Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уран олборлолтын үнэ цэнэ

 Уран олборлолтын үнэ цэнэМонгол улсад Францын Арева компани хүхрийн хүчлээр газар дор уусгах аргаар уран олборлохоор зэхэж, туршилт хийж эхэлснээс хойш хэдэн жил өнгөрлөө. "Уран олборлох нь хүн амьтанд огт хоргүй, ураны шар нунтаг ч ямар ч аюулгүй, хүхрийн хүчлээр уусган олборлох арга бол шилдэг технологи, Дорноговийн Улаанбадрахад гажигтай мал төрж байгаа нь үүнээс болоогүй, малаа вакцинжуулаагүй малчдын буруу” хэмээн Арева компанийн ажилтнууд, Цөмийн Энергийн Газрынхан (ЦЭГ) болон хүн чанараа хэдэн халтар ногооноор тавиад туучихсан ичих нүүргүй эрдэмтэд удаа дараа мэдэгдэл хийж байсан. Түүнчлэн Дорноговьчуудыг хамгаалан тэмцсэн иргэний хөдөлгөөнийхнийг "гадныхны гар хөл, шантаажчид, хулхи эх орончид” хэмээн цоллож ирсэн.

Үнэндээ бол ураныг газар дор уусгах аргаар олборлох технологийг анх 2010 оны намар Дорноговийн Дулаан-Уулд туршсан бөгөөд үүний дараахан буюу 2011 оны хавраас Улаанбадрахад гажигтай төл мал гарч эхэлсэн юм билээ. Нийтдээ 4060 кг уран олборлох тооцоотой энэ туршилтын талаар Олон Улсын Атомын Энергийн Газарт У. Ганбаатар гэгчийн тавьсан илтгэлийн 11-15 хуудсанд тодорхой бичсэн байна. http://iaea.org/OurWork/ST/NE/NEFW/documents/RawMaterials/TM-ISL-2010/7.pdf


Энэ удаа ураныг газар дор хүхрийн хүчлээр уусган олборлох нь ямар ч хор хөнөөлгүй гэж ярьдаг Арева болон тэдний гар хөл бологсдын үгэнд няцаалт өгөхөөр доорх нийтлэлийг орчууллаа. Уншигч та өөрөөсөө асуугаад үзээрэй: Үнэхээр уусган олборлох нь хор хөнөөлгүй юм бол яагаад Арева компанийнхан байгаль орчны мэргэжилтэн гадаад эрдэмтэнг Казахстанд цалинтай ажиллуулж байна вэ? Яагаад Казахстанд уран олборлоход нөхөн сэргээлт хийх хэрэггүй харин АНУ-д бол хийх хэрэгтэй байдаг вэ? Мөн Казахстаны ус хүний унданд болон хөдөө аж ахуйд хэрэглэх боломжгүй учир уран олборлочихоод цэвэрлэх хэрэггүй гэж байгаа нь саяхан ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаярын "Дорноговийн ус угаасаа үйлдвэрийн саарал ус, унданд хэрэглэх боломжгүй” гэж дуугарсантай агаар нэг буйг анхаарна уу.

Өнөөдөр хөгжингүй гүрнүүд ядуу буурай улсуудын баялгийг аль болох хямдхан ухаж авахаар үхэлдэж байна. Иймд Монголчууд бид маргаашийн ирээдүйг бодож ухаалаг сонголт хийх хэрэгтэй бус уу. Уух усгүй, мал бэлчээх бэлчээргүй, амьдрах нутаггүй болвол мөнгөөр бид яах билээ? Энэ бол миний бас таны ирээдүй.

Хүндэтгэсэн,
Э. Амарлин


Уран олборлолтоор тэргүүлэгч улс болоход ямар үнэтэй вэ?

Бен Арнолди. 2013 оны 8 сарын 28.

Сүүлийн 10 жилд Казахстаны аж үйлдвэр асар хурдтай хөгжиж байна. Гэвч энэ хөгжил дэвшил байгаль орчинд ямар хор уршиг авчирч байна вэ?

Казахстан улс, нийслэл Астана. — Манай гаригийн хамгийн алслагдмал газар нутгийг аюултай хог хаягдлаар бохирдуулвал цэвэрлэх хэрэггүй юу? Тэр хорт хог хаягдал задарч устахад олон мянган жил шаардагдах байсан ч хамаагүй юу?

Казахстан улс улам бүр дэвжин хөгжсөөр, уран олборлолтоороо АНУ, Канад, Австралийг гүйцэн түрүүлж, манай гаригийн уран олборлогч номер нэг улс болсон авч үр дүнд нь аюулт хог хаягдал асар ихээр хуримтлyyлж буйн улмаас эрдэмтэд дээрх асуултуудыг тавьж эхэлжээ.

Дээр үед уран олборлохдоо газар ухаж, ураны хүдэртэй чулууг газрын гадаргуу дээр гаргаж ирдэг байсан. Тэгвэл Казахстанд
дээрхээс хавьгүй цэвэр гэгддэг орчин үеийн шинэ технологоор уран олборлож эхэлжээ. Энэ бол газрын гүн рүү химийн бодис шахаж, ураны хүдрийг уусгаад, соруулж авдаг арга юм.

In situ leach –Ин ситу лийч (ИСЛ) буюу газар дор уусгаж олборлох аргыг хэрэглэснээр газрын гадаргуу бохирддоггүй сайн талтай боловч гүний усыг хортой хүнд металлаар бохирдуулдаг. АНУ-д энэ аргыг хэрэглэж олборлолт явуулсан уул уурхайн компаниуд олон жилийн туршид хичнээн янзаар  оролдоод ч гүний усыг урьд өмнөх шиг нь болтол цэвэршүүлж чадаагүй гэдэг.

Казахстан улс нь ЗХУ-ын үед цөмийн туршилтын талбай, цөмийн хаягдлын агуулах болж, цацрагийн хор хөнөөлийн зах зухаас амссан. Гэвч өнөөдөр ИСЛ уурхай улам бүр өргөжиж буйд төрийн өмчит Казатомпром компаний эрх мэдэлтнүүд даанч нэг зовсон шинж алга. Харин ч ураны уурхай байгалийн жамаар яваандаа өөрөө цэвэршчихдэг гэж хээв нэг хэлж сууна.

Ураныг уусган олборлох технологийн үр нөлөөг судалсан эрдэмтэн судлаачид ураны уурхай ойрын хугацаанд өөрөө цэвэршинэ гэдэгт гүнээ эргэлздэг. Харамсалтай нь Казахстаны цөмийн салбарынхан ч тэр, өд сөд нь дөнгөж гүйцэж буй тус улсын байгаль орчныг хамгаалагчид ч ураны уурхайн тээсэн эрсдлийн тухай тодорхой мэддэггүй бололтой.

Казахстаны ураны уурхайнууд нь хүн ам сийрэг цөл нутагт, хүн амьдардаггүй зэлүүд газар байрладаг тул яг ойрын үед тулчихсан аюул занал хараахан алга. Гэвч Америк улс уранаар баялаг Баруун өмнөд нутагтаа уран олборлосон гашуун туршлагаас үзэхэд цаг хугацаа өнгөрөxөд хүн ам шилжин суурьшиж, газар нутгийг шинээр ашигладаг тул өндөр өртөгтэй цэвэрлэх үйл ажиллагааг хойшлуулж, усны нөөцийг ашиглах аргагүй болтол бохирдуулах нь ирээдүйд ноцтой үр дагаварт хүргэдэг ажээ.

"Казахстан улс одоо ид хөгжиж байна, харин байгаль орчин нэгэнт бохирдвол хэдэн мянган жилдээ сэргэхгүй, ирээдүйд ард иргэд хаана амьдрахыг тааж хэлэх аргагүй ,” гэж газар дор уусгах олборлолтын улмаас бохирдсон байгаль орчныг нөхөн сэргээх асуудлыг судалдаг  байгаль орчны судлаач Брайан Рэйнш ярив.

Уран олборлосон газар нутaг байгалийн жамаар сэргэж, цэвэршихийг хүлээвэл тухайн уурхайн онцлогоос шалтгаалаад хэдэн арав тэр бүү хэл хэдэн мянган жил шаардагдана гэж доктор Рэйнш мэдэгдэв. Харин байгалийг нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлэх нь дээрх хугацааг товчилдог төдийгүй ирээдүйд учирч болзошгүй эрсдлээс ч хамгаалдаг ажээ.

Ундны ус

Дэлхийн олон улсад ИСЛ аргаар уран олборлосны дараа ураны хүдэртэй усархаг давхаргад үлдэж хоцорсон химийн хорт уусмалыг аюулгүй болгох арга хэмжээ авдаг журамтай гэнэ. Учир нь тус уусмал дахь хүнцэл, кадмийн хэмжээ ундны усны стандартаас даруй хэдэн мянга дахин хэтэрсэн байдаг тул ингэж цэвэршүүлэх зайлшгүй шаардлагатай гэж Австралийн Монаш их сургуулийн профессор, байгаль орчны инженер Гэвин Мадд тайлбарлав. Хүнцэл гэгч химийн хорт бодис нь ургамал ногоонд хүртэл шингэдэг тул бохирдсон усаар тариа ногоогоо услах боломжгүй гэнэ.

Цаг хугацаа өнгөрөхөд уран олборлолтын дараа газрын гүнд үлдсэн химийн хорт бодистой ус олборлолтын талбайгаас аажмаар хальж, хөндлөн судлаар тархдаг. Зарим жилд нэмж ердөө ганц метр тархдаг бохир ус зугуухан хэдий ч зогсолтггүй нэвчсээр байдаг. Ураныг уусгаж олборлох технологийг ашиглахдаа ураны хүдрийн судал нь дээд ба доод хоёр талаасаа шавран давхаргаар хавчигдсан, тэдгээр нь бохир усыг босоо шугамаар цэвэр усны давхарга руу нэвчихэд саад болно гэж тооцдог.

Гэвч бодит байдал дээр шавар давхаргын нимгэн зузаан нь жигд бус байдаг төдийгүй уран олборлолтын явцад ашигладаг хүчилд шавар давхарга нь уусахгүй гэх баталгаа байхгүйг эрдэмтэн Рэйнш онцлов.

Цаашилбал, уран олборлохын тулд ураны хүдэртэй уст давхаргыг яг л зүү хатгадаг дэр шиг энд тэндээс нь хамаагүй өрөмдөчихөөд, сүүлд нь тэр цооногуудаа таглаад орхидог. Гэтэл цаг хугацаа өнгөрөхөд газар дор үлдсэн химийн бодис хэрхэн тархахыг тооцох боломжгүй.

"Бид 5-10 жилийн турш ажиглаад огт хангалтгүй. Уурхай байсан газар нутагт хог хаягдал нь тогтвортой байдалд орсон, цаашид бохирдол явагдахгүй гэдгийг баттай тогтооход дор хаяж хэдэн зуун жилийн ажиглалт судалгаа хэрэгтэй,” гэж доктор Мадд ярив.

Харин Казатомпромын албан тушаалтнууд түүний сэрэмжлүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. "Наадах чинь бүр  шал эсрэгээрээ байхгүй юу,” гэж уул уурхайн компаниуд шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээлт хийх хөрөнгө төсөвлөж, хадгалах ёстой гэж үздэг ахлах менежер Калилалло Байтасов хэлээд "Бид энэ газраас уран олборлоод цөмийн реактор луу зөөж байна гэдэг чинь бид газар дор байгаа хортой хүнд металлыг харин цэвэрлээд байгаа юм бишүү ” гэв.

‘Өөрөө цэвэршдэг өвөрмөц чанар’

2012 оны байдлаар Казахстан улс дэлхийн ураны нийт олборлолтын 35 хувийг бүрдүүлж,  Казатомпромын уран борлуулалтын орлого 1.54 тэрбум доллар хүрчээ. Казахстаны ураны экспортын тэн хагасаас илүүг нь Хятадууд худалдаж авчээ.

Төрийн өмчит Казатомпром компанийнхан Казахстаны өмнөд хэсгийн газар "өөрөө нөхөн сэргэх өвөрмөц чанартайг ямар ч эргэлзээгүйгээp олж тогтоосон” хэмээн нэг дуугаар мэдэгдэж байна.

Гэвч АНУ-ын Геологийн Судалгааны Агентлагын ажилтан геологич Сюзан Холл ярихдаа "Тэднээс хэлсэн үгээ нотлох ямар судалгаа байна вэ гэхээр тодорхой хариу өгч чаддаггүй” гэж тайлбарлав.

Уул уурхайн компанийн захирал асан, ураныг газaр дор уусган олборлох төслөөр олон улсад мэргэшсэн Жерри Гранди гэгч усны чанараас шалтгаалан нөхөн сэргээх шуурхай арга хэмжээг тэр бүр авах шаардлагагүй хэмээн маргаж байна. "Ерөнхийдөө бол Казахстаны ус нь унданд болон газар тариалангийн усалгаанд хэрэглэхэд зохисгүй,” гэж тэрбээр яриад, "гэхдээ мэдээж усыг хянаж байх хэрэгтэй гэж үздэг” гэв. Жерри Гранд цааш нь ярихдаа ойр орчмынх нь усыг хөдөө аж ахуй болон аж үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг тул АНУ-д л байгаль орчныг нөхөн сэргээж, цэвэрлэгээ хийж байх нь чухал гэв.

АНУ-д худгийн усыг сайтар цэвэрлэсний үр дүнд уран олборлохоос өмнө хэрэглэж байсан зорилгоор хэрэглэж болохуйц түвшинд очсон туршлага мэр сэр байдаг гэнэ.

Гэсэн ч АНУ-ын аль ч уурхайд байгаль орчныг уран олборлолтын өмнөх түвшинд хүртэл нөхөн сэргээж чадаагүй гэж доктор Холл тайлбарлав. Энэ асуудал нь АНУ-ын Цөмийн Салбарын Зохицуулах Агентлагад нилээд бэрхшээл учруулж байгаа. Тус байгуулагынхан ” Уран олборлосон газар нутаг, ус байгалийн жамаар өөрөө цэвэрших боломжтой юу? Бидний хүчин чармайлт ямар нэг үр дүн өгөх болов уу? гээд асууж байсан. Даанч эрдэмтэн судлаачдад тодорхой хариулт өгөх баттай баримт мэдээ алга” гэв.

Казахийн цөл нутагт уран олборлож буй Францын Арева компаниас ураныг газар дор уусгах аргаар олборлосны хор хөнөөлийг шийдэх арга замуудыг судлахын тулд доктор Рэйншийг цалинжуулж байгаа гэнэ. Доктор Рэйнш уурхайн өрөмдлөгийн цооногоор хоол хүнс хийж, байгалийн жамаар микроб нян үржүүлэх аргаар байгаль орчныг нөхөн сэргээж, цэвэрлэх боломжтой эсэхийг туршихаар зэхэж байгаа ажээ. Гэвч биологийн аргаар нөхөн сэргээх нь богино настай, явцгүй шийдэл байдаг хэмээн геологич Холл анхааруулж байна.

Доктор Рэйнш бодлоо хэрэгжүүлэхээр урам зоригтой байгаа бөгөөд энэ арга нь амжилттай хэрэгжвэл Казахстан олон улсад үзүүлэх юмтай болох ажээ. "Аюул  эрсдлийг бууруулж чадаж байвал яагаад болохгүй гэж? "Тарьсан хогоо цэвэрлэж бай” гэж бага байхад ээж чинь заасан биз дээ” гэж тэр хэлэв.
Уран олборлолтын үнэ цэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани