Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийн гурван өндөрлөгт ил захидал илгээлээ

Хэлмэгсэдийн холбооныхон МУ-ын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт хандан ил захидал "Улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байх уу” гэх гарчигтай ил захидал илгээлээ. Ил захидлыг бүрэн эхээр нь хүргэе.
 
/Ил захидал/
 
Монголын шинэхэн ба нэн шинэ түүхийн явцад Сталингийн репресс гэгчээс гаралтай хүний хэд хэдэн үеийг нийгмийн инженерчлэлийн загвараар дэглэн, улс төрийн хэлмэгдүүлэлтээр хохироосон.
 
Энэ хэлмэгдүүлэлт 20-иод оны эхнээс эдүгээ хүртэл онцлогоор нь харгалзан 4 үед хуваарьлаж болохоор байна.
 
Үүний эхний 3 үе хүний нийгмийн түүхэн дэхь их томоохон утопи туршилт коммунизм-социализмийн үед хийгдсэн.  Энэ үеийн их хэлмэгдлийн давалгаа  замхрах долгионы хуулиар үргэлжсээр бүрэн зогсохгүй байгаа нь үйл явцууд харуулсаар байна.
 
Эхний үе нь "Саж ламын хэрэг” гэгчээр 1921 онд эхэлж, 1944 он хүртэл үргэлжлүүлсэн, үндэсний ардчилсан хувьсгалыг зөвлөлтийн загварт оруулан хийсэн хамгийн хэрцгий улс төрийн хэлмэгдүүлэлт байжээ.
Энэ үед монголын улс төрийн тавцанд тодорч гарсан олон лидерүүдийг хэлмэгдүүлснээр үргэлжилсэн. МАН-ыг байгуулалцсан анхны дарга нар Бодоо, Данзан, Чагдаржав, Дамбажав гээд үргэлжилсэн.
 
Улс төрийн захиалгат энэ хэлмэгдүүлэл 37-39 онд туйлдаа хүрч ОНЦГОЙ БҮРЭН ЭРХТ КОМИСС хэмээх үндсэн хуулийн бус байгууллага байгуулснаар комиссарууд нь маш их идэвхи санаачлагатай, араатанлаг, өөрийнхөө өчүүхэн эрх ашигийг ч марталгүй тусган ажиллажээ. Тэд 1937 оны 10 сараас 1939 оны дөрөвдүгээр сарын 22 хүртэл хоёрхон жилд  50 удаагийн хуралдаанаараа 25437 хүнд  хэрэг үүсгэн шүүж, тэдний 20099 нь цаазын ял ноогдуулж гүйцэтгэсэн юм.
 
Удаахи үе шат Дахин нэг Онц Бүрэн Эрхт Комисс 1940 оноос байгуулан эхний үе шатны улс төрийн их хэлмэгдүүлэлтийг засах нэрийдлээр 1945-55 оны хооронд цуст яргалал хийсэн гэрчийг устгах зорилгоор 1939-41 оны хооронд 206 хүнийг хэлмэгдүүлсэн байдаг.
 
Гутгаар үе буюу социализмийн сүүлчийн хэлмэгдүүлэлт 1956-1990 оны хооронд монголд шинэ үеийн дэвшилт үзэлтэй, барууны баримжаа орж ирсэн оросын болон үндэсний боловсролтой шинэ үеийн сэхээтэнүүдийн эх оронч үзлийг мохоох, хуучинтайгаа зууралдсан ортодокс коммунистуудын зүгээс "сэхээтний төөрөгдөл” нэртэй улс төрийн хэлмэгдүүлтийг эхлүүлж, үндэсний үзлийг сэргээх, эзэн Чингэсийн ой тэмдэглэх, их гүрний эдийн засгийн дээрмийг илчилсэн сэхээтэнүүдийг арай устгаж чадаагүй ч намын жанжин шугамаас ухарлаа гэж гэр бүл үр хүүхэдтэй хавчин гадуурхаж, нутаг заан хэлмэгдүүлж 1990 онтой золгуулсан. Тэд араатан төрхөө өөрчлөн нэр төрийг нь гутаах, намын болон захиргааны арга хэмжээ авах, хавчин гадуурхах замаар хэрэгжүүлсэн. Энэ бүх хэлмэгдүүлэлтийг одоогийн МАН, тухайн үеийн МАХН гардан гүйцэтгэснийг бид мэднэ.
         Дөтгөөр үеийн улс төрийн ардчлалыг гажуудуулсан хэлмэгдүүлэлт
Үндсэндээ1998 оны аравдугаар сарын 2-ны баасан гаригийн өглөө Монгол Улсын Шадар сайд Ч.Пүрэвдорж агсаны оршуулгын комиссын даргаар томилогдон, маргааш нь ерөнхий сайд болох өндөр магадлалтай байсан ардчилалын анхдагчдын нэг МоАХ-ын анхны тэргүүн С.Зориг агсаны онц хэрцгийгээр насан эцэслэсэнээр улс төрийн дөрөвдөх үеийн хэлмэгдэл эхэлсэн гэж үзэж болно.  Улс төрийн онц их идэвхи, амбицтай  байсан улс төрчид болох О.Дашбалбар,Ш.Отгонбилэг, Л.Энэбиш ,О.Энхсайхан,Ж.Наранцацралт нарын нарын учир битүүлэг нас нөхцсөнийг ч зарим эх сурвалжууд улс төрийн хядлагын төгсгөл үеийн үйл явц гэж тайлбарласаар байгаа.
 
 Сүүлд төрийн дарангуйлал Монголд байсаар байгааг харуулсан. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх нь хүний үндсэн эрх бөгөөд, олон улсын эрх зүйн баримт бичгүүдээр баталгаажуулж, хүний эрхийг хамгаалах талаар олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүрэгтэй  Монгол Улсад улс төрийн шалтгаанаар 2008 оны долдугаар сарын 1-нд идэр залуу хийх бүтээх насандаа яваа 5 залуугийн алтан амийг егүүтгэж, 800 иргэнийг хоморголон баривчилж, 200-д нь шүүх ижил ял тулгасан нь нэн шинэ үеийн улс төрийн хэлмэгдүүлэл, төрийн дарангуйлал оршсоор байгаагийн илрэл гэхээс өөр аргагүй .
 
Энэ үед нэг амьсгалаар Монгол Улсын Үндсэн хууль, Онцгой байдал зарлах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг зөрчиж, нэг үгээр ардчилсан төрт нийгмийн тогтолцоонд мөнөөх МАХН улс төрийн хэлмэгдүүллийг хийсээр байгаагийн илрэл болсон.
 
Монголын ардчилалыг цагаан морин жил тунхагласан АН хоёр дахь удаагаа засгийн эрхэнд гарсан 2012 оноос энэ хэлмэгдүүлэлтийг халахаар тэмцэж явсан нөхөд дээрх хэлмэгдүүлэлттэй агаар нэг замаар цөөнгүй хүмүүс улс төрийн шалтгаанаар хэлмэгдэж эхэллээ.
 
Энэхүү улс төрийн шалтгаантай гэмээр хэлмэгдүүлэлтэд  мөн л онц их эрхийг УИХ-аар нэмж баталгаажуулан олгосон ҮНДСЭН ХУУЛИЙН БУС байгууллага АТГ-ыг ашиглан хийж байна.
 
Үүний хамгийн тод жишээ бол шинэчлэлийн засгийн газрын ерөнхий сайдын ахлах зөвлөхийг баривчлан саатуулж, ял төлөвлөн, тулган шийтгэх зорилго агуулж байгаа үгссэн шинжтэй үйлдэлийг нэрлэж болно.
 
Олон түмэнд зарлан тунхаглаж ихээхэн дэмжлэг олсон шудрага ёс тогтоох гэмтнийг илрүүлэн, шүүхээр шийдвэрлэх ариун нэрийн доор зөвхөн улс төрийн өрсөлдөгч, бодлогыг нь шүүмжилж буй фракцийн төлөөлөгчдийг цойлдон шалгаж, баривчлахдаа гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдоогүй байхад олон нийтийн хэрэгслээр захиалан нийгмээр шүүлгэх, нэр хүндийг нь гутаах маягаар өмнөх түүхэнд байсан гашуун туршлагаар улс төрийн хэлмэгдүүлэлт хийж байгааг эргэж харж үзэх цаг болжээ.
 
Ардчилагчид үүнийг хүсээгүй, үүнийг халах гэж гарч ирсэн. Шудрага ёс тогтоох ариун үйлсийг улс төрийн зорилгоор ашиглах процессууд сүүлийн үед илэрсээр байгааг монголчууд бид харж мэдэрсээр байна.
 
Жинхэнэ олон түмний дунд үйл явдлаараа, нийгэмд учирсан хохирлоороо илэрхий болсон газар даахааргүй авилгачдыг шалгахгүй хамгаалсаар байгаа мэт сэтгэгдэл, яриа олон түмний дунд газар авсаар байна.
 
Энэ мэтийг засаж залруулах, хүний эрх , эрх чөлөө, шудрага ёсыг тогтоохын төлөө хууль тогтоомжуудыг шинэчлэх цаг хойшлуулшгүйгээр тулгарчээ.
         
Аль ч намын гишүүд дэмжигчид улс төрийн шалтгаанаар хэлмэгдүүлэлт орох явдлыг зогсоох үйлсэд оюун хүчээ нэгтэгцгээе.
 
"Халуун итгэл цөхөрсөн

Хатан зүрх шархирсан

Хар дарсан жилүүдийг

Хамаг Монголчууд бүү мартаг"
Төрийн гурван өндөрлөгт ил захидал илгээлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани