Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Банкууд “Рио Тинто”, Монголын Засгийн газарт гурван сарын хугацаа өгөв

Оюутолгой төслийг Мон­го­лын Засгийн газартай хамт­ран  хэрэгжүүлж  буй  Рио Тин­то компани хоёр­дугаар шат буюу далд уурхайн санхүү­жил­тийг олохоор гадна дот­ны банк сан­хүүгийн бай­гуул­ла­гуу­дад хан­даад бай­сан билээ. Тэд­гээрээс 15 нь зөвшөөр­сөн хариу өгч, Оюу­­тол­гой төсөлд хөрөнгө оруу­ла­хаа мэдэгдээд байв. Гэвч төслийн нэгдүгээр шатны хө­рөнгө оруулалт төлөвлөж бай­сан хэмжээнээсээ хоёр тэрбум ам.дол­лараар хэтэрсэн болон бу­сад шалтгаанаар Монголын Зас­гийн газартай үүсгэсэн мар­гаанаас болж далд уурхайн бү­тээн байгуулалт тодорхойгүй ху­гацаагаар хойшилсон юм.

Рио Тинто санхүүжүүлэгч­дийн өмнө эвгүй бай­далд орсон гэж болно. Тэгвэл дээр дурьдагдсан 15 банк санхүүжилт эхлүүлэх ху­га­цаагаа ирэх оны гуравдугаар сар хүртэл хойшлуулж бай­гаа­гаа мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, төслийн 34 хувийг эзэм­шигч Монголын Засгийн га­зар­тай хэ­лэлцээр хийх гурван са­рыг Рио Тинтод өгсөн байна.

"Туркойз Хилл”-ээс гаргасан албан ёсны мэдэгдэлд "Төсөлд оролцож байгаа талууд бүгд далд уурхайн бүтээн байгуу­лал­тыг эхлүүлэх зайлшгүй шаард­лагатай гэдгийг ойлгож бай­гаа, техник эдийн засгийн үндэс­лэлийг хийж дуусгаж байж шаард­лагатай санхүүжилтийн хэм­жээ тодорхой болно. Үүний тулд хамтрагчидтайгаа төс­лийн хоёрдугаар шатыг эх­лүү­лэх тохиролцоонд хү­рэх ёс­­той. Энэ бүгдийг төлөвлө­сөн хугацаандаа багтааж амжуулахыг хичээн ажиллаж бай­на” хэмээн дурьдсан бай­на. Рио Тинтогийн төлөв­лөж бай­гаагаар, төслийн хоёр­дугаар шат­ны судалгааны ажил ирэх жи­лийн эхний хагас гэхэд бэ­лэн болох ёстой юм. Банкууд тө­сөлд оролцогч талуудыг хү­лээхээ мэдэгдсэн учир одоо Зас­­гийн газар Рио Тинтотой хэл амаа ололцох л чухал бо­лоод байна.   

Рио Тинто эдгээр банкуудад санал тавьсныхаа дараа "Мон­голын талаас "Зээл авахыг зөв­шөөрч байна” гэсэн бичиг ав­чир” хэмээн шаардсан гэ­сэн мэдээлэл гарч байсан. Ма­найхан энэ бичгийг нь хийж өгөө­гүй байгаа. Гэхдээ төслийн хоёрдугаар шатыг зээлээр сан­хүүжүүлнэ гэдэгт санал нэгд­чихсэн. Тийм ч учраас 15 банк хугацаа өгч байгаа бололтой. Уг нь бол төслийг Рио Тинто өөрс­дөө санхүүжүүлээд явах ёстой. Гэвч санхүүгийн ча­дамж нь муудсан уу сүүлд санхүү­жүү­лэгч биш зээл зуучлагч гэвэл илүү зохих үүрэг гүйцэтгэх бол­сон юм. Төслийг өөрсдийн хөрөнгөөр биш, банкны зээлээр санхүүжүүлнэ  гэдэг хүүний да­­рамт нэмэгдэж, Рио Тинто Мон­голын Засгийн газар аль алиных нь ашиг хүртэх хугацаа хойшилно гэсэн үг. Гэвч бидний хувьд одоо нэгэнт эхлүүлсэн том төслөө яаж ийгээд үр­­гэлжлүүлэхээс өөр замгүй.

Хамтрагчид өнгөрсөн до­лоо хоногт гурван өдрийн турш ху­ралд­сан. Хурлаар ямар асуу­дал шийдвэрлэсэн нь одоо­гоор тодор­хойгүй байгаа ч тус ком­панийн энэ оны аж­лын тайлан, ирэх жи­лийн төлөв­лөгөөг хэ­лэлцсэн нь тодорхой юм. Лон­донд болсон  уулзалтын дараа шийдэгдэлгүй үлдсэн 15 асуудал хөндөгдсөн байх магадлалтай. Анх төлөвлөж байсан зардлыг хэтрүүлсэн, хоёр дахь шатны төсөл буюу далд уурхайн санхүүжилтийг бие дааж гаргах бо­ломжгүй болсон зэрэг алдаа дутагдал Рио Тинтогийн буруу учир хэлэлцээрт манай тал нэлээд давамгай байж, хатуу байр суурь баримтлах, Рио Тинтогоос гэрээнд заасан үүр­гээ биелүүлэх, Монгол Ул­сын хууль тогтоомжийг дагаж мөр­дөхийг шаардах эрхтэй. Ху­ралдаан ч ийм уур амьсгалд явагд­сан болов уу. Хуралдаан өн­дөрлөсний дараа ТУЗ-ын ги­шүүд мэдээлэл хийнэ гэж бай­сан ч өчигдрийн байдлаар таг чиг байна.         

Гурван өдрийн хуралдааны яв­цад Рио Тинто Монгол Улсын Зас­­гийн газраас хэрэгжүүлж бай­­­гаа Таван толгойн мега тө­сөл дээр хамтран ажиллах асууд­лыг хэ­лэлцсэн гэсэн мэ­дээлэл гарсан. Рио Тинто чу­хам ямар байдлаар оролцох нь одоогоор тодорхойгүй бай­гаа ч цахилгаан станцын тө­сөл дээр оролцох асуудал хөндөгд­сөн байх ма­гадлал өндөр байна. "Айвенхоу майнз" гэж байхад Оюутолгойн үйлд­вэрлэлд шаар­­дагдах эрчим хүчийг урд хөршөөс авна гэсэн байр суурь баримталж, манай тал дургүй­цэж байсан удаатай. Тиймээс Тавантолгойн цахилгаан стан­цыг барих ажилд Рио Тин­то тодорхой хэмжээний хөрөн­гө оруулж, улмаар гарах ца­хилгаанаар нь Оюутолгойг хан­гах тухай асуудал яригдсан болов уу. Энэ нь Рио Тинтогийн ч Монголын Засгийн газрын аль алины эрх ашгийг хангасан шийдэл байж болох талтай.

Эцэст нь, Рио Тинто бо­лон "Туркойз Хилл Ресурс” ком­панийн талаарх сүүлийн үеийн мэ­дээллийг товч хүргэе.

Банкууд Монголын уурхайг 5.1 тэрбум  ам.долараар  сан­хүү­­жүү­лэх хугацааг ирэх оны гурав­­ду­гаар сарын 31 хүртэл сун­гасан болон өөр бусад нөх­цөл байдал үүссэний дараа ком­панийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 1.1 хувиар өсч 53.1 ам.доллар болсон байна. Харин "Туркойз Хилл Ресурс” Казахстанд алтны уурхайн чиглэлээр ажилладаг "Altynalmas Gold” компанийнхаа 50 хувийг Sumeru Gold BV ком­панид 235 сая ам.доллараар ху­далд­жээ.

Х.Батсайхан
Эх сурвалж:
Банкууд “Рио Тинто”, Монголын Засгийн газарт гурван сарын хугацаа өгөв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани