Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Хурц: Манайд хэрэглээний уул уурхайн бодлого хэрэгтэй байна

Монголын эрдэс баял­гийн салбарын ахмадын нэгдсэн хорооны тэргүүн, геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурцыг "Ярилцах танхим”-даа урилаа.

-Эрдэс баялаг, уул уур­хайн салбарт төрөөс ба­римт­лах бодлогыг хэлэл­цэж баталлаа. Мэдээж сайн тал бий л байх. Бодлогын алдаа­тай талыг та юу гэж харж байна вэ?
-УИХ-аас өнгөрсөн нэг­дүгээр сард эрдэс баял­гийн салбарт төрөөс ба­римтлах бодлогыг хэ­лэл­цэж баталлаа. Гео­логич хүний нүдээр энэ сал­барт хэрэгжээсэй гэж хүсэж байсан бод­лого тус­гагдсангүй. Хоёр­ду­гаарт, энэ бодлогыг 2014 оноос 2025 он хүртэл 11 жилийн бодлого гэж нэрлэлээ.

Гэтэл 11-хэн жилийн хэтийн төлвөө харж тодорхой шалгууртай, хариуцах эзэнтэй, хэзээ яаж хэрэгжүүлээд, ямар үр дүнд хүрэх тухай тодорхой, бодитой бодлого үнэндээ гарсангүй. Бодлого дэндүү ерөнхий. Сурах бичигт л тэгж бичдэг дээ. Геологи хайгуулын ажлыг хөгжүүлнэ гэж. Нөгөө талдаа ашигт малтмалын төрлөөр тодорхой чиглэлээр боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлнэ гээд байх юм. Ямар үйлдвэр, хаана барих, хэний хөрөнгөөр, юуны тулд тэр үйлдвэрийг байгуулах гээд байгаа юм. Ингэж тодорхой ярьж улс төр, эдийн засгийнх нь асуудлыг хөндсөнгүй. Тэгэхээр аливаа улс орны хөгжлийн бодлого бол улс төрийн бодлогынхоо хүрээнд хэрэгждэг. Улс төрийн бодлого гээчийг хаана, хэн боловсруулдаг юм гэвэл, ноён нуруу нь Үндсэн хуульд бий.

-Төр нь бодлогогүй, толгой хоосон зүтгэлтнүүдээр дүүрчээ гэх гээд байна уу?
-Ахмад эрдэмтдээ ашиглаж улс төрийн судалгаа хийх ажил зогсчээ. Улс орон, төрийн бодлого, ноён нуруутай байж гэмээнэ хөгждөг. Манай ахмад төр нийгмийн зүтгэлтнүүд төрийн нуруу түвшин бол төө, сөөм зөрөх нь асуудал биш гэдэг байж. Энгийн жишээ дурьдахад, их дээд сургуулиуд дээр нийгмийн ухааны тэнхим ажиллаж байгаа ч гэсэн 60 нас хүрч байгаа хүнээ солиод байхаар шинжлэх ухааны уламжлал гэж үнэт зүйл устах аюулд орчихлоо. Үндэснийхээ уламжлалыг алдах нь хамгийн ноцтой асуудал шүү.

-Төлөвлөсөн, төвлөрсөн эдийн засаг руу манайхан шилжээд нэлээд хугацааг өнгөрүүллээ. Бидэнд энэ хөгжлөөр урагшлахад юу саад болж байна вэ?
-Энэ мэтээр бүдэрч сөхөрч явсаар бид төлөвлөгөөт эдийн засаг руу шилжлээ. Хэдийгээр энэ онолыг үзэн яддаг ч төлөвлөгөөгүй улс орон байдаггүй. Өнөөдөр Герман улс 2050 онд яах вэ, буй болгосон үйлдвэрийнхээ хүчин чадал, хүн амынхаа өсөлт, нийгмийнхээ шаардлагыг яаж хангах вэ гэдэг асуудлыг хөндөж ярьж байна. Япон мөн адил. 2020 оноос цаашхи он жилүүдэд улс орныхоо ирээдүйг хэрхэн авч явах вэ.

Машинт үйлдвэр, түүний түүхий эд болсон төмөр, ган, коксжих нүүрс, энэ бүх эрдэс түүхий эдээ түшиглэсэн үйлдвэрүүдийнхээ түүхий эдийг хэрхэн хаанаас хангах вэ гэдгээ тооцчихсон байна. Эдгээр улсуудын хэлж буйгаар ялангуяа хөгжиж буй улсуудаас түүхий эдийг нь түүхийгээр нь авахгүй, тухайн улсад нь үйлдвэр, техник технологи, бүрэн тоног төхөөрөмжийг нь шилжүүлж өгөөд эцсийн бүтээгдэхүүн буюу ган, махан төмөр, зэс авна гэж байна.

Металл зэс, газрын ховор шорооны элемент авна гэж үзвэл, эслийн бүрэлдэхүүнийг авч ашиглана гэсэн бодлого гаргаад хэрэгжүүлээд эхэллээ. Энэ бидэнд юуг харуулж байна вэ гэхээр дэлхий ийм хандлагатай байгаа үед бид боловсруулах үйлдвэрийн салбарыг орхигдуулж болохгүй.

-Үйлдвэрлэлийг нь тухайн улсад бий болгоё гэж зорьж буй дээрх орнуудын гол хүсэл нь юу юм бол?
-Орос, Хятад, Америк, Энэтхэг мэтийн дэлхийн том хөгжилтэй орнууд улс орныг хөгжүүлье гэвэл үйлдвэрээ тухайн улс оронд нь байршуулж хүнийг нь сургаж, боловсон хүчнийг нь дотроос нь бэлтгэе, хангая гэсэн чиглэлтэй байна. Тэд юу хүсэж байна вэ гэхээр худалдан авалтаа удаан жилийн бүр 30-50 жилийн хугацаанд худалдан авч байхыг зорьж байгаа юм.

Монгол Улс тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлнэ гэсэн түншлэлийн стратегийг сүүлийн жилүүдэд хийж байна. Манайх Япон, Хятадтай ийм гэрээ хийчихлээ. Удахгүй оросуудтай хийнэ байх. Техникийн дэвшилд хүрчихсэн эдгээр улсуудаас тоног төхөөрөмж авахаас өөр аргагүй боллоо. Бид дэлхийн эрдэс баялгийн зах зээлд гологдохгүй эцсийн бүтээгдэхүүнийг гаргах ёстой.

Өнөөдөр түүхий эдийг нь худалдан авч байгаа орон түүхий эдээ зарж борлуулж буй улс орнууд хэзээ ч хамтын хүчээр улс орныг өөд нь татахгүй. Энэ үнэн шүү. Тиймээс бид уламжлалт мал аж ахуйн салбараа газар түшиглэх, гүн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах зайлшгүй хэрэгцээтэй боллоо.

-Уул уурхай, эрдэс баялгийн салбараа бүсчлэн хөгжүүлье гэж ярьчихаад одоо болтол таг чиг байна. Ажил хаанаа гацчихав аа?
-Төрийн бодлогыг шүүмж­лэхийн оронд хэрэгжүүлэх арга замыг нь бодох ёстой. Бодлого хэрэгжих хугацаандаа ч гол нь биш. Бүсчилсэн хөтөлбөрийн үзэл баримтлалаасаа доор эрдэс баял­гийн хөтөлбөрөө гаргаж болохгүй. Баруун бүсийн тулгуур төв гээд Ховд, хангайн бүсийг Хөвсгөл, говийн бүсийг Сайншанд, дорнод мужийг Чойбалсан хот гээд заачихсан. Төвийн бүс гээд Дархан хотыг үйлдвэрлэл хөгжлийн гол тулгуур төв болно гэчихсэн. Тэгвэл энэ бүсийн хаана ямар үйлдвэр барих юм гэдгээ тогтох хэрэгтэй.

-Гадныханд баялгийнхаа амыг өгчихөөд хоол горьдож суух хэрэгтэй үгүйг олон иргэд шүүмжилдэг. Ашгаа өгсөн ч бий л байх. Тусаа өгөхгүй бол энэ мэт газар нутгаа ашиглуулаад байх хэрэг байна уу?
-Өнөөдөр гадныханд газар нутгаа эзэмшүүлж байгаа ч үргэлж болохгүй талаас нь хараад байж болохгүй. Энэ улс ирснээр Монголын геологи хайгуулын салбарт үр дүн гарсан уу гарсан.

Харамсалтай нь Монголын ард түмэн рүү чиглэсэн гэрээ хийв үү, харийнхны ашиг сонирхол, хэсэг олигархи бүлэглэлд нийцсэн гэрээ хийчихэв үү гэдэг дээр эрдэмтэд судалгаа хийж үгээ хэлэх ёстой. Хэрвээ алдаатай гэрээ хийчихсэн юм бол яаж зөв замд орох вэ гэдгээ тодорхойлохын тулд маш ойлгомжтой хөтөлбөр гаргах ёстой. Тухайлбал, баруун бүсийнхэн үйлдвэрлэлийн ямар чиглэлээр хөгжвөл илүү даацтай байх вэ.

Яах гэж тэнд ийм үйлдвэрийг барих вэ. Энэ үйлдвэрийг барьснаар зөвхөн Монголыг хөгжүүлэх юм уу, Зүүн Ази, Европын бүсийн хөгжилтэй уялдуулж юм аа хийх юм уу гэдгээ тогтох ёстой. Жишээлбэл, Австрали тивээс төмрийн хүдэр ачсан Германы усан онгоц хэдийгээр хямд ачаа авсан ч гэлээ зах зээл дээрээ хүрэхийн тулд сарын хугацааг зарцуулж байна.

Өнөөдөр тэгвэл махан төмрийг нь Монголд үйлдвэрлээд германд хүргэхэд 7-10 хоногийн хугацаа хэрэгтэй. Ийм болчихвол Герман ч гэлтгүй зүүн Европын орнууд бодно. 92-98 хувийн төмрийн агуулгатай хар төмөр ороод ирвэл ган хайлуулах үйлдвэр дээрээ нэмэлт металлыг нь хийгээд өөрийн автомашины эд ангиудыг хийе гэнэ биз дээ. Баруун бүс бол хар металлургийн агуу том бүс болох боломжтой. Тэнд гайхамшигтай хоёр том ордыг сүүлийн таван жилийн судалгаагаар илрүүлчихсэн.

-Бид ашигт малтмалаа ашиг­лаж байгаа зах зээлээ Хятад руу нүүрс гаргаж байгаагаар л төсөөлдөг юм шиг. Тэгвэл боловсруулах, угаах, баяжуулах гээд хэрэглээний уул уурхайг мартаад байна уу гэж санагдах юм. Энэ тухайд таны бодол?
-Энэ салбарт өгөөжийг нь амтлах хэмжээний хөтөлбөр боловсруулъя гэвэл эхлээд ямар эрдсээ юунд зориулж яах вэ гэдгээ тогтох хэрэгтэй. Жишээлбэл, дээд зэргийн уян хатан ган гаргах. Монгол Улсад чулуу бутлах үйлдвэрлэл өргөн хөгжих учраас чулуу буталдаг техник технологийн гол хэрэглүүр маргенцийн ган шааруудыг хийнэ гэсэн тодорхой ажил ярих ёстой.

Тэгэхийн тулд гангийн төмөр нь байлаа гэхэд маргенцийг нь олох хэрэгтэй. Дээд зэргийн ган хийе гэвэл тантал, необи гэх эрдэсийг нь олох хэрэгтэй. Энэ мэт хэрэглээний геологи, хэрэглээний уул уурхайн үйлдвэрийн бодлогыг гаргаж ирэх нь зүйтэй шүү. Зүүн бүс нутагт тухайлбал, өнгөт металлургийн үйлдвэр барих ёстой.

Үүнд хар тугалга ашигтай байна гэдгийг би "Гложекс”-ийн хэсэг нөхөдтэй нийлж судалгаа хийлээ. Цайр нь ашиггүй гарсан.

-Тэгвэл энэ төрлийн үйлд­вэрийн ашгийг хэрхэн нэмэг­дүүлэх вэ?
-Бид чадвал хуванцар саваа өөрсдөө хийе. Чадахгүй бол гаднаас авая. Тэгээд хар тугалгаараа аккумльятор хийе. Ийм үйлдвэртэй болоход 4-5 өрөө байрны л мөнгө хэрэгтэй.

Тэр тохиолдолд нөгөө Дорнод бүсийн цайр, хар тугалга хайлуулах үйлдвэр нь бүрэн ажилд ороод алт, мөнгө, завсрын дагалдах элементээ металл металлаар нь ялгах хэрэгтэй. Цайр, хар тугалга гэх мэт зарим металлын эдийн засгийн гол үр ашгийг дагалдах металл нь өгдөг. Үндсэн элемент болох цайр, хар тугалга хоёр ашигтай ашиггүйн зааг дээр байх нь элбэг.

Үүний тулд металлаараа яаж бид үр ашигтай дахин боловсруулах үйлдвэр байгуулах вэ гэдгээ тогтож нэлээд суурьтай ажил хэрэг болгох ёстой. Дахин боловсруулах гэдгийг гүн боловсруулах үйлдвэрийн салбар хэмээн ойлговол зохих юм.

-Манайд хар тугалгын голлох нөөц хаагуур байна вэ?
-Хэнтий, Сүхбаатар, Дорнодод хар тугалганы голлох нөөц бүрэн металлургийн үйлдвэр барих түвшинд байна. Манай дөрвөн том ордыг хятадууд ашиглаж байна. Одоо удахгүй Алтанцагаан овоо гэдэг алт, зэс, цайр, хар тугалга, мөнгө агуулсан ордыг Цетрагоулд ашиглахаар ТЭЗҮ-ээ боловсруулж байна.

Тэгэхээр бид боловсруулах үйлдвэрээ одоо л барихгүй бол арван жилийн дараа нөөц нь дуусчихсан байна шүү гэдгийг санахад илүүдэхгүй. Би геологич хүний хувьд нөөцийн потенцалийг нь мэдэж байна. Үүний цаана Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт байгаа полиметаллын орд бий. Хэнтийн Мөнгөн-Өндөр гэх мэт нөөц нь тогтоогдоогүй цайр, хар тугалганы 17 илэрц бий. Үүнийгээ бид тодорхой чиглэлээр Дорнодын нутагт явуулах геологийн судлагааг цайр, хар тугалга дээр нь чиглүү­лээд боловсруулан гаргаж болох.

Түүхий эдийг нь судлаад бушуухан жижигхэн ч болов металлур­гийн үйлдвэртэй болох хэрэгтэй. Байшин барилга, үйлдвэрлэлийн технологийн бүтцээрээ Эрдэнэтийн үйлдвэрийн талд ч хүрэхгүй шахам хөрөнгө мөнгө л хэрэгтэй гэж ойлгоно шүү.

-Нүүрсний үнэлэмж буурах тухай яриа газар авах нь ээ. Энэ нь манай эдийн засгийн гол тулгуур салбар. Уналтад орвол бид дагаад унана байх даа?
-Нүүрс гэдэг түүхий эд өнөөдөр их өөр чиглэлд яригддаг боллоо. Бид чинь зөвхөн хүрэн нүүрсээрээ 160 тэрбумын нөөцтэй. Дундговь аймгаас зүүн тийшхи бүсийн найман сав газарт 22 том орд нээгдээд байна. Арван тэрбумын нөөцтэй орд байлаа гэж үзвэл бид дөнгөж 300-400 саяыг нь л хайгуулаар тогтоож байх жишээтэй. Нүүрсийг өнөөдөр дөрвөн чиглэлээр ашиглаж байна. Нэгдүгээрт, кокс химийн үйлдвэр.

Энэ үйлдвэрийг байгуулахад 18 нэр төрлийн бүтээгдэхүүн дагалдаж гардаг юм. Нүүрсээ баяжуулснаас хоёр бүтээгдэхүүн гаргаж авдаг. Тодруулбал, кокс хийх баяжмал, завсрын бүтээгдэхүүн. Завсрын бүтээгдэхүүн 600 КВ-ын дээд зэргийн чадалтай түүхий эд. Хоёуланг нь баяжуулчихаар завсрын бүтээгдэхүүнээ яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Тонн нүүрсний дунджаар 700 кг нь коксийн баяжмал 300 кг нь завсрын бүтээгдэхүүн болдог. Завсрын бүтээгдэхүүн нь үнстэй ижил юм. Монголын их салхитай, говийн нөхцөлд энэ нүүрс тэр чигээрээ агаарын бохирдлыг үүсгэнэ. Тэгэхээр хүссэн хүсээ­гүй Тавантолгойд завсрын бүтээг­дэхүүнийг боловсруулах цахилгаан станцыг барих ёстой.

-Цахилгаан станцтай боллоо гэхэд ашиглалтын асуудал яриг­дах байх даа?
-Зүйтэй. Дулаан, цахилгаан хоёр мэдээж ялгарна. Дулаанаа хаашаа хийх гэдэг асуудал хөндөгдөнө. Өнөөдөр дэлхий дээр цахилгаан станцын гаргасан дулааныг ашиглах бодлого хэрэгжээд удаж байна. Израйльд гэхэд завсрын бүтээгдэхүүнийг ашиглаж гаргасан дулааныг хэдэн км-ын урттай хүлэмжийн аж ахуйд ашиглаж байна. Дотор нь трактор, машинтай явж хөрсийг нь хүссэнээрээ хагалж ашиглаж байна. Тэндээ жимсний мод тарьдгийг харлаа.

-Манай эрдэмтэд нийлж байгаад жижигхэн ч гэсэн боловсруулах үйлдвэр барих төслөө жин тан болгоод төрийнхөндөө танилцуулаад дэмжлэг аваад явж болдоггүй юм уу?
-Би санаачлаад цагт 250 литр дизель түлш боловсруулдаг лаборатори ч болов баръя гээд хэсэг нөхөдтэй хамтраад ийм үйлдвэрийн зураг төсөл бүх зүйлийг хийчихээд сууж байна л даа. Төр засагтаа танилцуулахаар бэлэн болгочихлоо. Өнөөдөр дэлхий дээр нефть үйлдвэрлэх гол түүхий эд нь хүрэн нүүрс.

Энэ нүүрсийг үнэхээр л ашиглаж болдог юм бол монголд шатах занар дэндүү их. Шатах занарын дулаан гаргах чадвар нь нүүрснээс хоёр дахин бага ч гэлээ нөөц нь маш их. Дулаан гаргах чадамж нь бага учраас бид хаячихсан байжээ. Тэгэхээр шатах занар дээр хийн технологийн судалгаа явуулах лаборатори бидэнд хүссэн хүсээгүй хэрэгтэй байна.

М.Мөнхтунгалаг

Ч.Хурц: Манайд хэрэглээний уул уурхайн бодлого хэрэгтэй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани