Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бид 34 хувиа алдах вий дээ

-Хөрөнгө оруулалтын гэрээний маргаан олон улсын арбитрын шүүхэд очих хүртэл хурцаджээ-

Энэ сарын 14-нд Монгол Улсын Засгийн газар болон "Оюутолгой” ХХК-ийн хооронд "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол болсон юм. Тус гарын үсэг зурах ёслолын үеэр  "Рио Тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастьян Жак "Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ нь Оюутолгойн хувьд томоохон дэвшил болж байна.

Энэ нь Засгийн газар болон Оюутолгой компани нэгдмэл зорилгын төлөө хэрхэн ажиллаж чадахыг батлан харуулсан үйл явдал боллоо. Энэ удаад бид өмнөд бүсийг урт хугацааны, эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахад хамтран ажиллах юм” хэмээж байв. Энэ мэдэгдлийн дараа хүн бүхэн ашгүй дээ Оюутолгой одоо л хөдөлж эхлэх нь гэх гэгээлэг мөрөөдөл тээж байсан. Эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох нь аль аль талдаа ашигтай. Гэхдээ "Нэгдмэл зорилгын төлөө хэрхэн ажиллаж чадахыг батлан харуулсан үйл явдал боллоо” хэмээсэн ч бодит байдал дээр арай өөр өнцөг харагдаж эхлээд байна.

Учир нь Оюутолгойн цаашдын хувь заяа хэрхэх талаар өнөөдрийг хүртэл бодитой мэдээлэл алга. Харилцан ярилцаж байгаа, нэгдсэн шийдэлд хүрнэ гэсэн бүрхэг хариултыг зуны гурван сарын турш Засгийн газраас өглөө. Гэтэл ойрноос Оюутолгойн эзэдтэй олон улсын арбитрын шүүхэд уулзах болсон мэдээлэл эрчимтэй тархаж эхлэв. Энэ ч үнэний ортой бололтой. Гадаад валютын үнэ өсч, эдийн засаг хямарч байгааг амтай бүхэн шүүмжилж байгаа. Тэд эндээс гарах гарцаа эрэлхийлж хууль эрхзүйн орчноо байсхийгээд өөрчилдөг ч хөрөнгө оруулагчид Монголоос "айж” эхэлжээ.

Эдийн засгийн голлох хө­рөн­гийг босгодог уул уурхай зогсонги бай­далд ороод байна. Экспортын ор­ло­гоо нэмэгдүүлж, хөрөнгө дууд­на хэмээн Ашигт малтмалын хуу­лиа өөрчилсөн ч үр дүн гар­сан­гүй. Мөнгөний чимээ мөд­дөө л дуулдахгүй шинжтэй. Ашигт малт­малын хууль үр дүн­гээ өгч, Оюу­толгойтой хэзээ ойл­гол­цолд хүрэх бол гэдэг хү­лээлт ний­гэмд бий болчихоод бай­на. Ам.дол­ларын ханшаа ахиу­хан буу­л­гачих юмсан гэсэн Монгол­банкны хүс­лийг чөдөрлөх нэг шалтгаан нь Оюутолгой болчихжээ. Гэ­тэл тэр чөдөр тайлагдахгүй бо­лол­­той.

Дэл­­хийн хэмжээний но­мер нэг ком­­пани болох Рио Тин­то, Мон­го­лын Засгийн газар хоо­рон­дын үл ойлголцол ч уул уурхайн хөрөнгө оруулалт буурахад тодорхой хэм­жээгээр нөлөөлж байгаа юм. Оюутолгойн бүтээн байгуулалт, ил уурхайн олборлолт Монголын эдийн засгийг тэжээж байсан гэ­дэг нь өнгөрсөн хугацаанд хан­галттай мэдрэгдсэн. Гүний уур­хайн бүтээн байгуулалтын ажил зог­сонги байдалд орж, Оюутолгой ил уурхайд ажиллаж байсан бо­ловсон хүчнээ цомхотгож эхэлсэн нь Монголын эдийн засагт шууд утгаар дарамт учруулсан юм. Тэ­гэхээр энэ ордын хувь заяа хэрхэх вэ гэдгээс эдийн зас­гийн нөхцөл бай­дал ч хувирч өөрчлөг­дөнө гэ­дэг нь тодорхой болоод байна. Оюутолгой энэ онд бэлэн болгох учир­тай гүний уурхайн ТЭЗҮ-г Зас­гийн газарт ирүүлээгүй байна. Гад­ны арав гаруй компанитай хэ­лэлцээр хийн гүний уурхайн бүтээн бай­гуулалтын хөрөнгөө татах гэж чамгүй оролдсон ч Засгийн газар өнөөдрийг хүртэл тээг саад болж зөвшөөрөл өгөөгүй байгаа юм.

Гэсэн ч эдгээр гадны банкууд Оюутолгой төслийн ашиг тусыг мэдэж байгаа, тэндээс хэдий хэм­жээний ашиг олох вэ гэдгээ тооц­сон учраас Засгийн газрын зээ­лийн баталгааг ирэх есдүгээр са­рын 30 хүртэл хүлээнэ гэдгээ мэ­дэгдсэн байна. Энэ мэт зөрчил хө­шигний цаана өрнөж, өнгөн дээрээ ярилцаж байна, итгэлтэй нэг замаар явах гэж оролдож бай­на гэх жүжиг тоглосоор өнөөд­рийг хүрчээ. Засгийн газар хө­рөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн шалт­гааныг нь тодруулахын тулд Оюутолгой төсөлд татварын шал­галт хийснээс энэ бүх зөрчил мар­гаан эхэлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, Зас­­гийн газар арьсаа хамгаалахын тулд татварын зөрчил илрүүлж тат­вараа дутуу төлсөн, санхүүгийн зөр­чилтэй хэмээн 130 сая ам.дол­ларын нөхөн төлбөр тавьсан ч Оюутолгойн хөрөнгө оруулагчид үл ойшоожээ.

Харин ч хөрөнгө оруу­лагчийн татварын, үйл ажил­лагааны орчныг тогтвортой ба­рина хэмээн "тогтворжуулсан тат­вар” төлөх гэрээг үзэглэснээ зөр­чин сар тутам өөрчлөгдөж бай­гаа хууль эрхзүйн тогтворгүй бай­дал, татварын орчноор түрий барьс­наараа Засгийн газар буруудах нөх­цөл байдал бий болчихоод бай­­гаа аж. Тиймээс 30-70 жилийн турш тогтвортой байх Хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн Зас­гийн газар Оюутолгойн хөрөнгө оруу­лагч эзэдтэй олон улсын арбитрын шүүх дээр уулзаж "ту­лал­дахаар” зэхэж байгаа гэнэ. Арбитрын шүүхэд гаргасан нэ­хэмж­лэл, өмгөөлөгчийн төлбөрийг хүр­тэл Засгийн газраас нэхэхээр бэлт­гэж байгаа сураг дуулдав.

 Хам­гийн ноцтой нь энэхүү гэ­рээнд орсон Монголын талын ганц заалт энэ бүх маргаанаас болж хүчингүй болох эрсдэл бий болчихжээ. Төр хөрөнгө оруу­лаг­­чийн энгийн хувьцааны 34 ху­вийг эзэмшинэ гэх заалт өнөө мар­гаашгүй хүчингүй болж ма­гад­­гүй нь. Хэвлэл мэдээллээр гарч байгаа эерэг сөрөг мэдээлэл дун­­даас хамгийн анхаарал татсан асуу­дал нь энэ болж байгаа юм. Зас­гийн газар арбитрын шүүхэд дуу­дагдаж ялагдана гэдгээ мэдэж байгаа учраас Оюутолгойн 34 хувийг зарахаар зэхэж байгаа гэх. УИХ-ын чуулганы индэр дээ­рээс Уул уурхайн сайдын ам­наас унасан энэ үг худлаа биш гэдэг нь тодорхой байгаа юм. Тэ­гэ­хээр ам.долларын ханшаа буу­руулж, баялгаасаа хувь хүртэх гэ­сэн сайхан сайхан мөрөөдлүүд сал­хинд хийсч мададгүй байна. Монгол­чуудын баялагт эзэн суух бо­ломжийг олгосон Хөрөнгө оруу­лалтын гэрээ гэгчийг одоо яаж ч зүхээд нэмэргүй.

Ордоо ашиг­луулж эхлэхээс өмнө гэ­рээ­­гээ өөрчлөөгүй, өөрчлөх та­­лаар олигтой тохиролцоонд хүрч чадахгүй байгаа С.Баярын Зас­­гийн газар, Н.Алтанхуягийн тан­­химын гишүүдийг ч зүхээд нэ­­мэр­гүй. Нэгэнт цаасан дээр би­­чигд­сэн гэрээгээ бариад зүт­гэхэд тэд Монголын төрийг өм­нөө бөхийлгөж чадах билээ. Хэч­нээн хэмжээний бүтээгдэхүүн ол­борлож боловсруулан баялаг болгон гаргаж байгааг нь ч хянаж чадахгүй, тэндээ хувь хүртэж чадахгүй суугаадаа бид өмнөх төр засгаа зүхсээр байгаа. Гэхдээ одоогийн Засгийн газар харилцан ойлголцож, асуудлыг нааштай ший­дүүлэх гэхээс илүүтэй дам­пуурах шахсан эдийн засгаа аварч үлдэхийн тулд хувиа зарж, дэг­лэсэн жүжгээ эцэст нь хүртэл тоглохоор шийджээ. Энэ бүхний эцэст Оюутолгойн баялаг биднээс улам алсарч, "Рио Тинто” Хөрөнгө оруулалтын гэрээгээ барин төр засгаар наадаж, төрийн толгой дээр "даам гарна”.

Хоёрдугаарт, Зас­гийн газраас гадна хоосон цээ­жээ дэлдсэн попиулистууд, эх орончдын хийрхэл "Рио Тинто”-ийн зэвүүцлийг улам их нэмэгдүүлж байна. Ганган машин уначихсан, парламентын танхимд татвар төлөгчдийн мөнгөөр сэлгүүцэж бай­гаа атлаа Оюутолгойг ярьж, Оюутол­гойгоор улстөржиж, хоо­­сон эх оронч царайлан улс ор­ны, уул уурхайн хамтын ажил­лагаанд сэв суулгах үйлдэл хий­сэн тэдний үйл лайг өнөөдөр цөө­хөн хэдэн монголчууд бид өөрс­дөө эдлэх нь ээ. Баялгаасаа хувь хүр­тэж чадахгүй, баялгийг минь эр­гүүлж өгөөч хэмээн царай ал­даж суугаа энэ тавиланг хэн, хэн бэлэглэснийг мартах учиргүй юм. Оюутолгойг найр тавьсан, Оюу­толгойгоор улстөржсөн эх оронч­дод "баярлалаа” гэж хэлэх үү.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Өнөртогтох
Бид 34 хувиа алдах вий дээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани