Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тосны үйлдвэр хэзээ яригдах вэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Газрын тос боловсруулах үйлдвэрийг манай аж ахуйн нэгжууд хийж эхэлнэ
-Газрын тосны үйлдвэр 8 жил яригдлаа. Газрын тосоо боловсруулдаг ганц үйлдвэртэй болъё гэсэн. Бүх судалгаа тооцоо байгаа. Дорнодоос хол байгаа нь үнэн. Гэхдээ тэндээс Монголын нефтийн хэрэгцээг бүрэн хангах түүхий тос ойрын хэдэн жилдээ гарахгүй. 100 мянган тн-ыг боловсруулах үйлдвэр Дорнодод барья гэсэн төсел бий, энэ бол ашиггүй. Тиймээс 2 сая тн-ыг боловсруулах үйлдвэрийг Дарханд барья гэсэн. Дарханд барих үйлдвэрийг Японоос урт хугацааны зээлээр хийе гэсэн санал өмнөх Засгийн газрын үед гарсан, бид үүнийг үргэлжлүүлж байгаа. Дорноговийн Зүүнбаян орчимд 300 мянган тн газрын тос боловсруулах үйлдвэрийг манай аж ахуйн нэгжүүд хийж эхлэх гэж байна.

 

Ерөнхий сайд асан ДБямбасүрэн: Гаднаас нефть гуйж авна гэдэг гутамшгийн дээд гутамшиг, мулгуугийн дээд мулгуу хэрэг

-Бондын асуудал маш их дуулиан тарьж байна. Манайхан бонд гаргаад хөрөнгө мөнгө босгоно гэж ярьдаг болж. Гэтэл тэр мөнгө нь ч хаана байгаа юм. Энэ хийж байгаа ажил бол мөнгө хүүлэх капиталын барьцаанд гүйгээд очиж байгаа хэрэг. 1.5 тэрбумын бонд борлууллаа. Мөнгө нь ороод ирсэн гэж байгаа ч ТЭЗҮ бэлэн төсөл болоогүй байгаа талаар мэдээллийн хэрэгслээр яриад байна. Ядаж л өвлийн цагт барилгын ажил зогсдог гэдгийг тооцоолсонгүй. Энэ нь өр болж байгаа. Манай улсын хувьд боломжийн хэмжээний өр тавьж байгаад зайлшгүй босгох шаардлагатай салбарууд бий.

 

Тухайлбал, нефть боловсруулах, цэс хайлуулах үйлдвэр, цахилгаан станц. Эдгээрийг нэн яаралтай хийх ажил. Тиймээс өөрт байхгүй мөнгийг босгохын тулд зээл авах нь зайлшгүй. Гэтэл зээл авснаасаа хойш түүнийг зарцуулах гэж байгааг нь харахад сэтгэл зовж байна. Эхлээд нефтийн үйлдвэр барих хэрэгтэй гээд шуугиан тарьж байна. ТЭЗҮ-г нь боловсруулахад 1.4 тэрбум төгрөг зарцуулна гэдэг Засгийн газрын шийдвэр гарсан. Гэтэл улиг болсон Дарханы нефтийн үйлдвэрт өгөх нь. Японы нефть боловсруулах үйлдвэрт бондынхоо мөнгөнөөс зарцуулах болж байна. Бид ОХУ-аас шатахуун авч хараат байдалд ороод эдийн засгаа боомилох золиос болж явна. Гэтэл нефть авахад тэр байдал өөрчлөгдөхгүй. Тэр Японы үйлдвэрийг Дарханд барихын оронд Дорнодод барьж байгаа нефтийн үйлдвэрээ төр засаг дорвитойхон томъёолоод явсан бол шийдэж болох асуудал. Гэтэл Дорнодынхоо нефтийг Хятад компанид өгчихөөд гаднаас нефть гуйж авна гэдэг гутамшгийн дээд гутамшиг, мулгуугийн дээд мулгуу хэрэг. Японы хөрөнгө оруулалтыг дэмжиж зуучилж байгаагийн цаана гаршсан хэдэн хүний бизнес байна. Энэ юуг харуулж байна вэ гэвэл төрийн бодлого дахиад буруу замаар явж зээлээ үр ашигтай ашиглаж чадахгүй нь гэж харагдаж байна.

 

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, академич Т.Намжим: Нефть химийн боловсруулах үйлдвэр байгуулах нь үндэсний том бахархал мөн

-  Цаашид томоохон хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй байна. Дарханд жилд 20 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөө бэлэн болчихсон байгаа. Санхүүжилтийн эх үүсвэр нь бэлэн. Барилга угсралтын ажлыг нь гүйцэтгэх гүйцэтгэгч нь ч бэлэн. Монголын төрийн өмчийн оролцоотой компани, Японы гурван компани энэ үйлдвэрийг барьж байгуулах, ашиглалтад оруулах гэрээг өнгөрөгч зургадугаар сард байгуулсан юм. 2015 онд үйлдвэрийн барилгын ажлыг дуусгаад туршилт тохируулгын ажлыг гүйцэтгээд, 2016 оны хавар ашиглалтад оруулахаар тооцож байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Засгийн газар, УИХ-ын гурван жил хагасын хугацаанд бүрэн ашиглалтад орох бололцоотой. Тэр үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоогоор улсын төсөвт жилд 470 тэрбум төгрөгийн орлого оруулахаар байгаа юм. Түүгээр ч зогсохгүй энэ бол нэг их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээх, дотоодын бензины борлуулалтын үнийг тогтворжуулах, хямдруулах, экологийн цэвэр бензин шатахуун үйлдвэрлэх, дэлхийн дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл юм.

 

Яваандаа бүрэн ашиглалтад орсон үедээ бол нэг жилийн дараагаас л хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Нэг ёсондоо Эрдэнэт, Таван толгойгоос ч илүү ашигтай үйлдвэр болж мэдэх юм. Энэ утгаараа улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангана. 1990 оноос хойш бензин шатахууны тасалдал бий болж хүнд байдал хэд хэдэн удаа үүссэн шүү дээ.

 

2011 оны 4-6 сарын хооронд бас л хомсдол бий болсон. Тухайн үед Гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөлийн захирал "Монгол ийм байдалд ороод байвал ерөөсөө эдийн засгийн аюулгүй байдалд нь асар их хор нөлөөтэй. Таатай бус нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагчид "Монголд томоохон хөрөнгө оруулалт хийж, уурхай байгуулж болохгүй юм байна" гэдэг ойлголтод хүрнэ. Энэ байдлаас гарах ганц арга бол газрын тосны боловсруулах үйлдвэрийн хүрээнд ярьж буй Японы нэр бүхий корпорацитай гэрээ байгуулах асуудлаа Монголын тал түргэтгэх явдал юм" гэж дэлхийн томоохон мэдээллийн агентлагболох Ройтерсоор дамжуулан мэдэгдсэн. Би сонинд орчуулаад тавьж л байсан. Хямралаас гарах, нефть-химийн том боловсруулах үйлдвэр байгуулах явдал бол Монголын үндэсний том бахархал байх болно. Дэлхийн бүх улс орны 85 хувь нь дандаа гаднаас бензин импортлодог. Газрын тосоо өөртөө боловсруулж, экспортлодог 30 гаруйхан улс байна. Тэр ч бай-тугаа зарим нь дотоодын тосоо олборлохгүй нөөцлөөд, импортоор шатахуун авч байна. Манай улс шатахууны хамааралтай гэж ярьдаг хүн олон байх юм. Дэлхий дахинд түүхий тосны хамаарал гэдэг ойлголт байдаггүй. Яагаад гэвэл олон улсын худалдааны дэг журмаар чөлөөтэй арилжаалагддаг, дэлхийн зах зээл дээр үнэ нь тогтоогдог ийм л түүхий эд шүү дээ.

Монгол Улс бензин шатахууны хувьд ОХУ-аас хамааралтай гэж ярихыг та бүхэн зөндөө сонссон. Гэтэл ОХУ Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн шүү дээ. Хоорондоо дайны байдалтай улс орнууд л газрын тосоо нийлүүлдэггүй. Бусад улсын хувьд нийлүүлэхгүй байх ёс журам байхгүй. Манай Монголын хувьд хөрш ОХУ-тай сайн хөршийн найрамдалт харилцаатай. Ийм байдлыг ойлгодоггүй хүмүүс манай улстөрд байх юм,

 

Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн: Уул уурхайн яаманд газрын тос боловсруулах уйлдвэрийг байгуулах ажлын хэсэг гарсан

-Саяхан Үндсэний аюулгүй байдлын зөвлөмж гарсан. Үүгээр өөрийн орны олборлож буй тосонд суурилсан боловсруулах үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Дарханы боловсруулах үйлдвэрийн хувьд импортын газрын тосонд суурилахаар тооцоо, судалгаа хийсэн байна. Тэгэхээр үндсэндээ Дарханы боловсруулах үйлдвэрийн асуудлыг дахин ярихгүй болж байна гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ өөрийн орны олборлолтод тулгуурлаж үйлдвэр байгуулна гэх юм бол гол сэдэв Тамсагийн сав газрын олборлолт болно. Манай улсын газрын тосны олборлолтын 90 хувийг хангаж байгаа. Өөрөөр хэлбэл, 700 гаруй мянган тонн газрын тос олборлож байна. Тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах сэдэв нь одоо гарч байна гэж хэлж болно. Өмнө нь энэ талаар ямар учраас ярьж байсныг хэлж мэдэхгүй юм. Яагаад гэвэл, түүхий эд нь байснаар боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг ярина шүү дээ.

 

Бидний хувьд 2016,2017 он гэхэд сая 500 мянган тонн газрын тос олборлох түвшинд хүрнэ. Тиймээс энэ сэдвийг ярьж, судлах ёстой цаг хугацаа одоо ирж байна. Уул уурхайн яаманд газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах ажлын хэсэг гарсан. Ер нь бид Сайншанд, Чойрт үйлдвэр байгуулах чиглэлээр судалгаа хийж байна. Харин С.айншанд, Чойр руу тосоо яаж хүргэх вэ гэдэг том асуудал бий. Өнөөдрийн хувьд машинаар тээвэрлэж байгаа. Улс орнууд авто тээврээр тосыг зөөдөггүй. Хоолой, усан онгоц, төмөр замаар тээвэрлэснээр эдийн засагт үр ашигтай байдаг. Манай тосоо хоолойгоор хэрэглэгчдэд хүргэх ёстой. Одоогоор машинаар тээвэрлэж, маш өндөр өртөг төлж байгаа. Баррельд ам.доллар 60 центийг зарцуулдаг. Тонн тутамд 60 орчим ам.долларыг зөвхөн тээвэрлэлтэд зарцуулж байгаа. Энэ бол маш өндөр өртөг. Үүнийг бууруулах ёстой. Харин бууруулах аргачлал нь холбогдох дэд бүцийг нь хийх юм.

 

ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн тэргүүлэх профессор, доктор Ж.Цэвээнжав: Газрын тосны салбар хамгийн чухал салбар

-Аливаа улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэй эдийн засгийн суурь салбар гэж юуг хэлдэг вэ гэхээр, миний хувьд газрын тосны салбар юм. Олон хүн ингэж боддог байх. Өнөөдөр газрын тосны үнэ, Америк долларын ханшаар дэлхийн эдийн засаг тодорхойлогддог гэхэд хүмүүс нэг их маргаад байдаггүй. Манай орон түүхэн уламжлалаараа газар нутагтай, малтай, нүүдэлчин соёлтой байсан учир сүүлийн үеД алт, зэс, нүүрс харахаараа уул уурхайг стратегийн салбар гэж үзэх хандлага ихсэх болж. Уул уурхай улс орны эдийн засагт онц чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь үнэн. Гэхдээ би хувьдаа саяхан болж өндөрлөсөн "Газрын тос-2014" хэмээх ээлжит хурлын үеэр газрын тосны салбар стратегийн салбар мөн гэдгийг үндсэндээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Энгийн жишээ ярихад газрын тос, түүний бүтээгдэхүүн, түлш шатахуунгүй болчихвол ямар ч уурхайн ажил явахгүй, ямар ч машин явахгүй. Эргээд нөгөө сайхан үхэр тэргэндээ орж таарна.

 

Гэхдээ 21 дүгээр зуунд энэ арай биш байх. Тийм үү? Энэ утгаараа газрын тос их чухал салбар гэдэг зүйлийг дээр үед ч ойлгож байсан, ардчиллын 20 гаруй жилд ч ойлгож эхэлсэн. Яагаад гэвэл шинэ үеийн хууль дотроос хамгийн түрүүнд гарсан нь 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хууль юм. Энэ улс орны хамгийн амин чухал, судсаар нь гүйдэг цустай адилхан салбарыг тусгаар байлгах гэж, биеэ даасан байлгах гэж, хөрөнгө оруулалтыг татах гэж уг хуулийг хамгийн түрүүнд шийдэж байсан байх нь. Яагаад тэр үед Ашигт малтмалын хуулийг түрүүлж батлаагүй юм? Ашигт малтмалын хууль 1997 онд батлагдаж байлаа шүү дээ. Бас Эрчим хүчний хууль, Барилгын хууль, Автозамын хууль зэрэг чухал баримт бичгүүдийг батлалгүй хамгийн түрүүнд Газрын тосны хуулийг яагаад баталсан бэ гээд бодохоор нэг юм хэлээд байгаа биз. Нэгдүгээр асуудал энэ. Хоёрдугаарт, яг өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж байж асуудал  нь  шийдэгддэг салбар бол газрын тосны салбар Оюу толгойг Үндэсний аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэгдсэн, эсэхийг би мэдэхгүй. Хуулиараа газрын тосны томоохон асуудал, ялангуяа талбайн асуудал хэдэн том даваа давж байж шийдэгддэг. Салбарын яам, агентлагаар хэлэлцэгдээд эцэст нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвшөөрөл өгдөг. Ийм тогтолцоо өнөөдөр хүнсний салбарт ч, эрчим хүчинд ч, уул уурхайд ч байхгүй.

 

"АМО Дисковер" компанийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын мэргэшсэн геофизикч, геологич С.Мөнхбаатар: Нефтийн магнат компаниудын эрх ашиг хөндөгдөх учраас асуудал шийдэгдэхгүй байна

-Өдий хүртэл нефьтийн боловсруулах үйлдвэр байгуулагдахүй байгаагийн шалтгааныг хүн болгон л мэдэж байгаа гэж би ойлгодог. Өнөөдөр нефть импортоос ашиг олдог хэдхэн компани монополь болчихлоо. Тэр компаниуд монополь ашгаа алдахгүйн тулд Засгийн газарт нөлөөлж байдаг гэж боддог. Шатахууны үйлдвэр байгуулах асуудал урд өмнөх Засгийн газрууд дээр ч яригдаж байсан. Хоёр нам хоорондоо талцаж, тэгээд нэгнийхээ гаргасан саналыг унагаасаар байгаад өдий хүрсэн. Миний мэдэж байгаагаар Налайхад барихаар нэг хэсэг хөөцөлдөж байсан. Тэр нь болохоо болихоор буцаад Зүүнбаянд жижиг үйлдвэр барьсан. Гэхдээ тэнд оросын хуучин цооногуудыг шавхаж зөвхөн түлш үйлдвэрлэж байсан юм. Тэр цооног нь шавхагдаж дуусаад хаагдсан. "ХЭТ" компани Дорнодод нефтийн үйлдвэр барья гэдэг санал оруулж байсныг би санаж байна. Нэг нам нь дэмжихээр нөгөө нам нь саад тавиад асуудал явж өгөхгүй өдий хүрчихлээ. Дахиад хэлье. Нэг талаас хоёр том нам хоорондоо ойлголцож чадаагүй. Нөгөө талаас нефтийн магнат компаниудын эрх ашиг хөндөгдөх учраас, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэвэл тэдний ашиг буурах учраас асуудал шийдэгдэхгүй байна. Бас нэг асуудал байна. Энэ үйлдвэрийг барихад юу саад болж байна вэ? Түүхий эд бүхий талбайгаа гаднын компаниудад өгчихсөн. Тэд өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс урагшаа зөөгөөд байдаг. Тэгэхлээр бид үйлдвэр барьсан ч гэсэн түүхий эдийг нь яаж авах вэ гэвэл гаднын компанид өгсөн талбайгаасаа гарч байгаа нефтийг буцааж худалдаж авахаас өөр аргагүй болж байгаа юм. Нэг ёсондоо улс маань өөрийн талбайгүй. Монголхүн Монголынхоо баялагийг өөрөө худалдаж авна гэхээр үнэхээр сонин байгаа биз. Тийм л хуульзүйн орчин бүрдсэн байна шүү дээ.

 

Гэхдээ нефтийн хайгуул маш эрсдэлтэй бөгөөд их мөнгө зарцуулдаг. Доод тал нь 200-300 сая доллар шаардана. Нөөц муу байх ч тохиолдол ч байдаг. Тэр эрсдлээс улс айгаад бүх эрсдлүүдийг гаднын компаниудад оруулсан нь нэг бодлын зөв. Гэхдээ худалдаж авахдаа бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр тусгасан заалт бий. Нефть өдөрт 5 мянган бареллиэс их гараад ирэхээр бид 50 хувийг авна гэсэн тийм гэрээ юм. Ашигт малтмалын хуульд 34 болон 51 хувийг худалдаж авахаар байгаа. Цөмийн энергийн тухай хуульд 34 болон 51 хувийг үнэгүй эзэмших заалт байгаа. Үнэгүй эзэмшинэ гээд ураны хайгуулыг зогсоосон байна уу, гэхээр үгүй л байх юм. 34 болон 51 хувийг заавал худалдаж авахгүй гэдэг өнцгөөр хуулиа баталсан бол гаднын компаниуд гараад явчихгүй л байсан болов уу. Эдгээр хуулиас илүү сайн хуулийг би Газрын тосны , бүтээгдэхүүн хуваах тухай хууль гэж боддог. Энэ хууль дээр олборлоод гаргаж байгаа л бол ашгаас нь биш бүтээгдэхүүнээс нь татвар авна гэдэг заалт бий. Тэр бүтээгдэхүүнээ ашиггүй гаргах юм бол тухайн компанид хохиролтой. Гэтэл Ашигт малтмалын хуульд ашгаас нь татвар авна гээд заачихсан. Тэр заалтыг ашиглаад манайх ашиггүй ажиллаж байгаа гээд зүтгээд байвал яах вэ? Гэхдээ Монголдоо нефтийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж ойрхон байна гэж харж байна.


Д.Бат

Газрын тосны үйлдвэр хэзээ яригдах вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани