Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Багануурын уурхай хожсон уу, хохирсон уу?

Багануурын уурхай хожсон уу, хохирсон уу? Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-ын захиалгаар хорив. Шалтгаан нь "Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө идсэн. Гэхдээ энэ нь шүүхээр тогтоогдоод,  нотлогдоод батлагдчихсан юм байхгүй гэх. Тиймээс бид "Нүүрс” хөтөлбөрийн талаар цуглуулсан баримтаа хүргэж байна.

 

2012 оноос эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу хэрэгжиж эхэлсэн "Нүүрс” хөтөлбөрийн улмаас Багануурын уурхай хожсон уу, хохирсон уу. Баримт сөхье.  Тус уурхай 2012 онд гурван сая 500 мянган тонн нүүрс олборлож байсан бол 2013 онд 3 сая 860 мянган тонн нүүрс олборлож борлуулжээ. "Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Багануурын уурхай нэг тонн нүүрсээ цахилгаан станцуудад 20500 төгрөгөөр үнэлэн нийлүүлдэг байв. Харин эцсийн хэрэглэгчдэд зарах зорилготой шигшиж ангилаагүй технологийн дамжлагын нэг тонн нүүрсний үнэ 25000 төгрөгийн ханштай байжээ. Энэ үнэ ханшийг Багануур хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ тогтоосон байдаг. "Нүүрс” хөтөлбөр хэрэгжихээр болоход Багануур хувьцаат компанийн удирдлагууд энэ хөтөлбөрт зориулан технологийн дамжлагын нэг тонн нүүрсээ 20500 төгрөгөөр буюу станцуудад өгдөг үнээрээ зарах санал тавьсан аж. Харин Засгийн газар "Багануур ХК-г ашигтай ажиллах ёстой” гэж үзсэн учраас тухайн үед ТУЗ-аас нь тогтоож өгсөн шигшиж ангилаагүй технологийн нүүрсний хамгийн дээд ханшаас илүү үнээр буюу 27 мянга 500 төгрөгөөр авахаар болжээ. Өөрөөр хэлбэл Багануурын уурхай "Нүүрс” хөтөлбөрт нийлүүлсэн 1 тонн нүүрс тутмаасаа долоон мянган төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүний үр дүнд сүүлийн хоёр жил төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн учраас нийт ажилтанууддаа анх удаа таван сарын урамшуулалт цалинг олгосон түүхтэй. Нүүрсний үнэ тогтоох асуудлын тухайд хэн нэгэн нь дур мэдэн үнэ ханш тогтоодоггүй. Харин Багануур ХК-ийн ТУЗ-аас тогтоож өгдөг гэдгийг дахин тодотгоё. Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилго нь иргэдийнхээ амьжиргаанд шууд нөлөө үзүүлэхүйц хэмжээний хямд үнэтэй нүүрсээр хангах зорилгоор "Нүүрс” хөтөлбөрийг санаачилсаныг

Багануур Төрийн өмчит компани дэмжин Засгийн газрын саналыг харгалзан үзэж, ТУЗ-ийнхөө шийдвэрийн дагуу тус хөтөлбөрт нийлүүлэх 1 тонн нүүрсний үнийг 27500 төгрөгөөр тогтоосон байна. "Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нүүрсний чанар сайжирч, иргэд шигшигдэн ялгагдсан, үнэ хямд хэмжээ их нүүрсээр хангагдаж, харин Багануурын уурхай маш зөв менежментийн зохицуулалттайгаар ашигтай ажилласан гэдгийг тоо баримтаар дээр дурьдлаа. Энэ бүхнээс үзэхэд Бага­нуурын уурхай хохи­роогүй, харин ч хожсон гэдгийг хэлэх юун.

 

УЛС ТӨРИЙН БАЙ БОЛСОН 80 МЯНГАН ТӨГРӨГ ХЭРХЭН БОСОВ

1 тонн нь 250-350 мянган төгрөг хүртлээ үнэ хөөрөгдөж байсан нүүрсний үнэ "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 1 тонныг нь 80 мянган төгрөг болгож чадав. Харин ямар зардалууд хэрхэн яаж нэмэгдсээр 80 мянган төгрөг болсныг дэлгэрэнгүй өгүүлье. Багануурын уурхайгаас 27500 төгрөгөөр гарсан нүүрсний 1 тонн тутмын зарлагыг MGL SB компаниас авсан баримтаар тооцоолон үзье. Багануурын уурхайгаас шигшсэн нүүрс 1 тонн тутамдаа 3363 төгрөгийг нэмэгдэлтэй гардаг байна. Тодруулбал шигшсэний зардал нэмэгдэж байна гэсэн үг. Харин Багануурын уурхайгаас Улаанбаатар хүргэх тээврийн зардал 1 тонн тутамдаа 6112 төгрөг, Улаанбаатар хотод буусан нүүрсийг шигшиж, шуудайлж, амыг нь оёх зардал 1 тонн тутамдаа 8148 төгрөг, тэндээсээ Толгойт, Амгалан өртөө, нүүрс борлуулах цэгт хүрэх тээврийн зардал 1 тонн тутамдаа 10075 төгрөг болдог байна. Харин борлуулагч нарын цалинд 10242 төгрөг, борлуулалтын менежерүүдийн цалин хөлс, шатахууны зардалд 1 тонн тутамд 1105 төгрөг, захиргааны ажилчдын цалин хөлс тонн тутамд 2199 төгрөг, хангамжийн материалын зардал 1 тонн тутамдаа 5832 төгрөг, ажилчдын хоолны зардал 1 тонн тутамд 259 төгрөг, Багануур дахь нүүрс шигших тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлын зардал тонн тутамдаа 694 төгрөг болж байжээ. Мөн бэлтгэл ажлын зардал буюу ковш, Амгалан өртөөн дэх буулгах хэсгийн талбайн түрээсийн зардал 1 тонн тутамд 2691 төгрөг, үүн дээр банкны хүү 1 тонн тутамд 628 төгрөг нэмэгдсээр нийт зардал нь 78848 төгрөг болж эцэстээ 80 мянган төгрөгөөр иргэдийн гарт очсон байна. Энэ бол хэн нэгэн зохиосон тоо биш цаасан дээр буусан баримт юм.

 

ЖИНГИЙН ЗӨРҮҮ ЮУ, ЖИНХЭНЭ ГҮТГЭЛЭГ ҮҮ?

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх охиндоо компани байгуулан өгч, улмаар хамтран "Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөгийг завшсан гэгдэж байгаа. Энэ нь нүүрсний жингийн зөрүүгээс "ургуулсан” хөрөнгө мөнгө. Их хэмжээний хөрөнгө мөнгө идэж уусан гэх таамаг сэжүүрийн ар дахь үнэн бодит процессыг тайлбарлая.  Багануурын уурхайн нүүрс үйрэмтгий, бутрамтгай учир Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлтийн явцад 10 хувь нь үйрч дахин нунтаг болдог байж. Тээвэрлэж авчирсан нүүрсээ Амгалан болон Толгойт өртөө дахь зориулалтын талбайд буулгах явцад бас хагарна бутарч үйрнэ. Ийнхүү жин жингээр үйрч хорогдсон нүүрсийг MGL SB  компанийн ажилчид дахин дахин шигшин, савлаж хэрэглэгчдэд очиход бэлэн болгодог байна. Хэдий хэмжээний нунтаг нүүрс болон байгалийн чулуу гарна түүнийг нь "Багануур илч” компанийнхан авч цааш нь жижиг уурын зуух болон хувь хэрэглэгчдэд борлуулдаг байжээ. Вагон бүрээс хэдэн шуудай нүүрс гарч байгааг талбайн хяналтын ахлах ажилтан нь нарийвчлан тооцож, "Багануур илч” ХК-ийн төлөөлөгчийн давхар хянасан акттай өөрийнхөө бүртгэлийг нийлүүлээд гарын үсэг зурж баталгаажуулснаар тусгай программ руу шивж оруулдаг гэх мэтчилэнгээр бүртгэл тооцоо хийгддэг бай­сан аж. Өөрөөр хэл­бэл жингийн зөрүү гар­гахгүйн тулд хэд хэдэн хүн өдөр бүр маш нарийн хяналтыг хийж бүртгэдэг байсан юм билээ. Энэ нь жингийн зөрүүнээс 3,6 тэрбум төгрөг идсэн гэх мэдээллийг няцаах гол үндэслэл бас баримт нь юм. Тэгэхээр жингийн зөрүүнээс хөрөнгө мөнгө идэх уух ямар ч үнэслэл байхгүй гэдгийг дээрх процесс бэлхэнээ харууллаа.

 

MGL SB КОМПАНИ ХЭНИЙХ ВЭ?

Нүүрс хөтөлбөрийн гол ажлыг нугалсан MGL SB компанитай Л.Гансүх болон түүний охин Цэрэнжагзан нэр холбогдож буй. Гэтэл УБЕГ-ын ажилтан Л.Гансүх, Г.Цэрэнжагзан нар дээрх компанитай огт хамааралгүй болохыг хэлэв. MGL SB ХХК нь 2009 оны наймдугаар са­рын 24-нд Улсын бүрт­гэлийн ерөнхий газар бүрт­гүүлсэн байна. Бүрт­гүүлэх үедээ нэг үүсгэн байгуулагчтайгаар, үүс­гэн байгуулагч нь Мяг­­марын Сүхбаатар гэгч хүн байжээ. Анх байгуулагдахдаа л энэ хүний нэрээр бай­гуу­лагд­сан бөгөөд шил­жүүл­сэн болон зарагдсан гэх бүрт­гэлийн өөрч­лөлт ороо­гүй бай­гааг албаны хүн баримттайгаар хэлсэн юм.

 

Харин MGL SB ХХК Сангийн яаманд өртэй юу? MGL SB ХХК төсвөөс 854 сая төгрөг аваад эргүүлэн төлөөгүй гэх мэдээлэл  бий. 854 сая төгрөг хаачив. Сангийн яамны холбогдох алба­ныханаас Засгийн газар ямар тогтоолыг үндэслэн тус компанид 854 сая төгрөг олгохоор болсон талаар тодруулав. 2012 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 204 тоот тогтоолоор дээрх санхүүжилтийг ул­сын төсвөөс Эрчим хүч­ний яамны нэмэлт сан­хүү­жилтийн дансанд ес­дүгээр сарын 19-ны өдөр шилжүүлжээ. Ха­рин буцаан төлөгдсөн хугацаа нь 2013 оны ар­ванхоёрдугаар сард, 2014 оны хоёрдугаар сард хоёр удаагийн гүйлгээгээр бүрэн дүнгээрээ 854 сая төгрөг буцаж орж ир­сэн байна. Тиймээс тус компани улсын төсөвтэй хийх тооцоо одоо байгүй гэсэн үг.

 

Л.ГАНСҮХ ТӨСВИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХТЭЙ ЮУ?

Ерөнхий сайдын зөвлөхүүд ямар үүрэгтэй ажилладаг, ямар эрх эдэлж болохыг Засгийн газрын тухай хуулинд товч тодорхой заасан байсан. Энэ хуулинд зааснаар бол Ерөнхий сайдын ахлах зөвлөх төсөв захиран зарцуулах эрхтэй хүн биш. Энэ талаар сэтгүүлчид мэргэжлийн туршлагатай хуульчаас тодруулснаа нэмэлт хачиргүйгээр хүргэхэд "Л.Гансүх гэдэг хүн мөнгөтэй харьцдаг субъект биш. Засгийн газар бүх шийдвэрээ болон хөрөнгө мөнгөө гаргаж явсан. Гэтэл ямар ч шйдвэр гаргадаггүй субъектийг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж төсвийн хөрөнгийг идсэн хэмээн төсөв захирагч мэтээр тайлбарлаж хэрэг үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Бүх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Л.Гансүх гэдэг хүн ямар ч эрх мэ­дэл­гүй. Энэ хүнийг ал­бан тушаалаа ашиглан мөнгө идсэн мэтээр ташаа мэдээлэл тарааж ард түмэнд итгүүлэхийг оролдож байна. Мөнгө идэх боломж энэ хүнд байхгүй” хэмээсэн юм.

 

 

Д.БАЯР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Багануурын уурхай хожсон уу, хохирсон уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өчигдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани