Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Мөнхийн генсек” буюу Н.Алтанхуяг намаа авч яваа шинэ түүх эхлэв

 

Оршил буюу Ардчилсан нам мэндэлсэн товч түүх

 

Ардчилсан нам 2000 оны арванхоёрдугаар сарын 6 буюу Монголын их эзэнт гүрэн байгуулагдсан тэр өдрийг товлон байж Их хурлаа зарлан шийдвэрээ гаргаж, улс даяар зарласан билээ. 2000 оны сонгуульд ардчиллын төлөөх намууд тус тусдаа салангид оролцсоны уршиг, гол нь төр барьсан дөрвөн жилийн дотор Засгийн газраа дөрвөнтөө унагасны нөлөө бас олон ааштай төр засагт гадны хөрөнгө оруулагчид үл итгэх болсноор улс орны эдийн засаг тодорхой хэмжээгээр сульдаж, ард түмний амьдрал тэр хэмжээгээр уруудсаны гор зэрэг олон хүчин зүйлийн үр дүнд үндсэндээ УИХ-д нэг ч суудалгүй ялагдсан нь нэгийг бодоход хүргэсэн хэрэг.

 

Ийнхүү дор бүрдээ хэлэлцээд голлох таван нам санал нэгдэж, Ардчилсан нам байгуулагдсан нь тухайн үедээ нийгмийн захиалга байлаа. Ерэн оны ардчилсан хувьсгалын түүчээ бологсдоос зонхилон бүрдсэн МҮАН /Монголын Үндэсний Ардчилсан Нам/, МСДН /Монголын Социал Демократ Нам/ хоёр гол цөм нь болж, МСМН /Монголын Сэргэн Мандлын Нам/, МоАН /Монголын Ардчилсан нам/, МНН /Монголын Ногоон Нам/-ууд энэ нэгдэлд орсон юм. Хэдийгээр эв нэгдлийг эрхэмлэж, нэгэн дээвэр дор нягтарч, нэг нам болохоо тунхагласан хурлаараа 100 хувь гар өргөн баталсан ч, нам намын удирдагч нарын дотор эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх тухай далдхан хүсэл өвөртөлж ирснийг үгүйсгэх аргагүй.

 

Яагаад гэхээр тийм байдал ердөө дараа жилээс нь цухалзаж эхэлсэн байдаг. Ардчилсан намыг санаачлагч болохын хувьд хуралд бэлтгэх, бичиг баримтаа боловсруулах, иргэдэд энэ талаараа сурталчлах, бусад намуудтай уулзаж зөвшилцөх гээд үндсэндээ дөрвөн сар шахам үргэлжилсэн зохион байгуулалтын бүх ажлыг МҮАН, МСДН-ын нөхөд гүйцэтгэсэн бөгөөд ажлын хэсгүүд байгуулагдаж, М.Энхсайхан, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд, Э.Бат-Үүл нарын зэрэг улстөрчид ахлан ажилласан ба хэсэг тус бүр арав орчим хүнтэй байлаа. 2000 оны арваннэгдүгээр сар гэхэд бэлтгэл ажил хангагдаж, гагцхүү намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар хэн хэнийг нэр дэвшүүлэх асуудал маргаантай үлдлээ.

 

Анх төлөвлөснөөр бол намын даргаар М.Энхсайхан, ЕНБД-аар Н.Алтанхуяг гэсэн хувилбар дэвшүүлж, эхэндээ санал нэгдсэн боловч, хэд хэдэн зөвшилцлийн дараа М.Энхсайхан намын дарга болбол ЕНБД-аар Ё.Гэрэлчулууныг авна гэж зүтгэснээр эхний хувилбар задарч, асуудал нэлээд хурцадсан юм. Ингээд аль тал нь нэрээ татаж, аль аль тал нь хүлээж авч болох, төвийг сахигч, аядуу зөөлөн нэр дэвшигч хэмээн үзэж намын даргад Д.Дорлигжавыг сонгосон бол ЕНБД МСДН-аас байх анхны тохиролцооны дагуу З.Энхболдыг Их хуралд оруулсан түүхийг цөөвтөр хүн мэднэ.

 

Анхдугаар хурал ерөнхийдөө баяр ёслолын байдалтай болж, бэлтгэж оруулсан АН-ын мөрийн хөтөлбөр, Үндсэн дүрэм зэргээ сайшаан, Намын даргаар Д.Дорлигжав, ЕНБД-аар З.Энхболд нарыг баталж, ҮЗХ /Үндэсний Зөвлөлдөх Хороо/ байгуулагдах хүртэл ажиллах Зөвлөлдөх Зөвлөл гэж байгуулан тодорхой эрх мэдэл өгснөөр үйл ажиллагаа эхэлсэн билээ.Ардчилсан намын анхаарлаа хандуулах гол ажил нь Ерөнхийлөгчийн сонгууль байв.

 

АН энэ сонгуульд М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын нэрийг дэвшүүлсэн, улс орон даяар сунгаа хийсэн, нэр дэвшигч маань ялагдсан, Булган аймагт явагдсан нөхөн сонгуульд Э.Бат-Үүлийн нэрийг дэвшүүлж, цөөвтөр саналаар ялагдсан гээд амжилт тааруухан түүх үргэлжилсэн.Эдгээр нь нэг талаас намын ялагдал мэт харагдавч нөгөө талдаа шинээр байгуулагдсан АН орон нутагт нэр хүндээ өсгөх, гишүүд болон иргэдтэй ойртож ярилцсан их ажлын он жилүүд байсан гэхэд болно.

 

Ойр ойрхон явагдсан хоёр сонгуулиас гадна орон нутгийн сонгуульд ялагдсан нь намын удирдлагын ажилтай холбоотой хэмээн үзсэн тул ЕНБД З.Энхболдыг өөрчилж, Н.Алтанхуягийг оронд нь батлав.Түүх сөхвөл олон олон баримтууд дурьдаж болох ч түр орхиж, үе үеийн намын дарга нарын тухай товч өгүүлсүү.

 

Аядуу зөөлөн ч аль алинтай нь хэл амаа ололцдог Дорлигоо дарга

 

Тэрбээр Монголын Ардчилсан Холбоог байгуулагч анхдагчдын нэг, анхны өлсгөлөнд оролцож, ардчиллын төлөө амь насаараа дэнчин тавигчдын нэг тул жирийн гишүүд, дэмжигчдийн талархал хүлээсэн, хайртай улстөрч яах аргагүй мөн.Хувь хүний хувьд төлөв, даруу, зөөлөн талдаа ч аливаа асуудалд нэлээд ул суурьтай ханддаг нь хуульч мэргэжилтэй нь холбоотой байх.Юмны түрүүнд орж, чанга хашгирахгүй ч хэлсэн, зөвлөсөн үг нь бусдад нөлөөлдөг учир тулгарсан асуудлыг шийдэхэд хэрэгтэй үг дуугардаг гэдэг.

 

Тэр ч чанараараа Д.Бямбасүрэн гуайн Засгийн газарт Шадар сайдаар томилогдож, жирийн иргэн хэн боловч хичээвэл төр жолоодож болох эхлэлийг тавигч мөн.Дорлигоо даргын үед Ардчилсан нам хуучин МСДН-ын байранд төвлөрч байлаа.Гишүүд, дэмжигчид ер нь хэн хүссэн бүхэн ирж, санал бодлоо хэлдэг, нэг ёсондоо ардчиллыг дэмжигч болгоны төв штаб гэхэд болохоор олны хөлийн газар болов.

 

Ялангуяа Н.Алтанхуяг ЕНБД болсноос хойш ийм байдал илүү нэмэгдсэнийг гишүүд андахгүй.Энэ хугацаанд "Ардчилсан нам ард түмнээ сонсож байна” их аяныг зохион байгуулж, 21 аймаг, есөн дүүрэг 150 гаруй сумдад намын удирдлагууд хүрч ажилласан билээ.УИХ-д ганц суудалтай /Ж.Наранцацралт/ байсан бол Л.Гүндалай гишүүн нэмэгдэж, гол нь жирийн иргэд, бизнес эрхлэгчид, ер нь албан тушаалын наймаа, нэг намын эрх мэдэлдээ эрдсэн үйлдлүүдэд дургүйцсэн олон нийт АН-ыг дэмжих уур амьсгал бүрдсэн гэхэд болно.

 

Намын дэргэд "Сайн байна уу” сонин гарч, хийж буй ажил бүрээ орон нутагт түгээх ажлыг эхлүүлэв.Долоо хоног тутам "Цонх” сэтгүүл бэлтгэгдэн намын дотоод асуудлууд болон аймаг дүүрэгт хийгдэж буй намын ажлыг мэдээлэх болсон нь үр дүнгээ өгч байлаа.Намын дээд шагнал "Чингис хааны одон”- той болов.Намын удирдлага сайн ажиллаж, нэр хүнд нь өсөхийн хэрээр намын даргын суудалд санаархагчид нэмэгдэж байсан нь дараагийн сонгуулийн магадлалыг тооцсон хэрэг байсан буй заа.

 

Д.Дорлигжав намын даргаар ажиллах хугацаанд ҮЗХ найман удаа хуралдахад гишүүдийн сонирхдог гол сэдэв нь намын даргыг огцруулах байсан гэвэл итгэмээргүй байгаа биз. Тэр болгонд сандарч тэвдэж, элдэв арга саам хэрэглэж байгаагүй ч санал хураалт ил, далд ямар ч хэлбэрээр явагдсан удирдлагаа солихгүй дээр төвлөрдөг байснаас үзвэл Д.Дорлигжав, Н.Алтанхуяг нар гар нийлэхийн зэрэгцээ, гишүүд дэмжигчид хийж буй ажилд нь талархалтай ханддаг байсны илрэл гэж дүгнэдэг. Намын даргаас больсон хойноо ч Д.Дорлигжав Батлан хамгаалахын сайдаас эхлээдЭрдэнэтийн захирал, Ерөнхий прокурор хүртэл өндөр албанд итгэл хүлээн томилогдоод явдгийг санамсаргүй тохиолдол гэж үзэмгүй. Өөрөөр хэлбэл, тэр сайн улстөрчдийн эхний эгнээнд бичигдэх хүн мөн болов уу.

 

Мэдлэг чадалтай ч гишүүдээсээ хөндийрсөн М.Энхсайхан дарга

 

Тэрбээр социализмын үед гадаадад эдийн засагчийн боловсрол эзэмшиж, эрдмийн зэрэг хамгаалсан, төр засгийн хариуцлагатай албанд цөөнгүй жил ажиллаж туршлага хуримтлуулсан, дээгүүр төвшинд танигдсан гээд тоочоод байвал ардчиллынхан дотроо дээгүүр эгнээнд бичигдэх эрхэм яах аргагүй мөн.Хэдийгээр ардчиллын "партизан” биш ч анхнаас нь талархан дэмжигч байсан ба Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн нөлөөгөөр ардчилсан намд элсэж, богино хугацаанд нөлөөгөө тэлсэн төрийн зүтгэлтэн гэдэгтэй хэн ч маргахгүй.АИХ-ын депутат, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан нь түүний нэр хүндийн илэрхийлэл.

 

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай түүнийг Тамгын газрын даргаараа томилж байлаа.2000 онд намууд нэгдэж Ардчилсан нам байгуулахыг голлон санаачлагч, зохион байгуулагчдын цөмд явсны хувьд дараагийн намын дарга М.Энхсайхан гэж цөөнгүй хүмүүст харагдаж, тиймэрхүү зохион байгуулалт хийгддэг байсан ч байж магадгүй.1996 онд ардчиллын төлөө намууд эвсэж "Ардчилсан Холбоо Эвсэл” байгуулан сонгуульд оролцоход сонгуулийн штабыг М.Энхсайхан хариуцсан.

 

Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг нөхцөл бүрдсэн байсан хэдий ч штаб сайн ажилласны илэрхийлэл бол УИХ-ын суудлын 50-ийг эвслийнхэн авсан нь М.Энхсайханы зохион байгуулах авьяас чадвартай холбоотой нь ойлгомжтой. Уг нь эвсэл 51 суудал авсан байсан ч ялалтдаа бахардсан "АХЭ” Өвөрхангайн нэг суудлаа "хөөцөлдөлгүй” хаясан нь аливаа асуудлыг дангаараа шийдэх боломжгүйд хүргэж, алхам тутамдаа цөөнхийн "идэш” болох, улмаар өөр хоорондоо хэмлэлдэж, сайдын суудалд тэмүүлэх сэдэлд хөтлөгдөх болсон төдийгүй "Элсний 13” байгуулан төрөөрөө олонтаа тоглох хүртлээ даамжиран дампуурсан гашуун түүх зарим талаар М.Энхсайхантай холбогддог.

 

Энэ бол намын дарга болохоос өмнөх явдал ч түүнийг намын даргаар санал нэгтэй батлахад саад болж байсан гэхэд хилсдэхгүй.Гэвч 2003 онд М.Энхсайхан Ардчилсан намын дарга болов. Тэрбээр намын байрыг шинэчлэхээс ажлаа эхэлж, улмаар хуучин ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь халж, шинэ хүмүүсээр багаа бүрдүүлсэн ба "АН партизануудаас салах цаг болсон” хэмээн мэдэгдсэн нь жирийн гишүүд, дэмжигчдийн дургүйцлийг хүргэсэн удаатай. Намын байр өнгө засан яамдтай төсөөтэй болсон ч жирийн гишүүдээсээ хөндийрсөн гэх шүүмжлэл дагуулсан тал бий.

 

М.Энхсайхан даргын үед АН-ын гишүүдийн дундах талцал газар авч хэд хэдэн аймаг дүүрэгт намын хороо хуваагдан хоёр дарга, хоёр тамгатайболох эхлэл тавигдав. Хаа сайгүй намынхаа хөл, гар болж явдаг жирийн гишүүд шахагдаж, хөндлөнгийн болж хувирсан байлаа. Яг ийм эгзэгтэй үед буюу 2003 оны эцсээр намаас "шахагдсан” хэсэг нөхөд санаачлан "Алтан гадас” ТББ-ыг байгуулсан билээ.

 

Намын цаашдын амьдралд энэ байгууллага аажим аажмаар зонхилох болсныг дурьдах нь илүүц биз.Намын дарга, сайдын албан тушаал хоёр ялгаатайг анзаараагүй, эсвэл нам ингэж шинэчлэгдэх ёстой гэсэн байр суурьтай М.Энхсайханы байр суурь гишүүдийн сэтгэлд нийцсэнгүй.

 

Ерөнхийдөө даргаасаа залхах уур амьсгал бий болчихов.Харин 2004 оны сонгуульд АН чамлахааргүй суудал авсан нь М.Энхсайханы идэвхтэй оролцоо мөн.Ийнхүү М.Энхсайхан даргыг өөрчлөх санаархал түр зогссон байх.Нөгөө талдаа АН энэ сонгуульд Б.Эрдэнэбатын Эх орон нам болон С.Оюуны Иргэний зориг-Ногоон намтай эвсэл болж орсны үр байсан.Ингээд нам тус бүрээс бүрдсэн "түүхий өндөг атгасан мэт” гэгдэх Засгийн газар байгуулагдаж, Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдсон.

 

Харамсалтай нь Б.Эрдэнэбатын нөхөд эвслээ орхин гарч сөрөг хүчинтэйгээ сүжрэх болсноор засаг унаж, нөгөө талынхаа тоглоом болох гашуун түүх давтагдсан билээ.Гашуун ч гэлээ болсон түүхийн зарим хэсгийг хойно өгүүлнэ.2005 онд Ерөнхийлөгчийн сонгууль болов.Нам хоёр хүн дэвшүүлж сунгаа зохион байгууллаа.

 

Энэ сунгаа нэлээд будилаантай бас далд зорилготой байсан тухай улстөрчдийн дунд төдийгүй хэвлэл мэдээллээр зөндөө л бичигдсэн болохоор нуршаад яах вэ.Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд даргын суудлаа дүрмийн дагуу өгснөөр М.Энхсайхан намаасаа хөндийрч улмаар өөр нам байгуулах хүртлээ "гомдсон” хачирхалтай түүх эхлэв.Ингээд дүгнэвэл М.Энхсайхан сайн эдийн засагч байж болох ч сайн улстөрч лав биш гэж улстөрчид дүгнэдэг нь санамсаргүй хэрэг биш буй заа.

 

Нам "нам тайван” байсан үе буюу Гончигоо даргалсан түүх

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэсэг амсхийгээд намын даргын өрсөлдөөн эхлэв. Ардчиллын анхдагч, анхны Улсын Бага Хурал, УИХ-ын дарга, академич, Чингис хааны одонт, УИХ-д хамгийн олон сонгогдсон гээд намын нүүр царай, үлгэр жишээ болсон Гончигоо гишүүнээс өөлөөд байх зүйл гарахгүй.Муу хэлэх хүн ч олдохгүй.Энэ л эрчээрээ намын даргын сонгуульд түүртэлгүй сонгогдсон байж таарна.

 

Тэрбээр Элбэгээ, Бат-Үүл нартай дүйцэхээр хурц дайчин, эрч хүчтэй хүн биш л дээ.Гэхдээ М.Энхсайхан шиг хувирамтгай, З.Энхболд шиг яхир хатуу хүн бас биш.Харин бусдынхаа үгийг сонсож, дундаж хувилбарыг сонгохдоо гаргуун гэдэг тул эвлэрүүлэх, зөөллөх, зохицуулах шаардлага гарвал голлон оролцуулдаг нь хувь хүнийх нь ухаан, номын хүний чанартай нь холбоотой.Өндөр албанд олон жил суусан гээд зан чанар нь бараг өөрчлөгдөөгүй.

 

Өөрөөр хэлбэл, ихэмсэг, дарга зан гаргаад байдаггүй.Жирийн иргэн, гишүүд дэмжигчид нь түвэггүй ойртож, сэтгэлийн үг, санал бодлоо хуваалцахад боломж олгодог энгийн, даруу, эелдэг дотно харьцаатай гээд сайн чанарууд түүнд олон.Үүнээс нь болсон уу Гончигоо даргын үеийг намын хувьд аядуу тайван байсан хэмээн дүгнэх нь бий.Улс төрийн талаас авч үзвэл тийм ч аядуу тайван байгаагүй юм.”

 

Эрэл”-ийн нөхөд эвслээ тараасны дараа АН-ын толгойлсон засаг унаж, МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Баярын санаачилгаар " стандартын бус” гэх Засгийн газар байгуулагдаж, УИХ-д "Бүдүүн бүлэг” төрөв. Хуулийн дагуу АН бие даасан бүлэг байгуулах эрх зүйн үндэслэлгүй болсон учир арга буюу хуульд нийцүүлэн энэ эмгэнэлтэй ч өөр гарцгүй хувилбарыг нам дотроо зөвшилцөн байж бүрдүүлсэн байдаг.

 

Гагцхүү нөхцөл байдлыг жирийн гишүүд ойлгохыг хүсээгүй.Тэдний хувьд хуйвалдаан, урвалт болж харагдаж байлаа.АН-ын дарга маань "Бүдүүн бүлэг”-ийн дэд дарга буюу МАХН-ын даргын орлогч маягтай болсон нь АН-ын гишүүдээр зогсохгүй, жирийн иргэдийн ч гайхширлыг төрүүлж, АН-ыг устгалаа гэсэн зэмлэл, доромжлол, гүтгэлэг муу муухай болгоныг Гончигоо даргад үүрүүлэв.

 

Тэр угийн тайван, асуудалд ухаантай ханддаг чанараараа бүгдийг тэвчин өнгөрөөсөн болов уу.Ямар ч гэсэн зорилгодоо үнэнч байж намаасаа урваж шарваагүй л үлдсэн юмдаг. Намын доторхи талцал улам гүнзгийрсэн хэдий ч С.Баярын Засгийн газарт АН-ын сайдууд ажиллаж, тэр хэмжээгээр төрийн цөөнгүй албанд АН-ын гишүүд ажиллах болсныг буруутгах аргагүй. Өөрөөр хэлбэл, АН УИХ-д олонхи болж чадаагүй ч төрийг засаглахад нөлөөтэйгөөр ороцох болсон нь Гончигоо даргын том хувь нэмэр гэж үздэг.

 

Ингээд үзвэл нам "нам тайван” биш харин ч хөдөлгөөнтэй, хувирал өөрчлөлттэй үе байж.Чухам энэ үед "Алтан гадас” улам бэхжин, хүчирхэгжиж, намын үйл хэрэгт нөлөө бүхий олон гишүүд, боловсон хүчнүүд энд төвлөрөх болсон юм.Өөрөөр хэлбэл, намтай, засаг төртэй холбоотой асуудал, хэнийг хаана томилох гээд бодлогын чанартай шийдлүүд үндсэндээ "Алтан гадас”-д төвлөрсөн гэхэд болно.

 

Учир нь намын удирдах дээд байгууллага болох ҮЗХ-ны гишүүдийн олонхи нь "Алтан гадас”-ын гишүүд байсан нь ч нөлөөлсөн байх.Нөгөө талдаа намын төв аппаратад бодлого гаргах төвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин үгүйлэгдэж, ор нэрийн төдий ажиллах болсон нь ч нөлөөлсөн байх талтай.Төрийн бус гэж байгуулагдсан "Алтан гадас” АН-ын гол нөлөө бүхий хүчирхэг фракц болсон нь мөн л тухайн үеийн эрэлт шаардлага байсан гэхэд болно.

 

Ирээдүйн Ерөнхийлөгч намаа даргалсан нь

 

Намын даргаар Ц.Элбэгдорж сонгогдлоо.Хэдийгээр олон нэр дэвшигч даргын төлөө өрсөлдөх байсан ч асуудлыг үндсэндээ "Алтан гадас” фракц залуурдаж байсан тухай цөөнгүй хүн мэдэх байх.2008 оны сонгуульд бэлтгэх их ажлын гараан дээр гэсэн үг. Ардчилсан хувьсгалын манлайлагч, туршлагатай улстөрч, Монгол төрийн жолоог залж байсан төрийн зүтгэлтэн тэрбээр хэсэг хугацаанд улс төрөөс хөндийрч, ардчиллын өлгий Америк орноо англи хэлийг сурах ялдамд дэлхийд нэртэй Харвардын Их сургуулийг дүүргэн, хэнд ч чамлагдахааргүй, бас дийлдэхээргүй мэргэшсэн улстөрч болсон гээд түүний талаар өөлөөд байх зүйлгүй яах аргагүй намын даргад тохирсон нэр дэвшигч.

 

Улстөрч хүнд байх гол шалгуурын нэг болох уран илтгэх чадвар бол Элбэгээд төрөхөөс заяасан авьяас.Мань хүнийг үг хэлсний дараа алга ташин дэмжихгүй хүн бараг үлддэггүй.Хүмүүсийг байлдан дагуулж чаддаг нь түүний мөн чанар.Элбэгээ даргын үед нам харьцангуй цэгц, дайчин байдалдаа эргэж орох хандлагатай болсон ба гишүүд, дэмжигчид намаа тойрон нягтрах хандлага гарч эхэлсэн нь дараа жил болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэмээн ойлгож болох.Чухамдаа бол Ардчилсан нам Ерөнхийлөгчтэй байж чадах эсэхийг харуулах тохироо бүрдсэн учраас тэр.

 

Сонгуулийн үр дүнгийн талаар хүн бүр сайн мэднэ.Ардчилсан Ерөнхийлөгч төрсөн, "долоон сарын 1”-ний эмгэнэлтэй үйл явдал гээд олныг дурьдаж болох.Товчдоо бол энэ ялалт Ардчилсан намын гишүүдэд асар их нөлөө үзүүлж, урам хайрласан юм.Гэвч намын доторхи хуваагдал зарим талаар нэлээд газар авсан нь тодорхой учир шалтгаантай гэж харагддаг.

 

Өөрөөр хэлбэл, ирэх сонгуульд АН ялах магадлалыг багцаалсан фракц бүлэглэлүүд өөр өөрийн байр суурийг орон нутагт бэхжүүлэх ил, далд хүсэл сонирхолын үр дагавар байсан юм.Орон нутагт ч Засаг дарга болон түүнтэй ойролцоо албан тушаалд сонирхох хурган дарга нар төрсөн нь ч нөлөөлсөн байх.Гэсэн хэдий ч Элбэгээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр давтан сонгогдож, түүний нэр нөлөө Монголоосоо хальж, дэлхийн "хүн” болж чадсан нь АН-ын үйл ажиллагааны үр дагавар гэдгийг хүлээн зөвшөөрөх учиртай.

 

"Мөнхийн генсек” буюу Н.Алтанхуяг намаа авч яваа шинэ түүх эхлэв

 

Түүнийг журмын нөхөд нь ингэж нэрлэдэг нь учиртай.Тэр ардчиллын анхдагчдын тэргүүн эгнээнд явсан, анхны жагсаал, цуглаан, өлсгөлөн суулт гээд иргэний зориг, тэсвэр тэвчээрээ сорьж эрсдэл дагуулсан бүхэнд оролцсон гавьяатайг хэн ч үгүйсгэхгүй.Зарим сонин хэвлэлд бичээд байгаа шиг хоёр, гуравдугаар эгнээнд явж байгаагүйг түүхэн баримтуудаас харж болно.Нэгдүгээр эгнээнд нам, эвсэл бүрээс нэг л хүн гарахаас биш хоёр гурваараа чихэлдээд эхлэхээр зөрчил үүсч "Жамух” төрдөг жамтай.

 

Тиймээс нэгдүгээр эгнээнд гарагчаа тодруулах үүргийг хариуцлагатай хүлээх найдвартай, бас бусдыгаа хүлээн зөвшөөрүүлэх чадвартай нэгэн гарцаагүй шаардагддаг.Энэ үүргийг сайн гүйцэтгэгч нь Н.Алтанхуяг байсан. Эдүгээ ч дур дураараа авирлах гээд байдаг, тал тал тийшээ харсан олон "сайд”-ын харааг нэг тийш эргүүлж, тогтоон барьж, улс орны ирээдүйг тодорхойлох том том ажлуудыг амжуулсаар байгаа нь дээр дурьдсан чадварынх нь ач тус гэх.

 

Тэгээд ч АН-ын ЕНБД байхдаа гишүүд, дэмжигчдийнхээ дунд орж, талархал хүлээж явсан нь ч нөлөөлж, намын даргаар тавигдсан нь ҮЗХ-ны гишүүдийн олонхийн дэмжлэг авсан ч түүний "соцдек” угшил, "Алтан гадас” фракцийн удирдагч, нөлөө бүхий гол албан тушаалуудад нэр дэвшигчийг шалгаруулсаар ирсэн жишиг зэрэг нь цөөнгүй хүмүүст таалагдаагүй нь бас үнэн. Тухайн хэсэг өөрсдийн үгээ янз бүрээр илэрхийлсээр ирсэн байдаг.

 

Эхэндээ намын даргыг их хурлаар баталгаажуулах ёстой гэж зүтгэдэг.Үнэний хувь бий байх.Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, УИХ-ын сонгуулийн дараа, орон нутгийн сонгуулийн өмнө гээд хэд хэдэн удаа хуралдсан Их хурлуудаас намын даргаа алга ташин дэмжиж, хүлээн зөвшөөрснийг үгүйсгэж болохгүй. Хэчнээн зөрчилдөөтэй байсан ч УИХ-ын сонгуульд АН олонхи болсон, орон нутгийн сонгуулиар үндсэндээ бүх аймаг, ихэнх сумдад ялалт байгуулсан, Ерөнхийлөгчөө давтан ялуулсан, УИХ-ын дарга төрүүлсэн, "Шинэчлэлийн Засгийн газар” эмхлэн ажиллуулсан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай болсон үндсэндээ төр, засгийн бүх төвшинд Ардчилсан нам засаглаж байгаа нь яаж ч үгүйсгэх аргагүй Ардчилсан намын гавьяа, даргынх нь зохион байгуулсан ажлын үр дүн биш гэвэл арай ч үнэнд нийцэхгүй биз.

 

Өнгөц харвал нам зарим хэсэгтээ санал зөрүүтэй ч сонгуулийн ажилд нэгэн тугийн дор нягтарч чадсаны үр дүн мөн байх.Аливаа намын үндсэн дүрэмд зааснаар бол намын удирдлагадаа сайн үнэлгээ өгөх үндсэн хэмжүүр нь сонгуулийн үр байдаг. Тэр заалтыг хамгийн сайн биелүүлсэн даргаар Н.Алтанхуяг тодорч байна .Сайн муу янз бүрээр гоочлуулан, алдаж онож яваа ч Монгол Улсын түүхэнд бичигдэж, АН-ын нэр хүндийг хамгийн өндөрт өргөж чадсан дарга хэмээн нэрлэгдэх хувь тавилан түүнд ноогдох нь гарцаагүй гэсэн үг.

 

Н.Алтанхуяг даргын тухай сүүлийн үед хангалттай бичигдэж байгаа болохоор нэмж магтах, эсвэл муулах шаарлагагүй гэж үзэв.Түүх үргэлжилж байна.Ирэх жил Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой болно.Ардчилсан нам хүнээр бол эр бие жигдэрч, ухаан санаа тэгшрэн, ноён нуруу тогтох 25-ны жил орж байна гэсэн үг.Чин үнэндээ бол АН ололт амжилтаа цааш улам өргөжүүлэх үү, эсвэл төрөө ч, намаа ч "шинэчлэн” бужигнах уу гэдгийг шийдэх эгзэгтэй, эрсдэлтэй цаг үетэй тулгарч байх шиг.25-ны жилийг хатуу л гэдэг.

 

Олхонууд ШААБАР

 

Эх сурвалж: www.mminfo.mn

 


“Мөнхийн генсек” буюу Н.Алтанхуяг намаа авч яваа шинэ түүх эхлэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани