Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Нэргүй: Монголын алтны олборлолт энэ онд дээд хэмжээнд хүрнэ

Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүйтэй ярилцлаа.

-Уул уурхайн салбарын эрх зүйн орчин тогтвортой болж чадсан уу?

-Эрдэс баялгийн эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой болсон.Уул уурхайн яам салбарын хөгжлийн бодлогод тэргүүн ээлжинд анхаарч алсын хараатай, өмчийн хэлбэрээр ангилахгүй, төрийн оролцоог зохистой төвшинд байлгах, салбарын өрсөлдөх чадварыг байнга дээшлүүлэх эрхэм зорилготой бодлогыг боловсруулж батлуулсан нь 2012 оны сонгуулиар байгуулагдсан энэ УИХ-ын батласан хамгийн анхны бодлогын баримт бичиг болсон. Бодлогод зааж өгсөн зарчмын нэг томоохон заалт нь дээрх зорилгыг өмнөө тавьсан Бодлогын зөвлөлийг бай­гуу­лахаар болсон.Бодлогын зөвлөлийг иргэнийн нийгмийн төлөө­лөл, салбарын эрдэмтэд, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор байгуулсан.

Өмнө нь энэ баримт бичгийг боловсруулах, батлуулах гэж хэдэн Засгийн газар,УИХ хэлэлцээд чадаагүй юм. Энэхүү бодлого нь салбарын 2025 он хүртэлх хөгжлийн бодлогын зарчим, чиглэл, арга замыг тодорхой зааж өгсөн урт хугацаанд салбарын эрх зүйн орчинг тогтвортой байлгах ач холбогдолтой баримт бичиг болж чадсан юм. Төрийн бодлогод нийцүүлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс тогтоосон талбайд гүйцэтгэж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх тухай нэмэлт, өөрчлөлтийг Ашигт малтмалын тухай хуульд оруулж батлууллаа. Солиболзлоор хайгуулын тусгай зөвшөөрлийг нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувьд олгох эрх зүйн орчин бүрдсэнээр будилсан 106 тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн дагуу сонгон шалгаруулалтаар олгох болсон нь хөрөнгө оруулагчдыг хохиролгүй болгох боломжтой болсон. 

-Уул уурхайн яамыг шинээр байгуулснаар ямар үр дүнд хүрэв?

-Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засгийн тулгуур салбарын бие даасан яам байгуулагдан ажилласан хоёрхон жилд нь салбарын хөрөнгө оруулалтын болон хөгжлийн тогтвортой орчинг бий болгож, хөрөнгө оруулагчдыг өмчийн хэлбэр болон гадаад дотоод гэж ялгаварлахгүй байх нөцлийг бүрдүүлж чадсан. Ажлын энэ амжилт ололтыг улс төрийн тогтворгүй байдал, улс төрийн сонгуулиар тогтворгүйжүүлж болохгүй гэдгийн л хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна.

Цаашид хууль эрхзүйн орчинд бий болсон энэхүү шударга, ил тод, хуулийг дээдэлсэн давуу талаа ашиглан уул уурхайн салбарыг УИХ-аас батлаж өгсөн бодлогынх нь дагуу хариуцлагатайгаар, улс төрөөс ангид хөгжүүлэхгүй бол эдийн засгийн  хорт хавдрыг үүсгэх магадлалтай юм. Аливаа өвчнийг бага дээр нь эмчлэхэд илүү үр дүнтэй, хожмын урхаг багатай байдаг, үүнийг олон улсын нэр хүнд бүхий эдийн засагчид байнга сануулж байдаг, эдийн засгийн элдэв өвчнөөс урьдчилан сэргиийлэх гол арга хэрэгсэл болдог учиртай. Үүний тулд улс төрийн тогтвортой орчин юу юунаас чухал байна. Тогтвортой орчин үгүй бол мянган сайхан хууль эрхзүйн орчин, бодлого байгаад ч гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй.

-Салбарын хөрөнгө оруулалтын орчны талаар тодруулаач?

-УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр геологи, уул уурхай, газрын тосны салбарын хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, ойлгомжгүй, хөрөнгө оруулагчид эргэлзээтэй болчихсон байсан. Учир нь Стратегийн салбарын хөрөнгө оруулалтын тухай хууль батлаад үйлчилж эхэлчихээд байсан нь хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлсэн байв. Уул уурхайн яам байгуулагдсанаас хойш энэ талаар нарийн судалгаа тооцоо хийсний үндсэн дээр дээрх хуулийг өөрчлүүллээ. Сонгуулийн өмнө Засгийн газрын 174, 194 дүгээр тогтоол гарч 1336 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зогсоогоод байлаа, үүний 30 гаруй хувийг гадаадын хөрөнгө оруулалттай төслүүд эзэлж байв. Төрөөс нэгэнт л тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа эрхлэхийг зогсоосон бол тэрхүү төсөл оруулсан хөрөнгийн нөхөн төлбөрийг хариуцах л ёстой. Гэтэл хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөрийг олгоогүй ээ. Ийм байхад хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй байхаас өөр аргагүй.  Яамны хөрөнгө оруулалтын орчны талаар олон ажлыг хийж гүйцэтгэсний үр дүнд тогтворгүй байсан хөрөнгө оруулалтын орчинг тогтворжуулж чадлаа. 

-УИХ-аас алтны рояалтийг багасгасан хууль баталсан, энэ хуулийн хэрэгжилт ямар шатандаа байна вэ?

-Энэ хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээр Монголын алт Монголдоо үлдэж, эх орны хөгжлийн тогтвортой өсөлтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх болсон гэж бодож байна. Хуулийн хэрэгжилтийг боломжийн зохион байгуулж байна. Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам, Монголбанкны хамтарсан тушаалаар алтны салбарыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийг батлан гаргасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар яам, Ашигт малтмалын газраас шуурхай арга хэмжээ авч алт олборлох компаниудын Уулын ажлын төлөвлөгөөг баталж өгсөн. Энэ оны эхний есөн сарын байдлаар Монголбанкинд тушаасан алтны хэмжээ найм орчим тн болсон гэсэн мэдээлэл байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин их байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр  оны эцэст энэ салбарын баялаг бутээгчид Монголбанкинд 10 орчим тн алт тушааж гадаад валютын нөөцийг 500 орчим сая ам.доллараар нэмэгдүүлнэ гэж харж байна. Оюутолгой төслөөс энэ онд зэсийн баяжмалтай хамт экспортлох алтны хэмжээг ойролцоогоор 20 тн гэж тооцож байгаа, ингээд энэ онд нийт 32 тн алт олборлож экспортлох  боломжтой гэж үзэж байна. Нөгөө талаас алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд улсын хилээр алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах зэргээр татвар төлөхөөс зайлсхийх явдал их байсан. Одоо Монголын алт Монголдоо үлддэг боллоо. Алтны худалдааг  ил тод болгох зорилгоор Ашигт малталын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүн алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах, Монголбанк болон арил­жааны банкуудад ту­шааж буй алтны хэм­жээг нэмэгдүүлэх, ул­сын валютын нөө­цийг нэмэгдүүлэх, борлуул­сан алтанд ногдох орло­гын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбө­рийг төсөвт бүрэн төвлөрүүлэх зорилгоо хан­га­хаар харагдаж бай­на. Монголбанкинд олборлосон алтаа төгрөгөөр тушаасан тохиолдолд 2,5 хувь, тушаагаагүй бол хуучин хэвээр 10 хувийн /суурь рояалти таван хувь, үнийн өсөлтөөс хамаарч таван хувь/ рояалти тогтоосон.

 -"Алтны салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох арга хэмжээ”-ний хөтөлбөрийн талаар тодруулна уу?

-Хөтөлбөрт хамрагда­хаар "Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 35 компани хүсэлт ирүүлсэн байна. Эдгээр компани "Санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арилжааны банкуудын тавьсан Уулын ажлын төлөвлөгөөг батлуулсан байх, төсөл хэрэгжүүлэх хангалттай нөөцтэй байх зэрэг шаардлагуудыг хангасан байх ёстой.

Санхүүжилтийг хоёр үе шаттайгаар олгох юм. Эхний үе шатанд буюу 2014 онд эргэлтийн хөрөнгийн санхүүжилт 200 тэрбум төгрөг олгох боломжтой. Хоёрдугаар үе шат, Алт тушаах, зээлийг эргүүлэн төлөх нэгдүгээр үе шатны үүргээ бүрэн биелүүлсэн болон бусад шаардлагуудыг хангасан байгууллагуудад дунд, урт хугацааны эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн санхүүжилт олгоно.

-Алт олборлолтыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын алт, эрдэнэсийн сан хөмрөгийг аривжуулах, валютын нөөцийг баталгаажуулах ажил ахицтай байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. УИХ-ын гишүүд ч гэсэн бас ингэж ойлгоод биднийг хуулийн төслийг Ашигт малтмалын хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулахыг зөвлөж байсан. Дэлхийн улс орнууд алтны нөөц бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн нь одоо ч хэвээр байна. worldbank.org сайт дээр 2013 оны долдугаар сарын байдлаар  АНУ 8.1 мянган тн, Герман 2.4 мянган тн, Франц 2.6 мянган тн, Итали 2.6 мянган тн, Хятад 1.0 мянган тн, Швейцарь 1.0 мянган тн, Япон 765,2 тн алтыг банкиндаа хадгалж байна гэж мэдээлжээ. Тэгэхээр хуучин хатуу валют гэж нэрлээд байсан алт нь дэлхий дахиныг хамарсан хямрал, дайн самууны үед мөнгөний ханш унахад эдийн засгийн баталгаа болдгоороо онцлогтой.Сүүлийн жилүүдэд санхүүгийн хямрал дэлхийд ойр ойрхон давтагдлаа.

Манай улсын хувьд гадаад худалдааны алдагдалтай валютын ханш огцом савлагаатай үед Монгол банкиндаа алтыг худалдаж авснаар алтны нөөц нэмэгдэж, тэгснээр валютын нөөцөө өсгөх, ханшийг тогтворжуулахад ихээхэн ач холбогдолтой юм.

Мөн нийт нутаг дэвсгэрийн 20 хүртэл хувьд төрөөс тогтоосон газар нутагт геологийн хайгуул хийх боломжийг төр, Засгаас бүрдүүлж өгсөн, энэ нь алтны нөөц өсөхөд чухал ач холбогдолтой боллоо гэж бодож байна.

-Нөөц ашигласны төлбөрийг хоёр дахин бууруулсан нь улсын төсөвт орох орлого буурахад нөлөөлөх үү?

-Улс орнуудын роялти харилцан адилгүй байна. Жишээлбэл, АНУ гурван хувь, Чили таван хувь, Бразил хоёр хувь, Индонез дөрвөн хувь, Энэтхэг 2.5 хувь байхад манай улсын хувьд таван хувь, түүн дээр нэмээд өсөн нэмэгдэх татвар таван хувь нийлээд 10 хувь байна. Энэ нь манай улс өндөр рояалти тогтоожээ гэсэн үг. Уурхай эрхлэгчид, хөрөнгө оруулагчидтатварын таатай орчныг л хүсдэг, тэгтэл манай өмнөд хөрш Байгалийн нөөцийн тухай хуульдаа зааснаар алтны уурхайн хүчин чадал болон ордын уул техникийн нөхцөл, газар зүйн байршил зэргээс хамааруулан нэг тн алтанд 1.2-7 юаны роялти л төлж байна. Мөн гаднаас импортлогдож буй алтанд 2.0 хувийн роялтитай байх шиг байна.

Энэ жилийн хувьд нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслөөр татварын орлого 40 орчим сая ам.доллораар буурах боловч алтны борлуулалтын орлого 500 сая орчим ам.доллараар нэмэгдэх боломж бүрдэж байна. Хөгжилтэй орнуудын гадаад валютын нөөц нь ДНБ-ний 40-өөс дээш хувьтай байна. Ер нь олон зуун жил  алтыг төсөвт оруулах орлогоос илүүтэйгээр валютын  нөөцийг нэмэгдүүлж валютын ханшийн тогтвортой байдлыг хангах зорилтоор ашиглаж ирсэн. Энэ нь иргэдийн амьжиргааны өртгийг тогтвортой байлгахад чиглэсэн бодлого юм л даа.

 

 

Э.ӨНӨР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

Б.Нэргүй: Монголын алтны олборлолт энэ онд дээд хэмжээнд хүрнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

Өчигдөр, 15:01
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

Өчигдөр, 14:48
Өчигдөр, 12:56
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани