Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөлдүү хөрөнгө оруулалт

Хөлдүү хөрөнгө оруулалт Дэлхийгээр дүүрэн мөнгө бий. Лондон, Швейцарь, Сингапур, Хонконг гээд санхүүгийн төвүүд мөнгөөр бялхаж байгаа.

Харин Монгол Улс мөнгөөр, хөрөнгө оруулалтаар цангаж байна. Ойрын таван жилд манай улсын зөвхөн дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд 43-68 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог Худалдаа хөгжлийн банкныхан гаргажээ. Монголчууд том төслүүдээ гадаадын хөрөнгө оруулалтаар л босгоно, бүтээн байгуулна. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр өсгөх нь бидний амбийц байх учиртай.

Одоо "Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилт хийгдвэл байдал арай дээрдэнэ гэсэн хүлээлт үүсээд буй.

Харамсалтай нь гадаадын хөр өнгө оруулалтын хэмжээ хэд дахин буурлаа. Энэ оны долдугаар сарын 31-ний байдлаар манай улсад 461 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Өмнөх жилүүдэд 2-4 тэрбум "ногоон”- ы хөрөнгө оруулалт орж байсан нь сайхан дурсамж болон хоцров. Хөрөнгө оруулалтын 85 хувь нь уул уурхайн салбарыг чиглэдэг байлаа. Энэ салбарыг зүглэх хөрөнгө оруулалтын урсгал тасарсан нь ийнхүү байдлыг дордуулсан хэрэг. Саяхан болж өнгөрсөн "Дисковер Монголиа” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад гадаадын 20-хон компанийн төлөөлөл оролцсон нь хөр өнгө оруулагчид уул уурхайн салбарыг ойшоохг үй байгаагийн илрэл. Өмнө жил энэ чуулга уулзалтад гадаадын 90 компани төлөөллөө оролцуулж байлаа.

Хөрөнгө оруулалтын газрынхан уул уурхайн бус салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өсөж байгааг дуулгаж байна. Өөрөөр хэлбэл, 461 сая ам.долларын дийлэнх нь уул уурхайн бус салбарт чиглэжээ. Энэ онд гадаадын 175 компани байгуулагдсан аж. Эдгээрийн 165 нь худалдаа, нийтийн хоол, барилгын материал, хүнсний бүтээгдэх үүн үйлдвэрлэл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр бизнесээ эхл үүлсэн бол 10 нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан байна. Эдгээрийн тэн хагас нь буюу 92 нь Хятадын хөрөнгө оруулагч юм.

Түүнчлэн БНСУ-ын 31 хөрөнгө оруулагч манайд компани байгуулжээ. Хөрөнгө оруулалтын газар байгуулагдсанаасаа хойш дотоод, гадаадын нийт 50 орчим арга хэмжээг зохион байгуулж 3000 гаруй хөр өнгө оруулагчдад Монгол Улсын хууль эрх зүйн орчин, бизнесийн боломжийг сурталчилсан гэж ажлын тайландаа дурдсан байв. Гэсэн ч тодорхой үр дүнд хүрсэнгүй, хөрөнгө оруулалт өссөнгүй, хөшүүн хөлдүү хэвээрээ л байна. Гадаадын хөрөнгө оруулалт татарсан учраас эдийн засгийн өсөлт саарах нь дамжиггүй боллоо. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт эхний хагас жилд 5.3 хувь байгаа нь дөрвөн жил дараалан хоёр оронтой тооноос давсан амжилтдаа оны эцэст хүрэхг үй байж магадгүйг илтгэнэ.

Монголбанкны ерөнхий эдийн засагч С.Болд "Монголчууд жил бүр гадаадын зах зээлд таван тэрбум ам.долларын борлуулалт хийгээд мөн таван тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт оруулж ирээд байвал эдийн засаг 10-аас дээш хувиар өссөөр байна. Ам.долларын ханш ч хэлбэлзэхгүй” гэж ярьсан. Тэгвэл эдийн засгийн өсөлтийн хурд саарч, ам.долларын ханш тэнгэрт хадчихлаа. Ханш өссөнөөр импортын барааны үнэ өсөж, инфляц иргэдийг дарамталж байна.

Ханшийн өсөлт нь эдийн засгийн хямралыг дуудав. Эдийн засагчид ч хямрал эхэлснийг сануулсаар байна. Гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийг өсгөх, валютын ханшийг тогтворжуулахаас гадна шинэ ноу хау, ажлын арга барил, соёлыг дагуулж ирдэг. Мөнгөнөөс гадна сэтгэлгээг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдгийг дурдах нь зүй. Монголчууд хөгжихөөр маш их яарч байгаа.

Хөгжилд хүрэх "унаа” нь гадаадын хөрөнгө оруулалт гээд хэлчихэд буруудахгүй. Бид томоохон төслүүдээ дандаа зээл аваад хэрэгжүүлчихэж чадахгүй учраас тэднийг дуудах, урьж залах шаардлагатай. Хөрөнгө оруулагч мөнгөнийхөө эрсдэлийг өөрөө үүрдэг. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг "сайн мөнгө” гэх нь бий. Харин "Чингис”, "Самурай” бондын эрсдэлийг монгол хүн бүр үүрнэ. Бидэнд яагаад "сайн мөнгө” олдохгүй байна вэ? Хөрөнгө оруулагчдыг хөөгөөд явуулчихсан болохоор олдохгүй байна гэж хариулбал ононо.

УИХ-аас 2012 онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталснаар хөрөнгө оруулагчдын нүүр руу "алгадсан”. Хөрөнгө оруулагчдын санхүүгийн эрх чөлөөг хаасан, хэт явцуурсан заалттай байсан болохоор тэр. Хятадын төрийн өмчит "Чалко” компани "Саусгоби сэндс”-ийн хувьцааны хяналтын багцыг худалдаж авахад саад хийх зорилгоор баталсан энэ хууль монголчуудыг эдийн засгийн хүндрэлээр шагначихаад сууж байна. Шинээр эмхлэн байгуулагдсан УИХ хөрөнгө оруулалтыг хориглох биш дэмжих хууль баталсан ч сэргэх шинж алга. Одоо "Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилт хийгдвэл байдал арай дээрдэнэ гэсэн хүлээлт үүсээд буй.

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулганы мэдээлснээр "Оюутолгой” төсөл ирэх жил нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх бололтой. Манай төрийн томчууд хоосон хардаж, "Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг гацаасан. Дэлхийн хэмжээний том төслийн санхүүжилт үргэлжилж байсан бол өнөөдөр хөрөнгө оруулалт, валютын хомсдолд орохгүй байсныг олон хүн сануулдаг.

Том зургаар нь харвал Монгол Улс эерэг хэвээрээ байгаа. Биднийг тойроод том зах зээл оршиж байна.

Хөрөнгө оруулагчдыг хөөж явуулж болдоггүй юм байна, явуургүй хэнхэглэлийн төлбөр асар үнэтэй юм байна гэдгийг монголчууд яс махандаа тултал ойлгосон гэж найдъя. Одоо хөрөнгө оруулагчдын нүдэнд Монгол орон ямар дүр зурагтай харагдаж байгаа бол.

Швейцарьт хөрөнгө оруулалтын сан удирдаж, Азийн 10 орны зах зээлд ажиллаж, арвин туршлага хуримтлуулсан Ж.Болор "Монгол хөрөнгө оруулагчдын нүдэнд эрсдэлтэй харагдана. Хэрэг гарвал хуулиа өөрчилчихөж байна. Богино хугацааны ашиг хараад, эсвэл улс төрийн шахалтад автаад хуулиа өөрчилдөг. Ийм байхад хэн хөрөнгө оруулах юм бэ. Мөнгөө алдана. Монголчуудын богино хугацааны ашиг хардгийн тод жишээ бол Оюутолгойн орд. Гэрээ байгуулчихаад эргэж буцаад байна шүү дээ.

Хөрөнгө оруулагчид өмнө нь Монголыг харьцангуй нээлттэй, боломжийн орон гэж үздэг байлаа. Одоо бол хөрөнгө оруулахдаа Засгийн газрын баталгаа гаргуулах, тогтвортой байдлын гэрээ хийхийг шаардаж байна” гэсэн юм. Хөрөнгө оруулалт үргэлж хөлдүү хэвээр байхгүй, нэгэн цагт Монгол руу урсаж эхэлнэ гэдэгт итгэж байна. Тэр цаг хэзээ вэ. Хөрөнгө оруулалт хөлдүү байсаар, Монгол хөгжихгүй гэлдэрсээр байх гэж үү.

Хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ эрхэлдэг "Новатерра” компанийн захирал Б.Бямбасайхан "Том зургаар нь харвал Монгол Улс эерэг хэвээрээ байгаа. Биднийг тойроод том зах зээл оршиж байна. Энэ зах зээл өсөх төлөвтэй байгаа. Хятадтай транзит тээврийн гэрээ байгууллаа. Одоо олон улсын зах зээлд гарах улам сайхан дүр зураг харагдана. 2016 оноос уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх таамаг бий. Тиймээс хөрөнгө оруулалтын алтан үе удахгүй ирнэ гэж харж байгаа. Бид Оюутолгой дараа нь Тавантолгой, төмөр замын асуудлаа шийдэх хэрэгтэй байна” гэв.

Түүний толгойд 5000 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барьж, Хятадын зах зээлд эрчим хүч нийлүүлэх төсөл эргэлдэж байгаа. Монгол ийм л боломжтой, ирээдүйтэй улс. Бид дахиад хөрөнгө оруулагчдыг хөөж явуулах, хөлдөөх эрхгүй болов уу.

Т.Энхбат

Өнөөдөр сонин

Хөлдүү хөрөнгө оруулалт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани