Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтны салбарт 50 саяыг хаяж, хоёр тэрбумыг хожих уу

Энэ асуудал хаашаа эргэхийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Монгол Улс сүүлийн 20 жилийн ху­гацаанд нийтдээ 130 орчим тонн алт олборложээ.

Харин олборлолтын үйл ажиллагаанд 110 гаруй ком­пани оролцсон аж. Тэд олборлосон алтаа ихэвчлэн Монголбанкинд тушаадаг байсан бол Гэнэтийн аш­гийн 68 хувийн татвар хэрэгжиж эхэлснээс хойш эрс буурч, жил 24 тонноор хэмжигдэж байсан алт 2012 он гэхэд ердөө зур­гаан тонныг Монгол­банкинд ту­шаадаг болсон.

Өөрөөр хэлбэл манай улс газрын хэвлийгээс олборлосон алтаа хоёр салаа замаар урсгахдаа гадагшаа урсгал­тай замаар нь хамаг алтаа тавиад туучихсан хэрэг.

Хэрвээ Монголбанкид алтаа төв­лөрүүлж бай­сан бол өнөө­дөр ам.дол­ларын өмнө төгрөг тэр бүр бөхөлзөхгүй байсан биз ээ. Энэ байдлаас болж гадаад валютын нөөц багас­лаа, ханш нь ч өгсөөд инф­ляцид нөлөөлж байна хэмээн халаглах хүн олон бий. Гуравхан сарын дотор төгрөгийн ханш 20 хувь уначихсан, дээрээс нь га­даа­дын хөрөнгө оруулалт гэж гавьтай юм орж ирэхээ болиод жил гаруйн хугацаа өнгөрлөө. "Чингис” бондоос босгосон хэдэн ам.доллараа авто зам, гудамжны цэцэг гэх мэт аар саархан зүйлд зарцуулаад ерөнхийдөө живх­рүүлээд авсан. Тэгэхээр ам.долларын нөөц багасах нь тодорхой. Тэр хэрээр ам.долларын ханш өсөх нь зах зээлийн хууль.

Ийнхүү хэцүүхэн нөх­цөл байдалд гадаад валю­тын нөөцөө зузаатгаад авах боломж бүхий Алт­ны ху­далдаанд ил тод байд­лыг бий болгох тухай хуу­лийн төсөл УИХ-д өргөн баригджээ. Харамсалтай нь уг хуулийн төсөл АН-ын бүлгийн хуралдааныг ч давж чадалгүй өвдөг шороодсон аж. Уг хуулийн төсөл УИХ-аар батлагдаад хэрэгжсэн тохиолдолд улсын төсөвт жил бүр татвар, ху­раамжийн хэлбэрээр орох орлого 40-50 сая ам.дол­лараар буурах боловч банкин дахь алт болон валютын нөөц жилд 1.7-2 тэрбум ам.дол­лараар нэмэгдэх тоо­цоог хууль санаачлагчид та­нилцуулсан. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжих таван жилийн хугацаанд 8.5-10 тэрбум ам.долларын га­даад валютын нөөцтэй болох тоо­цоог гаргаад байсан юм. Хууль санаачлагчдын тооцоогоор бол чихэнд чимэгтэй л мэдээ.

Гэхдээ эрх баригч намын бүлэг энэ асуудлыг яагаад дэмжсэнгүй вэ. Товчхондоо алтанд ногдуулах татварыг 2.5 хувь болгон буу­руул­сан нөхцөлд хэрэгжих хуга­цаа нь таван жилээр хяз­гаар­лагдаж бай­гаа бол Оюу толгой төсөл дээр цааш үргэлжлэх үү, яах вэ гэх зэрэг асуудал үүсэх учраас татварыг буулгахгүй байх нь зөв шийдэл болно гэж үзэн таван хувиар тогтоох саналд нэгдсэн байна. Тус бүлэг энэхүү хуулийн тө­сөл­тэй холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­даа­наас завсарлага авсан юм. Өнөөдөр УИХ-ын чуул­­ганы нэгдсэн хурал­даа­наар уг төслийг хэлэлцэн, цаашид хэр­хэхийг шийдэх учиртай.

Харин эцсийн шийд­вэрийг УИХ гаргах учраас Монголын эр­дэс баялгийн тэргүүлэх салбар бо­лох алтны өмнө хоёр салаа зам хэвээрээ л зурайж бай­на. Мон­голын алтыг нэг замаар урсгах бодлого хэрэг­жих эсэх нь хараахан ший­дэг­дээ­гүй байна. Хэрвээ Алтны ил тод байдлын тухай хууль бат­лагдахгүй то­хиол­долд Мон­­гол­банкинд алт худалдаалах болбол 5-10 хүртэлх ху­вийн татвар алт­ны үнээсээ хамаараад төлнө. Энэ то­хиолдолд нинжа нар ажил­ладгаараа л ажиллаж, алт хил давдгаараа давна. Манай улсын гадаад валют өсөх боломжоор хомс болно.

Монгол Улс 2005 онд буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байхад албан ёсны статистик мэдээллээр түү­хэндээ хам­гийн их хэм­жээний буюу 24 тонн алт олборлож байсан бол зарим бүтээгдэхүүний үнийн өсөл­тийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш алтны олборлолт жил дараалан буурч, 2012 онд зургаан тонн ч хүрэхээ больж, дөрөв дахин багассан байна. Тиймээс энэхүү байдлыг өөрчилж Монголбанкин дахь алтны хэмжээг нэмэг­дүү­лэх гол түлхүүр нь Алт­ны ху­дал­даанд ил тод байд­лыг бүрдүүлэх тухай хууль гэж үзсэн.

Харин нөгөө талд нь энэ хууль батлагдсанаар «Оюу толгой» ХХК маш их хөнгөлөлт эдэлж, бидний тооцоолж байсан эдийн засгийн өсөлт үгүй болох нь гэсэн хардлага зарим хүмүүст төрж байгаа. Ялангуяа Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын алтны холбоо гэх мэт гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагууд нь алга ташин дэмжиж байгаа нь дээрх хардлагыг төрүүлэх нэг нөхцөл болж байна. Тэгвэл энэ асуултад Уул уурхайн сайд Д.Ганхуяг «Хууль төслөөрөө батлагдвал «Оюу толгой» ХХК ч бусад компаниудтай адилхан ал­таа Монголбанкинд биет болон биет бус хэлбэрээр худалдвал 2.5 хувийн роял­тийг хууль хэрэгжих энэ таван жилийн хугацаанд төлнө.

Монголбанкинд алтаа худал­дахгүй тохиолдолд та­ван хувийн роялти төлнө гэсэн үг” хэмээн хэлсэн. Ингээд бодохоор АН-ын бү­лэг аманд орсон шар тосыг хэ­лээрээ түлхэнэ гээч болоод байна уу даа.

Д.Баяржаргал

Эх сурвалж:

Алтны салбарт 50 саяыг хаяж, хоёр тэрбумыг хожих уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани