Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Талын зам гэж юу вэ?”

“Талын зам гэж юу вэ?”"Талын зам” гэсэн үгийг Та сонсож байв уу? Бүүр түүр санаанд чинь бууж байж мэднэ. Эсвэл огт сонсоогүй ч байж болох. Нэлээд сонсголонтой энэ үг 2014 оны эхээр анх сонсогдсон юм.

Нэг хэсэг нам жим болчихсон нь УИХ, Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яамны түвшинд бодлогын судалгаанууд хийгдэж, үндэслэлээ тооцож, хөрш их гүрнүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад учрыг ухуулах, ойлгуулах ажил хийгдэж байсан юм байна.

Харин энэ намрын хамгийн чухал үйл явдлууд болох БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүнүүдийн манайд хийсэн айлчлалын үеэр Си Зиньпин болон В.Путин нарын амнаас энэ үг гарсан нь чих сэртэсхийлгэв. Гэтэл саяхан Душанбед болсон ШХАБ-ын ээлжит уулзалтын үеэр БНХАУ, ОХУ, Монгол Улсын Төрийн тэргүүн нар мөнөөхөн сонсголонтой холбоо үгийг дахин давтан өгүүлж байх юм. 

"Талын зам” гэж юуны тухай яриад байна вэ? Энэ бол гурван улсыг холбосон зам тээврийн буюу дэд бүтцийн мега төслийн тухай яриа. Төрийн тэргүүн нарын амнаас энэ төслийн тухай үг, өгүүлбэр байн байн унаад байгаагаас нэг л зүйл баттай ойлгогдож байна. Тэр нь "Төслийн ирээдүй төрийн дээд түвшинд бүрэн ойлголцолд хүрчээ” гэсэн итгэл үнэмшил.

Төслийн талаар дэлгэрэнгүй ойлголт авчихаар мэдээллийг сэтгүүлийнхээ шинэ дугаарыг бэлдэж байх завсар нэлээд хайсан боловч санаснаар олдсонгүй. Гэхдээ "Явсан нохой яс зуудаг” тул бас ч хоосон байсангүй. Олдсон мэдээллээ хуваалцъя.

"Талын зам” бол товчоор таван замын тухай яриа. Төмөр зам, авто зам, байгалийн хийн хоолой, газрын тосны хоолой, эрчим хүчний шугам Хятад-Оросыг холбон Монголоор дайран өнгөрөх тухай аварга том төсөл юм.

Зураг дээрээс та бүхэн хөх, шар, ногоон, ягаан, улаан өнгөөр зурагдсан замын тэмдэглэгээг харж байгаа байх. Энэ бол мөнөөхөн Таван зам-"Талын зам”. Энэ замаар байгалийн хий, газрын тос, эрчим хүч урсаж, төмөр замаар галт тэрэг довтолгон, авто замаар улс хоорондын тээврийн лүнзгэр машинууд цувна. Энэ бол мөрөөдөл биш. Мөрөөдөж байсан цаг улирч, мөрөөдөл ажил хэрэг болох замдаа шуударчээ.

Учир шалтгааныг арай жаахан дэлгэрүүлэх гээд үзье. 1903 онд Транс Сибирийн төмөр замыг, 1916 онд Транс Манжуурын төмөр замыг хоёр хөрш маань барьж байгуулж. Транс Монголын гэж нэрлэдэг Хиагтаас Улаанбаатараар дайран Замын-Үүд хүрдэг төмөр замын түүх 1955 оноос эхтэй. Эдийн засаг, байгалийн баялгийн асар их нөөцтэй хоёр хүчирхэг гүрний дунд оршдог, тэдний харилцаа хамаарал, Евразийн бус нутагт нөлөөллөө бэхжүүлэх амбийцад оньс болсон газар зүйн байрлалтайн хувьд бид ингэж хожсон юм.

Харамсалтай нь 60 жилийн түүхтэй монгол төмөр зам 180 жилийн тэртээх техник технологитой уурын тэрэгний хурдтайгаа байсаар өнөөтэй золгов. Төмөр замд хурдан галт тэрэг хэмээх техникийн аугаа дэвшил нэвтэрч, цагт 320 км хурдалж байхад шүү дээ. Гэхдээ бидэнд түлхүүр бий. Тэр бол хоёр аварга том зах зээлийн дунд оршдог зангилаа хувь заяа минь.

Монголын эзэнт гүрэн нуран унаснаар "Торгоны зам”-ын оньсыг атгаж байсан гар суларч Европыг Дорно дахинтай холбож байсан сүлжээ хаагдав. Тиймээс шар тивийнхэн эх газрын хаагдмал байдлыг гэтлэх зорилгоор далайн тээвэр лүү хошуурав. Далайд гарцтай байх нь улс орнуудын хөгжлийн нэгэн эх булаг болсоор олон оныг үдлээ. Гэхдээ цаг цагаараа байдаггүй. Эх газар далайгаас дутуугүй ач холбогдолтой болсон цаг үед бид амьдарч байна. "Хуурай далай” буюу Евразийн эх газар луу өдгөө Европ, Азийнхан, бүр дэлхийгээрээ тэмүүлж байна. Евразийн бүс нутагт эдийн засаг, геополитикийн нөлөөллийг тодорхойлох энэ эрмэлзэл бол Эх газрын хүч бөгөөд тэр нь төмөр зам болжээ.

Хятадаас далайгаар Европт хүрэхэд 45 хоногт зарцуулж байхад төмөр замаар Манжуураар дамжин 12 хоногт хүрч болдог цаг үед бид амьдарч байна. Хэрэв Монголоор явбал ердөө 9 хоногт хүрэх тооцоо ч байдаг. Тиймээс Хятад улс Европ, Дундад Ази руу, Орос орон Хятад, Дорно дахин руу бэлчээсэн хараанд нь Монгол орон торолзож эхэлсээр олон оныг үдсэн юм. Хоёр хөршийн ашиг сонирхол бидний хувьд боломж, олз ашиг мөн нь гарцаагүй боловч эрх ашгийн эрэмбээ зөв тодорхойлж чаддаггүй, төрийн бодлого, зорилтдоо тууштай байж сураагүй, өөр зуураа хэл амаа ололцож мэддэггүй бидний араншин боломжийг алдаж асгасаар өнөөг хүргэв.

Хамгийн өргөн уудам газар нутагтай, асар олон хүн амтай Евразийг тээврийн сүлжээгээр холбох санаачилгыг НҮБ гаргасан ч бидний нүд, чихний хажуугаар өнгөрсөөр. Евразийн дэд бүтцийн санаачилгад 28 орон нэгдэхэд Монгол Улс анхнаас нь оролцож эхэлсэн боловч гарын үсэг зурахаас хэтэрсэнгүй.

Энэ зуур Хятадын аварга том зах зээлийг Европтой холбох, Оросын байгалийн асар их баялаг дорно зүг рүү цутгах олон санаачилга ажил хэрэг болсоор байна. Бид хуучин буурин дээрээ суусаар л. Хятадууд Өрөмч, Казахстанаар дамжин Төв Европт хүрэх Транс Азийн төмөр замыг 2013 онд ашиглалтад орууллаа. Ингэснээр Орос, Хятадаас Монголоор дамжин Европт хүрэх Транс Монголын төмөр замын ач холбогдол улам бүр буурав.

Гэсэн ч сая нэг юм Монгол сэрж байна. Энэ бол "Талын зам”.

Таван замаас юун түрүүнд төмөр замыг шинэ Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам барьж авч, тэр нь ч ажил хэрэг болох аяндаа шуударлаа. Энэ бол баярлах мэдээ, бас бахархал мөн. Хятад, Оросын Төрийн тэргүүн нар бараг нэгэн зэрэг Монголд айлчилж, Си дарга Хятадын төмөр замаар дамжин гадагш гарах хэд хэдэн боломжийг бидэнд нээж өгч байгаагаа зарлахтай зэрэгцэн Пу Ерөнхийлөгч хос төмөр замын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Эхлээд бид төмөр замынхаа төслийг гараанаас нь хөдөлгөх ёстой. Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг 2007 онд хийснээ саяхан шинэчилсэн. 50 тэрбум ам доллараар хэмжигдэж байгаа энэ аварга төслийн санхүүжилтийн асуудал ч нааштай байгаа юм байна.

Евразийн "Тээврийн хувьсгал” Монголд ч хувьсгал авчрах болно. БНХАУ-аас Европ руу жилдээ 386.0 тэрбум ам долларын худалдаа хийж, Европоос өмнөд хөрш рүү 204.0 тэрбум ам долларын бараа бүтээгдэхүүн импортолж байгаа.

Хоёр хөршийн эдийн засаг сүүлийн 10 жилд тав дахин өссөн бол, ирэх 20 жилд тав дахин өснө. (Эх сурвалж: http://data.worldbank.org) Хоёр хөршийн худалдааны эргэлт сүүлийн хоёр жилд 40 хувь өссөн бол 2015 онд 100 тэрбум ам долларт хүрнэ. (Эх сурвалж: http:// woiceofrussia.com) Энэ бол өмнөд, умардаас асар их ачаа тээврийн урсгал манайхыг дайран өнгөрнө гэсэн үг.

Зөвхөн дамжин өнгөрөх тээврээс бид жилд 10.0 тэрбум ам долларын ашиг олно гэсэн тооцоо ч байна.Энэ бол зөвхөн төмөр замаас шүү дээ. Таван замаа тавууланг нь ажил хэрэг болгочихвол ямархан олз ашиг олж, хөгжил дэвшил хаа хүрэхийг төсөөлөх ч аргагүй ажээ. Бид зөвхөн бусдын ачааг нутгаараа өнгөрүүлээд суугаад байхгүй нь ойлгомжтой. Бидэнд байгалийн асар их баялаг бий. Үйлдвэржилтийн эрин биднийг хүлээж байна.

Тээх, зөөх зүйл улам бүр нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Алгуурлаж, алдаж, бусдад шавар, өөрсдөдөө гай болж алийн болгон суух юм, одоо энэ асуудалд хэсэг бүлгийн буюу нам хүчний байр сууринаас хандахаа болимоор байна. Зөв санаачилгыг уухайн тас дэмжиж, ажил хэрэг болгомоор байна.

"Талын зам” бол тал нутагт шинэ эриний эхэн, талын Монголын хөгжил дэвшлийн бургилах ундарга ажээ. Ердөө нэг жилийн дотор ийм үр дүнд хүрсэн Эдийн засгийн хөгжлийн яаманд баяр хүргэх нь шударга ёсонд нийцнэ. Гэтэл бид яамыг нь татан буулгах, сайдыг нь огцруулах мөнөөх л бохир улс төртэйгээ зууралдаж сууна. Монголд Засгийн газрын бүтцийг өөрчлөх биш, эдийн засгийн бүтцээ өөрчилж, ирээдүй рүүгээ итгэлтэй, эгцхэн харах холын хараа л хэрэгтэй байна бус уу.


Талын замын тухай товчхон
НЭГДҮГЭЭР ЗАМ: ТӨМӨР ЗАМ

Гурван улс тус бүрийн болон хамтарсан санаачилга, гэрээ хэлэлцээрүүдийн үр дүнд ажил хэрэг бүтэмжтэй тал руугаа шуударч байх шиг байна. Монголын төмөр замаар дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг жилд 100.0 сая тонн байхаар тооцож байгаа. Өнөөдрийн байдлаар манайд энэ хүчин чадал дөнгөж 2.0 сая тонн л байдаг. Тэгэхээр 50 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ирээдүйд 300.0 сая тоннд хүрэх боломжтой гэсэн тооцоо ч бий. Хэрвээ ингэж чадвал Монголын төмөр замд жинхэнэ гайхамшиг болно.

ХОЁРДУГААР ЗАМ: АВТО ЗАМ

Азийн авто замын шугам Монголын нутгаар дайран өнгөрдөг. Энэ нь хоёр дахь замын төслийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бий болгож байна. Эдийн засгийн хөгжлийн яам Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийн хурдны замын концессийн гэрээнд гарын үсэг зурж, ажлын эхний шат эхэлчихсэн. Уг төслийг Хятадын хил хүргэх талаар БНХАУ-тай тохиролцоонд хүрсэн.

ГУРАВДУГААР ЗАМ: ЭРЧИМ ХҮЧ

БНХАУ эрчим хүчээр цангаж байгаа. Ирээдүйд өсөн нэмэгдэх хэрэгцээг нь тооцох юм бол ангана гэж хэлж болох байх. Тэдний хэрэгцээг хангахад манай Тавантолгойн болон ДЦС-V, Эгийн голын төслүүд хувь нэмрээ оруулах боломжтой. 450 МВт-ын хүчин чадалтай ДЦС-V-ын төслийг хэрэгжүүлэх концессийн гэрээг Эдийн засгийн хөгжлийн яам, Олон улсын түншлэлтэй байгуулсан. Сибирьт бий болох эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдээс Хятад руу эрчим хүч тээвэрлэх асуудал ч энд багтана.

ДӨРӨВДҮГЭЭР ЗАМ: БАЙГАЛИЙН ХИЙ

Байгалийн хий Монголд ч, Хятадад ч нэн хэрэгцээтэй. Оросоос Хятадыг зорьсон байгалийн хийн аварга том "Алтай” төсөл манай баруун хилийн цаана 450-хан км-т ирчихээд байна. Хойд талд Новосибирск, Новокузнецк манайхаас холгүй. Монголоор дамжуулан тавих боломжтой гэдгээ Оросын тал илэрхийлсэн тул нэг хувилбараар Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгууд, нөгөө хувилбараар Увс, Хөвсгөл, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хийгээр хангагдах боломжтой. Зүүн талаар ч бас нэгэн хувилбар бий.

ТАВДУГААР ЗАМ: ГАЗРЫН ТОС

Манай улс сүүлийн жилүүдэд газрын тос олборлож байгаа. Гол түнш маань Хятад. Хойд талд Сибирийн газрын тосны асар их нөөц бий. ОХУ Манжуураар Хятадад газрын тос нийлүүлдэг. 2013 онд хийгдсэн 25 жилийн гэрээгээр 270 тэрбум ам долларын газрын тос нийлүүлэхээр тохиролцсон. Эдгээр баялгийн урсгалыг дамжуулах нэг гол зангилаа нь Монгол. Боломжтой болохыг ч оросууд, тухайлбал "Роснефть” илэрхийлээд байгаа.

С.Батбаатар

“Талын зам гэж юу вэ?”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани