Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюутолгой” ч үгүй, “Эрдэнэс Тавантолгой” ч үгүй “Discover Mongolia”

“Оюутолгой” ч үгүй, “Эрдэнэс Тавантолгой” ч үгүй “Discover Mongolia” Уул уурхайн салбарт ирэх жилүүдэд 49 тэрбум ам.долларын өртөг бүхий төслүүд хэрэгжих төсөөлөл бийг салбарын сайд Д.Ганхуяг өчигдөр дуулгалаа.

Хууль, эрх зүйн орчноо шинэчилснээр хөрөнгө оруулалтын томоохон төслүүд хэрэгжих ийм хүлээлт бий аж. Өнгөрсөн оны эхний найман сард компаниуд Төвбанкинд 3.5 тонн алт тушааж байсан бол энэ жил дээрх тоо 7.2 тонн болж өссөн эерэг үр дүн гараад эхэлжээ.

Бусад оронтой харьцуулахад манай улсын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өндөр. Хамгийн багадаа тав, ихдээ 20 хувь хүрч буй нь гаднын орнуудын дунджаас харьцангуй өндөр

Гэсэн ч гадаадын хөрөнгө оруулалт буурсан хэвээр байгаа. Иймээс ч өчигдөр эхэлсэн 12 дахь удаагийн "Discover Mongolia” чуулга уулзалт хөрөнгө оруулагчдыг "Эргэж ирээрэй” гэж уриалсан болов уу. Хөгжлийн хурдасгуур гэж хэлж болох уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг даллах тус чуулганд дотоод, гадаадын 300 орчим төлөөлөл оролцож байна. Тэдний цөөн нь гаднынхан байв. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ сүүлийн таван жилд хоёр ч удаа илэрхийлж амжсан монголчуудад тэд итгэл алдарсан байж мэднэ. Уг нь хувийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын үнэлгээ 2009 онд 124, 2010 онд 173 сая ам.доллар болж өсөж байлаа.

Монголын эдийн засаг удааширсан, энэ нь 2016 он хүртэл үргэлжилж магадгүйг MIBG компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн илтгэлийнхээ үеэр онцоллоо. Манай улсын эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрч дэлхийд гайхагдаж байсан ч энэ оны эхний хагаст 5.3 болж буурсан. Цөөхөн жилийн дотор гэхэд энэ тоо нэлээд савласныг тэрбээр дурдсан. Иймээс ч Монгол Улсыг дүүжин савлууртай зүйрлэж болох гэнэ.

Мэдээж сүүлийн таван жилд дэлхийн зах зээл дэх алт, төмрийн хүдэр, зэс, нүүрсний үнэ буурсан нь ДНБ-ий өсөлтөд нөлөөлсөн. Уран, газрын тостой Казахстан, зэстэй Чили, нүүрстэй Индонезийн ДНБ-ий өсөлт сүүлийн хоёр жилд буурсан нь үүнийг тодотгож байна.

Гэхдээ монголчууд хөрөнгө оруулагчдыг хөөсөн хууль баталсан нь эдийн засагт хамгийн их нөлөөлсөн юм. Уул уурхайн салбар доголдсон нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжид зориулан сард нэг тэрбум төгрөг гаргаж байгаа гэх дүн ч бий. "Сант марал” сангийн 2012 онд хийсэн судалгаагаар иргэдийн 11.7 хувь нь "Эдийн засаг муудаж байна” хэмээн хариулсан гэнэ. Харин энэ онд дээрх тоо 28 болж өссөн гутранги дүн гарсныг А.Билгүүн тайлбарлалаа.

Тэрбээр сүүлийн хоёр жилд манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах дорвитой алхмууд хийснийг дурдаад, одоо хамгийн түрүүнд Оюутолгойн далд уурхайн санхүүжилт, татварын акт тавьсан асуудлыг шийдвэрлэн, төмөр замын салбарт баримтлах бодлогоо тодорхой болгох нь зүйтэй гэв. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа есөн жил байсныг 12 болгон нэмэгдүүлэх зэргээр хуульд өөрчлөлт оруулсан.

Ийн хөрөнгө оруулагчдад эергээр нөлөөлөх шийдвэр гаргасан нь сайшаалтай ч анхнаасаа хууль гаргахдаа судалж, өмнөхөөсөө сургамж авах нь зүйтэйг Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Н.Алгаа сануулж байсан юм. Өчигдөр хөндсөн бас нэг асуудал нь АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) байв. Байгалийн шавхагдах нөөц олборлож буй учраас уул уурхайн компаниудаас дээрх татварыг авдаг. Манай улсын хувьд уг татварыг тооцож буй аргачлал нь алдаатай болохыг эдийн засагч Эрдэнэбилгүүн ярьсан. Ялангуяа ханш нь биржээр тогтдоггүй овор ихтэй нүүрс, төмрийн хүдрийн жишиг үнэ өндөр байдаг аж. Тодруулбал, төмрийн хүдрийн жишиг үнийг тогтоохдоо Австралийн үйлдвэрлэгчдээс БНХАУ-ын боомт хүртэл 6631 км далайгаар тээвэрлэн хүргэж байгаа үнийг харгалзан үздэг нь буруу аж.

Газраар бүтээгдэхүүнээ хүргэдэг манай улс далайн боомтын үнээр тооцдог нь хэр зөв бэ гэсэн асуулт эндээс гарч байна. Мөн зарим бүтээгдэхүүний жишиг үнийг урд хөршийн цахим хуудаснаас авдаг нь өрөөсгөл юм. Манай улс төмрийн хүдрийн жишиг үнийг umetal.com, нүүрснийхийг sxcoal.com цахим хуудаснаас авч ашигладаг билээ. Н.Алгаа "Бусад оронтой харьцуулахад манай улсын АМНАТ өндөр. Хамгийн багадаа тав, ихдээ 20 хувь хүрч буй нь гаднын орнуудын дунджаас харьцангуй өндөр” гэсэн юм.

Иймд зах зээл сайжрах үед хэрэглэгчээ алдахгүй байхын тулд гэрээ байгуулж, бүтээгдэхүүнээ нийлүүлсэн хэвээр байх нь зүйтэй юм байна.

Тэгвэл цаашид одоогийн жишиг үнэ тогтоож буй эх сурвалжид заасан үнээс тээврийн болон бусад зардлыг хасаж тооцох зэрэг шийдэл байж болохыг оролцогчид онцолж байв. Хууль, эрх зүйн орчны хүрээнд хөндсөн дараагийн асуудал нь тусгай зөвшөөрлийн эрхийн баталгааны талаар байв. Ашигт малтмалын тухай, "Урт нэртэй”, Цөмийн энергийн тухай хуультай холбоотойгоор долоон ч маргаан гарчээ. Ямар тохиолдолд төрөөс хувийн өмчид халдсан гэж үзэх вэ зэрэг маргааны дүгнэлтдээ Үндсэн хуулийн цэц тодорхой тайлбар хийдэггүйг "Эм Би Эс” фирмийн хуульч Б.Цэцэнбилэг дурдаж байв.

Хуулиудын хооронд уялдаагүй, анх батлахдаа судалгаа, шаардлагад тулгуурладаггүй зэрэг нь маргаан үүсэхэд нөлөөлдөг байна. "Discover Mongolia”-гийн оролцогчид өчигдөр нүүрсний экспортын талаар хэлэлцлээ. Энэ үеэр "Монгол нүүрс” ассоциацын гүйцэтгэх захирал Т.Наран "Монгол Улсын нүүрсний экспорт энэ онд өнгөрсөн жилийнхээс буураагүй. Гэхдээ зах зээл дэх нүүрсний үнэ 2012 оныхтой харьцуулахад хоёр дахин буурч орлогын хэмжээ багассан тул компаниуд алдагдалтай ажиллаж байгаа” хэмээн өгүүлсэн. Гэхдээ ирэх онд "хар алт”-ны үнэ одоогийнхоос буурах төлөвгүй байгаа аж.

Иймд зах зээл сайжрах үед хэрэглэгчээ алдахгүй байхын тулд гэрээ байгуулж, бүтээгдэхүүнээ нийлүүлсэн хэвээр байх нь зүйтэй юм байна. Дэлхийн банкнаас нүүрсний үнэ ирэх онд огцом өсөхгүй ч энэ жилийнхээс хямдрахгүй гэсэн төлөв гаргаад байгаа юм. Тус хуралд "Монголын алт”, "Energy Resourсes”, "SouthGobi Sands” компанийн төл өөлөл оролцсон. БНХАУ-ын зах зээлд нүүрсний нийлүүлэлт нь эрэлтээс нь давсан тул өрсөлдөөн нэмэгдэж, дотоодын компаниуд "бүсээ чангалж” зардлаа бууруулах шаардлагатай тулгарчээ.

Иймээс ч "Energy Resources” компани гэхэд нэг тонн бүтээгдэхүүнд ногдох зардлаа 20 гаруй хувиар бууруулсан байна. БНХАУ-д нүүрсний үнслэг, хүхэрлэгт хязгаарлалт тавих нь хэрэгжээд эхэлбэл манай компаниудад боломж гарах талтай гэнэ. Түүнчлэн гаалийн хяналтын бүсэд уурхайгаас ачиж ирсэн нүүрсийг буулгаад, буцаж ачих нь чанарт нөлөөлдгийг харгалзан өөрчлөхөөр Гаалийн ерөнхий газрынхан судалж байгаа гэсэн. Энэ хэсгийн хуралд "Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөл оролцох байсан ч хүрэлцэн ирсэнгүй. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд "Discover Mongolia” чуулга уулзалтыг ивээн тэтгэдэг байсан "Оюутолгой” компанийнхан ч энэ удаад бас оролцоогүй юм. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын уулзалтад манай улсыг дэлхий дахинаа "Minegolia” гэх "гуншин” авахад хамгийн их нөлөөлсөн хоёр том ордыг түшиглэсэн компанийн төлөөлөл ирээгүй нь ямар шалтгаантай байсныг мэдэхгүй. Дэлхийн хөрөнгө оруулагчдын Монголыг сонирхох зүг чигийг тодорхойлох томчууд "Discover Mongolia”-г үл тоов уу. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, Төрийн өмчийн хорооны дарга нар чуулганд оролцох байсан ч ирсэнгүй. Ер нь энэ жилийн "Discover Mongolia”- д шинээр гадаадын хөрөнгө оруулагч ирээгүй гэхэд болно, БНХАУын хоёр компанийг эс тооцвол.

Энэ тухайд Н.Алгаагаас тодруулахад, "Барууны хөрөнгө оруулагч нар ирсэнг үй. Ер нь энэ жил бага оролцогчтой байна. 10 жилийн өмнөх оролцогчдын тоонд бараг дөхөж очсон. Гэхдээ бодож байснаас муугүй байна” гэлээ. Дэлхийн уул уурхайн хуанлид бүртгэлтэй, Монголыг сурталчлах тус чуулганы уур амьсгалаас ажвал Монголыг сонирхох хөрөнгө оруулагч цөөн байна гэж хэлж болмоор санагдав. Индэр дээрээс Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улс хувийн хэвшлийнхнийг дэмжих бодлого баримтлахыг дуулгасан. Гэхдээ нэг өдрийн дотор, хуулиа өөрчлөөд хөрөнгө оруулагчдыг татна гэж байхгүй.

Энэ талаар Н.Алгаа "Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах асуудал чухал. Тусгай зөвшөөөрлийг ил тод, шуурхай олгож, хүнд сурталгүй байх ёстой. Бас энэ салбарт баримтлах бодлогоо үйлдлээр батлан харуулах хэрэгтэй” хэмээн өгүүлсэн. "Прайм инфо”, Монголын уул уурхайн үндэсний ассоциац зохион байгуулж буй "Discover Mongolia”-гийн оролцогчид өнөөдөр геологи хайгуул, Монголын өрсөлдөх чадвар, газрын ховор элемент зэрэг сэдэв хэлэлцсэнээр өндөрлөнө.

Өнөөдөр сонин

“Оюутолгой” ч үгүй, “Эрдэнэс Тавантолгой” ч үгүй “Discover Mongolia”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани