Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ураны уурхайгаас өндөр хордлого үүсгэхээр цацрагийн тун хэзээ ч үүсэхгүй

Дэлхийн хамгийн анхны цөмийн бөмбөг хийсэн газар бол АНУ-ын Лос Аламос дахь Цөмийн лаборатори юм. Тус лабораторийн судлаач Б.Баярбадрахтай ярилцлаа.

 -Ураны шар нунтаг аюултай гэсэн ойлголтыг иргэний нийгмийнхэн их ярьдаг. Мэргэжлийн хүний хувьд ураны шар нунтгийг энгийнээр тайлбарлаач?

-Шар нунтаг бол байгалийн ураныг баяжуулаад хүчил хэлбэртэй болгосон л нэг бүтээгдэхүүн шүү дээ. Цааш нь олон дамжлагаар боловсруулж байж цөмийн реакторын түлш болдог эд. Ураныг олборлоод, шар нунтаг гаргаж авах хүртэлх процесст цацрагийн түвшин тухайн газар нутагт байгалийн суурь түвшингээсээ тэгтлээ ихэсдэггүй. Өөрөөр хэлбэл, хүмүүст нөлөөлөх цацрагийн түвшин маш бага. Харин уурхайд ажиллагсдын авч байгаа цацрагийн тунг байнга хянаж байдаг.

-Тэгэхээр шар нунтагт байх уран яг байгаль дээрхтэйгээ ижил гэсэн үг үү?

-Яг тийм.

-Эрдэмтэн судлаачдын яриаг сонсоод байхад цөмийн реакторт түлш болох хэмжээний баяжуулалт хийх технологи баргийн оронд байдаггүй, байхыг ч зөвшөөрдөггүй гэж ойлгосон?

-Таны асуултад хариулахын өмнө бага зэрэг оршил хэлье. Байгаль дээр ураны төрлийн хоёр изотоп байдаг. Химийн хувьд ижил шинж чанартай, харин физик болон цөмийн урвал явагдах шинж чанараараа ялгаатай хоёр өөр уран байдаг гээд ойлгочихож болно. Одоогийн цөмийн реакторуудад хэрэглэгдэж түлш болдог нь уран-235 гэдэг изотоп.Энэ изотоп байгаль дээрх ураны 0.7 хувийг эзэлдэг. Тэгэхээр байгалийн уранд байх 235 гэсэн хэмжээг өсгөх шаардлага гарч ирнэ. Тодруулж хэлбэл дараагийн шатны баяжуулалт хийгдэнэ гэсэн үг. Ийм нарийн  технологи улс бүрд байдаггүй. Байхыг нь ч хүчирхэг гүрнүүд зөвшөөрдөггүй.Учир нь уран-235-ын өндөр баяжмал гаргана гэдэг нь шууд атомын бөмбөгийн түүхий эд болчихож байгаа хэрэг. Ямар төрлийн цөмийн реактор гэдгээсээ хамаараад хэрэглэх түлш нь янз бүр байдаг.Голдуу 5-20 хувийн уран-235-ын агууламжтай түлш хэрэглэдэг. Түлшний үлдэж буй хэсэг нь ураны нөгөө изотоп. Уран-238  гэдэг изотопийн хувьд байгал дээр 99.3 хувийг эзэлдэг.Тэгэхээр хүн төрөлхтөн одоогоор байгалийн ураны нэг хүрэхгүй хувийг нь эрчим хүчний зорилгоор ашиглаж чадаж байгаа гээд ойлгочихож болно. Гэхдээ уран-238-ын эрчим хүчийг ашиглах шинэ төрлийн реакторуудын судалгаа эрчимтэй хийгдэж байгаа.

-Манай улсад шар нунтаг хүртэл боловсруулна гэж байгаа. Энэ процесст цөмийн түлшний хаягдал гарахгүй гэж ойлгож болох уу?

-Манай улсад шар нунтаг хүртэл боловсруулах тул цацрагийн өндөр агууламжтай хаягдал үүсэхгүй. Уран гэдэг бол  хэдэн тэрбум жилийн настай цацраг идэвхт химийн элемент. Олон сая жил байгаль дээр бүрэлдэж бий болсон ураны орд дотор задралаас нь үүссэн бусад элементүүд ч хамт байж байдаг. Хүдрийн биетээс ураныг нь ялгаж авсан ч тухайн биет дотор байх бусад элементүүд тэр чигтээ үлдэнэ гэсэн үг. Гэхдээ үлдсэн элементүүдийн хувьд байгальд ямар хэмжээний идэвхжилтэй байсан тэр хэвээрээ л байна.Уран олборлолтоос үүдэж цацрагийн бохирдол үүсэх нь бага гээд байгаа нь ийм учиртай. Мэдээж уурхайн хайгуул, олборлолтын үед сахих дүрэм журмууд гэж бий. Дүрэм журмаа  мөрдөөд ажиллахад уран олборлоход  аюулгүй.

-Цөмийн хаягдал оруулж ирээд хөрсөн дор булах гээд байна гэсэн шуугиан байсгээд дэгддэг. Ингэх боломжтой юу?

-Дараагийн шатны боловсруулалтыг алгасаад Монголд орж ирэх нь гэж шуугиад байгаа цөмийн хаягдал гэж юу вэ гэдгийг эхлээд тодруулъя. Цөмийн реактор дотор уран шатах нь байгаль дээрх задралаас арай өөр. Цөмийн хуваагдах урвал явагддаг. Өөрөөр хэлбэл, үелэх системийн 92 дугаарт байрлах уран хоёр хуваагдахаар нийлбэр нь 92 гарах янз бүрийн хөнгөн элементүүд үүсдэг. Тэдгээрийн ихэнх нь хурдан хурдан хугацаанд задраад байгаль дээр тогтвортой байдаг хөнгөн элементүүд үүсдэг. Урт настай олон мянган жилд задарч дуусах элементүүд ч байдаг. Мөн шатдаггүй гэж сая ярьсан уран-238-аас байгаль дээр байдаггүй, илүү хүнд элемент болох плутони үүсдэг. Энэ нь бас л зэвсгийн түүхий эд болдог.  Ийм шалтгаантай учраас  их гүрнүүд ашигласан түлшийг мөн л өөрсдийн хяналтанд байлгах сонирхолтой. Тэгэхээр манайхны яриад байгаа шиг нууцаар оруулж ирээд хаа нэг газар булчихна гэсэн ойлголт огт байхгүй. Одоогоор ашигласан түлшийг маш цөөхөн газар дахин боловсруулалт хийдэг.

-Маш бага хаягдал үүсгэх реакторуудыг туршиж байгаа гэл үү?

-Тэр чигийн судалгаа хийгдсэн. Туршилтын шатандаа явж байна. Яваандаа тун бага хаягдал үүсгэж бүрэн шаталт явагдах реакторууд ажиллаж эхлэх байх.

-Шар нунтаг тийм ч айж болгоомжлоод байх эд биш болж таарлаа. Нийс­лэлчүүдийн гол хэрэглээ болсон нүүр­сэнд агуулагдах ураны хэмжээнд анхаарах цаг болсон гэж ярьдаг. Таны фэйсбүүк дээрээ постолсон тоо судалгаа ч сонирхол татсан…?

-Манай орны ихэнх ордын нүүрс бага боловч ураны агууламжтай байдаг нь судалгаагаар нэгэнт тогтоосон зүйл. Нүүрсэнд ганц уран ч гэлтгүй их олон төрлийн хүнд металл агуулагддаг. Энэ бүх хүнд элементүүд нүүрсний утаа, үнсэнд агуулагддаг юм. Зөвхөн манай улсад ч биш бусад орнууд ч энэ талаар анхаарч судалсан байдаг л даа. Нүүрсний цахилгаан станцын ойролцоо амьдарч буй иргэдийн авах цацрагийн нөлөөлөл цөмийн станцын ойролцоо амьдардаг иргэдийхээс 100 дахин их байдаг гэсэн судалгааг АНУ-ын Оак Ридж лабораториос гаргасан байдаг.Улаанбаатарчууд жилдээ ойролцоогоор 5.2 сая тонн нүүрс хэрэглэдэг. Монгол орны нүүрсэнд дунджаар 1 ppm (саяд нэг буюу тонн нүүрсэнд 1 гр) уран байдаг гэсэн судалгаа бий. Нэг зүйлийг онцолж хэлэхэд голдуу үүнээс ч их хэмжээтэй байдаг. Эндээс ургуулаад тооцохоор нийслэлчүүдийн түлсэн нүүрсний үнс, утаагаар ялгарсан уран багаар бодоход л жилдээ таван тонн болно гэсэн тоо гарч байна.

-Манай улсад Францын "Арева” компани ураны хайгуул явуулж байгаа. "Арева”-гийн хувьд уран олборлолтоороо дэлхийд хэдэд ордог вэ. Олборлолтоороо тэргүүлдэг улсууд гэвэл өөр хаанах байна?

-"Арева” бол  уран олборлолт төдийгүй цөмийн технологийн бүхий л салбарт ажилладаг дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Уран олборлолтоор "Арева”-тай өрсөлддөг Канадын ”Камеко” гэж компани орж ирээд гараад явсан түүх бий. Энэ хоёроос гадна Казахстан байгаа. Цааш нь дурдвал манай хоёр хөршийн төрийн өмчит компаниуд гэсгээд дуусна.  Ер нь  энэ салбарт олон том тоглогч байхгүй.Олборлогч орнуудаас гэвэл Казахстан, Австрали, Канад, Нигер, Намиби, ОХУ гэж жагсах байх.

-Цөмийн физикчидтэй уулзахаар атомын станцтай болох хэрэгтэй гэдэг. Ер нь атомын станцын сүүлийн үеийн чиг хандлага ямаршуу байгаа бол. Цөмийн эрчим хүчийг дэлхий хэр сонирхож байна?

-Цөмийн эрчим хүчийг эрчим хүчнийхээ гол хэсэг байсаар байх болно гэж үзэж буй орнууд цөөнгүй хэвээрээ. Ер нь аль ч улс орон зөвхөн нэг төрлийн эх үүсвэр дээр улс орныхоо ирээдүйг найдаж даатгадаггүй. Аль болох олон эх үүсвэр хослуулж хэрэглэх бодлого барьж байгаа нь анзаарагддаг.Цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзахаа мэдэгдсэн Германы хувьд гэхэд л зарим цөмийн реакторууд нь одоо ч гэсэн ажилласаар байна. Үүний зэрэгцээ эрчим хүчний өөр эх үүсвэрийг ч идэвхтэй хайж байгаа. Манай урд хөрш гэхэд цөмийн эрчим хүчнийхээ нөөцийг дор хаяж гурав дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Улс орон бүр эцсийн дүндээ эрчим хүчний нэг эх үүсвэрээс хараат биш байх бодлого барьж байгааг эндээс харж болно. Яг үүн шиг манай улсын эрчим хүчний бодлогод ч цөмийн эрчим хүч багтдаг. Гэхдээ бодлогыг бодит ажил хэрэг болгох хөтөлбөр урт хугацаа шаардсан ажил. Өнөө маргаашдаа барьчих ажил биш л дээ.

-Улаанбадрахад гажигтай төл гарлаа гэсэн мэдээлэл ч бас давтамжтай цацагддаг. Судлаач хүний хувьд энэ мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?

-Гажигтай төл гарах олон шалтгаан байж болно шүү дээ. Тэр болгоныг судлаачид олон талаас нь шинжилж байж л хэлнэ. Цацрагийн хордлогоос болж гажигтай төл гарсан гэж үзвэл ургийн гажиг бий болохуйц их хэмжээний цацрагийн бохирдол байгаа гэсэн үг. Үнэхээр тийм бохирдол байгаа бол манай иргэний хөдөлгөөнийхөн ч гэсэн цацраг хэмжигч барьж очоод хэмжчих боломж бүрэн бий. Нэг зүйлийг дахиад онцолъё. Тийм өндөр хордлого өгөхүйц цацрагийн тун ураны уурхайгаас болж үүснэ гэж хэзээ ч байхгүй.

Ц.БААСАНСҮРЭН

"Өдрийн сонин”-ы 2014.7.4-ний№162 (4802)дугаар

 

Ураны уурхайгаас өндөр хордлого үүсгэхээр цацрагийн тун хэзээ ч үүсэхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани