Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Энэ онд 5.8 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлт хийнэ

Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар энэ оны наймдугаар сарын байдлаар манай улсад  ашигт малтмалын  2782 лиценз байна. Үүний 1351 нь ашиглалтын, 1431 хайгуулын лиценз юм. Дүгнээд үзвэл нийт нутгийн 7.6 хувьд нь ашигт малтмалын лиценз олгоод байгаа юм.  Манай улс энэ оны эхний хагас жилийн байдлаар 2.2 тонн алт, 583 мянган тонн зэсийн баяжмал, 2.5 сая тонн төмрийн хүдэр экспортолсон. Монгол Улсын ДНБ өнгөрсөн онд 17.5 их наяд төгрөг болжээ. Үүний 3.2 их наяд буюу 18.4 хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн байдаг. Иймд уул уурхайн салбар манай эдийн засгийн гол тулгуур болоод буй билээ.

Уул уурхайн салбар өргөжихийн хэрээр олборлолтод өртөж буй газар нутгийн хэмжээ нэмэгддэг. Энэ онд   274 лиценз эзэмшигч компани Ашигт малтмалын газарт уулын ажлын төлөвлөгөө, тайлан  гарган өгчээ. Гэвч одоогоор 69 компани үйл ажиллагаа явуулж байгаа юм. Үлдсэн лиценз эзэмшигчид нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, усны дүгнэлт гараагүй, ашигт малтмалын зах зээлийн үнийн уналт, хөрөнгө оруулалт нь бага зэрэг шалтгаанаар ажиллаагүй байна.

Энэ онд улсын хэмжээнд нийт 976 га талбай ашигт малтмалын олборлолтод өртөнө. Үүний 685 га талбайд нь нөхөн сэргээлт хийнэ гэж Ашигт малтмалын газраас мэдэгдэж буй.  
Үүнээс гадна манай улсад уул уурхайн олборлолтод өртөж нөхөн сэргээлгүй хаягдсан 4.7 мянган га талбай бий. Уг талбайг улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээх, лиценз эзэмшиж  олборлолт хийсэн аж ахуйн нэгж, эзнийг нь тогтоож арга хэмжээ авна гэж Уул уурхайн яам мэдэгдэж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд ашигт малтмал олборлогчид нөхөн сэргээлт хийх, байгаль орчин хамгаалах талаар дэвшилд хүрчээ. Жишээлбэл, өнгөрсөн онд 685 га талбай уул уурхайн олборлолтод эвдэрсэн. Энэ талбайн 621 га-д нь нөхөн сэргээлт хийжээ. Мөн нөхөн сэргээлтэд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ ч жил бүр нэмэгдэж байна. Өнгөрсөн онд нөхөн сэргээлтэд 2.6 тэрбум гаруй төгрөг зарцуулсан тооцоо бий. Тэгвэл энэ жил 5.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд буй юм.  

Тосонгийн үйлдвэр  аялал жуулчлал, жимсний аж ахуйн бүс нутаг болно

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, "BGR” буюу ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн, Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо, "Монполимет” групп хамтарч  "Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” онол практикийн есдүгээр хурлыг зохион байгууллаа.  Энэ хурлын үеэр "Монполимет” группийн Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлт хийсэн талбайг үзэж  туршлага солилцов. Тус компани  Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын нутагт орших  Тосонгийн гольдрилын болон дэнжийн ордоос алт олборлож буй юм.  
Уурхай ажиллаж буй нутаг нь  ургамал газарзүйн мужлалаар Евро-Азийн шилмүүс ой, нуга хээрийн их муж, чийглэгдүү хэв шинжийн Дорнод Азийн муж, Орхон-Туулын  нам уулсын тойрогт хамаардаг ажээ. Монгол орны физик газарзүйн мужлалаар Хангайн уулт их муж, Орхон Туулын савын бэсрэг уулсын муж, Орхон- Ерөө голын тойрогт багтдаг.   Иймд уулын сул хөгжилтэй хар хүрэн ба хар шороон хөрстэй юм. Нөхөн сэргээлт хийсэн талбайд 23 овгийн 59 зүйл ургамал бүртгэгджээ. "Монполимет” группийн алт олборлож буй  ордод нийт 722 га талбай өртөнө. Одоогийн байдлаар 645 га-д техникийн 433 га-д биологийн нөхөн сэргээлт хийжээ. Эдүгээ биологийн нөхөн сэргээлт хийгээд байгаа талбайгаас 2008, 2009 онд алт олборлож байв. Энэ талбай нь Туул голоос 20-50 метр зайтай бөгөөд драг ашиглаж олборлолт хийжээ. Тэгэхдээ голын урсгалд оролгүй хиймэл нуур үүсгэж олборлосон аж. Гэтэл урт нэртэй хууль батлагдаж гольдролын ордоо ашиглах боломжгүй болсон байна. Ингээд уг хуулиар тогтоосон хамгаалалтын бүсэд хамаараагүй Дэнжийн ордоо ашиглаж буй юм.
Туул голын тохойгоос алт  олборлосон талбайгаа нөхөн сэргээхдээ бэлчээрийн олон наст ургамал, мод бут тарьсан байна. Тухайлбал, улиас, шар хуайсны төгөл байгууллаа.  Мөн саман ерхөг, соргүй согоовор, хиаг, ботууль зэрэг бэлчээрийн үетэн ургамал, шар царгас тарьжээ. Бас нутгийн иргэдийн хүсэлтээр үхрийн нүд, чацарганы бут суулгасан байна. Ингээд өнгөрсөн жилээс үр ашгаа өгч эхэлсэн аж. Жимсний модны энэ төгөлд үхрийн нүд мянга, чацаргана 415  ширхэгийг  суулгаад буй юм. МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Б.Батсайхан  "Голын тохойд олборлолт явуулсан ч нөхөн сэргээхдээ эргүүлээд байгалийн унаган төрхөнд оруулсан нь харагдлаа. Нөхөн сэргээлтийг ингэж л хийх хэрэгтэй. Энэ нь олон компанид жишиг болж сурах зүйл их байгааг харууллаа. Монголчууд бид эх орныхоо баялгийг ашиглаж, алтыг нь аваад авдрыг нь хаялгүй унаган төрх байдалд нь оруулж чаддаг болсон нь эндээс тод харагдаж байна” хэмээж байв. "Монполимет” группийн байгаль орчны мэргэжилтнүүд "Бэлчээрийн ургамал тариалахын өмнө хөрсний үржил шимийн үзүүлэлтийг тодорхойлж хөрсний шинжилгээг тогтмол хийдэг. Бид нэг га талбайг нөхөн сэргээхэд 16 сая төгрөг зарцуулж байгаа. Өөрөөр хэлбэл олборлолт хийж ухсан нүхээ тэгшилж дээр нь мод, ургамал тарихад дээрх хэмжээний мөнгө зарцуулж буй юм. Ер нь нэг га талбайг нөхөн сэргээхэд 20-25 кг ургамлын үр ашиглаж байгаа. Мод, олон наст ургамал үржүүлгийн хүлэмж байгуулсан. Манай компани 2005 оноос мод үржүүлж байна. Энэ мод үржүүлгийн газартаа Канадын саваа хэлбэрт бургасыг нутагшуулан ургууллаа. Мөн  Увс аймгийн Боршоо болон Хөндлөнгийн голоос  цагаан бургас, унгараль, найлзуурт бургас, удлиг бургас, сарнайдуу бургас үржүүлэх болсон. Бид  одоогоор навчит, бутлаг болон жимсний мод нийлсэн 14 төрлийн 18 зүйлийн мод үржүүлж  байна” хэмээв.  Өнгөрсөн жилийн байдлаар 183 га талбайд зургаан км урт дөрвөн хэсэг модны төгөл байгуулжээ. Одоогоор Туул голын тохойд тарьсан модод 7-8 настай 4-6 метр өндөр ургасан аж.  Жишээлбэл төглүүдэд  улиас 24060, хайлаас 3700, Канадын саваа хэлбэрт мод 16760, бургас 9100 ширхэг тариад байна.  Ингээд  нийт 60 мянган ширхэг  мод    ургуулжээ.

Энэ онд 227 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийнэ. Үүнд 10-12 төрлийн бэлчээрийн олон наст ургамал тарих аж. Мод үржүүлгийн газар нь 160 мянган ширхэг суулгац тариалж нөхөн сэргээлтэд ашиглахад бэлэн болсон байна. Цөөрөм үүсгэж  алт олборлож байсан газартаа 2001 онд 16 га талбайд хиймэл нуур хийжээ. Энэ нуур нь Туул голтой газрын хүйсээр холбоотой, дороосоо ундрагатай  юм. Ус нь бохирдохгүй байнга сэлбэгддэг тул олон төрлийн загас  үржиж байна. Тухайлбал  зэвэг, алгана, цурхай, цулбуурт гэх мэт загастай юм. Уг хиймэл нуурыг 2011 онд хийсэн Монгол орны усны тооллогоор усны мэдээллийн санд бүртгэн авчээ. Нуурын усанд жил бүр хун, бор галуу, хар галуу, алаг нугас, хөх дэглий ирж өндөглөөд үр төлөө бойжуулдаг болжээ.  Иймд уурхай хаагдсаны дараа  аялал жуулчлалын бүс нутаг болгох, жимсний аж ахуй байгуулах боломж бүрдэж байгаа аж. Эцэст нь хэлэхэд нийгмийн хариуцлагатай, нөхөн сэргээлтээ чанартай хийдэг, уурхайн хаалтын төлөвлөгөөтэй компани олон төрөөсэй.
Эх сурвалж: www.assa.mn
Энэ онд 5.8 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлт хийнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани