Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"РИО ТИНТО"-Д ГЭДИЙХ ШААРДЛАГА ҮЛДЭЭГҮЙ БОЛОЛТОЙ

"РИО ТИНТО"-Д ГЭДИЙХ ШААРДЛАГА ҮЛДЭЭГҮЙ БОЛОЛТОЙ-Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлыг ирэх есдүгээр сард багтаан шийдвэрлэнэ-
Уул уурхайн салбарт дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг "Рио Тинто" компани өнгөрөгч оны долдугаар сарын 29-нд "УИХ-аас шийдвэр гаргахад тодорхой хугацаа шаардагдах төлөвтэй байна.

 

Одоогоор төслийн санхүүжилтийн талаар тодорхой шийдвэр гараагүй. Мөн Засгийн газартай нэлээд хэдэн асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэж буй. Тэдгээр асуудлыг харгалзан эцэслэн шийдэх, шинээр тов тохиролцох хүртэл далд уурхайн бүх ажил, санхүүжилтийг хойшлуулж байгаа" хэмээн "Оюутолгой"-н далд уурхайн 5.1 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтаа Монгол Улсын Их хурлаас зөвшөөрөл авах хүртэл түр хойшлуулж байгаагаа дуулгасан билээ. Ам.долларын ханш чангарч, ард иргэдийн амьдрал доройтож байх үед гаргасан "Рио Тинто"-гийн энэхүү шийдвэр манай улсын эдийн засагт хүндхэн цохилт өгч, өнөөгийн эдийн засгийн хямралын эхлэлийг тавихад хүргэсэн хэмээн зарим мэргэжилтнүүд үзэж байгаа. Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай орны хувьд мэргэжилтнүүдийн таамаг үнэн байх талтай.

Учир нь өнгөрсөн онд ашигт малтмалын салбар экспортын бүтээгдэхүүний 80 хувийг бүрдүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73.6 хувийг эзэдж байсан. Энэ хөрөнгө оруулалтын 50 гаруй хувь нь "Оюутолгой"-д ногддог. Гэтэл "Туркойз Хилл" компани "Оюутолгой"-н далдуурхайн хөрөнгө оруулалтаа есдүгээр сар хүртэл хойшлуулж, далд уурхайн бүтээн байгуулалтад зээл олгохоор зөвшөөрсөн зээлдүүлэгчдэдээ ирэх есдүгээр сарын 30 хүртэл зээл олгох хугацаагаа хойшлуулахыг хүссэн билээ. Хэрэв далд уурхайн санхүүжилтийн түрүүч нь орж ирвэл манай эдийн засаг сэргэж, ам.долларын ханшийг номхотгох байсан. Магадгүй эдийн засгийн хямралын тухай иргэн бүр ярьж, Шинэчлэлийн Засгийн газар ч эдийн засгийг эрчимжүүлэх "Эзэн-100" хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага гарахгүй байсан биз.

 

Харин "Оюутолгой" төслийн ажлыг урагштайхан явуулахаар гурван тал буюу Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурс" удтал сунжирсан хэлэлцээр хийж байгаа ч үр дүн харагдахгүй байсаар нэг жилийг үдлээ. Тэд хэлэлцсэн 30 асуудлынхад дийлэнхийг шийдвэрлэсэн гэдэг ч ажил хэрэгч хэлэлцээ үр дүнгээ өгч, асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц өгөхгүй л байна. Анх далд уурхайн санхүүжилт зогсоох шийдвэр нь манай улсын төр засгийн бодаоготой холбоотой гэсэн тайлбарыг төсөл хэрэгжүүлэгч "Рио Тинто" өгч байсан юм. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Рио Тинто" компанийн удирдлагад захидал илгээж, "буулт" хийсэн боловч "Рио Тинто" гэдийж, далд уурхайн хөрөнгө оруулалтаа есдүгээр сар хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргаж байсан юм.

 

Харин өнгөрсөн долоо хоногт "Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал Сэм Уолш нэгэн таатай мэдээ дуулгалаа. "Оюутолгой" төслийг хэрэгжүүлэгч "Рио Тинто" хөрөнгө оруулагчиддаа санхүүгийн тайлангаа танилцуулах үеэр тэрбээр "Оюутолгойн хэлэлцээр үргэлжилж байгаа. Талууд ирэх есдүгээр сараас өмнө хэлцэлд хүрч далд уурхайн санхүүжилтийг шийдэж магадгүй" хэмээн мэдэгдсэн. Мөн далд уурхайн ТЭЗҮ-ийн эхний хэсгийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгсөн байна. Хэрвээ Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл ТЭЗҮ-ийг батлавал далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг зээлж авахад дөхөм болно. Үүнээс гадна гүйцэтгэх захирал Сэм Уолш "Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг хойшлуулбал энэхүү төслийн үнэ цэнэ буурна" гэжээ. "Оюутолгой" төслийн далд уурхайн санхүүжилтийг зогсоосноор үнэ цэнэ нь унасан. Өнгөрсөн хоёрдугаар сард "Оюутолгой"-ч үнэ цэнэ, бүурч, 4.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа тухай мэдээлэл түгсэн. Үүнийг задлаад үзвэл 3:6 тэрбум ам.доллар нь компанийн үл хөдлөх хөрөнгө, боловсруулах үйлдвэр, тоног төхөөрөмжид ногдож байгаа бол үлдсэн 1.1 тэрбум ам.доллар нь "Оюутолгой" компанийн үнэлгээ юм. Тухайн үед шинжээчид дүгнэхдээ "Оюутолгой"-н далд уурхайн хөрөнгө оруулалт орж ирэхгүй удааширвал тус компанийн үнэ цэнэ дахин 800 орчим сая ам.доллараар буурч магадгүй төсөөлөл хийж байсан юм.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газарт гэдийж байсан "Рио Тинто" компани төслийн үнэ цэнийг буурахаас өмнө далд уурхайн санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдэх аж.

 

Дашрамд дурдахад, Татварын ерөнхий газар шалгалтаар илэрсэн төлөгдөөгүй татвар ба түүний торгууль болох 130 сая ам.долларыг "Оюутолгой" компаниас нэхэмжилсэн. Харин "Рио Тинто" компани "Хэрвээ Монгол Улсын Засгийн газар шинээр хүлээлгэж байгаа татвар болон торгууль нэхэмжилж буйгаа зогсоохгүй бол хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн гэж үзэж Олон улсын Арбитрын шүүхэд хандана" хэмээн мэдэгдэж байсан юм. Энэхүү асуудлыг хоёр тал ойлголцолд хүрэхээр ажиллаж байгаа хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Сэм Уолш мэдэгжээ. Татвартай холбоотой энэхүү асуудлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хэлэлцэж байгаа аж.


Б.ДАВААТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/

"РИО ТИНТО"-Д ГЭДИЙХ ШААРДЛАГА ҮЛДЭЭГҮЙ БОЛОЛТОЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани