Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулга гадаадын хөрөнгө оруулагчдыг даллав

Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулга гадаадын хөрөнгө оруулагчдыг даллав"Oil and oil shale” буюу "Газрын тос, шатдаг занар-2014” олон улсын хөрөнгө оруулагчдын чуул­га уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх уг чуулга уулзалтад газ­рын тосны салбарт үйл ажил­лагаа явуулдаг "Rosnept”, "Petrochina”, "British gas”, "Sinopec”, "State oil”, "Genie oil” зэрэг дэлхийн то­моохон корпорациудын тө­­лөөллөөс гадна бусад ком­пани, байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцож байна.

Манай улсын газрын тосны салбарыг сонирхох гадныхны тоо маш их нэ­мэгдсэнийг албаны хүмүүс онцолж байлаа. Энэ нь энэ оны долоодугаар сарын 1-нд батлагдсан Газрын тосны шинэ хуультай холбоотой гэ­нэ. Үүнийг гадаадын орол­цогчид ч сайшааж байсан юм.

Хоёр өдөр үргэлжлэх энэ хурал нь зургаан дэд хуралдаантай байх бөгөөд Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, Газрын тосны тухай хууль, хөрөнгө оруулалтын орчин, Газрын тосны салбарын өнөөгийн байдал хэтийн төлөв, Монголын газрын тосны хайгуул, олборлолт зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Хурлын нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, "Шинэчлэлийн Засгийн газраас газрын тосны салбарт эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөх чадварыг сайжруулах болон олон жил яригдаж байгаа уламжлалт бус газрын тосны асуудлыг тусгасан шинэчлэлийг хийлээ.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлууллаа. Ингэснээр шатдаг занар, нүүрсний давхаргын метан хий зэрэг уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчинг бүрдүүлж чадлаа.

Уламжлалт болон уламжлалт бус газрын тосны салбарт хайгуул, олборлолт, боловсруулалтыг дэмжих зорилгоор гэрээлэгчийг бүтээн байгуулалтын үе шатанд НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хамтад нь батлууллаа.

Тус салбарын хууль нь олон улсад өрсөлдөхүйц нөхцөлтэй, ойлгомжтой, уян хатан болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэж, газрын тосны нөөц арвижиж, эдийн засагт оруулах үр өгөөж нь өснө” хэмээн хэлсэн юм.

Дашрамд дуулгахад, Манай улсын газрын тосны хайгуулын 30 талбайн зөвхөн гурвынх нь нөөц тогтоогджээ. Нөөцийн хэмжээг 332.6 сая тонн, үүнээс 43.3 сая тонныг ашиглалтын баталгаат нөөц гэж тооцож байна.

Нүүрсний давхаргын метан хийн нөөц 3.2 их наяд шоо метр, шатдаг занарын нөөц 788 тэрбум тонн гэж таамаглаж байгааг хурлын үеэр албаныхан онцолж байлаа.

Д.Ганхуяг: Хуулиа шинэчилснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байна

Газрын тосны салбарын өнөөгийн байдал, эрхзүйн орчин, гадаадын хөрөнгө оруулалт ямар байгааг сонирхохоор Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

-Газрын тосны салбарт эрхзүйн таатай орчин бүрдлээ, маш олон томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих гэж байгаа гэж та сая илтгэлдээ дурьдлаа. Энэ бүхэн хэзээнээс биеллээ олох бол. Мөн Дарханд барих газрын тосны үйлдвэрийн явц ямар шатандаа явж байгаа бол. Эдгээр төслийн нийт санхүүжилт хэдэн тэрбумаар яригдаж байгаа вэ?
-Нүүрс шингэрүүлэх, хийжүү­лэх, газрын тос боловсруулах үйлдвэр барих гээд нийт 47-48 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр урьдчилсан ТЭЗҮ-г гаргах, хөрөнгө оруулагчидтайгаа хамтрах гэрээ байгуулсан. Зарим нь бүтээн байгуулалтын ажлаа эхэлчихсэн байгаа. Газрын тосны хууль энэ оны долоодугаар сарын 1-нд батлагдсан.

Гэхдээ бодит ажил хийгдэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай байдгийг та бүхэн мэднэ. Үүнд нэг зүйлийг онцлоход Монгол Улсын газрын тосны салбарын эрхзүйн орчин таатай, өрсөлдөх чадвартай гэдэг нь тоон үзүүлэлтээр батлагдаж байна. Хууль батлагд­санаас хойш 27 талбайд газрын тосны эрэл хайгуул хийе, баялгийг чинь өөрийн хөрөнгөөр эрж байгаад олоод өгье гэсэн санал ирлээ. Богино хугацаанд ирсэн санал гэхэд маш чухал үзүүлэлт юм.

-Хамгийн эхэнд үүцээ задлах том төсөл нь юу байх бол?
-Ер нь занар, нүүрсний давхаргын метан хий, уламжлалт газрын тос буюу түүхий тосны ганц хоёр талбай байх болов уу. Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг арай өөрөөр зохион байгуулах цаг үед ирсэн гэж бид үзсэн. Ихэвчлэн илтгэл тавиад шүүмж яриа өрнүүлээд дуусдаг.

Энэ бол байх ёстой л зүйл. Гэхдээ төслүүд танилцуулагддаг, тухайн төслийг төр засгийн байгууллага дэмжиж буйгаа илэрхийлдэг. Нөгөө талаар төсөл дээр хөрөнгө оруулагчид гэрээ хэлэлцээр зурдаг. Ийм бодитой, олон улсын жишигт нийцсэн чиглэл рүү шилжих цаг болсон гэж бид үзэж байгаа. Энэ салбар том, эрсдэл ихтэй салбар учраас ийм чиглэлээр олон улсын хурлаа зохион байгуулахаар болсон. Хөрөнгө оруулагчид ч үүнийг хүссэн.

-Хууль эрхзүйн орчин таайтай байх нь зүйн хэрэг байх. Мөн төрөөс олборлолтын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг шүү дээ. Газрын тосны салбарт төрийн энэ төрлийн дэмжлэг ямархуу байдаг юм бэ?
-Төрөөс геологийн 50000-ны зураглал хийдэг. Түүн дээр тодорхой түвшний илэрцүүд гардаг.

Энэ үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа. Одоо бид олон улсын жишгээр татварын таатай орчин бүрдүүлэх арга хэмжээнүүдийг авна. Хамгийн гол нь эрхзүйн таатай орчин тогтвортой, өрсөлдөх чадвартай байх шаардлагатай.

Яагаад өрсөлдөх чадварын тухай байн байн яриад байна вэ гэхээр далайд гарцгүй, тээвэр ложистик таатай биш нөхцөлтэй учраас үүнийгээ тооцсон, судалгаанд суурилсан эрхзүйн орчин бүрдүүлсэн. Хууль батлагдсанаас хойш баялгийг чинь хайж олоод, харилцан ашигтай ажиллая гэсэн олон сайхан санал ирлээ.

-Намрын чуулганд таны санаачлан өргөн барьсан Баялгийн сангийн тухай хууль байгаа. Энэ хуулийн үзэл баримтлалын талаар?
-Энэ хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан. Маш чухал хууль хэмээн ач холбогдол өгч байгаа. Баялаг тэр тусмаа газрын хэвлийн баялаг шавхагддаг. Тийм ч учраас хөрөнгө оруулалт их шаарддаг, эрсдэл ихтэй салбар. Баялгийн үнэ байнга хэлбэлзэж байдаг.

Үнэтэй үед нь бүгдийг нь зарж үрээд дуусгачихгүй. Хуримтлуулах, хуримталсан хэсгээ ашиглаж боловсрол, эрүүл мэнд гээд бусад салбарт эдийн засгийн дархлаагаа сайжруулах боломжтой. Үүнд зориулан санаачлагдсан хууль байгаа юм. Би өөрөө энэ чиглэлийг их сонирхдог учраас маш их судалсан.

Ц.Ганцог: Монгол Улс шатахууны хэрэглээгээ өөрсдөө хангах боломжтой

2013 оноос хойш шатдаг занарын судалгаа хийсэн "Жени Ойл Шейл Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганцогоос цөөн зүйл тодрууллаа. Тэрбээр Монгол Улсад шатдаг занарын нөөц маш их бий. Түүнийгээ газар доор боловсруулах аргаар хий, шингэх түлш гаргаж авах боломж монголчууд бидэнд байгаа гэх баяртай мэдээг дуулгасан юм.

-Танай компани хэзээнээс эхлэн судалгааны ажил хийж байна вэ. Судалгааны ажил хэр урагштай байгаа вэ?
-Ер нь гайгүй байгаа. 2013 оноос хойш Дундговь аймагт хийсэн. Одоо Төв аймагт хийж байгаа. Энэ бол Газрын тосны газартай байгуулсан гэрээний дагуу улсын захиалгатай гэж хэлж болохуйц ажил учраас орон нутгийн иргэд нэлээн ойлгож, дэмжиж ажиллах хэрэгтэй юм шиг санагдсан. Зарим газрын иргэдийн буруу ойлголтоос болж эсэргүүцэлтэй тулгарах үе гардаг.

Газрын тосны газартай гэрээ байгуулснаас хойш Төв аймгийн урд талын хэдэн сум, Дундговь аймгийн нэлээн олон сум, Булган аймгийн гурван сумыг хамарсан талбайг Газрын тосны газраас ялгаж өгөөд, энэ талбайд судалгаа хийгээрэй гэсэн үүргийг гэрээний дагуу өгсөн. Үүний дагуу судалгаа хийсэн. Судалгааны үр дүн сайн гарсан. Тухайлбал, шатдаг занарыг газрын гүнд боловсруулах аргаар хий, шингэн түлш гаргах боломжтойг нотолсон.

-Нөөц нь хангалттай юм байна. Технологийг суурьшуулахад ямар нэгэн хүндрэл гарч байна уу?
-Монголын шатдаг занарт энэ технологийг хэрэглэхэд хамгийн тохиромжтой гэж судалгаагаар гарсан. Тэгэхээр шинэ технологи нутагшуулах тал дээр асуудал үүсэхгүй гэж бодож байгаа. Гэхдээ ямар ч том төслийг хэрэгжүүлэхийн тулд жижиг оврын туршилтын үйлдвэр байгуулаад, бага зэргийн олборлолт хийгээд тэр хооронд байгаль орчны мониторингийг хийдэг. Тиймээс энэ тал дээр санаа зовохгүй байж болох байх.

-Судалгаагаа хийгээд, дүгнэл­тээ гаргачихлаа. Одоо ажил хэрэг болгоход та нарт яг ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Шинэ хууль батлагдчихлаа. Энэ хуулийнхаа хүрээнд Зас­гийн газар шинэ журам боловс­руулах хэрэгтэй. Энэ журмаа боловс­руулчихвал бидний ажилд маш их дөхөм болох гээд байна. Мөн орон нутгийн иргэдэд ойлгуулах асуудал маш их төвөгтэй байна.

-Судалгаагаар нөөцийг тогтоодог уу. Судалгаа хийсэн газруудад нийт хэдий хэмжээний шатдаг занарын нөөц байна вэ?
-2013 онд Газрын тосны газартай байгуулсан бидний гэрээ бол нөөц тогтоох бус эрлийн ажил хийх тухай байсан. Эрлийн ажлын явцад шатдаг занарын нөөцийг тогтоохгүй, зөвхөн хэтийн төлвийг тогтоодог. Өөрөөр хэлбэл, шатдаг занар байна уу, байвал ашиглах боломжтой юу, газрын хэр гүнд байна, ямархуу зузаантай байна вэ, усан давхаргатайгаа холилдож уу гэдэг эсэхийг тогтоодог.

Харин хайгуул, ашиглалтын гэрээ байгуулсан бол нөөц рүүгээ орж, улсаар батлуулах боломжтой. Ер нь шатдаг занар Монголд хангалттай байна. Зузаан нь ч хангалттай байна. Зарим газраа 200-300 метрийн зузаантай ч шатдаг занар байна.

Судалгаагаар 100 метрийн зузаантай шатдаг занар байлаа гэхэд хааш хаашаагаа нэг км газраас Монгол Улсын долоон жилийн шатахууны нөөцийг хангах хэмжээний олборлолтыг хийж болох тооцоо гарсан. Гол нь байгаль орчинд хоргүй аргаар гаргаж авна гэдэг нь их чухал шүү дээ.

-Манай улсын шатдаг занарын чанар дэлхийн зах зээл дээрхээс ямар нэгэн онцлог байна уу. Чанар тал дээр өгөх давуу болон сул талын тухайд?
-Шатдаг занарын гол үзүүлэлт нь занар хэмээх чулуулагт агуу­лагдаж байгаа органик бо­дисын агууламжийг хэлж байгаа. Энэ органик бодисын агууламж 15-20 хувь байвал сайн гэж үздэг. Газар газрын онцлогоос хамаарч өөр өөр байна. Манай зарим газарт 15-20 хувийн агууламжтай шатдаг занарын нөөц илэрсэн. Тэгэхээр боломжийн гэж ойлгож болно.

М.Уянга

Эх сурвалж:

Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулга гадаадын хөрөнгө оруулагчдыг даллав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани