Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Мандах: Уул уурхайн ашгаас оюутнуудад зориулж байна

Б.Мандах: Уул уурхайн ашгаас оюутнуудад зориулж байна Н.ДАЯН

Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Төр захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мандахтай ярилцлаа.

-Шинэчлэлийн Зас­гийн газар байгуулагдаад гурав дахь жилтэйгээ зол­гож байна. Танай аймгийн хэмжээнд ямар бүтээн байгуулалтын ажил өрнөж байна вэ?

-Шинэчлэлийн Зас­гийн газар байгуулаг­даад гаргасан тогтоо­лууд, биелэлт түүнтэй холбоотой хийх аж­лууд манай аймгийн хэм­­жээнд дутагдалтай бай­сан. Аймгийн тухайд олон жил дарга хийсэн хү­мүүс байснаас бүтээн байгуулалтын ажил удаа­ширсан. Дахин сонгуу­лийн үр дүнд хоёрдугаар сараас одоо байгаа удирдлагууд ажлаа авч багагүй хугацаа өнгөрсөн ч тодорхой хэдэн ажил хийсэн. Төрийн захиргаа, удирдлагын хэлтэстэй холбоотой хийсэн ажил гэвэл нэгдүгээрт, Засаг даргын 2014-2016 онд хийх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж бүх сумын иргэдээс авсан саналын дараа боловсруулалт хийсэн. Энэ хөтөлбөр иргэдийн санал, зорилгод нийцсэн гэж үзэж байгаа. Манайх 83 багтай. Бүх багийн даргыг мотоциклиор унаажуулсан. Мөн тэднийг чадавхжуулахаар аймгийн багийн дарга нартай холбоотой ажиллах агентлаг, хэлтэс хамтраад аймгийн ЗДТГ-аас сургалт зохион байгуулсан. Үүний дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хамтран багийн дарга нарт баг, иргэний хамтын ажиллагаа, тэдний захиргааны асуудлууд ямар байх ёстой. Яаж хамтарвал боломжтой вэ гэсэн хоёр дахь сургалтыг зохион байгуулсан. Иргэд өргөдөл, гомдлоо өгч шийдвэрлүүлэхдээ хэнд нь өгөх гэж байгаа нь мэдэгддэггүй байлаа. Мөн аймгийн Засаг даргын А/61 дүгээр захирамжийн дагуу төрийн байгууллагууд аймгийн төвд болон сумдад байгаа төрийн байгууллагууд сар бүрийн эхний долоо хоногийн хагас сайн өдөр төсвийн нээлттэй тайлангаа тавьдаг болсон. 70481111 дугаараар иргэдийн гомдлыг авч шийдвэрлээд хариуг нь өгч байгаа.

-Иргэдээс ямар өргөдөл, гомдол их ирж байна вэ?

-Иргэдийн хувьд хуулийн мэдлэгийг нь сайжруулах ажлуудыг хийхгүй бол үүнээсээ болоод зарим нэг зүйл дээр тухайлбал, газрын маргаан ч юм уу зарим нэг үйл ажиллагааны зөвшөөрөл, зарим нэг төрийн албан хаагчийн ёс зүйн асуудалд мэдээлэл ирдэг. Газрын маргааны тухайд өмнөх удирдлагуудын үед замбараагүй газар олголт хийсэн. Бохир усныхаа нүхэн дээр газар олгосон байх жишээтэй. Ажилтай, орлоготой Монгол хүн хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгжиж байгаа. Үүний хүрээнд хөдөлмөрийн хэлтэстэй хамтраад төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж, тогтвортой хөгжүүлэхэд нэлээд ажил хийж байгаа. Иргэд төсөл, хөтөлбөр гэхээр зөвхөн мөнгийг нь авна гэж ойлгодог. Төсөл, хөтөлбөр гэдэг зөвхөн мөнгө авах биш. Эцсийн үр дүн нь иргэний өөрийнх нь амьдрал, ахуй, амьжиргааны төвшин дээшлэх, цаашлаад тогтвортой ажлын байраар хангагдах, үйл ажиллагаагаа өргөжүүлээд бусад хүнийг ажлын байраар хангах, орон нутгийнхаа хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж байна гэдгээ зарим хүн ойлгодоггүй.

-Саяхан "1000 залуу” чуулга, уулзалтыг зохион байгуулсан шүү дээ. Энэ сониноосоо хуучлаач?

-Саяхан залуучуудын холбоотой хамтраад Засагт ханы гал голомт гэсэн 1000 залуучуудын чуулга, уулзалтыг зохион байгуулсан. Энэ уулзалтаар Засаг даргад Монголын залуучуудын холбооны Говь-Алтай аймаг дахь салбараар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнд манай залуучууд дээд боловсролтой хэрнээ ажилгүй байгаа. Эсвэл ажлаа хийж байгаа хэрнээ өөрийгөө хөгжүүлж цааш дэвшүүлэх, мэргэшүүлэх алхамдаа хүрэхгүй байгаа залуучуудаа дэмжих, залуучуудын оролцоог нийгэмд хэрхэн нэмэгдүүлэх вэ. Ингэж нэмэгдсэнээр залуучуудын ажил, амьдрал, ар гэрт нь ямар үр дүн гарах вэ гэдгийг ярилцаж, санамж бичигт Засаг даргатай гэрээ байгуулсан. Засагт ханы гал голомт чуулга уулзалтаар тодорхой хэмжээний ажлуудыг зохион байгууллаа. Үүнд аймгийн төвийнхөө ногоон байгууламжийг сэргээж, нэгдсэн эмнэлгийн хашаанд 1500 гаруй бут суулгацыг тарьж, зүлэгжүүллээ.

-Энэ жилийн баяр наад­маа Говь-Алтай аймаг их өвөрмөц тэмдэглэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-"Бидний Ал­тайн түүх” эрдэм шинжил­гээний хурлыг өнгөрсөн тавдугаар сарын 31-нд зохион байгуулсан. Бид Монголын ууган дөрвөн уулын аймаг гэж байдаг. Түүний Хантайшир уулын аймаг өнөөдөр Говь-Алтай аймгийн Алтай хот, үндэс сууринд одоо хүртэл байгаа гэдгийг архивын ерөнхий газарт хадгалагдаж байсан архивын баримт, бусад түүх судлаачийн нотлошгүй баримтуудыг эрдэм шинжилгээний хурлаараа гаргаж хэлэлцүүлж, нотлуулж Иргэдийн хурлаараа батлуулаад аймгийнхаа үүсэл, үүссэн он, цагийг, цаг хугацааг сэргээн тогтоож баталсан. Үүнээс үүдээд энэ жилийн баяр наадмаа Засагт хан аймаг байгуулагдсаны 456, Говь-Алтай аймаг Хантайшир уул аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулсан. Говь-Алтайчууд өөрийн ууган түүхээ сэргээснээр ач холбогдолтой. Мөн өмнөх жилүүдэд ярьдаг ч шийдвэрлэгдээгүй нэг том асуудал байсан.

-Цээл суманд "Алтайн Хүдэр” уурхай байдаг. Орон нутгаа хөгжүүлэхийн тулд энэ компанитай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-"Алтайн Хүдэр” уур­хайд өмнөх удирдла­гуудтай байгуулсан гэрээ нь учир дутагдалтай, хариуцлагын системгүй­гээр зөвхөн нэг талыг харсан, нэг талыг барьсан, зөвхөн компанийн эрх ашигт нийцүүлсэн гэрээ хийсэн байсан. Гэрээний хугацаа дуусгавар болсны дараа бид гэрээг дахин шинэчилж нийгмийн хариуцлага, байгаль орчны нөлөөлөх эд зүйлийг хэрхэн босгох вэ. Ард иргэдийн амьдрал, ахуйд нийгмийн хариуцлагын хүрээнд юу хийх юм. Орон нутагт тэдний зүгээс тусламж, дэмжлэг үзүүлэх хариуцлагын зүйлийг нь сэргээхээр багагүй хугацаа зарцуулж гэрээг зургадугаар сарын эхээр байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш "Алтайн Хүдэр” компанийн үйл ажиллагаа доголдсон гэж байгаад одоо сэргэж байна. Гэхдээ бидний байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ. Мөн гэрээндээ нэг том зүйлийг тусгасан. Өмнө нь уурхайн нөлөөллийн бүсийн дөрвөн сумын оюутнуудад тодорхой хэмжээний тэтгэлэг олгож байснаас бус орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бусад суманд хандсан юу ч байдаггүй байсан. Үүнийг өөрчлье гээд сум бүрээс нарийн мэргэжлээр сурч байгаа нэг оюутны сургалтын төлбөрийг "Алтайн Хүдэр” компаниас гаргуулсан. Мөн Таян нуурын уурхайд ажиллаж байгаа ажилчдын хувцсыг аймагт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж тэдэн тулгуурлаад тэдний хэрэглээг хангах гэрээг тусгасан. Үүнээс үүдээд оёдлын үйлдвэр байгуулсан. 

-"Алтайн Хүдэр” компани Говь-Алтайн төсөвт хэдэн төгрөг өгдөг юм бэ. Цээл сумыг хөгжүүлж чадаж байна уу. Уул уурхай дагасан сум хөгждөг гэдэг шүү дээ?

-"Алтайн Хүдэр” компани аймгийн төсөвт тийм их мөнгө оруулдаггүй. Яагаад гэвэл саяын гэрээ байгуулахаас өмнө бүх орлогоо татвар, бусад холбогдолтой орон нутагт холбогдолгүй Хан-Уул дүүргийн харьяалал байсан болохоор тэнд өгдөг байсан. Харин саяын гэрээгээр бүх татвар, нийгмийн даатгал болон төлөх гэж байгаа бүх зүйлээ зөвхөн орон нутагт үлдэнэ гэж гэрээ байгуулсан. Одоогоор нийлүүлэлт, борлуулалтаасаа шалт­гаал­даг учраас нарийн тооцоо гараагүй байна. Тогтвортой үйл ажиллагаа явуулбал мэдээж орон нутгийн төсөвт орж байгаа мөнгө нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр орон нутгийн хөгжил урагшаа ахина гэсэн үг. Цээл сумын хувьд шинэ Цээл сумын төвийг нүүлгэн шилжүүлэлт хийхээр ярьж байгаа. Үүнд ир­гэд их дургүйцэж бай­гаа. Нэгдүгээрт, нүүл­гэн шилжүүлэхэд усны хэрэглээ хомс. Хоёр­дугаарт, тодорхой хуга­цаанд амьдарсан хүмүүс байр орон сууцаа бариад төвхнөсөн учраас дургүй байдаг. Цээл сумын хөг­жилд тодорхой хэм­жээний хөрөнгө оруулалт хийж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ Оюутолгой Цогтцэцийг хөгжүүлж байгаа шиг өндөр үзүүлэлт харагдахгүй байгаа. Тухайлбал, Цээл сумын нутагт олборлолт, үйл ажиллагаагаа явуулдаг ч гэсэн замаар дамжин өнгөрч байгаа Бугат, Алтай сум дамждаг. Улаанбаатараас ирж байгаа ачаа тээш бүгд Төгрөг сумаар дамждаг гэхээр замын асуудал гарч ирнэ. Үүнээс үүдээд бид замаа тавьж байж цаашаа Бургастайн боомт хүртэлх замыг тавьсны дараа үйл ажиллагаагаа хийнэ гэж гэрээн дээрээ тусгасан байгаа. Үүний дагуу замын ажил тодорхой хэмжээнд явж байгаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Б.Мандах: Уул уурхайн ашгаас оюутнуудад зориулж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани