Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ам.долларын ханшаас яаж зугтах вэ

Ам.долларын ханшаас яаж зугтах вэ Ам.долларын ханш 1890-ийг даваад явчихлаа. 1999 онд анх 1000-ын босгыг давж байсан юм гэнэ лээ. Түүнээс хойш байнга нэмэгдсээр, эрх баригчид тохирсон тайлбарыг хийсээр өнөөг хүрэв. Жилийн өмнө 1324 төгрөг байна гэж тооцоод алд дэлэм алдсаных нь дараа харин "Бид ер нь зохицуулдаг юм уу, "цаанаасаа” юм биш үү” гэж хэлмээр санагдах болжээ.

УИХ-ын нэр бүхий гишүүд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн бариад буй. Монголбанкны үндсэн зорилт бол үнийн тогтвортой байдлыг хангах төдийгүй төгрөгийн ханшийг барих. Гэтэл "ноён” долларын ханш чангарч, төгрөгийн ханш газар унаад байхад ямар нэгэн арга хэмжээ авалгүй мөнгөний зөөлөн бодлого ярьж суугааг нь буруутган огцруулах бичгийг өргөн барьсан байна.

Уг нь бол ам.долларын ханш чангарахад импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Гэтэл манайх бараг бүх хэрэгцээгээ гаднаас хангадаг тул ийнхүү сульдаж унахдаа тулаад байна.

Гэтэл үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилттой Монголбанк ийм хүнд үед зохицуулалт хийлгүй, үнэ ханшийг сул хаясан учир хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж байгаа аж. Мөн гишүүд долларын ханшийг улс төржүүлж байна, захиалгатай, зохиомол хөөрөгдөл үүсгэж байна гэх шалтгааныг ч дурдсан байна.

Гэхдээ нэг хүнийг огцруулаад асуудал шийдэгдэх үү. Бидэнд ам.долларын ханш тогтвортой байх нь хэрэгтэй юм уу, нэг хүнийг огцруулах нь илүү хэрэгтэй юм уу. Монголын улстөрчид хоорондоо холбоотой, багийн зарчмаар ажилладаг. Ардчилсан намаас өөр хэн нэг хүн Монголбанкны Ерөнхийлөгч боллоо гэж бодоход Н.Золжаргалаас нэг их дээрдэхгүй, дээрээс өгсөн шаардлагын дагуу л ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хамгийн их шүүмжлэл хэлээд байгаа МАН-аас тэгвэл хүн томилж болох уу. Болохгүй. Эрх баригчдын эсрэг юм хийнэ. Муу ажиллавал "Намайг хавчаад юм хийлгэсэнгүй” гэж бухна.

Уг нь бол ам.долларын ханш чангарахад импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Гэтэл манайх бараг бүх хэрэгцээгээ гаднаас хангадаг тул ийнхүү сульдаж унахдаа тулаад байна.

Тэгээд "Цаашдаа ам.доллар өсөөд л, бид улстөржөөд л байгаад байх хэрэг үү” гэдэг асуултад тулж ирж байна. Шүүмжлэх юм бий. Засгийн газрын шахалтаар зах зээлд бэлэн мөнгө их хэмжээгээр нийлүүлсэн. Энэ нь инфляци өсөхөд нөлөөлсөн. Гэхдээ аргагүй зүйл гэж бас байна. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал "Ам.долларын ханш 1800 орчимд тогтох байх” гэж мэдэгдсэн. Үнэн байх. Гэхдээ яг тогтох эсэхийг мэдэх ч үгүй яваа гэхэд хилсдэхгүй болов уу. Жилийн өмнө хэлсэн прогноз 500 гаруй төгрөгөөр хэтэрсэн байхыг бодоход.

Ч.Лодойдамба гуай "Тунгалаг тамир” романдаа өөрийн амьдарч байгаа нийгмийнхээ хамгийн гол алдаа дутагдлыг Ням өвгөний "Ингэхэд ардын засаг маань баяжсан хүний мал хөрөнгийг хураагаад л байх хэрэг үү” гэсэн ганцхан асуултаар илэрхийлж, хариултыг нь "За ямар ч байсан тань шиг хүмүүсийн малыг хураахгүй” гэсэн Эрдэнийн битүү хатуу үгээр далдалснаар "Главлит”-д хасуулалгүй гарч чадсан байдаг. Ядуу Ням өвгөний асуултыг нэг талаар зохиолч тухайн үеийн эрх баригчдаас асууж байгаа ёгт хэлбэр гэж ойлгосон ч болно. Тэгвэл үнэхээр тэр үеийн эрх баригчдаас тэгж асуусан гэж төсөөлье л дөө. Тэд юу гэж хариулах байсан бол...

Эрдэнэ шиг л "За ямар ч байсан харзная, орос ах нар юу гэхнэв...” гэх байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Үнэхээр манайд өөрсдөө мэдэж шийддэггүй асуудал байна. ОХУ байгаа цагт бид хэзээ ч цахилгаанаар 100 хувь өөрсдийгөө хангахгүй, бид хэзээ ч хүнсний хэрэгцээгээ 100 хувь дотооддоо ургуулахгүй. Инженер Н.Нацагням хүчдэл тогтворжуулагч генератор зохион бүтээснийхээ дараа яг энэ сэдвийг хөндөж "Хүчдэл тогтворжуулах шаардлага байгаа, реактив чадал гэж байдаг гэдгийг Оросууд хэлж өгдөггүй байсан.

Бид хэрвээ Москватай эвгүй харьцвал бидэнд "Та нарыг хөлдөөж ална шүү” гэж хэлэх чадалтай байхын тулд шүү дээ” гэж хэлж байсан. Хоёр хөрш ОХУ, БНХАУ, гуравдагч хөрш АНУ-ын тагнуулууд манайд дүүрэн бий. Улстөрийн намууд нь тэндээс санхүүжилт авдаг. Ийм байхад бид энд хөгжлийн талаар яриад хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу гэж санагдмаар. Хариулт нь биднээс хамаарахгүй ийм асуултын нэг нь ам.долларын ханш юм биш үү.

Ард түмэн үгийг нь тоож сонсдог цөөн хүний нэг Н.Жанцанноров гуай нэгэнтээ "Бид нар энд тусгаар тогтнол гээд хэн нь илүү эх оронч болохоо үзээд байдаг. Гэтэл хоёр их хөрш чинь аль хэдийнэ Монгол байх үгүйг шийдээд байгаа юм биш үү” гэж билээ. Тэрэн шиг, ам.долларын ханш хэдэд барихыг бид энд шийдээд нэг, нэгнээ огцруулаад, томилоод янз, янз болж байгаа ч үнэндээ АНУ, дээр нь нэмээд хоёр хөрш Монгол Улсыг ямар байдалтай байлгах вэ гэсэн асуудлыг ерөнхийд нь тоймлоод л сууж байгаа.

Ийм асуудал өнөөдөр ч бидний нүдний өмнө болж байна. АНУ-ын мөнгөөр "угжуулсан” лалын зэвсэгт бүлэглэл Сирид бэлтгэл сургуулиа хангаад одоо Багдадыг эзлэхээр тэмүүлж байна. Иракчууд үүнийг дотооддоо яаж ч хэлэлцээд, хэрэлдэж уралцаад шийдэж чадахгүйн адил нэгэнт "төмөр хөшиг” татагдсан нөхцөлд бид хэрхэх ёстой юм бэ.

Монголбанкны гадаад валютын нөөц 1.5 тэрбум болж, хоёр жилийн өмнөхөөс гурав дахин багаслаа. Одоо алттай болж байж л нөөцөө нэмэгдүүлэх боломжтой юм байна. Цаашдаа валютын интервенц хийгдэхгүй нь. Оюутолгой ажиллатал, гадны хөрөнгө оруулагчид орж иртэл энэ чигээрээ байна. Алтаа зарахгүй байя, гэхээр валют хомсдоно. Хомсдохоор үнэ нь өснө гээд асуудал ар араасаа үүснэ.

Ам.долларын ханш бас нэг айдсыг хүргэж байгаа нь "Хитмэн” буюу санхүүгийн алуурчидтай холбоотой. Их гүрнүүд жижиг улсуудад баг зэрэг нүүр үзүүлмэгцээ лоббиг нь хийдэг агентлагуудаараа дамжуулан эдийн засаг нь маш их өснө, ирээдүйтэй гэсэн дүгнэлтийг гаргуулж, зээл авахуулдаг. Ингээд зээл авсных нь дараа цалмаа чангаруулж байгаад дахин зээл авахаас өөр аргагүй байдалд оруулдаг гэж.

Энэ бол өөр улсуудад нэгэнт туршигдсан арга. Монголыгоо харахаар яг л энэ замаар орсон юм шиг санагдах юм. Хоёрхон жилийн өмнө манай төгрөг ам.долларын эсрэг хамгийн ихээр чангарч, эдийн засгийн өсөлтөөрөө Катар, АНУ-тай уралдаж байсан биш билүү. Гэтэл өнөөдөр юу болов. Асуудал МАН, АН-даа ч биш, гагцхүү гадны бодлогод манайхан хэт их ороод байгаа юм шиг санагдах юм. Монголыг минь заяа нь түших байгаа.

Х.Батсайхан

Ам.долларын ханшаас яаж зугтах вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани