Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Австралийг Монголоор солих уу

Австралийг Монголоор солих ууМОСКВА. /vz/. Ураны нөөцөөр дэлхийд тэргүүлэгч Австрали энэ үнэт металлаа Орост нийлүүлэхээс татгалзлаа. Сүүлийн жилүүдэд ОХУ Австралиас уран авах асуудлаа шийдэхийг үнэхээр их хичээсэн. Гэхдээ асуудал ингэж шийдэгдсэн нь Оросын атомын салбарт тийм ч хүндээр тусахгүй.

Австралийн ураныг алдсан нь Орост хэрхэн нөлөөлөх вэ?
Лхагва гарагт Австралийн Ерөнхий сайд Тони Эбботт парламентдаа үг хэлэхдээ, Орост уран нийлүүлэхээ "түр зогсоосон” болохыг нотолжээ. Үүний сацуу, Австралийн Засгийн газар Украинд хүмүүнлэгийн болон цэргийн материал-техникийн тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэж байгааг тэрбээр мэдэгдсэн байна.

Тэрчлэн наймдугаар сарын дундуур мэдэгдсэнчлэн Киевт ЭСЯ нээхээр төлөвлөж буйгаа Эбботт нотлов. "Дараагийн шийдвэр гарах хүртэл Орост Австралийн ураныг худалдахгүй. Одоо Оросын хийж байгаачлан олон улсын хууль зөрчсөн улсад Австрали уран худалдахгүй” гэж Эбботт онцлон тэмдэглэжээ.

Австралийн засгийн газрын гишүүд анх бүр наймдугаар сарын эхээр экспортоо түр зогсооно гэж сүрдүүлж байсныг мэдээлсэн билээ. Тийм болохоор Эбботт урьд нь гаргасан шийдвэрээ л ийнхүү нотоллоо.

Орост уран нийлүүлэхгүйгээс гадна, зэвсэглэлийн экспортоо хязгаарлаж, Австралийн хөрөнгийн зах зээлд Оросын төрийн оролцоотой банкууд оролцохыг хязгаарлаж, ОХУ-д бараа экспортлохыг болон нефть хайгуулын хийгээд олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглож, Крымд худалдаа, хөрөнгө оруулалт хийхийг хязгаарласан байна.  

Мөн тус тивд нэвтрэхийг хориглосон хүмүүсийн хар жагсаалтад Орос, Украины 63 иргэн, хуулийн 21 этгээдийг нэмснээр, 113 хувь хүн, хуулийн 35 этгээд багтах болжээ.
Австрали нь ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Энэ тивийг Оросын атомын салбар үнэхээр их сонирхдог учир 2007 онд Москва Канберратай атомын энергийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ашиглах гэрээ байгуулсан аж.

Австралийн уран Оросынхоос ч хямд болохоор 1,2 тэрбум долларын гэрээ байгуулж, Австралийн "Mantra Resources Limited” компанийн хувьцааг 100 хувь Оросын "Росатом”-ын толгой байгууллага болох "Атомредметзолото” компани худалдан авчээ.

2012 онд "Росатом”-ын өөр нэг охин компани "Техснабэкспорт”, Британи-Австралийн "Rio Tinto” компани хэлэлцээр байгуулж, Австралийн ураны эхний хэсгийг нийлүүлж байв. Энэ нь ч цорын ганц нийлүүлэлт болсон байна.

Дашрамд тэмдэглэхэд, олборлож байгаа ураны хэмжээгээр Оросын хамгийн ойрын холбоотон Казахстан дэлхийд тэргүүлдэг учраас ОХУ тэгтлээ түгшихгүй байна. Орос, Казахстаны орд газрын нөөц "Росатом”-ын ойрын 100 жилийн хэрэгцээг хангахаар аж.

Австралийн ураныг олон улсын төслүүдээ өргөжүүлэх хүрээнд хэтийн зорилгын үүдээс худалдан авахаар төлөвлөж байжээ. Бас Австралийн уран Казахстаныхаас хямд. Үүний сацуу Австралид борлуулалтын зах зээлээ өргөжүүлэх шаардлага байсан юм.

Австралийг Монголоор солих уу
Ураны чанар хаанаас олборлож байгаагаас үл хамаардгийг шинжээчид сануулж байна. Тэдний үзэж буйгаар, нийлүүлэгчийн хувиар Австралийг Монголоор солих бүрэн боломжтой. Лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчилсан билээ.

Хэдийгээр, албан ёсны эх сурвалжуудын мэдээлснээр, шууд ураны талаар хэлэлцээ хийгээгүй ч, хэлэлцсэн чухал сэдвүүдийн нэг нь тээврийг хөгжүүлэх асуудал байжээ. Улаанбаатарын хэлэлцээний дараа "Оросын төмөр замууд” /”ОТЗ”/ компани Улаанбаатарын төмөр замыг шинэчлэхэд оролцох хэлэлцээр байгуулсан.

"ОТЗ”-ын мэдээлснээр, Европ-Азийн тээвэр-ложистикийн системд экспортыг болон дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлэх зорилгоор хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Энд тэмдэглэхэд, Монголын ураны орд газруудад хайгуул, олборлолт болон боловсруулах үйл ажиллагаа явуулах, хамтарсан "Дорнод уран” компани байгуулагдах шатандаа явж байна. Компанийг байгуулах хэлэлцээрт 2009 оны наймдугаар сард Монголд ОХУ-ын тэр үеийн Ерөнхийлөгч Д.Медведев айлчлах үеэр гарын үсэг зуржээ.

Монгол Улс нь ураны зургаан давхаргатай, 100 гаруй орд газартай. Монголын геологичдын  тооцоолсноор, тус улс 60-63 мянган тонн ураны нөөцтэй, Оросын мэдээллээр, 120-150 мянган тоннын нөөцтэй байна. Нөөцийн нийт хэмжээ 22 мянган тонн, жил тутам олборлох хэмжээ 1000 гаруй тонн аж. Атомын энергийн газрын дарга С.Энхбатын хэлснээр, ураны батлагдсан 63 мянган тонн нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 15 дугаарт орж байна.

Үүний сацуу Монгол-Зөвлөлтийн геологичдын урьд хайгуул хийж байсан ураны орд газруудыг хараахан бүгдийг нь нээгээгүй байна. Монгол 1,4 сая тонн ураны нөөцтэй гэж гадаадын шинжээчид үзэж байна. Хэрвээ энэ мэдээлэл нотлогдвол Монгол дэлхийд тавдугаарт орох юм гэж ОХУ-ын "Взгляд" цахим сонинд бичжээ.

З.Амгалан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Австралийг Монголоор солих уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани