Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сүмбэрийг нинжа нар сүйдэлжээ

Сүмбэрийг нинжа нар сүйдэлжээТөв аймгийн Сүмбэр сумын II багийн нутаг Баруун тахилгат уулын энгэрт өнгөрсөн гуравдугаар сард нутгийн хэдэн залуу очиж, газар сэндийчин "Малгайн чинээ шорооноос атга хэртэй алт гарч байна” хэмээн бусдыгаа турхирснаас хэдхэн сарын дараа тэнд газар газрын 800 гаруй нинжа, 600 машинтай цуглажээ.

Дарга нар улс орныг маань ямар болгосныг хар л даа. Тэд харийнханд эх орноо худалдахаас өөр зүйл мэддэг болов уу. Э

Харин наадмын дараа 3000 гаруй хүн, 1000 машинтай очсоноор, багахан тосгон бий болсон гэнэ. Тухайн үед цагдаагийнхан Баруун тахилгат уулыг хамгаалалтад авч, тэднийг хөөсөн ч Төв аймгийнхныг наадах зуур чоно борооноор гэгчээр нинжа нар бүр олуулаа нэгдэн дайрч, байдал хурцаджээ. Тиймээс дахин хамгаалалтад авч, нинжа нарын ухсан 170 гаруй нүхийг булжээ.

Гэвч энэ нь тус суманд өрнөж буй алтны төлөөх анхны дажин биш. 2005, 2010 онд мөн л ийм явдал болж байж. Үүнээс хойш Сүмбэрийг зорих хүн ч олширсон гэж нутгийн зарим хүн ярих юм билээ. Тэр үед нинжа нарын нэг нь амиа алджээ. Уг газар хайгуулын лицензтэй юм байна. Хачирхалтай нь хайгуулын лиценз эзэмшдэг компанийн эзэн нь орос гэхээс өөр зүйл мэддэг хүн Сүмбэрт алга. Одооноос тэрх үү нууц ноёнтныг хайж байгаа аж.

Иргэд янз бүрийн аргаар мөнгө олж, амьдралаа залгуулж буй. Тэдний нэг хэсэг нь эдгээр нинжа. Тэд Монголын баялагийг хүртэх эрхтэй. Гэхдээ байгаль орчноо сүйтгэж биш. "Нутгаа хараад бидний сэтгэл зүрх эмтэрч байна” гэх хэрнээ алтны төлөө юу ч хийхээс буцахгүй болж, байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулсаар л байна. Энэ уулыг гуравдахь удаагаа ийн сэндийчиж байгаа болохоор тэнд хөнд өгдөөгүй газар алга дарам ч үлдсэнгүй.

13 АЙМГИЙН 3000 ГАРУЙ ХҮН, 1000 МАШИНТАЙ ЦУГЛАЖЭЭ

Бид дээрх асуудлаар Сүмбэр сумын Засаг дарга Р.Билэгсайхантай ярилцлаа.

-Өмнө нь бас ийм тохиолдол гарч байсан гэсэн. Тэр үед одоогийнх шиг ийм олон хүн цуглаж байв уу?
-Арай ч одоогийнх шиг ийм замбарааг үй байгаагүй. 2005, 2010 онд 1000 хүн, 500 гаруй машинтай цуглаж байсан. 10 метр хэртэй нүхнээс алт гаргаж авдаг байсан. Газраа хамгаалалтад аваад хөөхөөр тэд явчихдаг байсан. Энэ удаагийнх арай л хэтэрлээ. 13 аймгийн 3000 гаруй хүн, 1000 машин цуглалаа шүү дээ. Тэд өөрсдийнх өө амь насыг хайрлаж байгаа ч юм алга. Бэртчихээд байж юу ч болоог үй юм шиг 20 гаруй метрийн гүн рүү үсрээд л орчихож байна.

-Цугласан олон хэр хэмжээний газрыг ухаж сэндийчив?
-Нэг га газар.

-Тэд хаана хаанаас ирсэн юм бэ?
-Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Зүүнхараа, Баруунхараа, Шарын гол, Орхоноос ирсэн байсан.

-Доошоо хэчнээн метр гүнзгий ухсан бол?
-25-26 орчим метр гүн нүх ухсан байсан.

-Хэдийнээс байдал хурцдав?
-Гуравдугаар сарын сүүлчээр байдал хурцдаж, цагдаагаар хамгаалуулсан. Гэтэл долдугаар сард бүр хүчээ авч өмнөхөөсөө олуул цугласан.

-Энэ газар хайгуулын лицензтэй гэсэн. Ямар компанийх юм бэ. Тэр компани үйл ажиллагаа явуулдаг уу?
-ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Альтайр гоулд” ХХК 2009 оны тавдугаар сарын 9-нд лиценз авсан байдаг. Энэ компанийн нэр дээр 999 га газар бий. Тус компани албан байр, шуудангийн хаягг үй. Одоо хүртэл энэ газартаа хийсэн ажил гээд байхаар юм юу ч алга. 2010 онд уулын оройг сэндийчсэнээс өөр зүйл хийгээгүй. Эзэн нь орос хүн байдаг юм гэсэн.

Өөрөө Монголд байдагг үй. Төлөөлөгч Виктор гэх нөх өр ирж бидэнтэй уулзсан. Гэтэл "Нэг их газрыг сэндийчээгүй л юм байна шүү дээ. Ухаж л байг” гэсэн. Энэ хүн "Альтайр гоулд”-ын шийдвэр гаргагч биш, төлөөлөгч нь учраас асуудлыг шийдвэрлэх боломжгүй болчихоод байгаа юм.

-Компанийнх нь эзэнтэй та нар холбогдож байсан уу?
-Үгүй. Холбогдох боломж байхгүй.

-Яагаад?
-Одоо аймгийн хэмжээнд тэр хүнийг эрэн сурвалжилж, олж уулзахаар хайж байгаа.

-Үүнээс болж байгаль экологид хэр хэмжээний хохирол учраад байна вэ?
-Бид тэднийг хэр хэмжээний шороо ухаж, алт гаргаж авсныг нь мэдэхг үй шүү дээ. Тиймээс хэлэх боломжг үй.

ТӨРИЙНХӨН МӨНГӨТЭЙД НЬ ҮЙЛЧИЛЖ, ЭХ ОРНОО ЗАРЖ БАЙНА ГЭВ

Төв аймаг явах замдаа Сүмбэр сумын зарим иргэнтэй таарч хэсэг ярилцлаа. Тэд "Бид яагаад газар нутгийнхаа баялагаас хүртэж болохг үй гэж. Яагаад дандаа гаднынхан бидний баялагийг зөөх ёстой юм. Төрийн түшээд иргэдийн төлөө юу хийж байгаа юм бэ.

Хүмүүс алт их гарч байна гээд цуураад байгаа боловч үнэндээ тэдний ярьсан шиг тийм зүйл огт байхгүй.

Бид баян тансагтаа жаахан алтны төлөө амь, биеэ хайрлахгүй, улайран тэмцэж байна гэж бодож байна уу. Дарга нар улс орныг маань ямар болгосныг хар л даа.

Тэд харийнханд эх орноо худалдахаас өөр зүйл мэддэг болов уу. Энэ газрыг хүртэл орос хүнд зарчихсан байна. Одоо болтол эзнийг нь ч олж чадахгүй байгаа гээд л байдаг. Үнэндээ тэд мэдэж л байгаа. Гагцхүү булхай нь илрэхээс айж байгаа нь тэр.

Ер нь эрх мэдэлтнүүд мөнгөтэй нэгэнд нь үйлчилж, эх орноо худалддаг болчихсон юм биш үү” хэмээн нэлээд ундууцсан байдалтай ярив.

Нинжа нар нэг га газрыг ийм болгожээ

БАЙГАЛЬ ОРЧИНД УЧИРСАН ХОР ХОХИРЛЫГ ТООЦОХ БОЛОМЖГҮЙ

Төв аймгийн Байгаль орчны газрын дарга Ж.Батцэнгэлээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Наадмын үеэр ийм байдал үүснэ гэдгийг таамаглаагүй гэж үү?
-Наадмын үеэр "Хангай” гэх хамгаалалтын албаныхантай гэрээтэй ажиллаж байсан. Мэдээж нинжа нарыг хүрээд ирэх вий гэж болгоомжилж байлаа. Гэсэн ч машин тэрэгтэй, олон хүнийг дийлээгүй.

-Иргэд энэ уулыг сэндийчсэнээр байгаль орчинд ямар хохирол учраад байна вэ?
-Тийм хэмжээний хохирол учраад байна гэж хэлэхэд хэцүү. Үүнийг мэргэжлийн байгууллагын нарийвчилсан үнэлгээгээр тогтоож байж л мэднэ. Гэхдээ бүр нарийн судалвал шүү дээ. Ер нь боломжгүй. Учир нь тэд газрын гүнээс хэчнээн тонн чулуу, шороо авсныг хэн ч мэдэхгүй.

-Тэндээс үнэхээр иргэдийн яриад байгаа шиг малгай шорооноос атга хэртэй алт гараад байгаа хэрэг үү?
-Хүмүүс алт их гарч байна гээд цуураад байгаа боловч үнэндээ тэдний ярьсан шиг тийм зүйл огт байхгүй.

-Тэдний ухсан нүхийг буллаа гээд дахин ухуулахгүй байж чадах уу?
-Нүхнүүдийг нь сул шороогоор булсан. Тиймээс тэр нүхийг дахин ухвал бэртэх цаашлаад амиа алдах аюултай.

-Тэгвэл ойролцоох газруудад нь ухах тохиолдол гарч байна уу?
-Одоогоор ойролцоох газруудад нь ухсан юм алга. Гэхдээ ухахыг үгүйсгэхг үй.

БАРУУН ТАХИЛГАТ УУЛАНД ХҮМҮҮС ОЧСООР БАЙНА

Сүмбэрийнхэн хамгаалалт буухыг хүлээсээр. Одоо ч өдөр, шөнийн алинд ч Баруун тахилгат уулыг зорих хүн цөөнгүй гэнэ. Төв аймгийн Цагдаагийн газрын хэв журам хариуцсан ахлах байцаагч Ж.Батсайхантай уулзаж, нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа.

-Энэ талаар хэзээ мэдэв. Түүнээс хойш ямар арга хэмжээ авч, байна вэ?
-Сүмбэр суманд үүссэн нөхцөл байдлын улмаас гурван ч удаа тэр газрыг хамгаалалтад авч, намжаасан. Одоо ч хамгаалж байна. Мөн "Хамгаалалтад гарч байгаа цагдаагийн зарим алба хаагч гар аргаар алт олборлогчдыг хөөх нэрийдлээр алт олборлож байна” хэмээн иргэд худлаа мэдээлэл өгөх нь олширсон. Үнэн хэрэгтээ тийм зүйл огт байхгүй.

-Та нарыг анх очиход хэчнээн хүн, машин байв?
-700-800 хүн, 400-гаад машинтай цугласан байсан.

-Өдөр, шөнийн цагаар иргэд очиж байгаа гэсэн. Одоо байдал ямар байгаа вэ?
-Зарим хүн мэр сэр очиж байгаа. Гэхдээ хамгаалж байгаа болохоор тайван байна.

-Өмнө нь хамгаалалттай байхад иргэд дайран орж, тэр газрыг дахин сэндийчсэн гэсэн. Тэгэхээр дахин тийм зүйл болохыг үгүйсгэхгүй. Хамгаалах хүч хангалттай юу?
-Манайх нөөц бололцоогоороо хамгаалж байна. Хэрэв тийм зүйл тохиолдлоо гэхэд хангалттай хүн хүч бий.

Д.Бат

 

Өнөөдөр сонин

Сүмбэрийг нинжа нар сүйдэлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани