Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын ядуучуудад хүртээлгүй мөнгө

Монголын ядуучуудад хүртээлгүй мөнгө Б.БАРС

Арабын "Аль-Жазира” агентлагийн цахим хуудаст ийм нэртэй нийтлэл гарсныг орчуулан хүргэлээ.

Улаанбаатарын 1.3 сая хүн амын 800 мянга нь тус хотыг тойрсон гэр хороололд амьдардаг. Монголын нийслэлийн захад гэртэй Цэнд-Аюушийн Алтанзул 3-17 насны зургаан хүүхдийн эх бөгөөд нөхөр нь архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний церроз өвчнөөр өөд болжээ. Нүүдэлчин амьдралын хэв маягийн уламжлалтай монголчууд сүүлийн хэдэн жилд асар их байгалийн баялгаа олборлон эдийн засгаа огцом өсгөж эхэлсэн билээ. Гэвч Ц.Алтанзул манай сурвалжлагчид ярихдаа, "Эдийн засгийн өсөлтөөс хүртсэн мөнгө бидэнд алга. Манай оронд баян, ядуугийн ялгаа өсч байгааг харж байна. Ирж буй өвөл хүүхдүүд маань хоол хүнс, хувцас хунараар дутагдах вий гэдэгт сэтгэл зовних юм. Ганц найдвар болсон том охин маань ажилд ороосой. Уг нь охин маань дээд сургуульд суралцахыг хүссэн ч дүү нараа тэжээхийн тулд ажил хийхээс өөр аргагүй” гэжээ.

Монголын гэр бүл болгон хүүхэд тус бүрт Засгийн газраасаа сар тутамд 11 ам.долларын тэтгэлэг авдаг ч тэр нь инфляц ихтэй энэ оронд хангалттай хоол хүнс авахад хүрэлцдэггүй аж. Иймээс ч Ц.Алтанзулынх шиг олон гэр бүл өдөр тутмын амьдралаа болгохын төлөө зүтгэн ямар нэг хуримтлал үүсгэх, ирээдүйдээ хөрөнгө оруулах ямар ч боломжгүй амьдарч байна гэсэн үг. Энэ нь гэнэт баяжиж буй Монголын хамгийн том асуудал болсон тухай эдийн засагч Х.Батсуурь манай агентлагт ярьсан юм. Тэрээр, "Бид ирээдүйдээ итгэлгүй байна. Иймээс ч байгаа бүхнээ хурдхан шиг зарахыг зорих болжээ. Маргааш юу болохыг мэдэхгүй хүн өмч хөрөнгөөр яах ч билээ. Өр ширэнд орсон ч хамаагүй, тийм үү. Өнөөдрөөрөө амьдарч байгаа хүнд ирээдүй байдаггүй шүү дээ” гэж улс орныхоо байдлыг зүйрлэн хэлж байлаа. 

1990-ээд оны эхэнд ЗХУ-ын нөлөөний бүсээс гарсныхаа дараа Монголын эдийн засаг хүнд байдалд орж, тэр цагаас хойш олон хүнд сорилт, үүний дотор мал аж ахуй нь 2000, 2009 оны зуданд асар их алдагдал хүлээжээ. Харин 2011 онд Монгол Улс нүүрс, зэс, алт зэрэг байгалийн баялгаа олборлож эхэлснээр дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай орноор тодорч, ДНБ нь даруй 17.3 хувиар буюу 13.38 тэрбум ам.доллараар өссөн аж.

Дэлхийн банкны мэдээллээр, тус улсын эдийн засгийн өсөлт дараа жилүүдэд нь буурч, 2012 онд 11.7, 2013 онд 10 хувь хүрчээ. Монголын эдийн засгийн ДНБ-ий 30 орчим хувийг уул уурхайн салбар дангаараа хангадаг байна.

 Х.Батсуурь ярихдаа, "ДНБ-д аж үлдвэрийн салбарын эзлэж буй хувь ердөө 5-8 хувь байна. Зүй нь ядаж 35 хувь байх ёстой шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн маань маш хэврэг, амархан сүйрч болохоор бүтэцтэй байна. Бид уул уурхайн салбараас дэндүү хамааралтай болжээ. Бүгд л хязгааргүй их баялаг сандаалан суусан мэт сэтгэх юм. Гэтэл байгалийн ямар ч баялаг дуусдаг. Иймд бид эдийн засгийн бусад салбарт, нэн ялангуяа ашиг ихтэй салбарт хөрөнгө оруулж эхлэх хэрэгтэй. Уул уурхайн сан байгуулах тухай яриа ид өрнөж байна. Одоо л энэ санг байгуулахгүй бол хожимдож болзошгүй” гэж байлаа.

Байгалийн баялгаас орж ирэх мөнгийг үр ашигтай ашиглах тал дээр алдсанаа тус улсын Засгийн газар хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөх учиртай. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат хэлэхдээ, "Санхүүгийн эрс өсөлтийн үед бид алдаа гаргасан. Дэлхийн банк бидний явуулсан санхүүгийн бодлогыг шүүмжилсэнтэй санал нэгдэнэ. Бид том сургамж авсан. Бид орж ирсэн мөнгийг зөв зүйтэй ашиглаж чадаагүй юм. Уг нь 2012 оноос өмнө цугларсан мөнгийг хүний хөгжлийн санд төвлөрүүлж байсан ч сонгуулийн өмнөхөн бүгдийг нь зарцуулаад дуусгачихсан” гэсэн юм.

Хүний хөгжлийн сан нь хоосорч, иргэдийн амьдрал доройтож эхлэхэд Монголын Засгийн газар эдийн засгаа дахин сэргээхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг даллах болжээ. Шинээр батлах хуулийн багц гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд түлхэц болох аж. Санхүүгийн байдлаа дээшлүүлэх үүднээс тус улсын Засгийн газар түүнчлэн газрын тос, байгалийн хийн эрэл хайгуул явуулахыг зөвшөөрөхөөр ажиллаж байна. О.Чулуунбат, "Хүний хөгжлийн санд хуримтлагдсан мөнгийг баян, ядуу гэлтгүй хүн бүрт тараасан тул хурдан дууссан. Иймд бид сангийн менежментийг өөрчилж, тусгай хууль батлан шударга хуваарилалтыг үүсгэх шаардлагатай” гэсэн юм.

Ер нь, Хүний хөгжлийн сангийн буруу бодлогын улмаас Монголын иргэдийн хамгийн ядуу давхарга хамгийн их хохирсон ажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Монголын ядуучуудад хүртээлгүй мөнгө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани