Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.ДАМБА: ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО, БАЙГУУЛАГУУДТАЙ НЯГТ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА

Д.ДАМБА: ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО, БАЙГУУЛАГУУДТАЙ НЯГТ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА"Дисковер Монголиа 2014” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Уул уурхайн мэргэжлийн институтын Ерөнхийлөгч Б.Дамбатай ярилцлаа. 

-Жил, жилийн "Дисковер Монголиа” чуулга уулзалт өөрийн гэсэн онцлогтой бол­дог. Энэ удаагийн чуулга уул­зал­тын онцлогийн талаар яриа­гаа эхэлье?

-Уул уурхайн салбарын баримт бичгүүд нэлээд ээдрээтэй болчих­сон байсныг өөрчилсний дараа болж байгаагаараа онцлог болж бай­на. Уул уурхайн сайд Д.Ганхуяг чуул­ганы эхэнд бодлогын гол гур­ван баримт бичгийн талаар ярьж, тодорхой мэдээлэл хийлээ. Мон­голын төр уул уурхайн салбарт али­ваа шийдвэрийг гаргахдаа мэр­гэжлийн байгууллага, холбоодын са­налыг тусгах, уул уурхайн салбарыг улс төрөөс ангид байл­гах талаар тодорхой үр дүнд хүр­сэн нь урьд өмнө байгаагүй ши­нэлэг зүйл. Чуулганы эхэнд төр, хувийн хэвшил, иргэний нийг­мийн байгууллагууд хамтран тун­хаг бичиг байгуулсан нь үүний но­толгоо болж байна.  

-Хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээж авч байна?

-Хуралд ирсэн хүмүүс ерөн­хий­дөө гайгүй хүлээж авч байна. Гэх­дээ хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулсан улсын хууль эрхзүйн орчин сайн, муу байх гэдгээс гадна тогтвортой бай­хыг хүсдэг. Тэгэхээр хууль өөр­чилс­нөөр эерэг сөрөг мессэж аль аль нь очиж байгаа гэсэн үг. Өнөө­дөр таатай сайхан болсон ч гэсэн маргааш өөрчилж болно гэ­сэн болгоомжлол нь арилахгүй байна л даа. Үүнд манай улс тө­рийн тогтолцоо хамгийн ихээр нө­лөөлж байна.

Дөрвөн жилд нэг удаа сонгууль болдог, ялсан нам нь өмнөх на­мын­хаа харьяалалтай бүх хүмүү­сийг халж хаяад өөр хүмүүс то­милчихдог. Хуулиа өөрчилдөг. Уг нь уул уурхай бол цэвэр эдийн засгийн салбар юм шүү дээ. Улс төртэй ямар ч хамаагүй. Гэтэл улс төрийн нөлөө орж ирээд байдаг. Бодит байдал ийм учраас хуульд хийсэн өөрчлөлт баталгаа болж чадахгүй байна. Дор хаяж хоёр сонгуулийн хугацаанд тогт­вортой байж гэмээ нь хөрөнгө оруу­лагчдад итгэл төрнө.
  
-Татварын тал дээр манайх дэлхийн бусад улсуудтай харь­цуулахад хэр гар чангатай бай­даг вэ. Хөрөнгө оруулагчид ямар санал бодолтой байдаг бол? 

-Ажиглаад байхад дэлхийн улс орнуудад татвар тухайн ком­­па­нийн ашгийн 20 хувиас хэ­тэр­дэг­гүй. Манайх бол нэг их өн­дөрт ордоггүй. Бага ч биш. Би га­даад дотоодод хурал чуулганд оролцохдоо хөрөнгө оруулагчдад хэлдэг юм, "Манай татвар дун­даж шүү” гэж. Тэд ч хүлээн зөв­шөөрдөг, "өндөр биш ээ” гэдэг юм. Гэхдээ дээр хэлсэнчлэн, тат­вар их, бага байх нь хамаагүй, гол нь тогтовортой байх л чухал.

-МНН-ын дарга О.Бум-Ялагч гадаа жагсч байна. Ашигт малтмалаас олсон орлогоороо тусгай сан байгуулах ёстой гэсэн санаа дэвшүүлж байна?

-Би бол энэ санааг буруу биш гэж боддог. Ийм сан байгуулж дэд бүтэц, нийгмийн ажилд зар­цуулах хэрэгтэй. Бас салбарын аж ахуйн нэгжүүдэг дэмждэг байх ёстой юм. Гэхдээ одоо авч бай­гаа татварын тодорхой хувийг хуримт­луулах ёстой болохоос татвар авчихаад, дээр нь нэмж, санд төвлөрүүлэх мөнгө татаж бо­лохгүй. Ашигт малтмалын үнэ өндөр байх үед авсан орло­гын татвараас тодорхой хэсгийг санд байршуулаад үнэ унасан үйд аж ахуйн нэгжүүдээ дэмждэг байж болно. Сангийн мөнгийг өөр бусад зүйлд оруулж өсгөж ч бол­но. Жишээлбэл тэр мөнгөөр том цэнгэлдэх бариад дэлхийн хэм­жээний тэмцээн зохиож болно. Тэгээд орлогыг нь буцаагаад сан­даа татдаг. Түүнээс биш 20 000 аар хуваагаад өгч болохгүй.
 
-Барууны орнууд ОХУ, БНХАУ-аас хөндийрч байгаа нь энэ хоёр улсын дунд байдаг манай улсад нөлөөгөө үзүүлж байна. Хөрөнгө оруулалт буурч байгаа нь үүний нэг хэлбэр гэсэн санаа хэлэх хүн байна?

-Би бол тэгж бодохгүй байна. Монгол Улс бол газар нутгийн байршлын хувьд маш ашигтай. Дэлхийн хамгийн хүчирхэг хоёр улс манай хоёр талд байна. Тэ­дэнд манай баялаг хэрэгтэй бай­на. Хэнээс ч гуйх шаардлага байх­гүй. Хэн ч энэ хоёр хүчирхэг гүрнийг даваад манайх руу дайрч чадахгүй.

-"100 чухал сэдэв” нэвт­рүүлэгт таныг нарийн цари­гийг дэмжиж үндэсний эрх ашгаа­саа урвасан мэтээр харуулсан. Энэ талаар юу хэлэх вэ? 
       
-Өргөн царигийг дэмждэг хүн үзэл бодлоо илэрхийлж байна л гэж бодсон. Хувь хүний үзэл бодол. Түүнээс Монголын төр тийм бодлого баримталдаггүй шүү дээ.

-Та Монголын Уул уурхайн үндэсний ассоциацын аж­лаа өгчээ дээ. Одоо ямар байгуул­ла­­гад ажиллаж байна вэ?

-Уул уурхайн мэргэжлийн инсти­тут гэж байгуулагдсан юм. Энэ бай­гууллагын ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаа. Энэ бол зү­гээр сонгуульт ажил. МУУҮА жи­шээ нь, уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалж ажилладаг. УУМИ бол тийм биш, Монголын уул уурхайн стандартыг олон ул­сын жишигт хүргэх зорилготой.

Мон­голын уул уурхай нөөцийн ан­гилалтай байх ёстой. Дэлхийд тү­гээмэл хэд, хэдэн стандарт бай­на л даа. Австралийн ЖОРК гэх мэт. Бид үүнтэй маш дөхөж очи­хуйц өөрсдийн гэсэн Монгол стандартыг бий болгож байгаа. Энэ стандартуудыг бүртгэж ба­тал­гаажуулдаг олон улсын бай­гуул­лагад элсэх бэлтгэл аж­лыг хийж байна.

Ингэснээр мон­гол инженерүүд нөөцийн тай­лан­­гаа дэлхийн жишгээр өгөх бо­ломжтой болох юм. Уул уур­хай өндөр хөгжсөн Австрали, ОХУ, Ка­над зэрэг 20 гаруй улс энэ бай­гууллагад элссэн байдаг. Ми­­ний хувьд УУМИ-ийг хөл дээр нь босгож өгөөд боллоо. Бид бас уул уурхайн мэргэшсэн ин­жене­рүүдийг ёс зүйтэй болгох тал дээр анхаарч ажиллаж бай­на. Нөөцийг үнэн зөв, байгаа­гаар нь тогтоолгүй ашиг сонир­хол оруу­лахаас сэргийлж, хариуц­ла­гын тогтолцоо бий болгож байгаа юм.

-Ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Салбараас зайлж, баяртай бол­но гэсэн үг. 

-Манайх ашигт малтмалаас олох орлогыг нэмэгдүүлэх гол арга зам бол боловсруулалт хийх, олборлолт, экспортыг нэмэгдүүлэх гэж үздэг. Тэгвэл ашигт малтмалдаа судалгаа шин­жилгээ сайн хийж, үзүү­лэлтийг нарийн гаргаснаар аш­гаа нэмэгдүүлэх бас нэг гарц бай­гаа юм шиг. Нүүрснээс л гэ­хэд 30 гаруй төрлийн бодис гар­гадаг гэх юм билээ?

-Юунд ашиглах вэ гэдгээс шалт­гаалах асуудал. Түлж, эр­чим хүч гаргах зорилгоор авч бай­гаа компани бол олон үзүү­лэлт шаар­дахгүй шүү дээ. Илч­лэг, үнс­лэг, хүхэрлэг, чиг­лэг, дэг­дэм­хий гэсэн таван үзүүлэл­тийг л шаардана. Харин чиний хэлсэн шиг нарийн юм гаргаж авах гэж байгаа компани ибол илүү нарийн үзүүлэлт шаардана, тэгвэл бид түүнийг нь гаргаж өгөх үүрэгтэй болно л доо.    
 
-Төрөөс уул уурхайн салбарт сүүлийн үед хийж байгаа ажлын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь бол Уул уурхайн яам, Ши­нэчлэлийн Засгийн газар урьд, урьдын Засгийн газруудаас ял­гаа­тай нь ил тод, салбарын бай­гууллагуудтай хамтарч ажил­лаж чадаж байна. Өмнө нь бол хэн дуртай УИХ-ын гишүүн нь уул уурхайн салбарын хууль санаа­чилдаг байлаа шүү дээ. Бараг л шөнө зүүдэлж босч ирчихээд хуулийн төсөл болгоод барьж гүйдэг байсан гэхэд хилсдэхгүй.

-Уул уурхайн яам мэр­гэж­лийн байгууллагуудтай хам­тарч ажил­ладаг болсон гэлээ. Энэ чиг­лэлээр ямар ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Уул уурхайн мэргэжлийн зөв­лөл гэж байдаг. Энэ байгуул­лагын үүр­гийг институтэд шил­жүүлэх асуу­дал яригдаж байгаа. Гэх­дээ шууд биш, үе шаттайгаар хийгдээд явах байх.
Монголын мэдээ
Б.Болор
Д.ДАМБА: ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО, БАЙГУУЛАГУУДТАЙ НЯГТ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани