Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хайгуулын тусгай зөвшөөрөл 1431 болтлоо буурсан нь...

Хайгуулын тусгай зөвшөөрөл 1431 болтлоо буурсан нь... Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 20 хувьд хайгуулын ажил хийгдсэн гэх мэдээлэл бий. Харин үлдэх талбайд огт хайгуул хийгдээгүй байх юм. Энэ талбайд хайгуул хийж манай улс газрын гүн дэх эрдэс баялгийнхаа нөөцийг тогтоох шаардлагатай. Гэвч хайгуул хийнэ гэдэг амаргүй, өвсөн дундаас зүү эрхтэй адил зүйл. "Зүү"-гээ олохын тулд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулна. Хайгаад юу ч олохгүй бол оруулсан хөрөнгөөрөө шатдаг эрсдэлтэй салбар юм. 

Тиймээс ч манай улс энэ эрсдэлтэй салбарт сүүлийн үед хөл тавьж, төсвөөс их хэмжээний хөрөнгө мөнгө гаргахаа больсон. Гол төлөв гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж, тэдний мөнгөөр хайгуул хийлгэх бодлого сүүлийн жилүүдэд барьж ирсэн гэхэд болно. Хэрэв хөрөнгө оруулагчид хайгуул хийгээд юу ч олохгүй бол, тэд эрсдлээ өөрсдөө хүлээнэ. Харин нөөц тогтоож, үүнийгээ ашиглавал манай улс татвараа авч, үйл ажиллагаа явуулах боломжоор нь хангах ёстой юм.

1990 оноос хойш манай улсын геологи, хайгуулын салбар ийм л энгийн томьёоллоор хөгжиж байна. Гэвч аливаа зүйл хоёр талтай байдаг шиг сайны хажуугаар саар зүйл ч ажиглагдаж байлаа. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт төрөл бүрийн чиглэлээр хайгуул хийхээр авсан тусгай зөвшөөрлөө хилийн чинадад худалдах тохиолдол мэр сэр гарч байсан нь нууц  биш. Тиймээс ч, лицензийн наймааг цэгцлэх зорилгоор УИХ 2010 оны зургаадугаар сарын 17-нд "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль” гаргасан юм.

Энэ хуульд 2010 оны арванхоёрдугаар сарын нэгнийг хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байхаар тусгасан байдаг. Гэвч хожим энэ хуульд өөрчлөлт оруулж, хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох хугацааг хэд хэдэн удаа сунгасан юм. Эхлээд 2011 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгасан бол, дараа нь 2011 оны арванхоёрдугаар 31 хүртэл сунгаж байлаа. Гэхдээ энэ нь эцсийн өөрчлөлт байсангүй.

 2012 оны арванхоёрдугаар сарын 28-нд дээрх хуульд дахин өөрчлөлт оруулж, "Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батлаж, дагаж мөрдөх хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох болон бусдад шилжүүлэхийг хориглосон юм. Ийнхүү манай улс "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль” гаргасан цагаас хойш дөрвөн жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгосонгүй. Энэ хугацаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо эрс цөөрсөн судалгаа байна. 2010 онд манай улсын нийт нутаг дэвсгэрт 4137 тусгай зөвшөөрөл олгогдоод байсан бол, наймдугаар сарын 22-ны байдлаар 2720 болж буурсан байна. Тухайлбал, ашиглалтын 1351, хайгуулын 1431 тусгай зөвшөөрөл болж буурчээ.  Энэ хэрээр манай улсын нийт газар нутагт эзлэх ашигт малтмалын талбайн хэмжээ ч буураад байгаа юм. Тухайлбал,  2010 онд нийт газар нутгийн 46 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэлж байсан бол, өнөөдөр 7.6 хувь болтлоо буурчээ.

31 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно

Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосонтой холбоотойгоор нэг талаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цэгцэндээ орсон нь маргаангүй үнэн. Гэхдээ нөгөө талаас энэ салбарт орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт буурч, үүний нөлөө америк долларын ханшийн өсөлтөөр илэрч, төгрөгийн ханшийн сулралтад нөлөөлж байгаа юм. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор ашигт малтмалын хайгуулын ажил зогсч, геологичид ажилгүй сууна.  Ер нь дэлхий дээр жилд 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хайгуулын салбарт зарцуулагддаг гэх судалгаа бий. Үүний 300-400 сая ам.доллар нь манай улсын геологийн салбарт өмнө нь орж ирдэг байсан ч, хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоо больсон цагаас  энэ тоо 3-4 дахин буурчээ. Тиймээс  манай улс энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин татах үүднээс "Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батлах хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй” гэсэн байр сууринаасаа ухарсан гэхэд болно.

УИХ өнгөрсөн намрын чуулганаар "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийг баталсан. Үүнд нийцүүлэн "Ашигт малтмалын тухай хууль” болон холбогдох бусад хуулиудад ийнхүү өөрчлөлт оруулахаар болсон. Энэ дагуу Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийн хамт УИХ-д өргөн барьсан юм. Тэгвэл хууль тогтоогчид хаврын чуулганы отгон хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгосон. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор дагалдаж долоон журам шинээр гаргах ёстой юм байна. Тухайлбал, нөхөн сэргээлт, хаалтын журам. Нөөцийн хяналтын журам. Уурхай болон баяжуулах үйлдвэрийг улсын комисс хүлээж авах журам зэргийг батлах ёстой юм.

Эдгээрийг ондоо багтаан батална гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ нь хайгуулын тусгай  зөвшөөрөл шинээр олгоход нэн шаардлагатай журмууд биш гэж Уул уурхайн яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батхүү тодотгосон. Тэрбээр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 156 дугаар  тушаалаар "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” өмнө гарч байсан. Энэ журамд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг одоогоор судалж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгохоос өмнө энэ журамд өөрчлөлт оруулах, үгүйгээ шийдчихнэ. Хэрэв шаардлагатай өөрчлөлт орвол, сонгон шалгаруулалт зарлахаас өмнө оруулна. Хэрэв өөрчлөлт орохгүй бол, одоо мөрдөгдөж байгаа журам үйлчилнэ гэж гэж манайд мэдээллэсэн юм.

Тэгвэл Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбайг хууль, тогтоомжоор хориглосон, хязгаарласан талбайтай давхцуулалгүйгээр тооцож үзэхэд, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 19 орчим хувь буюу 31 сая га талбайг эзэлж байгаа юм. Үүний зургаан хувь буюу 10 орчим сая га талбайг сонгон шалгаруулалтаар, 13 хувь буюу 22 сая га талбайг өргөдлөөр олгох Засгийн газрын холбогдох шийдвэр гарсан. Энэ газарт тусгай зөвшөөрөл олгоход уртраг, өргөрөгийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Хайгуулын тусгай зөвшөөрөл төрөөс тогтоосон газарт олгохтой холбоотой ямар нэгэн саад тотгор байхгүй. Уртраг, өргөрөгийг нарийвчлан тогтоосны дараа сонгон шалгаруулалт явуулах талбайг удахгүй зарлана” гэж мэдэгдсэн юм.

14 тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зарлажээ

"Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль” мөрдөгдөж байх хугацаанд 106 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосныг шүүхээс тогтоосон байдаг. Тиймээс эдгээр тусгай зөвшөөрлийг өнгөрсөн онд хүчингүй болгосон юм. Эдгээрийн 87 нь дотоодын, 14 нь гадаадын, 5 нь гадаад дотоодын хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн эзэмшилд байсан гэх мэдээлэл бий. Тэд тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаандаа хайгуулын ажилд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан. Гэтэл гэнэт тусгай зөвшөөрлийг нь цуцласан учраас нөхөн төлбөрөө төрөөс нэхэхэд хүрчээ. Гэвч үүнийг төсвөөс гаргах бололцоогүй. Харин өнгөрсөн хаврын чуулганаар "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгосноор төрөөс тэдэнд нөхөн олговор олгохгүйгээр, сонгон шалгаруулалтаар үйл ажиллагаа явуулж байсан талбайг нь олгох бололцоотой болж байгаа юм.

Засгийн газрын 216-р тогтоолоор  сонгон шалгаруулалтын журмыг ч өнгөрсөн долоодугаар сарын 4-ний өдөр  гаргажээ. Энэ журмыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсгийг Уул уурхайн яаман дээр байгуулсан байна. Тэд  шүүхийн шийдвэр гаргах үед, 18 тусгай зөвшөөрөл хүчингүй болсон байсан. Тиймээс үлдэх 88 тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу сонгон шалгаруулж олгоно” гэсэн байр суурьтай байна. Энэ 88 тусгай зөвшөөрлийн тодорхой хэсэг нь "урт нэртэй” хууль болон бусад эрхзүйн үндэслэлээр хязгаарлалтад ороод байгаа юм. Үүнээс одоогийн байдлаар босго үнэ нь баталгаажсан 14 тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Эдгээр талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компанийн хайгуулын ажилд зарцуулсан зардлыг баримтад үндэслэж "босго үнэ” тогтоосон байна. Өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтад тэнцвэл, "босго үнэ”-ээс дээших төлбөрийг төлнө. Харин бусад аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруултад тэнцвэл, өмнөх лиценз эзэмшигчид "босго үнэ”-ийг төлж, үүнээс дээших төлбөрийг төрд төлөх юм.

"Монголросцветмет”-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээлээ

Монгол -Оросын хамтарсан "Монголросцвемет” компани Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд орших ХV-003595 дугаартай "Түйн голын эх”, XV-004211 дугаартай "Түйн гол” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлүүд эзэмшдэг байна. Эдгээр нь нийт 24670 га газрыг хамардаг бөгөөд тал хэсэг нь буюу 12060 га нь гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг дээр давхацжээ. Засгийн газрын 2012 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн 194-р тогтоол болон урт нэртэй хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хилийн заагтай давхацсан учир "Монголросцвемет” компанийн дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн түр түдгэлзүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор оросын талаас манай Гадаад харилцааны яаманд ноот бичиг ирүүлсэн байна.  Энэ дагуу Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Гадаад хэргийн яамны албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг энэ онд "Монголросцвемет” компанийн хайгуулын талбайд ажиллаж дүгнэлт гаргажээ.

Тухайлбал, УИХ-аар 2009 оны нэгдүгээр сарын 16-нд, Оросын төрийн ДУМ-аар 2009 оны арванхоёрдугаар сарын 23-нд батлагдсан Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөрчсөн байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тиймээс засгийн газар энэ сарын хоёрны өдрийн ээлжит бус хуралдаанаараа "хилийн зааг тогтоох тухай” Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ус болон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийн солбилцолд өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр Монгол-Оросын хамтарсан "Монголросцвемет” компанийн үйл ажиллагааг тогтворжуулаад зогсохгүй, хоёр орны хамтын ажиллагаанд чухал алхам болно гэж Засгийн газар үзжээ. Энэ талаар Уул уурхайн яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батхүүгээс тодруулахад, "Урт нэртэй хуулийн дагуу голын урсац бүрэлдэх хэсэгт зөвшөөрөөгүй. Боломжит хэсэгт нь хайгуул хийхийг зөвшөөрч байгаа юм” гэсэн хариулт өгсөн.

Тэрбээр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийх үеэрээ, Монголросцветмет компанийн өнөөгийн хүндрэлтэй байгаа асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн асуудлыг тавьсан. Тиймээс УИХ-аар 2009 оны нэгдүгээр сарын 16-нд,   Оросын төрийн ДУМ-аар 2009 оны арванхоёрдугаар сарын 23-нд батлагдсан Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрт хамрагдаж байгаа хэсэгт хайгуулын ажил үргэлжлүүлэх зөвшөөрлийг нь олгож байгаа. Хайгуулын ажил дуусч боломжит нөөц тогтоогдвол, хоёр улсын байгаль орчны яам үүнийг ашиглах, үгүйг хамтран шийдвэрлэнэ. Хэрэв ашиглахаар болвол, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглах ямар боломж байна гэдгийг хоёр тал судална. Хэрэв хайгуулаар бага нөөц тогтоогдож, олборлоход байгаль орчинд хохиролтой бол ашиглахгүй” гэж хэлсэн юм.

 

mnb
Хайгуулын тусгай зөвшөөрөл 1431 болтлоо буурсан нь...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 08 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани