Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орос төмөр замаа хөгжүүлж, Хятадын нүүрсний зах зээлд өрсөлдөнө

Дэлхий даяар нүүрсний салбар хүндхэн үеийг туулж байгаа ч нүүрсний хэрэглээ цаашид буурна гэж ойлговол өрөөсгөл болох аж. Түүгээр ч барахгүй ойрын жилүүдэд нүүрсний зах зээлд цоо шинэ үйл явц ажиглагдаж, нүүрс дэлхий нийтийн сонирхолыг татсан бүтээгдэхүүний нэг болно гэж судлаачид үзэж байна. Үүнтэй холбоотойгоор www.vestifinance.ru цахим хуудсанд дараах тоо баримтуудыг дэлгэжээ.

1. Өнөөгийн байдлаар нүүрс дэлхийн эрчим хүчний үндсэн хэрэглээний 30 хувийг хангаж байгаа нь 1970-аад оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 41, гангийн үйлдвэрлэлийн 70 хувийг тус тус нүүрснээс хангаж байна.

2. Дэлхийн байгалийн нөөцийн хүрээлэнгийн мэдээллээс үзэхэд 2012 оны байдлаар нүүрсээр ажилладаг 1.200 цахилгаан станц шинээр баригдахаар төлөвлөгдсөний дийлэнх нь БНХАУ ба Пакистанд баригдаж байна.

3. Дотооддоо нүүрсний нөөцгүй Япон улс сүүлийн долоон жилийн хугацаанд нийт 19.7 тэрбум ам.долларыг хилийн чанад дахь нүүрсний төслүүдэд зарцуулсан бол Германы төрийн өмчит "Kreditanstaltfьr Wiederaufbau”банк Грек, Энэтхэг, Серби, Өмнөд Африк, Австрали зэрэг оронд найман жилийн хугацаатай үргэлжлэх нүүрсний төслүүдэд нийт 3.7 тэрбум ам.долларын санхүүжилт хийжээ.

4. Дэлхийн нүүрс худалдааны эргэлт саарах янзгүй байна. Өнгөрсөн жилд л гэхэд дэлхийн нүүрсний нийт экспортын хэмжээ 1.3 сая тоннд хүрсэн. Нүүрсний импортоор Хятад, Япон, Энэтхэг, Солонгос, Тайван зэрэг орнууд тэргүүлж байгаа бол топ экспортлогчдын жагсаалтад Индонез, Австрали, ОХУ, АНУ, Колумб зэрэг орон бичигдэж байна.

5. Нүүрсний тонн тутмын үнэ 72 ам.доллараас доош буувал дэлхийн нийт экспортын тавны нэг нь үр ашиггүй болоход хүрнэ.

6. 2015 он гэхэд Хятадад нүүрсний хоёр  мянга гаруй жижиг уурхай үр ашиггүйн улмаас хаагдах тооцоо гарсан. Дэлхийн нүүрсний гол хэрэглэгч гэгддэг тус улсын Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Хятадын нүүрсний олборлолт 2012 онд 3.65 тэрбум тонн байсан бол өнгөрсөн онд 3.68 тэрбум тонн болж нэмэгджээ.

7. Агаарын бохирдолтой тэмцэх үүднээс 2020 он гэхэд Бээжингийн зургаан гол дүүрэгт нүүрсний хэрэглээг бүрэн хориглож, улмаар ойр орчмын нүүрсний уурхайнуудыг хаах гэнэ. Одоогоор тус хотын цахилгааны хэрэглээний 25 хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд хангаж байгаа юм.

8. Байгалийн хийн үнэ нэмэгдэж буйтай холбоотойгоор АНУ-ын нүүрсний хэрэглээ энэ жил өмнөх оныхоос 2.5 хувиар өсч, 949 сая тоннд хүрэх тооцоо байна.

9. Нүүрсний хэрэглээний өсөлтөөс шалтгаалан АНУ-ын нүүрсний олборлолт энэ жил мөн л 2.5 орчим хувиар нэмэгдэнэ.

10. Африк тивийн нийт хүн амын 60 хувь буюу ойролцоогоор 600 сая хүн өнөөдөр цахилгаан эрчим хүчгүй амьдарч байна. 35 тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэй гэгддэг тус тивийн нүүрсний хэрэглээ 2040 он гэхэд 70 хувиар нэмэгдэнэ.

ОХУ-ын Нүүрсний салбарын чөлөөт үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Иван Мохначукийн хэлснээр тус улс Элга, Элегест ордууд дахь нүүрсний олборлолтоо цаашид нэмэгдүүлсээр байх гэнэ.(Элга ордод л гэхэд тус улсын Мечел групп үйл ажиллагаа явуулдаг. Мечел нь ОХУ-ын нүүрсний салбарын тэргүүлэгч компани төдийгүй дэлхийн гангийн үйлдвэрлэлийг коксжих нүүрсээр хангадаг топ экспортлогчдын нэг юм. Тус групп Оросын коксжих нүүрсний нийт нөөцийн 25 хувийг эзэмшдэг бөгөөд зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд 27.5 сая тонн нүүрс олборложээ)

Дээр дурьдсан хоёр ордын аль аль нь коксжих ба эрчим хүчний нүүрсний баялаг нөөцтэйгээс гадна Хятад руу их хэмжээгээр экспортлох боломжтой юм. Харин овор ихтэй нурмаг бүтээгдэхүүнийг урт замд тээвэрлэнэ гэдэг утгаараа төмөр зам, ложистикийн асуудал чухлаар тавигдах болжээ. Гэхдээ ноён Мохначук төмөр замтай холбоотой техникийн асуудлууд ойрын хугацаанд бүрэн шийдэгдэж, экспортын хурд нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа юм. Тэрээр мөн Оросын нүүрсийг зүүн Азийн зах зээлд хүргэхэд одоо байгаа Байкаль-Амурын төмөр замын магистраль чухал үүрэгтэйг онцолсон байна. Тэрээр энэ талаар хэлэхдээ "1970-аад оны үед ЗХУ-аас энэ төмөр замын шугамыг анх барихад бүх хүмүүс л газрын мухарт, хэнд ч хэрэгцээгүй зам барилаа гэж шоолж байсан. Гэтэл тэр үеийн хүмүүс үнэхээр алсын хараатай байжээ. Өнөөдөр Байкаль-Амурын төмөр зам нэн их хэрэгцээтэй болсноор барахгүй ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. Оросын алс дорнодын хязгаар нүүрснээс гадна төмрийн хүдэр, байгалийн ховор элемент, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ихтэй. Энэ утгаараа төмөр замын ачаалал цаашид ч нэмэгдэх тул хүчин чадлыг нь зайлшгүй сайжруулах шаардлагатай” гэжээ. Тус улсын нүүрсний салбараас уг төмөр замыг шинэчлэн сайжруулах сонирхол их байгааг ч тэрээр онцолжээ. "Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд бид 352 сая тонн нүүрс олборлосон. Энэ жилээс олборлолтыг 400 саяд хүргэх бүрэн боломж байна. Техникийн болон геологийн хүчин чадал бидэнд хангалттай учир зөвхөн төмөр замын дэд бүтцээ шийдэх л үлдэж байна. Ингэж чадвал олборлолтыг далайцтай нэмэгдүүлж болно” гэсэн байна.

"Оросын уул уурхай” ашгийн бус түншлэлийн Дэд тэргүүн Сергей Онисчук мөн энэ талаар хэлэхдээ "Нүүрсний нийлүүлэлтийг газарзүйн маршрутын хувьд тэлж, өөрчлөх асуудал Оросын нүүрсний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт тусгагдсан. Мөн энэ нь Украины асуудалтай огт хамаагүй” гэжээ.

Орос төмөр замаа хөгжүүлж, Хятадын нүүрсний зах зээлд өрсөлдөнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани