Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Аминд орох алт

С.БАТБААТАР
Монголын эдийн засгийг улс  төртэй  нь хамт нуман тулгуурт оруулсан их хямралын талаарх таагүй мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна. Энэ оны эхний долоон сарын дүнгээс харахад нэг үе 17.5 хувьд хүрч, дэлхийд дээгүүр амжилт тогтоогоод  байсан манай эдийн засгийн өсөлт ердөө 7.4 хувь болж. 10 хувийг нь мөнөөх хямралын ангал руу алдчихжээ. Нэг оронтой тоонд хүрээд байсан ннфляц 15 хувь болон галзуурч, энэ хувь хэмжээ оны эцэст 20 луу дөтөлж магадгүй гэсэн хараалын гэмээр сэрэмжлүүлэг үзэгдэх болов.

Манай эдийн засгийг тэтгэгч гол эх булаг болсон уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ навс унаж, ашиг олох нь байтугай алдагдалтай үнээр ч хамаагүй ачуулахад бэрх боллоо. Нүүрсний үнэ л гэхэд нэг үе тонныг нь 135 ам доллараар зарж байсан сайхан цаг аль хэдийнэ улирч, ердөө 35 ам доллараар гуйж шахуу өгч байгаа гэнэ. Гадаадын хөрөнгө оруулалт 70 хувиар буурчээ.

Үүнээс улбаалан Монгол Улсын мөнгөний авдарт байсан гадаад валютын нөөц ганцхан жилийн дотор хоёр дахин буюу талдаа хүртэл дундарч, 1.6 тэрбум ам.доллар болсон байна. Төсвийн урсгал алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгд хүрч, мөнгөний ханш 28 хувиар унасан гэнэ. Ийм нөхцөлд импортын бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлийнхээ жам ёсоор байнга өсөн нэмэгдсээр. Хэрэглээ нь 75 хувь импортоос хамаардаг манай улсын хувьд энэ бол иргэдийн амьжиргаа улам бүр доройтохыг зөгнөж байгаа муу ёр.

Цөөнгүй аж ахуйн нэгж хэзээ эргэж нээгдэх нь тодорхойгүй хугацаагаар хаалгаа барьж, бараг л бүх байгууллага, нэгжүүд зардлаа танаж, хэмнэлтийн горимд шилжин, үйл ажиллагаагаа хумьснаар мянга мянган иргэн ажилгүйчүүдийн эгнээнд шилжлээ. Төсвийн орлого улам бүр багасаж, төрийн хөрөнгөөр хийдэг зам, барилга, төрийн болон төсөвт байгууллагын чадавхийг сайжруулах төсөл хөтөлбөр, байгууламжийн ажил бараг зогслоо.

Олон улсын үнэлгээний "Moody's" агентлаг Монголын Засгийн газрын бондын зэрэглэлийг В1-ээс В2 болгон бууруулж. хэтийн төлөвийг дахиад л сөрөг хэмээн зарлав.

Иймэрхүү "яана даа" гэмээр мэдээлэл, үзүүлэлт урсах зуур бухимдсан олон нийт хямралыг зүхэж, засгаа хараасаар шар наран бор өдрүүдийг үдэж сууна. Харааж, зүхлээ гээд яалтай. Тэнгэр бүрхдэг, салхи шуурга болдог нэг өдөр байхад цэнхэр тэнгэр цэлийж, нар мандах бас нэг өдөр бий билээ. Тэр цаг чухам хэзээ вэ гэдэгт л асуудлын гол нь байна. Ийнхүү хөмсөг занги-даж, уруу дорон царайлж байх зуур гялсхийсэн ганц ч болтугай мэдээ дуулдах нь үүлэн чөлөөгөөр нарны туяа тусахтай адил аж.

Монголбанк 2014 оны эхний долоон сарын дүнгээр 5.2 тонн алт худалдан авснаар мөнөөх дундарсаар буй авдарт 210 орчим сая ам.доллар орж иржээ. 5.2 тонн гэдэг нь өнгөрсөн жил банкинд тушаасан нийт алтны 85 хувь гэнэ. Манай алт олборлогчид оны эхний хагаст буюу III-VI сард мөнгө хөрөнгөө бүрдүүлэх, техник төхөөрөмжөө шинэчлэх, засварлах, хөрс хуулах гэх мэт бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусаад IX-XI сард гол олборлолтоо явуулдаг бөгөөд тэгэхээр оны эцэс рүү тушаах алтны хэмжээ одоогийнхоос хэд дахин өсдөг жамтай. Монголбанкны тооцоолж буйгаар энэ онд хамгийн багадаа 15 тонн алт авах нь гарцаагүй аж. Энэ бол манай улсын валютын нөөц даруй 600 саяар нэмэгдэнэ гэсэн үг. Байсхийгээд л авдар луугаа мөлхдөг, тэнд байгаа нөөцөөсөө гар сунган авах бүрийдээ санаа алддаг бүрхэг байдал арилж, авдраасаа авах биш, авдартай луугаа нэмж хийх боломж ийн бүрдэж байгаа нь баярлууштай хэрэг биш гэж үү?

Энэ бол оны эхээр Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулж, алтны нөөц ашигласны төлбөрийг Монголбанкинд алтаа тушаавал 2.5 хувиар, тушаахгүй бол 5.0 хувиар тооцох болсны үр шим юм. Энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед "эх орончдын" эсэргүүцэл нэлээд гарч байсан боловч ирээдүйн эрх ашгийг өнөөгийн зайлшгүй шаардлагатай зөв хослуулж чадсанаар Монголын алт Монголдоо үлдэх түлхүүрийг атгаж чадсан нь ийнхүү батлагдаж байна.

Монгол Улс 1990-ээд оны эхэн үеийн ядуу тарчигхан цагтаа "Алт" хөтөлбөрийг анх санаачлан хэрэгжүүлсэн нь хүндрэлийг багасгах, улсын төсвийн орлогын хэмжээг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болсон боловч алтны орд газруудыг эзэмших, ашиглах, алт олборлох үйл ажиллагаа зах замбараагаа алдаж, байгаль орчны тэнцвэр, иргэдийн эрүүл ахуйд хортой нөлөө үзүүлэх хүртэл түвшинд хүрсэн нь гарцаагүй баримт. Алдаагаа залруулж байна хэмээн хөөрцөглөсөн нь "нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон" хэрэг болсон нь ч бас бодит үнэн. Энэ "нүд сохлох" үйлсэд хамгийн "үнэтэй хувь нэмэр"оруулсан баримт бичгүүд нь Гэнэтийн ашгийн албан татварын тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий  газрын  хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай буюу "Урт нэртэй" хуульд билээ.

2005 онд манай улс түүхэндээ хамгийн их хэмжээний буюу 24 тонн алт олборлож байжээ. Тэр үед ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байсан. Харин Гэнэ-тийн ашгийн албан татварын хууль буюу 68 хувийн татварын хууль хэрэгжиж эхэлснээс хойш алт олборлолт жил дараалан буурсаар, 2012 он гэхэд 6.0 тн хүрэхээ больсон байв. Иx хэмжээний татвараас зайлсхийх гэсэн аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монгол банкинд тушаахаа байж, болж өгвөл гадаад руу гаргахыг эрмэлзэх болсноор алтны хууль бус худалдаа цэцэглэж эхэлсзн. Гэнэтийн ашгийн албан татварын тухай хууль батлагдахаас өмнөх дөрвөн жилд 77.0 тонн алт олборлосон бол хууль хэ-рэгжсэнээс хүчингүй болох хүртэлх дөрвөн жилд 48.0 тн болж, алтны олборлолт даруй 38 хувиар огцом буурсан гэсэн  баримт Уул уурхайн яамны сайтад байна. Үндэсний үйлдвэрлэгчдээ боомилсон, олсон жаахан ашгийг нь хуу хамж, хууль бус олборлолт, худалдааг өөгшүүлэх нөхцөл үүсгэсэн гайтай хууль арайхийн хүчингүй болсон боловч 2011 оноос Ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн (роялти) тухай хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогоос 10 хувийн татвар авахаар болсон нь тэдний нийт ашгаас хамгийн багадаа 30 орчим хувийг нь хурааж авах, улмаар гадаадын хөрөнгө оруулагчид шиг элдэв хөнгөлөлт нөхцөл эдэлж чаддаггүй үндэсний уул уурхайн компаниудыг яг таах нөхцөл бүрдүүлсэн билээ.

Залгаад Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2012 онд батлагдаж, хуулийг хэрэгжүү-лэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч 1336 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломжгүй болон "гайд өртсөн" юм.

Энэ бүхнийг дурдаад байгаагийн учир нь төр, засгийн буруу шийдвэр ямар их хөнөөл дагуулдгийг, буруугаа зөв засаж чадвал ямар хэрэгтэй байдгийг л баримтаар харуулах гэсэн юм.

Энэ онд батлагдсан шинэ хуулийн үр шим юу вэ? Юуны өмнө Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдлээ. Алтны хууль бус далд наймаа зогсох шинж төлөв мэдэгдэхүйц ажиглагдаж эхлэв. Сонинуудын нүүрийг байнга чимдэг байсан, хилээр алт гаргах гэж байгаад баригдсан гадаад, дотоод хүмүүсийн тухай мэдээлэл үзэгдэхээ байсныг эрхбиш анзаарсан байх. Гадаад валютын нөөц нэмэгдэж байгаа нь доройтсон эдийн засагтай, дорой амьдралаа яаж өөд татах вэ гэж тархиа гашилгаж яваа монголчуудын хувьд хамгийи таатай үзүүлэлт мөн. Баригдахгүй ороолсоор байгаа валютын ханш яваандаа тогтворжиж, мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, хадгаламж, хуримтлалын хэмжээ өсөж, мөн иргэдийн амьжиргааны түвшин дээшлэх, бодит эдийн засгийн хөгжлийг дэмжих санхүүгийн орчин бий болоход нөлөөлөх биз ээ.

Мэргэжилтнүүд энэ онд Монголдоо үлдэх алтны хэмжээг 15.0 тонн хэмээн тооцоолж байгаа боловч 20.0 тонн, цаашлаад 40.0-д хүрэх боломж бийг ч онцолж байна. "Оюутолгой" компанийн үйл ажиллагаа хэрвээ сэргэвэл, далд уурхай ашиглалтад орж, тэд олборлосон алтаа гадагш нь зөөх биш, Монголд тушааж эхэлбэл зөвхөн эднийхээс л гэхэд 15.0-20.0 орчим тонн алт жилдээ тушаагдах боломжтой. Дөчин тонн алт гэдэг бол 1.5 тэрбум ам доллар. Жилд ийм хэмжээнийхийг биш юмаа гэхэд ядахдаа 1.0 тэрбум ам долларыг авдартаа хийгээд байх юм бол 2016 он гэхэд Монгол Улсын валютын нөөц одоо байгаа 1.6 тэрбумаасаа гурав дахин шахам нэмэгдэж 4.0 тэрбумыг давах нь ээ.

Ирээдүйн энэ ашиг үнэхээр орж ирэх, эсэхийг тэр үед нь л харъя хэмээн өөдрөг бусаар хойш тавьж болдог юмаа гэхэд өнөөдөр нэгэнт тушаачихаад байгаа 200 сая ам долларын алт, оны эцэст орж ирэх нь гарцаагүй 400 орчим сая ам доллар бидний хямралд хамгийгаа тавиад туучихгүй байх вакцин болно гэдэгт эрхбиш итгэх хэрэгтэй.

Ийнхүү Монголын хөрс шороон дор байгаа алт хэмээх үнэт эрдэнэс монголчуудынхаа аминд орох цаг ирэв бололтой. Алтны ханш 2012 оны үед галзууртлаа нэмэгдэж, унци нь 1800 орчим ам.долларыг шүргэж байсан "алтан үе"-ийн ашгийг бид анхиагүйгээсээ болоод хүртэж чадаагүй. Үнийн хувьд түүхэн дээд амжилт тогтоож байсан тэр цагаас хойш үнэ цэнэ нь бага багаар буурсаар байгаа боловч нүүрс шиг "шатах" хэмжээнд тулахгүй нь нэгэнт тодорхой байгаа. Шинжээчид унци алтны үнэ энэ онд 1260-1290 ам.доллар байна, 2015 онд дэлхийн эдийн засгийн хямрал саарч, худалдан авалт нэмэгдэх хэрээр үнэ нь цаашид өснө хэмээн таамаглаж байна. Тэгэхээр бид алт аврал болно гэдэгт найдлага тавьж болох нь. Эцэст нэг зүйлийг тэмдэглэхэд мөнөөх "Урт нэртэй" хууль хэмээх хадны мангаа УИХ-ын намрын чуулганаар сэргэж магадгүй сураг бий. Хуулийг анх батлахдаа үүсэж болох эрсдэлийг сайтар тооцоолоогүй, эх орондоо хайртай болж харагдах нь сонгуулийн өмнө хамгаас чухал гэсэн дотор хүний тооцоондоо хэт автаж гаргасан алдаагаа засаж, нэгэнт батлагдсан хуулийг хэрхэн зөв аргаар хэрэгжүүлэх вэ гэдгийг ярих гэж байгаа бол нэг хэрэг. Харин арайхийн өндийх гэж буй үндэсний үйлдвэрлэгчдээ дахин намнах, сульдсан эдийн засгаа тэтгэж эхэлж байгаа ганц хөшүүргээ хугалах гэж буй бол өөр хэрэг.

Засаг төр барилга барих гэж, ШТС дээрх бензиний үнийг, зах дээр зарж буй махны ханшийг хазаарлах гэж чадахгүй юмаараа оролдохын оронд үйлдвэрлэгчдээ дэмжсэн, бүтээн бий болгоход нь урам өгсөн зөв шийдвэр гаргаж чадвал ямар үр дүнд хүрч болдгийн жишээг алтны татварыг багасгасан хууль харуулж байна. Тэгэхээр энэ мэт гэгээ гэрэлтэй зөв замаараа замнах нь эцсийн эцэст Монголд, монголчуудад тустай бөлгөө.

"Өнөөдөр"

Аминд орох алт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өнөөдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өнөөдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өчигдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өчигдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани