Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Баасандорж: АТГ нүүрсний зардлыг тооцоогүй

Ц.Баасандорж: АТГ нүүрсний зардлыг тооцоогүй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржтой ярилцлаа.

-Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх цагдан хоригдоод сар гаруй хугацаа өнгөрч байна. Үйлчлүүлэгчтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзав?
-Өнгөрсөн баасан гаригт уулзаад ирсэн.

-Л.Гансүхийг холбогдуулан шалгаж буй хэрэг нийгэмд өөр өөр ойлголтыг өгөөд байна. Түүнийг АТГ-аас "Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан гэж байхад Ерөнхий сайд няцааж, харин та бүхэн түүнийг мөнгө захиран зарцуулах эрхгүй гэх юм. Л.Гансүхийг 3.6 тэрбум төгрөг завшсан гэх үндэслэлийг анх хаанаас гаргасан юм бэ?
-Үндэсний аудитын газрын аудитор н.Ичинхорлоо гэх эмэгтэй "Багануур” болон "Эм Жи Эл Эс Би” компанийн хоорондох гэрээ хэрэгжиж дууссаны дараа ажилд нь дүгнэлт хийхдээ гаргаж ирсэн тоо. Түүний дүгнэлтээр бол "Багануур” нэг тонн нүүрсээ 27500 төгрөгөөр биш 39 мянгаар зарах ёстой байсан гэсэн. Хэрэв ингэсэн бол хотын иргэд 80 мянгаар биш түүнээс илүү их зардлаар нүүрсээ худалдаж авахад хүрэх байсан. 

-АТГ-аас өгсөн мэ­дээл­лээр бол Л.Гансүхийн хамаатан садангууд төслийг авахаар "Эм Жи Эл Эс Би” компанийг үүсгэн байгуулсан юм биш үү?
-Энэ бол ямар ч үндэслэлгүй мэдээлэл. АТГ-аас иргэдэд ташаа мэдээлэл өгснөөс ийм мэдээлэл түгсэн. Л.Гансүх гүйцэтгэгч компанитай ямар ч холбоо, харилцаагүй.

-Тэгвэл төслийн хугацаанд Засгийн газраас болон Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хууль бусаар санхүүжилт авсан гэсэн мэдээлэлд ямар хариулт өгөх вэ?
-Засгийн газар бол эдийн засагт оролцож зохицуулалт хийх чиг үүрэгтэй. "Эм Жи Эл Эс Би” компани төсвөө гаргаад үйл ажиллагаа явуулж байх хугацаанд санхүүжилтээс болоод төсөл зогсох дээрээ тулсан. Тиймээс нийслэлийн иргэдэд нүүрсийг хямд хүргэхийн тулд Засгийн газрын шийдвэрээр Сангийн сайдын зөвшөөрлөөр нөөц сангаас 854 сая төгрөг зээлүүлсэн байдаг. Тухайн компани зээлээрээ төслөө үргэлжлүүлээд удахгүй хоёр хувааж төлсөн баримт бий. Үүнд Засгийн газар ч хохироогүй, компани ч хохироогүй. Харин Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан 1.5 тэрбумын зээл бол тухайн компани банкинд хүсэлт гаргадаг журмаараа авсан зээл. Одоо тэд зээлээ төлсөөр л байгаа.

-Тухайн үед Засгийн газраас нэг тонн нүүрсийг 27 мянгаар худалдаалах боломжтой гэж мэдээлж байсан санагдана. 27 мянган төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн бараг гурав дахин өссөн нь хэн бүхэнд хардлага төрүүлэхээр тоо юм шиг?
-Төсөл хэрэгжүүлэгч компанийн санхүүгийн тайлан тооцоог хянаж үзэхээр "Багануур” компани "Эм Жи Эл Эс Би” компанитай гэрээ байгуулаад нэг тонныг 27500 төгрөгөөр худалдахаар тохирсон байдаг. Ингээд нийслэлийн иргэдийн гарт хүрэх хүртлэх бүх зардлыг дээрх компани өөрөө гаргасан юм билээ. Тэнд нь шигших, зөөвөрлөх, буулгах зардлаас гадна ажилчдын цалин хөлс зэрэг багтсан. Мөн 163 цэг дээр ажиллах хүмүүсийн цалин гээд нэмүү өртөг шингээд нэг тонн нүүрс нь 78 мянган төгрөг болсон юм билээ. Мэдээж компани ашгаа бодож 2000 төгрөгийн нэмэгдэлтэйгээр, нийт 80 мянгаар худалдахаар болсон байдаг. "Нүүрс” хөтөлбөр хэрэгжихээс өмнө ченжүүд Багануурын уурхайгаас 20 мянгаар авчихаад Улаанбаатарт хамгийн багадаа нэг тонныг нь 150, 180 мянган төгрөгөөр худалддаг байсныг бид бүхэн мэднэ. Харин хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр бүх зардлыг хэмнэж ард түмний гарт ийм үнээр ирэх болсон. Гэтэл энэ жил "Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж, иргэд хямд үнээр нүүрсээ авах боломжгүй болоод байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм бэ. АТГ-ынхан хариуцах юм уу.

АТГ бол мөрдөн байцаах байгууллага. Харин өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ уулзах эрхийг хязгаарладаг, мэддэг байгууллага биш. Гэтэл тэд сүүлийн үед өөрт олгогдсон эрх мэдлээрээ далайлгаж хэн дуртайгаа айлгадаг болчихож.

Үндэсний аудитын газрын шинжээч н.Ичинхорлоо болон "Оюу-Эрдэм аудит” компанийн нөхдүүд дээрх зардлуудыг тооцохгүйгээр их хэмжээний мөнгө гаргаад ирсэн. АТГ-ынхан тэдний дүгнэлтээр олон нийтийн тархийг угааж байна. Бүх дүгнэлт, үйлдлүүдийг нь цагдаагийн байгуулага болон Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт зэрэгт шалгуулахаар гомдол гаргачихсан яваа.

-Гэхдээ Л.Гансүхийг мөнгө угаах болон их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа?
-Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн мөнгө угаах гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Мөн бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд хувьдаа завшсан гэх 153 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн нь бас л үндэслэлгүй. Л.Гансүх бол Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн албан тушаалтай хүн. Ямар нэгэн байдлаар гэрээнд гарын үсэг зурах, хөрөнгө захиран зарцуулах эрхтэй субьект биш. Субьектийнхээ хувьд эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан гэх нь огт зохицохгүй. Ийм субьект бол компанийн нягтлан, төрийн байгууллагын тухайд ерөнхий менежер зэргийг хэлж болно. Гэтэл гарын үсэг ч зурах эрхгүй хүнийг итгэмжлэн хариуцсан этгээд гээд шалгаад байгаа нь цаанаа ойлгомжгүй байдлыг бий болгож байгаа юм. Тэд хуулиа мэддэггүй болоод ингээд байгаа юм уу, эсвэл мэддэг хэрнээ ашиг сонирхолын зөрчилтэй хандаад байна уу гэдэг нь ойлгомжгүй.

-Тэгвэл таны үйлчлүүлэгч "Нүүрс” хөтөлбөрийг хариуцаж байсны хувьд хөлс авч байж уу?
-Үгүй. Ерөнхий сайдын зөвлөх гэх албан тушаалынхаа цалинг л авдаг байсан. Тэгээд ч "Нүүрс” хөтөлбөр бол Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж байгаа ажил. Гэтэл Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг Ерөнхий сайдын зөвлөхөд нь нялзааж байгаа нь яалт ч үгүй хардлага төрүүлж байгаа юм. Тийм л юм бол шийдвэр гаргасан хүмүүсийг нь шалга л даа. Тухайлбал, Багануурын удирдлагууд байна. Тэд яагаад 27500 төгрөгөөр зарахаар тохироод гарын үсгээ зурчихаад өнөөдөр хохирогч болчихов. Тэд хангалттай ашгаа олсон, менежмент хийсэн компани ч тэр. Л.Гансүх Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж байгаа ажлын материалыг бэлдэх, судалгаа хийхэд л оролцсон субьект.

-Саяхан тэрээр хорих ангиас захидал бичсэн байсан. Хамт хоригдож байгаа хүмүүсээс өөрт нь хэчнээн төгрөг өгснийг хэл зэргээр шахаж шаардсан хэмээн мөрдөн байцаагчийг буруушаасан байсан. АТГ-аас явуулсан ажиллагаа өөрийнх нь эрхэнд багагүй халдсан тохиолдлуудыг ч онцолсон байв уу?
-Миний үйлчлүүлэгч хорих ангид байгаа учраас энэ асуудалд тайлбар өгөх боломж алга. Арга ядаад захидал бичсэн. Захидлыг нь ил болгохыг эсэргүүцсэн үйлдлүүд ч гарсан. Маш хатуу хяналтан дор байна. Түүнийг баривчлахаас эхлээд эрхийг нь ноцтой зөрчиж ирсэн. Мөрдөн байцаагч өмгөөлөгчид нь мэдэгдэхгүйгээр баривчлах тушаал гаргуулаад хорьчихсон. Тэгээд зогсохгүй биднийг уулзуулахыг хориглосон бичгийг удаа дараа хорих ангийн удирдлагуудад явуулж байсан. Гэвч энэ нь хууль зөрчсөн үйлдэл байсан учраас ШШГЕГ-аас уулзахыг зөвшөөрсөн. АТГ бол мөрдөн байцаах байгууллага. Харин өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ уулзах эрхийг хязгаарладаг, мэддэг байгууллага биш. Гэтэл тэд сүүлийн үед өөрт олгогдсон эрх мэдлээрээ далайлгаж хэн дуртайгаа айлгадаг болчихож.

Л.Гансүхийг АТГ-аас гэм буруутай гэж зарлах мөчид улс төр, гэр бүл, хамт олных нь нэр хүнд үгүй болдог. Нийгмээрээ түүнийг авлигачин, хээл хахуульчин гэж ойлгодог болчихдог. Ингэж амьдралыг нь сүйрүүлэнгүүтээ дараа нь батлах гэж хичээдэг.

Үүний нэг илрэл нь өмгөөлөгчийн эрхэнд халдсан явдал. Тэд өмгөөлөгчдийг доромжилж, хөөж болдог юм байна. Айлгаж сүрдүүлдэг юм байна. Бусдыг олон цагаар хүлээлгэдэг юм байна. Үнэндээ тэд зөвхөн иргэдэд үйлчлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй байгууллага. Тиймээс АТГ-ынхны хууль бус үйлдлийн эсрэг тууштай тэмцэх болно. Миний бие Ерөнхий сайдын Улсын Их Хурлын гишүүний зөвлөх асан М.Тулга болон ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгчөөр давхар ажиллаж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд үйлчлүүлэгч хэдэн ч өмгөөлөгчтэй байж болно, өмгөөлөгч хүн хэдэн ч хүнийг өмгөөлж болно гэж заасан байдаг. АТГ-ын мөрдөн байцаагчид 461 дүгээр анги руу бичиг явуулж намайг М.Тулгатай уулзахыг хориглосон байсан. Мөн Төв аймгийн Цагдан хорих анги руу ч бичиг явуулсныг нь Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргасан. Тус байгууллагаас хүний эрх зөрчигдсөн байна гэсэн хариу ирүүлсэн. Иймээс АТГ хууль бус үйл ажиллагаа явуулсныг нь тогтоож тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах болно.

-Ерөнхий сайд зөвлөхтэйгээ уулзахаар очсон явдал хууль хяналтынхныг болон иргэдийг багагүй бухимдууллаа. Засгийн газрын тэргүүн хууль зүйн салбарын сайдаа дагуулаад сэжигтэнтэй уулзах нь хууль зүйн хэр үндэслэлтэй вэ. Та хуулийн хүрээнд тайлбарлаач?
-УИХ-ын тухай хуулийн 7.1.18 дэх хэсэгт үүнийг тодорхой заасан байдаг. Заалтаар бол УИХ-ын гишүүн хүн төрийн аль ч байгууллагад саадгүй нэвтэрч, хэнтэй ч уулзах эрхийг олгочихсон. Түүнийхээ дагуу уулзсан гэж тайлбарладаг юм билээ. Төрийн аль ч байгууллага гэхээр ШШГЕГ орно. Саадгүй нэвтэрнэ гэхээр хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй болчихож байгаа юм. Нөгөөтэйгүүр Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд зөвшөөрөл авна гээд заачихсан. Зүй нь бол УИХ-ын тухай хуульд энэ заалтаа оруулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд зааснаас  бусад тохиолдолд гэсэн байсан бол зөвшөөрөл авах асуудал яригдах байсан байх.

-Таны яриагаар АТГ-ын хууль зөрчсөн үйлдлүүд хэтэрчээ гэж ойлгож болохоор. Гэхдээ нөгөө талд эрх мэдэлтнүүдийг шалгаж чадаж байна, төрийн томчуулын үйл ажиллагааг хянаж эхэллээ гэж сайшаах хэсэг байна шүү дээ?
-АТГ-ын бүх хүн буруу ажиллаж байна гэж хэлээгүй. Зарим тохиолдолд тэд үнэхээр хууль зөрчиж байна. Мэдээж миний өөрийн биеэр үзсэн тохиолдлууд. Нөгөө талаар энэ байгууллага гаж тогтолцоотой. Сүүлийн хэдэн сар ажиглахад тэд эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг муу гэж харагдуулах мэдээллийг түгээдэг юм байна. Үндсэн хуульд шүүхээр гэм буруутай нь тогтоогдохоос өмнө хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн заалт байдаг. Гэтэл Л.Гансүхийг АТГ-аас гэм буруутай гэж зарлах мөчид улс төр, гэр бүл, хамт олных нь нэр хүнд үгүй болдог. Нийгмээрээ түүнийг авлигачин, хээл хахуульчин гэж ойлгодог болчихдог. Ингэж амьдралыг нь сүйрүүлэнгүүтээ дараа нь батлах гэж хичээдэг. Хоёрдугаарт, АТГ шүүх эрх мэдэлд байх ёстой байгууллага. Гэтэл УИХ-ын буюу хууль тогтоох эрх мэдэлд оччихсон. Шүүх эрх мэдэл нь УИХ-аа хянадаг байтал одоо УИХ бүх эрх мэдлээ авчихсан. Өнөө үед АТГ-ыг хянадаг ганц байгууллага болох Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгачихсан. Тэднээс шүүх, прокурор бүгд хараат байна. Тийм болохоор тэд дуртай бүхнээ хэрэгт татаж байна, өмгөөлөгчдийн эрхийг зөрчиж байна. Нэг үгээр тэд дарангуйлал бий болгож байгаа юм. Албан тушаалтныг тэд шалгаж чадаж байна. Шалгахгүй ч байж чадна гэсэн үг. Тэдний талаар маш олон гомдол байдаг. Үндсэн хуулийн бус энэ байгууллага ардчилсан нийгмийн тулгуур зарчмыг эвдэж байна шүү дээ. Тиймээс өөрчлөх хэрэгтэй. Ядаж шүүх эрх мэдлийнхээ дор аваачих хэрэгтэй. УИХ-ын дор байлгачихаар улстөрчдийн гар хөл болоод байна.

-Л.Гансүх мэдүүлэг өгч эхэлсэн гэсэн байх аа?
-Одоогоор ганц удаа л мэдүүлэг аваад байгаа. Миний үзэж байгаагаар энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй.

Б.Энхзаяа

Зууны мэдээ

Ц.Баасандорж: АТГ нүүрсний зардлыг тооцоогүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани