Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шинэ төмөр зам ба луйвар

Саяхан Австралийн Засгийн газрын харьяа судалгааны хүрээлэн дэлхийн эрдэс баялгийн салбарын прогнозыг гаргаж 2017 он хүртэл нүүрсний зах зээл сэргэхгүй гэсэн дүгнэлтэнд гаргасан. Зөвлөмжийг дагаж "Рио Тинто” нүүрсний салбараас хөрөнгөө татах болов.  "Саус Гоби Сэндс” –ийн хувьцаагаа Хятадын компанид зарж Монголын нүүрсийг бүр мөсөн орхилоо. Сайхан цаг ард хоцорч нүүрс модноос гарлаа.  Дэлхий даяараа нүүрсний салбараас хөрөнгөө татаж байхад манайхан харин Чингэс бондын 200 сая долларыг  нүүрсний төмөр замын далан овоолоход зарцуулж байна. Энэ зам ашиглалтанд орсноор "Эргээд 200 сая доллароо дорхноо буцааж өгнө” гэж манай хөгжлийн банкны захирал, эрүүгийн хэргийн сэжигтэн бээр тун мэдэмхийрэн ярьж яваа. Төмөр замыг ачааны үнэ өсч зах зээл оргил үедээ хүрч байхад хөрөнгө оруулагчдыг татаж бариулж авдаг. Харин манайхан бүх зүйл өнгөрч, үнэ унасан хойно өр ширэндээ зууралдан байж шороо овоолж байна. Чингэс бондоос таван толгойн төмөр замд оруулсан хөрөнгө эргэж гарч иртлээ "лөлө” болсон.

    Анх Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замыг  "Энержи Ресурс” компани өөрийн хөрөнгөөр барьж ашиглаад 19 жилийн дараа улсад хүлээлгэн өгөхөөр 2011 онд концессийн гэрээ байгуулсан байдаг. Ингээд тэд "Самсунг”-тай 500 сая ам.долларын гэрээ байгуулж 2.5 жилийн дотор барихаар ажлаа эхлээд байв. Явцын дунд техник эдийн засгийн үндэслэлд тодогтол орж гэрээний үнийн дүн өсч 100 сая ам.доллараар өссөнөөр төмөр зам байгуулах төслийн дээд өртөг 600 сая ам. доллараар тогтсон байна. Гэтэл сонгуулийн дараа гарч ирсэн шинэ Засгийн газар "Энержи Ресурс”-д олгосон концессийн эрхээ цуцалж "Төр өөрөө төмөр зам тавина” гэсэн шийдвэр гаргасан. Ингээд "Энержи Ресурс”-ын ажлаа эхлүүлээд байсан төмөр замын төслийг яг тэр чигээр нь төр хүлээж авч нөхөн төлбөрт нь татвар төлөгчдийн мөнгөнөөс 59 сая ам.доллар зарлагджээ. Шинэ захиалагч гүйцэтгэгчээ солилгүй ажлаа үргэлжлүүлсэн байдаг. Хамгийн хачирхалтай нь өмнөх захиалагч нь 600 сая ам.доллараар тохироод хийгдэж байсан ажил дээр шинэ захиалагч орж ирээд 900 сая долларын гэрээ байгуулжээ. "Самсунг”-ийн хувьд үгүй гэж хэлэх шалтгаан байхгүй. Айлын гэрийг авхайтай нь тохироод 600 төгрөгөөр цэвэрлэж байтал нөхөр нь орж ирээд 900 төгрөг өгье гэвэл хэн татгалзах билээ. Ийм л хачин явдал болж төмөр замын төсөл хувиас улсад шилжихдээ 900 сая ам.долларын өртөгтэй болж хувирчээ. Гэтэл одоо энэ замын өртөг 1 тэрбум ам.долларыг давсан гэдгийг эх сурвалж баталж байна. Зураг төсөл нь огтхон ч хөдлөөгүй, гүйцэтгэгч нь хэвээрээ байгаа ажил яагаад эгшин зуур 400 сая ам.доллараар өсөв. Одоо бүр тэрбум даваад байгаагийн цаана ямар луйвар нуугдана вэ? ТЭЗҮ, тооцоо судалгаа гэж зүйл байна уу? энэ талаар мэдэж байгаа энгийн иргэн байтугай их хурлын гишүүн ч алга. Харин А.Гансүх сайд ямар ч тайлбар хийхгүй  "Улсын нууц” "Геополитик” гэж хамаг олны амыг тагласаар явна.

    Анхандаа "шинэ төмөр замыг хөрөнгө оруулагчдын мөнгөөр барьна, улсаас мөнгө гаргуулахгүй, Япон, Орос, Солонгосууд хөрөнгөө оруулья гээд оочирлоод байна, хурдан батлаад аль” хэмээн тэвдүүлж явсан хүн нь Х.Баттулга, А.Гансүх нар. Гэтэл одоо "Засаг мөнгөө өгөхгүй бол ажил явахгүй” гэсэн тайлбар хийгээд явж байгаа улсууд мөн л тэд. Энэ нь юу гэсэн үг вэ?  төмөр замын төсөл явахгүй гацна л гэсэн үг. Ингэж гацах тусам хэн нэгэн нь ашиг олоод байнаа даа. Эргээд хувьд нь өгье гэх зориг засаг төрд үлдээгүй. Төрийн бүдүүн зам туйлаас эх оронч гэдгийг ард түмэнд гүн бат ойлгуулчихсан. Хөрөнгө оруулагч татах тухайд бол бүр "лөөлөө”. Угаасаа тэгэхгүй, улсаас мөнгөө авна гээд өдөр шөнөгүй нэхэж яваа. Үнэ өртөг нь яагаад ингэж мулт өсөөд байгааг хэнд ч тайлагнахгүй "улсын нууц чшшшш” гэсэн сайхан хариулттай.

    2001 онд Н.Энхбаяр "Мянганы зам” гэж аварга мундаг төсөл эхлүүлсэн. Экспорт, Импортынхоо 80 хувийг хийдэг Замын-Үүдийг автозамаар Улаанбаатартай холбоогүй атлаа цагт гуравхан машин явдаг мянган хүрэхгүй хүнтэй сумдруу зам татаж мөнгө хүүлдэг бизнес энэ үеэс цэцэглэж одоо ч хамгийн унацтай ашигтай байсаар байна. Яг үүнтэй ижил хэдэн мянган километр төмөр зам татах төслийг Х.Баттулга санаачилсан. Харин энэ төсөл нь өнөөг хүртэл бүтэл муутай, хэрүүл ихтэй, бүтээсэн гийгүүлсэн зүйлгүй яваа. Гэхдээ улсаас 200 сая ам.долларыг эхний ээлжинд залгичихаад араас нь 200 сая ам.доллараа нэхээд хэвтэж байна. Цаг хугацаа явах тусам өртөг нь улам өссөөр. Ингэж өсөх нь хэн нэгэнд ашигтай л байгаа юм биш үү? "Самсунг”-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа 11 компаний эзэн АН-ын нөлөө бүхий эрхмүүд байдаг гэх. Тэр дундаа Б.Гарамгайбаатар, Б.Батзаяа нарын компани хамаг өрөмтэй ээдтэй гэсэн бүхнийг нь хуу хамсан гэдгийг зарим эх сурвалж нотолдог.    

    МАН ч, АН ч нүүрсний төмөр замыг нарийн царигаар тавихаас өөр сонголтгүй гэдэгтэй эвлэрч шийдвэр гаргаж байсан. Хятадруу нүүрсээ нийлүүлье гэвэл бидэнд хамгийн хямд өртөгтэй шийдэл хэрэгтэй. Үүнийг тэд мэдэхгүй биш мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өргөн нарийны хэрүүл, хувь хувьсгалын ялгаа ярьж саатуулах тусам энэ ажлын өртөг өснө. Энэ хэрээр Засаг нь бодлогоо явуулж чадахгүй саатаж, хугацаа алдана. Эх оронч төмөр замын нэвтрүүлгээрээ олны сэтгэлийг улам татаж, ингэхийн хэрээр намдаа нөлөөгөө бэхжүүлнэ. Төмөр замын нэрээр нэхэх мөнгө, улстөрийн нэр хүнд хоёр нь хамтдаа өснө. Мөнгөтэй ч болно, нэр хүндтэй ч болно. Төмөр замыг сунжруулах тусам ашигтай. Ийм гаргалгааг хэн нэгэн нь гаргачихаад гарамгай хэрэгжүүлээд байгаа юм бус уу?
 
24tsag.mn
Шинэ төмөр зам ба луйвар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани