Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Отгочулуу: Оюутолгойн нөөц нэмэгдсэн

Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын үед татвар дутуу төлсөн болон бусад санхүүгийн зөрчил гаргасан хэмээн "Оюутолгой” компанид татварын байгууллагаас 127 сая ам.долларын акт тавьсан. Үүнийг "Оюутолгой” компани хүлээж аваагүй бөгөөд энэ асуудлаа маргаан таслах журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан юм. Үүнийг маргаан таслах зөвлөл жар хоногтоо багтаан хэлэлцэж, энэ сарын 10-нд шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэрийг "Оюутолгой” компани есдүгээр сарын 15-нд хүлээн авсан бол, тус компанийн 66 хувийг эзэмшигч "Туркойз хилл” компани есдүгээр сарын 22-нд татвартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тус компани татварын актын хэмжээг 127 сая ам.доллараас 30 сая ам.доллар болгож бууруулсанд таатай байгаагаа илэрхийлсэн ч, үлдэх татварын талаар дахин нягтлах зүйлс байгаа учир холбогдох байгууллагатай хамтран ажиллана гэж мэдэгдэлдээ дурдсан юм. Тус компани энэ мэдэгдлийн араас залгуулаад оюутолгойн далд уурхайн Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ -ийг олон нийтэл танилцуулсан. Өнгөрсөн даваа гаригт олон нийтэд ил болсон энэ ТЭЗҮ-г "Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ-д) танилцуулж, хүлээлгэн өгчээ. Тиймээс ТЭЗҮ-г хэзээ баталж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөх талаар "Оюутолгой” компанийн ТУЗ-ын гишүүн Ч.Отгочулуутай ярилцсан юм.

 

-Оюутолгойн далд уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг "2014 оны нөөцийн түвшинд”, "2014 оны уурхайн амьдрах насны түвшинд” гэсэн хоёр хувилбараар гаргалаа. Ялгаа нь юундаа байгаа юм бол?

- Оюутолгойд 15 давхар байшин барьж байна гэж бодвол, одоогоор суурийг нь цутгаж, нэг давхарыг барьчихсан байна. Одоо хоёрдугаар давхараа яаж барих вэ. Үүнийгээ яаж санхүүжүүлэх вэ гэдэг асуудал яригдаж байна. Техник эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ-г) урьдчилсан байдлаар үзэхэд хоёр хэлбэрээр хийсэн байна. Эхний хувилбар дээр оюутолгойн хоёрдугаар давхарыг яаж барих вэ гэдэг дээр нилээн фокус хийсэн байсан. Ер нь уурхай цаашид 50 орчим жил үргэлжилнэ. Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын ажиллагааг оруулбал, 100 жил үргэлжилнэ. Дараагийн хувилбарт төслийн хүчинтэй хугацаа, амьдралын мөчлөг, уурхайн хаалт хүртэлхийг тооцож гаргасан байсан. Ийм хоёр хувилбараар ТЭЗҮ-г боловсруулсан байсан.

- Үйлдвэрлэлийн зардал ямар байхаар ТЭЗҮ-д тусгагдсан юм бол. Мөн оюутолгойн ордын нөөц нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна?

- Үйлдвэрлэлийн зардлыг одоогоор хэлэх боломжгүй. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дүгнэлтээ гаргаагүй байгаа учраас үүнээс өмнө хэлэх бололцоо алга. Урьдчилсан мэдээллээр бол, алтны агуулга нилээд өссөн. Өөрөөр хэлбэл, баялаг маань нилээд өссөн ийм дүнтэй байна. Гэхдээ зэсийн үнээс хамаарна л даа. Хэрэв зэсийн үнэ удаан хугацаанд бид нарын хүссэн шиг өндөр байхгүй бол, эдийн засгийн үр ашигтай нөөц тэрийгээ дагаад хэлбэлзэж таарна. Ер нь бол нийт борлуулалтын орлого бол өмнөх ТЭЗҮ-тэй харьцуулахад нилээд өссөн ийм дүнтэй явж байгаа. Энэ бол харьцангуй сайн мэдээ гэж харж байна. Гэхдээ, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гараагүй учраас урьдчилж хэлэхэд эрт байна.

- Та Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн. Танай компани техник эдийн засгийн үндэслэлийг хэзээ батлах бол?

- Далд уурхайн техник эдийн засгийн үндэслэл бэлэн болсон. Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлага ТЭЗҮ-г батлах ёстой. Гүйцэтгэх удирдлага ажлаа хэр хийсэн байна гэдэгтэй төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) танилцана. Оюутолгойн ТУЗ-ын гишүүний хувьд юун дээр анхаарах вэ гэхээр, ТЭЗҮ-г олон улсын стандарын дагуу хийгдсэн үү. Мөн манай улсын хууль тогтоомж, тавьж байгаа шаардлагад нийцсэн үү гэдгийг нэлээд сайн харгалзаж үзнэ. Далд уурхайн бүтээн байгуулалтыг хурдан эхлүүлэхийн тулд, шуурхай түргэвчилсэн байдлаар холбогдох шийдвэрийг гаргуулахаар ажиллана. Хамгийн гол нь батлагдсан Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэрхэн хүлээн авах гэдэг хамгийн чухал асуудал.

- Далд уурхайн техник эдийн засгийн үндэслэл баталсаны дараа, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөхөд хэр их хугацаа зарцуулах вэ?

-Одоогоор бол өнгөрсөн жилүүдэд хийсэн хайгуулын ажлын үр дүнг нэгтгээд, нөөцийн тайлангаа шинэчилсэн байгаа. Энэ нөөцийн тайланг удахгүй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх байх. Үүнийг ашигт малтмалын газар бүртгэж авдаг. ТЭЗҮ-г нэгэн зэрэг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд албан ёсоор өгөх байх гэсэн ойлголттой байгаа. Техник эдийн засгийн үндэслэлийг тухайн компани өөрсдөө баталдаг. Үүнийг бол эрдэс баялгийн зөвлөл хүлээж л авна. Номын дагуу хийгдэж үү, шинжлэх ухааны үндэлэлтэй юу хийгдэж үү гэсэн дүгнэлт гаргаад хүлээж л авна. Техник эдийн засгийн үндэслэлийг холбогдох дүрэм журмын дагуу албан ёсоор хүргүүлэхийн бол, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцээд авах байгаа. Гэхдээ энэ бол цоо шинэ үйлдвэр биш. Энэ бол тодотгол учраас харьцангуй бага цаг авах боломжтой.

-ТЭЗҮ батлагдсаны дараа дэлхийн 15 банкнаас авах 4 тэрбум ам.долларын санхүүжилт яригдах уу?

- Уг нь бол анх бол тэгэж тохирсон байсан. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ-ийн тодотголыг харж байж төслийн санхүүжилтийн асуудлыг ярина гэж байсан юм. Гэвч сүүлийн нэг жилд хамтарсан гурван ажлын хэсэг байгуулагдсан. Нэгдүгээрт анхны хөрөнгө оруулалтыг хянах. Хоёрдугаарт ТЭЗҮ-ийн тодотголыг хоёр талаасаа яриад явах. Энэ дээр манай нөөцийн шинжээчид нэлээд хэдэн сар ажилласан. Гуравдугаарт төслийн санхүүжилтийн зээлийн нөхцөлийг хэлэлцэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээд энэ явцад ихэнх мэдээлэл дээрээ хоёр талаасаа ойлголцсон. Ерөнхий хүрээ маань 2010 оны ТЭЗҮ-гийн түвшинд байгаа учраас, энэ тоонууд дээр ойлголцож чадвал заавал ТЭЗҮ батлагдахыг хүлээн шаардлагагүй. Энэ бол ТУЗ-ын шийдэх асуудал.

- Хэрэв оюутолголгойн ТУЗ-ын гишүүд зөвшөөрвөл, баталгааны хугацаа дуусахаас өмнө зээл авах бололцоотой гэж ойлгож болох уу. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтанд санхүүжилт олгох сонирхолтой дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллагын баталгаа энэ сарын 30-нд дуусах байгаа?

-Ер нь бол зээл авах үйл явц олон сар үргэлжилдэг. Шийдвэр гаргах боломж бол байгаа.

- Татварын маргаан шийдэгдсэн гэж манай талаас үзэж байгаа. Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг "Туркойз хилл” компанийн зүгээс ТЭЗҮ-гээ боловсруулаад танилцууллаа. Эдгээрээс гадна, оюутолгой дээр шийдвэрлэгдээгүй яг ямар асуудал үлдэж байна?

-Одоо бол том асуудал үлдээгүй.

- Анхны хөрөнгө оруулалтаа нягталчихсан юм уу?

-Анхны хөрөнгө оруулалтыг бол нягталсан. Гэхдээ тоон дээр эцэслэж тохирох зүйл байгаа. Энэ нь бол хуулийнхаа дагуу манай санхүүгийн байгууллагууд хийгээд явчих боломжтой. Хоорондоо хоёр талаас ажиллаж байна. Оюутолгой компани дэлхийн хэмжээний том төсөл. Бүртгэлийнх нь стандарт манайхаас өөр. Бид манай хуулийн дагуу бүртгэлийнхээ стандартыг, нягтлан бодох бүртгэлийн бодлогоо батлуулах ёстой гэж байгаа. Хөрөнгө оруулагчид болохоор, хөрөнгө оруулалтын гэрээгээр олон улсын стандартыг ашиглах эрх бидэнд байгаа гэсэн ийм зүйл яридаг. Ер нь бол хоёулаа нэг зүйлийг яриад байгаа ч, яаж бүртгэх вэ гэдэг дээр ойлголцлын зөрүү байгаа. Үүнийг цаашид ердийн, ажлын үед яриад шийдэх бүрэн боломжтой. Нягтлах бодох бүртгэлийн журам аль ч байгууллагад байдаг. Үүнийгээ хамтраад шинэчилээд явчих юм бол, асуудал байхгүй. Үүнийг оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлийн болон хувь нийлүүлэгчдийн хүрээнд яриад байх асуудал биш гэж үзэж байна.

Ч.Отгочулуу: Оюутолгойн нөөц нэмэгдсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани