэмээн өөдрөг бусаар хойш тавьж болдог юмаа гэхэд өнөөдөр нэгэнт тушаачихаад байгаа 200 сая ам долларын алт, оны эцэст орж ирэх нь гарцаагүй 400 орчим сая ам доллар бидний хямралд хамгийгаа тавиад туучихгүй байх вакцин болно гэдэгт эрхбиш итгэх хэрэгтэй. Ийнхүү Монголын хөрс шороон дор байгаа алт хэмээх үнэт эрдэнэс монголчуудынхаа аминд орох цаг ирэв бололтой. Алтны ханш 2012 оны үед галзууртлаа нэмэгдэж, унци нь 1800 орчим ам.долларыг шүргэж байсан "алтан үе"-ийн ашгийг бид анхиагүйгээсээ болоод хүртэж чадаагүй.

Үнийн хувьд түүхэн дээд амжилт тогтоож байсан тэр цагаас хойш үнэ цэнэ нь бага багаар буурсаар байгаа боловч нүүрс шиг "шатах" хэмжээнд тулахгүй нь нэгэнт тодорхой байгаа. Шинжээчид унци алтны үнэ энэ онд 1260-1290 ам.доллар байна, 2015 онд дэлхийн эдийн засгийн хямрал саарч, худалдан авалт нэмэгдэх хэрээр үнэ нь цаашид өснө хэмээн таамаглаж байна. Тэгэхээр бид алт аврал болно гэдэгт найдлага тавьж болох нь. Эцэст нэг зүйлийг тэмдэглэхэд мөн өөх "Урт нэртэй" хууль хэмээх хадны мангаа УИХ-ын намрын чуулганаар сэргэж магадг үй сураг бий.

Хуулийг анх батлахдаа үүсэж болох эрсдэлийг сайтар тооцоолоог үй, эх орондоо хайртай болж харагдах нь сонгуулийн өмнө хамгаас чухал гэсэн дотор хүний тооцоондоо хэт автаж гаргасан алдаагаа засаж, нэгэнт батлагдсан хуулийг хэрхэн зөв аргаар хэрэгжүүлэх вэ гэдгийг ярих гэж байгаа бол нэг хэрэг. Харин арайхийн өндийх гэж буй үндэсний үйлдвэрлэгчдээ дахин намнах, сульдсан эдийн засгаа тэтгэж эхэлж байгаа ганц хөшүүргээ хугалах гэж буй бол өөр хэрэг.

Засаг төр барилга барих гэж, ШТС дээрх бензиний үнийг, зах дээр зарж буй махны ханшийг хазаарлах гэж чадахгүй юмаараа оролдохын оронд үйлдвэрлэгчдээ дэмжсэн, бүтээн бий болгоход нь урам өгсөн зөв шийдвэр гаргаж чадвал ямар үр дүнд хүрч болдгийн жишээг алтны татварыг багасгасан хууль харуулж байна. Тэгэхээр энэ мэт гэгээ гэрэлтэй зөв замаараа замнах нь эцсийн эцэст Монголд, монголчуудад тустай бөлгөө.

С.Батбаатар

 

Өнөөдөр сонин

Аминд орох алт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани