Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хий боловсруулах үйлдвэр Тавантолгойд хийгдэх хамгийн том хөрөнгө оруулалт болж магадгүй

Хий боловсруулах үйлдвэр Тавантолгойд хийгдэх хамгийн том хөрөнгө оруулалт болж магадгүй "Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрсний уурхайн метан хий ашиглах төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл өчигдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас холгүй уурхайн талбайд 788 метрийн гүн өрөмдлөг бүхий М-05 цооногийн дээр хий боловсруулах туршилтын үйлдвэр барих ажлын хүрээнд хийн цооногийн албан ёсны нээлтийг хийлээ.

Харьцангуй шинэ тутам үйл явдал хэдий ч Монгол Улс хийн багагүй нөөцтэй, эрчим хүч, экспортын чиг баримжаа бүхий шинэ бүтээгдэхүүнээ ашиглах өндөр эрмэлзлэлтэй байгааг нээлтийн үеээр  "Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлагууд хэлж байлаа.



Өнөөдрийн байдлаар газрын гүний 700 метрээс доош нүүрсний давхаргын хийн хуримтлал их, чанар өндөр байгааг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Өрөмдлөгийн ажил 800 метр хүрэхээс өмнө 300 метр орчмын гүнд хийсэн таамаг судалгааг Норвестийн аргачлалаар тогтооход 20-30 тэрбум шоо метр метан хийн нөөц байгаа нь тогтоогдсон байна. Одоогоор чанар болон нөөцийн шат шатны судалгааг хийж байгаа бөгөөд  11 дүгээр сард туршилтын үйлдвэрийг оруулж ирж угсран, улмаар ирэх хавар дөрөвдүгээр сард ашиглалтад оруулах юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр БНСУ-д туршилтын үйлдвэрийг угсарч байна.

Дахин хэлэхэд Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хийг ашиглах алхам хийж байгаа нь энэ юм. Төслийг Солонгосын "Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн "Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэх юм. "Korea Gas Corporation”-ий тухайд наяад оноос эхлэлтэй салбартаа өдгөө дэлхийд эхний 16-д багтдаг байгалийн хий импортлогч компани юм. Тэд Солонгост 2700 км байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг бөгөөд энэ оны II улиралд 94.6 тэрбум воны ашигтай ажиллажээ.

Корпорацийн захирал Ян  Юнг Мюнг хэлэхдээ, "Монгол Улс нүүрс, зэс, уранаар дэлхийд эхний 10-т жагсдаг.  Хэдийгээр эрчим хүчний үйлдвэрлэл явуулж байгаа ч нүүрснээс гаргаж байгаа эрчим хүчнээс татгалзаж байгаа дэлхийн чиг хандлагыг ажиглаж байгаа байх. Өөрөөр хэлбэл хүнд үйлдвэрлэлийн гол түүхий эд нүүрснээс гадна, эрчим хүчний эх үүсвэр байгалийн хийн нөөцтэй байгаа нь Монгол Улсын хувд маш их боломж байгааг харуулж байна. Манай улсын хувьд эрчим хүчнийхээ 96 хувийг гаднаас авч байна. Гэхдээ техник технологийн хувьд бид олон жилийн туршлагатай тул чанартай эрчим хүч дамжуулж чаддаг. Тиймээс Монгол Улстай технологийн тал дээр хамтран ажиллах бүрэн боломжтой нь энэ хугацаанд харагдаж байна” хэмээв.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүтээн байгуулалтын асуудал эрхэлсэн дэд захирал С.Цэвэгжав, "Метан хий эрчим хүчний үйлдвэрлэлийн талаасаа хамгийн бага өртөгтэй. Гол нь хэрвээ бид хийгээ ашиглаж чадахгүй бол агаарт дэгдээд арилчихдаг учраас, ашиглах нь гарцаагүй юм. Бидэнд харьцангуй шинэ зүйл хэдий ч дэлхий дахин энэ төрлийн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоод багагүй хугацаа өнгөрсөн нь бидэнд богино хугацаанд үр дүнтэй алхам хийх боломж өгч байна.  2012 онд Эрдэс баялгийн зөвлөл манай компанид  метан хийг судлах  үүрэг өгсөн юм. Үүнээс өмнө буюу2009 онд  Киотогийн протоколд  Монгол улс тодорхой үүрэг хүлээж, гишүүнээр элссэн байдаг. Метан хийг судлаж, уламжлалт бус хийг эрчим хүчний эх үүсвэр болгож ашиглах зорилгоор  "Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жилээс судалгаагаа  эхлүүлсэн.  Эхний хайгуулын  гурван цооног дээр манай компани судалгаа хийлгэсэн. Ингээд  "Ко газ”, "Элгэн”  компани метан хий судлагааны  лаборатори оруулж ирсэн юм. Тухайн үед яг энэ талын судалгаа шинжилгээний лаборатори байгаагүй.  "Ко газ”, "Элгэн” компани хоёр  метан хийн лабораторийг 100 гаруй мянган доллараар оруулж ирсэн. Юутай ч судалгаа шинжилгээ үр дүнтэй болж, хоёр цооногоос метаны агуулга 90 хувьтай гарч ирсэн. Засгийн газраас Улаанбаатар хотыг арилгах тал дээр ажиллаж байгаа нь манай энэ хийн цооногийн ирээдүйг нэг талаас тодорхойлж байна. Метан хийн үйлдвэрлэл тодорхой үр дүнд хүрвэл эхний ээлжинд бид Улаанбаатарын утааг үгүй болгох боломжтой гэж харж байгаа. Дараа нь үйлдвэрлэлийн түвшинд баталгаатай болбол хэрэглээний олон сонголтууд бий болно. Дагаад хийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлүүд Монголд хөгжих нь гарцаагүй юм. Ямар ч байсан ирэх онд байгуулагдах туршилтын үйлдвэрээс үр дүн гарна гэж тооцож байгаа” гэв.

Мөн нээлтийн үеэр хийн үйлдвэрлэл нь Тавантолгойд хийгдэх хамгийн том хөрөнгө оруулалт болж магадгүй талаар "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Батсуурь ярьж байлаа. 



Т.Бэх
- See more at: http://mining.time.mn/content/48230.shtml#sthash.qrxbZmoO.dpuf
Хий боловсруулах үйлдвэр Тавантолгойд хийгдэх хамгийн том хөрөнгө оруулалт болж магадгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани