Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Урт нэрт” ба эдийн засгийн гацаа

Ам.доллар, юанийн ханш өсч иргэдийг цөхрүүлж буй. Учир нь хичээлийн шинэ жил, өвлийн бэлтгэл хүмүүсийн толгойн өвчин болж байна. Уг нь эдийн засгийг эрчимжүүлж, иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөхөө Шинэчлэлийн Засгийн газар амалсан. Тиймдээ ч "ЭЗЭН-100” хөтөлбөр боловсруулан ажилласан. Гэвч 100 хоног эдийн засгийг сэргээх нь бүү хэл байрандаа засвар хийж ч чадахгүй байгаагаа зарим хүн хэлж байх юм.

 

УРТ НЭРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН "ХАДНЫ МАНГАА” БОЛОВ

Унаж буй эдийн засгийг сэргээхийн тулд юуны өмнө цөөнгүй хуульд салхи оруулж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг нойрноос сэрээх хэрэгтэйг улстөрчид хэлж байсан. Тэдний гол найдварын нэг нь "Урт нэртэй” хэмээн нэрлэгдсэн хууль юм.

Энэхүү хуулийн дүнд 2010 оноос эхлэн уул уурхайн салбар уналтад орсныг мэргэжилтнүүд хэлдэг. Уг "Урт нэрт” хууль 2009 онд анх батлагдахдаа улс, төр болон нийгмийг чамгүй доргиож байсан билээ. Хууль санаачлагчид нь "Ашигт малтмалын хайгуул олборлох явцад хохирол амсч буй байгалийн эмзэг хэсэг, нутгийн иргэдийг хамгаалах ёстой” хэмээн үзэж байв. Түүнчлэн ашиг олсон хэрнээ нөхөн сэргээлт хийх үүргээс бултдаг уул уурхайн компаниудаар байгаль орчны нөхөн сэргээлтийг заавал хийлгэнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олборлолт явуулж байсан 1300 гаруй лицензээс 242-ыг хүчингүй болгосон байдаг. Төр байгаль орчинд учирсан хохирлыг 1.1 их наяд төгрөг болсон хэмээн тооцсон бөгөөд нийт 163 тусгай зөвшөөрөл эзэмшигчид 222 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөхөөр болоод байв. Харин уг хууль анх гарахдаа л аливаа хууль буцаж үйлчилдэггүй гэдэг хатуу зарчмыг зөрчсөн хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Манай улс уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг урин дуудаж, айчлал хийх бүртээ таатай орчин, дуусашгүй баялагтай хэмээн ярьж, сурталчилсны дүнд нэлээдгүй орлогыг улсдаа төвлөрүүлж чадсан. Тэр үед хөрөнгө оруулагчдын гол бай Монгол Улс байв. Харин өдгөө тэдний хувьд бид "Хадны мангаа” болсон байна.

 

БОЛОМЖИЙГ АЛДСАН НЬ ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛСӨН ҮҮ

 

Ийнхүү 15 жил зүтгэсэн хүчин чармайлтынхаа үр дүнг хормын төдийд л салхинд хийсгэсэн алхмыг 2009 онд хийсэн гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлсээр байгаа юм. Учир нь 2007-2013 онд дэлхийн зах зээл дээрх алтны үнийн өсөлтийг манай улс ашиглаж чадаагүй нь харамсалтай хэмээн Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны ажлын албаны дарга С.Бүрэнтогтох хэлж байлаа. Энэхүү хууль алтанд харшилтайгаа мэдрүүлж алт олборлогч компаниудын үйл ажиллагааг зогсоож эхэлсэн байдаг. Үүнээс үүдэн олон компани шилээ харуулж байсныг санаж буй биз ээ. Тухайлбал, 68 хувийн татварын дарамтад нэрвэгдсэн "Алтан дорнод” компани дампуурлаа зарлажээ. Тухайн үед улсад төлөх татвараа төлөөгүй гэж байсан ч үнэн хэрэгтээ олсон мөнгөнийхөө 68 хувийг татварт төлөхгүй гэснээс үүдэлтэй маргаан байв. Тиймээс олон улсын арбитрийн шүүх манай улсыг буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Үүгээр дээрх хууль хэрэгжих боломжгүй гэдгээ баталсан аж. "Урт нэртэй” хуулийн үр дүнд алтны нөөц эрс багасч, валютын ханш өсч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэн, эдийн засаг хүндэрсэн гэдгийг хүмүүс хэлж байна. Алтны нөөц багассандаа бус гэдгийг хүн бүр мэддэг. Бүхий л эрсдлийг үүрэн байж 100 төгрөг олсныхоо 68 төгрөгийг алгаа тосоод сууж буй хэн нэгэнд өгөх нь хайран байсан учраас далд хэлбэрт шилжсэн гэдгийг ч хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Тиймээс иргэдийн халаасыг тэмтэрч элдэв төлөвлөгөө боловсруулж суухаар урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх нь эдийн засгийн аврагч хэмээн судлаачид хэлж байлаа.

 

ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭХЭЭС НЬ ӨМНӨ...

 

Ийнхүү дуулиан шуугиантай батлагдсан "Урт нэрт” амар хэрэгжсэнгүй. Үйл ажиллагаа явуулах эрхээ хязгаарлуулсан цөөнгүй компани санхүүгийн хувьд чадваргүй, оруулсан хөрөнгөө олж авахгүй бол нөхөн сэргээлт хийхгүй хэмээн гэдийсэн. Харин Засгийн газарт компаниудын тусгай зөвшөөрөл үйл ажиллагааг цуцалсны нөхөн төлбөр олгох бядгүй байв. Үүнтэй зэрэгцэн хуулийн хэрэгжилт улам бүдгэрсээр эдийн засгийн уналт эхэлсэн энэ цаг мөчтэй зэрэгцсэн хэмээн зарим эдийн засагчид хэлсэн юм.

Өдгөөгийн эдийн засгийн хүндрэлийн гол шалтгааны нэг нь уул уурхайг дагасан хөрөнгө оруулагчид үргэсэн явдал юм. Юутай ч  урт нэртэй, ужиг маргаантай хуулийн ачаар эдийн засгийн гацаа туйлдаа хүрч буй бололтой. Урт нэртэй хуулийн үйлчлэлээс үүдэлтэй 68 хувийн татварын дарамт олон компанийг дампууруулж байсан. Одоог хүртэл өрөө төлж чадахгүй яваа нь ч бий аж. Тухайн үед дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон компаниуд улсын төсөвт нэлээдгүй мөнгө төвлөрүүлэх байсан болов уу. Энэ хэрээр эдийн засагт ч дэм болох байсан биз. Тухайлбал, олборлолтын компанид дор хаяж 700 орчим хүн ажиллана гэвэл улсын төсөвт төвлөрөх орлого буурахгүй ч байх боломжтой байсныг эрдэмтэд хэлдэг. Эдийн засгийн хямралд дарлуулж, хүмүүсийн орлого инфляцийн 30 хувьд идэгдэж, төгрөг үнэгүйдэхгүй байх боломжийг урт нэрт залгичихжээ.

Эдийн засаг нь элгээрээ хэвтэх гэж байгааг ч анзаарах сөхөөгүй яваа улстөрчид биесээ чичиж сууна. Энэ зуур ам.доллар нь 2000-ын хаалгыг тогшино. Харин атга гурил, чимх давс, үмх махаар голоо зогоож буй иргэд нь төрийнхний төмөр нударга зөөлөн буугаасай хэмээн сүсэглэн залбирч байгаа биз ээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“Урт нэрт” ба эдийн засгийн гацаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани