Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Дамба: Эрх зүйн орчин тогтворгүйгээс хөрөнгө оруулагчид манайд итгэхгүй байна

Уул уурхайн хөрөнгө оруулалтын талаар Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын ерөнхийлөгч Д.Дамбатай ярилцлаа.

 

-Уул уурхайн хөрөнгө оруулагчдыг татах "Discover Mongo- lia-2014” уулзалт эхэллээ. Энэ жил гадны хөрөнгө оруулагч цөөн ирсэн байна. Энэ нь юутай холбоотой вэ?

 

-­Өнгөрсөн жилүүдийнхээс хөрөнгө оруулагч цөөн оролцлоо. Ер нь гадаадаас Монголд хөрөнгө оруулах сонирхолтой шинээр бүртгүүлж буй компани алга. Уулзалтад өмнө нь манайд хөрөнгө оруулж байсан болон одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын төлөөлөл оролцож байна.

 

-Өмнө нь хамтран ажиллаж байсан компаниуд дахин хөрөнгө оруулах саналтай байна уу, эсвэл хууль эрх зүйн байдлыг ажигласан шинжтэй оролцож байна уу?

 

-­Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин өмнөхөө бодвол харьцангуй гайгүй болсон. Гэхдээ эрх зүйн орчин маань ойр ойрхон солигдоод байгаа шүү дээ. Бүр тодорхой хэлбэл, улс төрийн тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлж байна. Гаднынхан одоо "Гайгүй болчихлоо” гэж үзээд хөрөнгө орууллаа гэхэд ирэх 2016 оны сонгуулиар манай улстөрчид дахиад өөр бодлого хэрэгжүүлээд эхэлбэл хэцүү л дээ. Тиймээс хөрөнгө оруулагчид итгэхгүй байна.

 

-Тэгэхээр ирэх сонгуулиас нааш хөрөнгө оруулагчид ирэхгүй гэсэн үг үү?

 

-­Итгүүлэхийн тулд тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Манай хууль эрх зүйн орчин тогтвортой байх ёстой. Өнгөрсөн сонгуулийн үеэр айхавтар хуулиуд гарсан даа. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гэж алдаатай том хууль гаргаж баахан хориг саад хийсэн. Үүнээс болж л хөрөнгө оруулагчид дүрвэсэн. Түүнээс биш ашигт малтмалын тухай хууль ч нэг их нөлөөлөөгүй. Гэхдээ дээрх хуулийн алдаагаа зассан. Гэхдээ л үе үе ийм асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Монгол Улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдал нь гадаадын хөрөнгө оруулж байгаа хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхгүй байна. Тодорхой хугацааны дараа, тэр тусмаа 2016 оны сонгуулийн дараа энэ байдал өөрчлөгдөх үү, эсвэл хэвээрээ байх уу гэдгээс хамаарна. Хэрэв энэ хэвээрээ байгаад улам сайжирвал хөрөнгө оруулалт нэмэгдэх магадлалтай. Нөгөө талаар одоо хөрөнгө оруулаад ажиллаж байгаа гадаадын нэр хүндтэй томоохон компаниудыг бусад нь ажиглаж байна. Тухайлбал, Оюутолгойд хөрөнгө оруулсан "Рио Тинто”-гийн асуудал хэрхэн шийдэгдэхийг харж байгаа. Гэтэл "Рио Тинто”-д манай талаас баахан акт тавиад, татварын маргаан үүсгэчихлээ. Тэгээд зарим улстөрч, эдийн засагчид нь ""Рио Тинто” шиг хэрэггүй компани байхгүй” гэсэн. Энэ бүхэн нь бусад компани хөрөнгө оруулахаас татгалзах, болгоомжлох нөхцөлийг бий болгоод байна.

 

-Улстөрчдийн буруу бодлого, оролцоо уул уурхайн салбарт хэт их байгаа болохоор хөрөнгө оруулагчид дүрвээд байна гэж ойлгож болох уу?

 

-Тэгэлгүй яахав. Уг нь манай улстөрчид болон төр засгийн байгууллагууд бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан гадны компаниудтай орооцолдоод байх хэрэггүй. "Төдөн хувийг нь төрд авна...” энэ тэр гээд байх нь буруу. Ингэж үргээдгээ болих хэрэгтэй. Тэгж байж л уул уурхайг сэргээнэ. Дэлхий дахинд коммунист дэглэмтэйгээс бусад оронд бол хувийн хөрөнгийг хамгаалдаг. Гэтэл манайх коммунист дэглэмээс дөнгөж салаад байгаа учраас өмнөх үеийн "Төрийн өмч...” гэдэг ойлголт нь арилж өгөхгүй байгаа юм. Төрийн өмч бол байж болно. Гэхдээ ялгаж салгах хэрэгтэй. Яах гэж бид ардчилсан хувьсгал хийсэн юм бэ, тийм биз. Үүнийг л арилгах гэж шүү дээ. Тэгэхээр хувийн өмчийг баттай хамгаалдаг болох хэрэгтэй. Уг нь Үндсэн хуульд хувийн өмчийг хамгаална, дэмжинэ гэж заасан байдаг. Гэвч бусад салбар хууль нь үймүүлээд байгаа юм. Тухайлбал, 2007 онд Гэнэтийн ашгийн татварын тухай хууль гэж гарган. Энэ хуулиар хүний олборлосон алтны 68 хувийг шууд хурааж авахаар заасан. Ингэж аймшигтайгаар халдаж болохгүй. Энэ мэт хууль хэрэгжиж байхад манай улсад яаж ч хөрөнгө оруулах билээ дээ. Хамгийн гол нь гадаадын нэр хүндтэй томоохон компаниудын үйл ажиллагааг хэвийн явуулж, дотоодынхоо томоохон компаниудаа дэмжих хэрэгтэй. Төрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Эднэнэс тавантолгой” компани энэ хэвээрээ удаан явбал ирээдүй муутай.

 

-Тэгэхээр "Эрдэнэс тавантолгой” компанийг яах ёстой гэж?

 

-Олон улсын зах зээлд хувьцаа гаргах хэрэгтэй. Аль ч улсын хэн ч эзэмшиж болно шүү дээ. Ингэж байж л бид хөгжинө.

 

-Ер нь хөрөнгө оруулагчид "Рио Тинто” компанийг л ажиглаад байгаа юм болов уу?

 

-Олонхи нь тэгж байна. Аргагүй шүү дээ. Гэтэл "Оюутолгой”-г байсхийгээд л үймүүлээд байх юм. Татвараас гадна хоёр дахь санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй сууж байна. Энэ ордын нөөцийн 80 гаруй хувийг далд аргаар олборлоно гэж байгаа. Харин санхүүжилт нь гацчихсан байдаг. "Оюутолгой”-н хувьцаа хүртэл унаад байгаа шүү дээ. 30 ам.доллар байсан хувьцаа хоёрхон ам.доллар болтлоо унана гэдэг бол аюултай том цохилт. Бүх зүйл ил тод, нуухын аргагүй болсон энэ цагт гаднынхан үүнийг маш сайн ажиглаж байна.

 

-Өнгөрсөн хоёр жилийн дотор хөрөнгө оруулалт хэдэн хувиар буураад байгаа вэ. Энэ удаагийн чуулганы үр дүн хэдий хэр хугацааны дараа гарах бол?

 

-Ер нь хоёр жилийн дотор 40 гаруй хувиар буурсан. Одоо бол гаднынхан дараагийн сонгуулийн үр дүн, түүний дараа гарах өөрчлөлтийг харах байх. Гэхдээ миний ажиглаж буйгаар ямар ч байсан дараагийн сонгууль хүртэл хууль эрх зүйн орчин энэ янзаараа явах байх. Энэ янзаараа явахад муу зүйл байхгүй. 2016 оны сонгуулиар өөрчлөгдөхгүй цаашид үргэлжлээд явбал харин хөрөнгө оруулагчдад баттай итгэл үнэмшил төрүүлнэ.

 

-Манай талаас энэ удаагийн чуулганы үеэр гаднынханд хөрөнгө оруулах боломжтой ордуудаа танилцуулж байгаа юу?

 

-Энэ чуулганд ордын танилцуулга бараг хийхгүй байгаа. Харин эрх зүйн орчин ямар байна, өнгөрсөн хугацаанд яаж ирэв, цаашид яах вэ гэдэг талд түлхүү ярьж байна. Мөн техник технологийн талаар ярих болов уу. Тэгээд хөрөнгө оруулалтыг дэмжих, тэдэнд эерэг байх тухай гадна, дотны олон илтгэл тавигдаж байгаа. Энэ бүхнээс "Монгол Улс хөрөнгө оруулагчдад халтай бодлого хэрэгжүүлэхгүй юм байна” гэдэг эерэг ойлголт төрөх байх гэж бодож байна. Салбарын сайд ч чуулганд оролцоод "Бүх талаар дэмжинэ. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллана” гэж хэлсэн.

 

-Өнөө жилийн чуулганд ямар, ямар улсын дэлхийд нэр хүндтэй томоохон компаниуд ирсэн бэ?

 

-Хаанаас ямар, ямар компани ирсэн талаар сайн танилцсангүй. Ямартай ч "Англи-Американ” гэдэг дэлхийд эхний 10-т ордог томоохон компанийн Ази Номхон далайн бүс хариуцсан захирал оролцож байгаа. Манайхан дэлхийд нэр хүндтэй, олон зуун жил нэр нь дуурсагдсан, олон оронд салбартай, туршлагатай томоохон компаниудыг бусад жижиг компаниас ялгах талдаа муу л даа. Манай улстөрчид өөрт нь ашигтай жижиг компаниудыг дэмжээд байхаас биш жинхэнэ стандартаар ажилладаг, туршлагатай, шударга том компанийг хүлээж авах, тэдэнд нөхцөл бололцоо олгохдоо тааруу байна. Дэлхийд нэр хүндтэй томоохон компаниудтай хамтарч ажиллавал дор хаяж манай улсын нэр хүнд өснө шүү дээ. Харамсалтай нь манайхтай хамтарч ажиллаж буй дэлхийн 50-аад оронд салбартай "Рио Тинто”-г харааж зүхээд байхад яаж ч урагшлах билээ. Хэн ч танихгүй нэг жижиг компани манай улсын шийдвэр гаргагчдад хувьд нь туслалцаа дэмжлэг үзүүлдэг болохоор тэднийгээ дэмждэг бололтой. Энэ нь манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд гарахад саад болж байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэх бусад томоохон компани "Монголчууд "Рио Тинто”-г яаж доош нь хийж байна вэ. Тэгэхээр бид тийшээ зүглэх хэрэг байна уу” гэж ярилцаж байгаа. Өмнө нь бүр "Монгол руу явснаас Мяньма руу явсан нь дээр” гэсэн зүйр үг шиг юм гарсан байсан. Энэ бол манай шийдвэр гаргагчдын алсыг харахгүй байгаатай шууд холбоотой.

 

-Одоо "Төмөр замын асуудал шийдэгдчихвэл манайх нүүрс тээвэрлэлтээ хийгээд эдийн засаг сайжирна” гэж яриад байгаа. Энэ талаар?

 

-Төмөр замын асуудал яриад байгаа ч, шийдээгүй л байна шүү дээ. Намрын чуулганаар царигын асуудлаа шийдэх үү, үгүй юу мэдэгдэхгүй байна. Сая хоёр хөршийн төрийн тэргүүнүүд ирээд "Төмөр замын дамжин өнгөрүүлэх байгуулъя” гэж ярьсан. Энэ нь хэзээ ажил хэрэг болох юм бүү мэд. Уг нь энэ асуудал маш чухал. Аль аль талтай нь өөрсдийнх нь төмөр замын стандартаар харьцвал манайд ашигтай. Зөвхөн нэгнийх нь төмөр замыг барьчихаад нөгөөтэй нь харьцах гээд байхаар яаж болох билээ. Ямартай ч хоёр хөршийн төрийн тэргүүнүүдтэй байгуулсан баримт бичгээ ажил болгох хэрэгтэй. Хятад улсын төрийн тэргүүн ирээд буцсанаас хойш нэг ч ажил нь биелэлээ олох эхлэлээ тавиагүй байна. Манайхан нэг санамж бичигт гарын үсэг зурчихаад мартдаг, хойш тавьдагаа болих цаг босон. Айлчлал буцлаа, маргааш нь ажилдаа орох хэрэгтэй л дээ. Бизнесийн орчинд цаг хугацааг алдаж болохгүй. Ямартай ч энэ удаагийн чуулганаар тавигдаж буй илтгэлүүд, хэлэлцүүлэг дараа дараагийн үйл ажиллагаанд нөлөөлнө байх л гэж найдаж байна даа.

 

М.Наранболд

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Д.Дамба: Эрх зүйн орчин тогтворгүйгээс хөрөнгө оруулагчид манайд итгэхгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани