Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.ДАВААЦЭРЭН: "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН НАС 30 ЖИЛЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ

Б.ШИРНЭН
Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр өнгөрсөн 35 жилийн хугацаанд 739 сая тонн хүдэр олборлож, 706 сая тонн хүдэр боловсруулж, дөрвөн сая тонн баяжмал дахь зэс, 56 мянган тонн баяжмал дахь молибден үйлдвэрлэсэн гэдгийг тус үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн хэллээ. Дээрх хугацаанд "Эрдэнэт" үйлдвэр 10.6 их наяд төгрөгийн таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөг төвлөрүүлж, 2.6 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Цаашид бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрийн өргөтгөлийн ажил явагдаж байгаа бөгөөд 2011 онд эхлүүлсэн зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай өргөтгөлийн ажлыг энэ онд багтаан ашиглалтад оруулах юм. Эдгээр асуудлын хүрээнд "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Уул, уурхайн салбарт томоохон байр суурь эзэлдэг "Эрдэнэт" үйлдвэрийн эхлэлийг тавьсан иргэд өнөөдөр 40 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Үйлдвэрийн удирдлагын хувьд өнөөдрийг хэрхэн дүгнэж байна?

-Геологи уул, уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт төлөвлөж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд зөвөөр шингээсэн хамгийн үлгэр жишээ бүтээн байгуулалт нь "Эрдэнэт" юм. Энэ уулын баяжуулах үйлдвэрийг анх байгуулсан бүтээн байгуулалтын үрээр 100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хот, Орхон аймаг бий боллоо. Тийм учраас тухайн үеийн ЗХУ, өнөөдрийн ОХУ-ын ард түмэнд оруулсан хөрөнгө оруулалтынх нь төлөө талархах ёстой болов уу.

Үүний хажуугаар илгээлтийн эзэд, бидний өмнөө барьдаг монгол инженерүүд Эрдэнэтийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байсан. Ажлын хүндийг үүрч, тал нутгаас хот бий болгосон тэд бол яах аргагүй гавьяатай улс. Тэд хийж бүтээснээрээ бахархах, түүнийгээ гайхуулах эрхтэй. Үе, үеийн уурхайчин хамт олон ч ажлаа сайн хийж ирсэн. Үүний жишээг өнгөрсөн жил төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлсэн, энэ оны наймдугаар сарын байдлаар үйлдвэрийн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн зэргээс харж болно.

-Улсад төлж байгаа татварын хэмжээгээр "Эрдэнэт" үйлдвэр тэргүүлсээр байна, Цаашид үйлдвэрийн өргөтгөлийн ажил дуусвал хувь, хэмжээ нь нэмэгдэх байх?

-Монгол Улсын төсвийн бүрдүүлэлтэд хамгийн өндөр татвар төлж, хувь нэмрээ оруулсан хэвээр байгаа. Сүүлийн 10-аад жил тэргүүлж байна. Цаашдаа үйлдвэрээ улам хөгжүүлэх, орчин үеийн техник, технологитой уялдуулж, үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхээр бодитой ажил хийж байна. Энэ жилдээ багтаан үйлдвэрийнхээ өргөтгөлийг дуусгаж чадвал ирэх жилээс үйлдвэрийн хүчин чадлыг зургаан сая тонноор нэмэгдүүлэх боломжтой болно.

-Одоогоор "Эрдэнэт" үйлдвэрийг 30 жилийн нөөцтэй гэж байна. Гэхдээ жилд олборлох баялгийн хэмжээ өсөх тусам нөөцийн хугацаанд өөрчлөлт орно.

-Дахиад 30-аад жилийн баталгаатай нөөц бий. Хүчин чадал нэмэгдээд ирэхээр арай өөр тоо гарах байх. Гэхдээ бид геологи, хайгуулынхаа ажлыг өргөтгөж байгаа. Нөөцийг өсгөх талаар бодитой ажил хийж байгаа учраас үр дүнд хүрнэ. Тиймээс 30 жил гэдэг энэ үйлдвэрийн нас биш. Нөгөө талаар, хаалт, хөгжлийн менежмент гэдэг ойлголт уул уурхайн салбарт бий. Хаана гэхээр шууд үйлдвэрийг зогсоочих юм биш. Нөөц дуусвал үйлдвэр хэрхэн ажиллах вэ, гэдгийг л тодорхойлох төлөвлөгөө шүү дээ. Тиймээс ашиглалтын нөөцийг 40 жил сунгалаа гэхэд, энэ үйлдвэр зогсох биш, бий болчихсон байгаа бүтээн байгуулалт, дэд бүтцийг ашиглаад цаашид өргөтгөх, уул, уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэр бий болгох, геологи уул уурхай, шинжлэх ухааны төв болгох зэргээр өөрчилж болно. Ер нь бол бусад оронд уурхайг нээх үедээ л хаах төлөвлөгөөгөө хийж байдаг. Байгаль орчин, нөхөн сэргээх асуудлаас гадна бий болсон хамт олны нийгмийн асуудал зэрэг өргөн хүрээний асуудал багтдаг. Тиймээс хаалт, хөгжлийн менежментийг сайтар боловсруулж, түүндээ зориулж тодорхой хэмжээний санхүүжилт бий болгож ажиллавал үйлдвэрийн нас 30, 40 бус 300, 400 жилээр яригдах учиртай.

-"Эрдэнэт" үйлдвэр хэмнэлтийн бодлого баримталж байгаа талаар юу хэлэх вэ?

-Сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уналаа. 2011 онд 10 мянга хүрч байсан зэсийн үнэ 2012 онд 8000, 2013 онд 7000 болоод буурсан. Өнөөдөр долоон мянгаас хол давахгүй байна. Ингээд үнэ огцом унасан нь хүнд нөхцөл байдал бий болгосон учраас эдийн засгийн хэмнэлтийн бодлого баримталж эхэлсэн. Импортоор авдаг сэлбэг, материалыг бодит зах зээлийн үнээр нь, болж өгвөл үйлдвэрлэгчээс нь шууд авах бодит алхмууд хийсэн. Өөрийн өртөг өнгөрсөн оны эхээр 6625 ам.доллар байсан. Өнөөдрийн гүйцэтгэлээр 5520 болчихсон явж байна. Үүнзэс харвал 1000 гаруй ам.доллараар бид зардлаа бууруулж чадсан. Тэгэхээр эдийн засгийн хэмнэлтийн бодлого тодорхой үр дүнгээ өгч, ашиг нэмэгдэж байгаа. Эдийн засгийн үзүүлэлтүүд бол дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ муу байгаатай холбоотой. Мөн хуримтлагдсан өр, авлага байгаа. Тиймээс барагдуулах чиглэлээр цөөнгүй ажил хийж байна.

-Өр барагдуулах алба байгуулагдаад ямар хэмжээний өр барагдуулсан бэ?

-200 гаруй тэрбум төгрөгийн авлагатай үйлдвэр хүлээж авсан. Өнөөдөр 160 орчим тэрбум төгрөг болсон байна.

"Ардчилал"

Ц.ДАВААЦЭРЭН: "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН НАС 30 ЖИЛЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани