Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Засгийн газар “Рио Тинто” харилцан буулт хийж “Оюутолгой” гацаанаас гарахаар боллоо

Удаан хугацааны турш гацаад байгаа Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудал энэ сарын 30 гэхэд бүрэн шийдэгдэх боломжтой талаар эх сурвалжууд мэдээллэж эхэллээ. Хэрвээ далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдвэл манай улсын гадаадын хөрөнгө оруулалтанд орчинд маш сайн дохио өгөх нь дамжиггүй.

 Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой хоорондоо зөрүүтэй маш олон тоо баримт сонин хэвлэлийн хуудсаар хөвөрдөг. Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон "Рио тинто” компаний мэдээллүүд ч зөрөөд байгаа нь хүмүүсийг багагүй гайхшруулсан. Тухайлбал Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Ерөнхий сайд 7.1 тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдэгдсэн бол Рио Тинто компани үүнийг 6.4 тэрбум ам.доллар гэж мэдэгдсэн. Ямартай ч гэрээ ёсоор бол анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 5.1 тэрбум ам доллар гэж заасан байдаг. Гэтэл хөрөнгө оруулагчид анхны хөрөнгө оруулалтаа өсгөсөн нь манай талын эзэмшлийн 34 хувьд нэмж өр үүсгэн ноогдол ашиг авах хугацааг хойшуулахад хүргээд байгаа. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх тусам энэ нь манай талд ашиггүй. Чухам ийм шалтгаанаар 2013 оны 02-р сарын 01-ний өдөр УИХ ээлжит бус чуулган хуралдуулж Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг тусгайлан хэлэлцсэн байдаг. Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Төслийн анхны хөрөнгө оруулалт нь далд уурхай ажиллаж эхэлснээр 14.6 тэрбум ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан байгаа. Гэтэл одоо энэ нь 24 тэрбум ам.долларт хүрэхээр өсгөсөн тооцоо гаргасан байдаг юм. Тоог ингэж өөрчилж буйг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, нөгөө талаар нь энэ нь хууль зөрчиж байгаа хэрэг юм гэсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: хөрөнгө оруулагчдад хандаж хэлэхэд бидний зовлонгоор битгий тогло! гэсэн нь "Рио Тинто”-гийн удирдлагуудыг ихэд эгдүүцүүлж "энэ цагаас эхэлж бид нэмэлт хөрөнгө оруулалт хийхэд биш, оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалахад бүх үйл ажиллагаагаа чиглүүлнэ” гэж мэдэгдэхэд хүргэсэн. Ингээд үндсэндээ уг төслийн хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон нь Монголруу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт саарах үндсэн мессеж болсоор өдийг хүрсэн.

  Энэ хугацаанд манай төгрөгийн ханш 40 орчим хувиар унаж, гадаадын хөрөнгө оруулалт 70 хувиар унаж, эдийн засгийн өсөлт 5 хувь хүртлээ багассан. Мөн Оюутолгойн уурхай 300 ажилтнаа цомхтгосон юм.

 Хоёр тал анхны хөрөнгө оруулалтын өссөн шалтгааныг тодорхой болгох, хоёр дахь хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох зорилгоор тасралтгүй уулзалтуудыг зохион байгуулсан. Хөрөнгө оруулагчид анхны хөрөнгө оруулалтаа 6.4 тэрбум ам.доллараар тооцох, далд уурхайн хөрөнгө оруулалтыг 7 тэрбум ам.доллараар тогтоох саналаа гаргаад байсан бол манай тал анхны хөрөнгө оруулалтын өссөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хоёр дахь шатны буюу далд уурхайн хөрөнгө оруулалтыг гэрээнд заасан анхны тоо хэмжээ буюу 5.1 тэрбум ам.доллараар тогтоох саналтай байсан. Энэ хугацаанд төсөлтэй холбоотой сайн муу янз бүрийн мэдээлэл хөвөрч хөрөнгө оруулагчид далд уурхайн хөрөнгө оруулалтаа 7.1 биш бүр 9 тэрбум ам.доллар болгож байна гэсэн утгатай яриаг УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Мөн манай татварын байгууллагаас "Оюутолгой” ХК-д шалгалт хийж нийтдээ 130 сая ам.долларын торгууль оногдуулсан нь дарин дээр давс гэгчийн зүйл болсон.

Тэгвэл удтал дуншсан хөрөнгө оруулалтын гэрээний маргаантай асуудлуудаар талууд тохиролцоонд хүрсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл тарж эхэллээ. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар манай тал татварын асуудал болон, анхны хөрөнгө оруулалтын хувь хэмжээтэй холбоотой асуудлаар харин хөрөнгө оруулагчид нэмэлт хөрөнгө оруулалтын асуудлаар харилцан буулт хийж тохирч байгаа бололтой.

Тус компанид оногдуулсан 130 сая ам.долларын татвар нь манай тайлангийн систем, Оюутолгойн тайлангийн системтэй зөрчилдөж байгаагаас үүдэн гарсан тоо байх магадлал тун өндөр. Хэрвээ ийм зөрчил байвал гэрээ ёсоор энэхүү асуудлыг олон улсын арбитраар шийдвэрлэх болно. Ингэсэн тохиолдолд олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэлээ хөдөлж явдаг гэх Туркиз Хилл Ресурс компани ялах магадлал өндөр аж. Тиймээс манай энэ асуудлыг дэвэргэлгүй буулт хийгээд өнгөрье гэсэн байр суурьтай болсон гэж мэдээллэж байна.

Хоёрдугаарт анхны хөрөнгө оруулалтын өссөн дүнг Монголын тал хүлээн зөвшөөрөе гэдэг дээр санал нэгдсэн гэнэ. Дэлхийн бусад томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт 2-3 дахин нэмэгдэх тохиолдол ч бий. Харин Оюутолгойн хөрөнгө оруулалтын дүн 20-30 хувиар өссөнийг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, төгрөгийн ханшийн савалгаа, инфляцитай холбон ойлгох боломжтой юм гэсэн байр суурийг илэрхийлж буулт хийж байгаа гэнэ.

Харин энэ бүхний хариуд хөрөнгө оруулагчид далд уурхайн хөрөнгө оруулалт 7 тэрбум ам.доллар гэсэн тооцооноос татгалзаж гэрээнд анх заасан хэмжээгээр буюу  5.1 тэрбум ам.доллараар батлая гэж буулт хийж байгаа гэв. Энэ талаарх мэдээллийг талуудын аль аль ч баталгаажуулаагүй байгаа ч тун удахгүй хамтарсан мэдэгдэл хийнэ гэж эх сурвалж мэдээллэж байна.
 
24tsag.mn
Засгийн газар “Рио Тинто” харилцан буулт хийж “Оюутолгой” гацаанаас гарахаар боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани