Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Я.Батсуурь: “Чалько”-д нүүрс нийлүүлэхээ түр зогсоосон

Я.Батсуурь: “Чалько”-д нүүрс нийлүүлэхээ түр зогсоосон"Эрдэнэс Тавантолгой” компанийн Чалькод төлөх өр энэ оны зургадугаар сарын 1-н гэхэд төлөгдөж дуусах мэдээллийг Уул уурхайн яамнаас өгч байсан ч өнөөдрийг хүртэл төлж дуусаагүй байгаа юм.

Зарим нэг хүндрэлтэй асуудлаас үүдэн хойшлох болсон хэмээн яамны удирдлагууд мэдэгдсэн юм.

Ямартай энэ ондоо багтааж төлж дуусах урьдчилсан таамаг төдий байна. Төлөх хугацаа ямар шалтгаанаас хойшлоод байгааг "Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсууриас тодрууллаа.

-"Чалько”-д нийлүүлэх нүүрсний өрийг энэ оны эхний хагаст багтаан төлнө гэж байсан ч хойшилсоор байна. Шалтгааныг нь тайлбарлахгүй юу?
-Өмнөх Засгийн газрын үед Чалькогоос анх 350 сая ам.долларын гэрээ байгуулж, зээл авсан гэдгийг та бид бүгд мэдэж байгаа. Энэ нь хэдийгээр нүүрсний урьдчилгаа төлбөр боловч нөгөө талаас өндөр хүүтэй зээл. Төлөх хугацаа хэтрэхийн хэрээр зээлийн хүүгийн төлбөр нэмэгдэж байна. Өнөөгийн байдлаар бол 350 сая дээрээ нэмээд 30 гаруй сая ам.долларын зээлийн хүү төлж явна. Одоо үлдэгдэл үндсэн өрийн хувьд 110 орчим сая ам.доллар байна.

Бид хямд үнээр нүүрсээ нийлүүлэх боломжгүй. Тиймээс өмнө нь ярилцаж гаргасан түр гэрээгээ сунгая. Эсвэл бид нүүрсээ илүү сайн, зах зээлийн үнээр хятадын өөр томоохон компаниудтай гэрээ байгуулж борлуулъя гэж санал тавьсан.

"Чалько” компанитай байгуулсан гэрээний дагуу бид өнгөрсөн жил түр хугацаатай гэрээ байгуулаад, харьцангуй боломжийн үнээр, алдагдалгүй нүүрсээ нийлүүлж байсан. Гэсэн ч байгуулсан түр гэрээний маань хугацаа энэ оны долдугаар сарын 1-нд дууссан. Одоо бид анх байгуулсан, эх гэрээгээ мөрдөх хэрэгтэй болж байгаа учраас гэрээний үнэ 10 гаруй ам.доллараар буурч байна. Ийм үнэтэйгээр бид нүүрсээ нийлүүлэх үнэхээр боломжгүй. Тийм учраас Чалькод нийлүүлж байгаа нүүрсний нийлүүлэлтийг түр зогсоож, яриа хэлэлцээр хийж эхэлсэн.

-Ямар хэлэлцээр юм бол?
-Бид хямд үнээр нүүрсээ нийлүүлэх боломжгүй. Тиймээс өмнө нь ярилцаж гаргасан түр гэрээгээ сунгая. Эсвэл бид нүүрсээ илүү сайн, зах зээлийн үнээр хятадын өөр томоохон компаниудтай гэрээ байгуулж борлуулъя гэж санал тавьсан. Ингээд зах зээлийн үнээр нүүрсээ зараад, борлуулалтын мөнгөнөөсөө танайд өрөө өгье гэсэн яриа хэлэлцээр явагдаж байна.

Маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор бид төлбөрийн асуудлыг хойшлуулсан

-Компани олборлогч компаниудад ихээхэн хэмжээний өртэй болж, төлж чадахгүйд хүрсэн гэх мэдээлэл байгаа шүү дээ?
-Зүүн цанхийн уурхай дээр Австралийн "МакМахон” компани 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байгаа. Таван жилийн гэрээтэй. Энэ гэрээ бол манай компанийн хувьд бас нэг муу гэрээ болчихоод байгаа. Хоёр гэрээ байгуулсан байдаг юм. Нэг нь "Чалько” компанид нүүрсээ хямдхан нийлүүлдэг, нөгөө нь зүүн цанхийн нүүрсийг Австралийн "МакМахон”-оор өндөр өртөгтэй олборлуулах гэрээ юм. Энэ хоёр гэрээг сайжруулах талаар бид удаан хугацаанд ажиллаж байна. Чалкогийн гэрээний асуудлыг та бүхэн мэдэж байгаа байх. МакМахоны гэрээний асуудал ч бас зах зээл ийм хүнд байгаа үед өндөр зардлаар олборлож байгаа учраас компанийн санхүүд маш их дарамт учруулж, үүнээс болж бид алдагдал хүлээх эрсдэл үүссэн.

Түүнчлэн "МакМахон” компанийн зүгээс ч бас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдол олон гарсан. Тийм учраас бид гэрээнийхээ тодорхой заалтуудыг эргэж харж, яриа хэлэлцээрийн шугамаар энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Түүнээс биш гэрээг ямар нэгэн байдлаар зогсоож, хүчингүй болгосон зүйл байхгүй.

-Олборлогч компанид гэрээний төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн юм биш үү? -Маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор бид төлбөрийн асуудлыг хойшлуулсан байгаа. Өөр зүйл байхгүй.

-Компанийн ашгийг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Энэ ажил нэлээд удаашралтай байна уу даа?
-IPO хийхийн тулд компанийнхаа үр ашгийг нэмэгдүүлэх ёстой. Компанийн үнэлгээг нэмэгдүүлэхэд саад болж байгаа хоёр асуудал байна. Нэг нь дэд бүтэц, төмөр замын асуудал. Төмөр замгүй учраас автомашинаар маш өндөр өртөгтэйгөөр нүүрсээ тээвэрлэж, борлуулдаг. Үүнээс болоод манай нүүрсний өрсөлдөх чадвар буурдаг. Олборлосонтойгоо дүйцэхүйц хэмжээний зардлаар тээвэрлэж байгаа. Төмөр зам бол манай компанийн үр ашгийг нэмэгдүүлэхэд зайлшгүй хийх ёстой төсөл мөн.

Яг өнөөдөр зах зээл ийм муу, эдийн засаг хүндэрсэн, хөрөнгө оруулагчдын сонирхол буурсан байгаа үед 500 сая ам.доллар босгож, нүүрс угаах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхэд хүндрэлтэй.

Хоёрдугаарт, бид нүүрсээ түүхийгээр экспортолдог асуудал хүндрэл дагуулж байна. Монголоос өөр нүүрсийг түүхийгээр нь экспортолж байгаа улс бараг байхгүй. Тэгэхээр угаах үйлдвэр барих зайлшгүй шаардлагатай. Тиймээс угаах үйлдвэр барих чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Говийн нөхцөлд усны асуудал хүндрэлтэй байдаг. Их хэмжээний ус шаардлагатай. Балгасын улаан нуурыг ашиглах шийдвэрийг Засгийн газраас гаргасан боловч Өмнөговь аймгийн засаг захиргаа, Иргэдийн хурлаас энэ газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авчихсан. Үүнтэй холбоотойгоор усны асуудал шийдэгдээгүй явж байна.

Нөгөөтэйгүүр бид угаах үйлдвэр барихад 500 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Яг өнөөдөр зах зээл ийм муу, эдийн засаг хүндэрсэн, хөрөнгө оруулагчдын сонирхол буурсан байгаа үед 500 сая ам.доллар босгож, нүүрс угаах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Тэгээд ч нүүрсний зах зээл муу байгаа учраас их хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл бид ойрын жилүүдэд санхүүгийн хүндрэлд орох магадлалтай учраас угаах үйлдвэрийн бүтээн байгуулалтын төслөө түр хойшлуулсан.

-Төмөр замын тухайд?
-Төмөр замын асуудал харин маш амжилттай явж байна. Эхний ээлжинд боомтын төмөр замаа Хятадын "Шинхуа”, "Энержи Ресурс” болон нутгийн "Тавантолгой” компанитай хамтарсан компаниа байгуулаад, 20 гаруй км төмөр замын асуудлаа эхлүүлэх гээд явж байна. ТЭЗҮ нэлээд өндөр өртөгтэй гарсан учраас талууд хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар ТЭЗҮ-д дүгнэлт хийлгэж урьдчилсан дүгнэлт гаргахаар шийдвэрлэсэн. Ингээд Германы компанийг шалгаруулаад Хятадын Шинхуа компанийн ТЭЗҮ-д дүгнэлт хийлгэж байна. Мэдээлэл нь тун удахгүй тодорхой болох байх. ТЭЗҮ батлагдсан даруйд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

Б.Өнөртогтох

 

Монголын мэдээ

Я.Батсуурь: “Чалько”-д нүүрс нийлүүлэхээ түр зогсоосон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани