Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийн өршөөл үзүүлье

Уучлал гуйж чадсан шигээ өршөөл үзүүлж болохгүй юу, Ардчилдсан намынхаан!

Ардчиллын замаар арагшаа биш урагшаа тэмүүлсэн Монгол Улсад өнгөрсөн 23 жилийн хугацаанд олсон юм их бий. Алдсан юм ч бас байдаг. Гэхдээ алдсанаасаа олсон нь их гэхэд маргах хүн гарах уу? Гарахгүй байх.

Эдийн засгийн өршөөл үзүүлье

Бид хэзээ хүрэх нь тодорхойгүй коммунизм байгуулах мөрөөдөл, хүн бүр адил тэгш амьдрах ёстой социализмын дүр төрх, хөрөнгө мөнгөтэй болохыг үзэн яддаг түүний үндсэн зарчим, хүчээр бүхнийг тулган хүлээлгэдэг үзэл суртлыг орхиод цоо шинэ, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг сонгосон болохоор дутах туршлага, авах сургамж нэлээд байсан гэдэгтэй маргах хэрэггүй. Ялангуяа хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөггүй үзэл суртал, авир араншингаасаа салах гэж багагүй хугацаа тууллаа. Гэхдээ өнчин ишигний мэдэлгүй, өвдөж зовсон үедээ шөлний төлөг олгооч хэмээн сум, нэгдлийн даргадаа өргөдөл бичдэг байсан үеийг одоо л дөнгөж мартаж эхлээд байна. Тиймээс ч эдүгээ тав, зургаан мянгаар тоологдох хэмжээний малтай айлын тоо жилээс жилд өсч, жийп хөлөглөн, бизнес хийдэг хөдөөгийнхөн олширлоо. Мянгат малчин гэдэг ойлголт ерөнхийдөө моодноос гарчээ.

Үүнээс гадна үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний хөрөнгөтнүүд олноороо төрөн гарч байна. Хөрөнгөтөн гэдэг үгийг бузар муухай мэтээр сурталчилж, түүнийг нийтээрээ үзэн ядаж, жигшин зэвүүцдэг байсан үе ашгүй тээр ард хоцорлоо. Улс орныхоо хөгжлийг тодорхойлох, ард олныхоо амжиргааг дээшлүүлэх нүсэр ажлыг  өөрийнхөө сайн дураар нуруун дээрээ үүрсэн манай бизнесмэнүүд тив дэлхийн ажил хэрэгч хүмүүстэй эн тэнцүү харьцаж, 20 гаруйхан жилийн өмнө ганзагын наймаанд шогшин, нэг муу ТҮЦ ажиллуулан хөлсөө урсгаж явсанаа мартаж эхлэв. Тэд боломжийнхоо хэрээр аж ахуй эрхэлж, төсвийн мөнгийг татвар хэлбэрээр төрдөө тушааж явна. Мөн зах зээлийн жамаар "нүд анисан” үйлдвэрүүдээ ч захаас нь сэргээн, баялгийг бүтээж байна. Газар тариалан, уул уурхай, байшин үйлдвэрлэл, хүмүүнлэгийн салбарт маш амжилттай ажиллаж буй мянга мянган бизнесмэнүүд бий боллоо. Тэд тэртээх үеийн мухлагаа мартан, эдүгээ тэнгэр баганадсан барилга байшин босгож  эхэлсэнээр бахархахгүй байхын арга алга. Ер нь манай монголчууд энэ дэлхийн өнцөг булан бүрт ажиллах нь ажиллаж, сурах нь сурч, бизнес хийх нь бизнес хийж байна. Энэ бага юм гэж үү? Энэ мэтээр бидэнд сайн сайхнаа дурдъя гэвэл ярих зүйл их бий. Бахархах зүйл ч зөндөө. Олимпийн аваргууд төрлөө гээд л эхэлнэ шүү дээ.

Гэхдээ өнөөдөр энэ бүхнээрээ амьдрах, үүгээрээ үргэлж мөнхөд амьсгалах, үсрэлт хийж хөгжих боломжгүй цаг үе ирлээ. Энэн бол иргэддээ эдийн засгийн өршөөл үзүүлэх явдал. Ялтан хоригдлуудаа өршөөл үзүүлж чаддаг төр яагаад иргэддээ нэг удаа эдийн засгийн өршөөл үзүүлж болохгүй гэж. "Өнөөдрийг хожихын тулд маргааш хэмээн хойш тавих аргагүй Эдийн засгийн өршөөлийн хуулийг баталх хэрэгтэй байна” гэж Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хууль тогтоочиддоо хэлу байгаад саяхан тавдахь өршөөлөө үзүүллээ. Иргэддээ шүү. Гэтэл манайд ийм өршөөлийн сураг дуулаад нөгөө хуучин коммунистууд шууд л улстөржүүлээд эхэлж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.  

Ингэхэд өнөөдөр дэлхий нийтээрээ шинэ ертөнцийн тухай ярилцаж, эдийн засгийн нийтийг хамарсан хямралаас үүдэлтэй бэрхшээлийг хэрхэн туулах талаар тун нухацтай ярилцаж эхэллээ. Улс, улсын төрийн тэргүүнүүд ойр ойрхон уулзалдахдаа ухаанаа уралдуулдаг сэдэв ч энэ болов. Гарцаа олж байгаа нь ч бий, олохоор оролдож байгаа нэгэн ч байна. Гэхдээ ихэнх нь эдийн засгийн өршөөлийн ёстой гэж үздэгийг манайхны учир мэдэх хүмүүс дуулаа байлгүй. Сонсоо байлгүй. Мэдэх байлгүй. Одоо тэгээд болж өгвөл мэдэн будилахгүй л байх нь чухал л даа.

Тэд наад зах нь хэн нэгний нь хөрөнгө мөнгө дотоод, гадаадад нууцаар байршчихаад эх орондоо баялаг болон хувирахгүйгээр хэвтэж байдаг тухай ихээхэн ярьцгаасан юм. Банк хэрхэн найдвартай байх, хууль шүүхийнхэн нь  яаж шударга  ажиллах талаар ярилцаж байв. Мөн зах зээлийн нийгэмд алхаж орох явцдаа алдаж эндсэн иргэдийнхээ эдийн засгийн гэх тодотголтой хэргүүдийн талаар хамгийн их ярилаа. Ялангуяа бизнес хийж шудрагаар олсон мөнгийг нь төр хардаж сэрдэн шалгаад амар заяа үзүүлэхгүй болохоор үйлдвэр аж ахуйн газрынхаа үүдийг хаачихаад мөрөөрөө гэртээ сууж байя гэх бодолтой хүн олширсон юм. Мөн шоронгууд хүнээр дүүрч, мөнгө дагасан хардлага нийгмийг бүрхсэн байна. Энэ бүхэн шинэ нийгэмд алхан орсон улс бүхний зовлон байлаа. Энэ зовлон биднийг тойрсонгүй. Одоо ид дайрч байна. Энд хамгийн харамсалтай нь монголчууд бидний хуучин нийгмээсээ авч үлдсэн авир араншин сэргэж, бэлтэй нэгнээ ад үзэх, болж өгвөл ядуугийн туйлд тэднийгээ аваачих сэтгэлгээ нийт даяараа хавтгайрах хандлагатай байна. Үүнтэй зэрэгцээд айдас хүйдэст автсан гэр бүл ч цөөнгүй байна.

Бид цөөхүүлээ. Үнэн. Тэгж ч ярьдаг. Үүнийгээ ч мэддэг. Цөөхүүлээ учир ихэнх нь бие биенээ танидаг бас мэддэг. Ах дүүсийн ч өргөн харилцаа сүлжээтэй. Энэ талаараа хэн нэгэндээ тус дэм хүргээд, өөрсдөө айдаст автан хөрөнгө мөнгөө нуун дарж байгаа айл өрх ч цөөнгүй байна. Үүнд хувь хүн гэхээсээ хууль, төр нь буруутай хандсан явдал элбэг. Одоо эдийн засгийн эрх чөлөө л гэхэд улам бүр хумигдсаар. Далд эдийн засаг, авилга хээл хахуул, төрийн дарангуйлал улам газар авах боллоо. Тэр ч бүү хэл улсынхаа хөгжлийг үүрч яваа, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, ажил хэрэгч хөрөнгөлөг хэсгээ нийгмээрээ хавчих, үзэн ядах, хөрөнгө орлогоо нуухад хүргэх хэмжээний нийгмийн сэтгэл зүй бүрэлдэн бий болоод хөрс суурь нь маш сайн тавигдаж байна. Хөрөнгөтэй болгоноо хулгайч, луйварчин болгох кампанит ажил ч өргөн хүрээнд өрнөж, үүнийг дэвэргэн хөөргөдөг хийрхүү хүмүүс ч олширсоор. Амьдралаа авч явахын зэрэгцээ татварын мөнгөө шудрагаар төлж, хүүхдүүдийн сурах боломж, хүмүүсийн эрүүл мэнд, хөгшдийн тэтгэвэр тэтгэмж зэргийг үүрч яваа ийм хүмүүсийнхээ итгэл, зүтгэл хоёрыг эцсийн эцэст манай төр хулгайлж байгаа явдалаа даруйхан зогсоох ёстой. Бид амьдралаа цоо шинээр харах шаардлага чухамхүү эндээс урган гарч байна гэдгийг хэлье. Монголчууд хамтдаа 90-ээд онд социализм баяртай хэмээн хэлж чадсан шигээ энэ цаг үеийг мөн баяртай гээд хөгжлийнхөө хүрдийг огт өөр зүг эргүүлэх торгон мөч иржээ. Үүний эхний алхам нь иргэддээ өрийн, татварын, хүмүүнлэгийн өршөөл үзүүлэх асуудал. Нийтийг хамарсан, нийгмээрээ адил тэгш хамрагдсан өршөөлийн хууль гаргах хэрэгтэй. Асар богино хугацаанд айхтар хөгжсөн улс орнууд шиг. Сайтар ярилцаж байгаад сайн хууль гаргах хэрэгтэй. Бусад орны жишгийг харвал чухамхүү иргэддээ өршөөл үзүүлэх асуудал дээр улстөрийн ямар нэг тоглолт хийдэггүй бололтой юм билээ. Иргэдийнхээ эрх ашиг гэдэг юманд сөрдөг, сөрдөггүй хүчнүүд нэгдэж байна гэсэн үг л дээ. Ялангуяа эдийн засгийн гэх тодотголтой хэрэгт өршөөл үзүүлж, үйлдвэрлэгчид, хөрөнгөлөг болсон хүмүүс, жирийн иргэдээ үл үзэгдэх айдасаас аврах нь чухал. Ингэснээр манайхан гадаад, дотоодод байгаа нуугдмал мөнгөө Монголдоо оруулж ирээд баялаг болгон хувиргана гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь шударгаар хөрөнгөжсөн, хөрөнгөжих гэж байгаа нэгнээ хулгайч луйварчин болгон харж эхэлсэн энэ цаг үеийн байж болшгүй үзэгдлийг таслан зогсоохгүй бол үе дамжсан хор, хонзон болж хувирахыг огтхон ч үгүйсгэхгүй байна. Өдгөө монголчуудын нийт хөрөнгийн тал хувь нь нууц байдалд оршиж байна. Нийт мөнгөний 40 хувь нь мөн л нууц орчинд хадгалагдсаар. Бид эдийн засгийн өршөөлийн хууль гаргачихвал энэ мөнгө, хөрөнгө ил болно. Гэхдээ өршөөлийн хуульд хэрэгжих хугацаа, хамрагдах хүрээ гэж байх нь тодорхой. Ингэхэд ийм өршөөл үзүүлээд санхүүгийн системийнхээ хямралыг давсан, давж буй улс орон олон байна. Хоёр хөршөө хар. Эдийн засгийн өршөөл үзүүлээд жил боллоо. Үр дүнгээ маш сайн өгч буй талаар дэлхийн нэртэй эдийн засагчид шуугиж байна. Ингэхэд эдийн засгийн өршөөл үзүүлснээр хамгийн гол нь иргэдийнхээ төрдөө итгэх итгэлийг эргүүлэн өгч байгаа хэрэг юм. Мөн өөрийнхөө алдааг харах, өрөөлөөс санаа авах, шинэ боломжийг олгож байгаагаараа гайхамшигтай. Ингэснээр шинэ сэтгэлгээ, шинэ санаа, шинэ ажил, шинэ амьдрал, цоо шинэ итгэл үнэмшлийг ард түмэндээ бэлэглэж байгаа юм. Эдүгээ өрийн өршөөл үзүүлээгүй Грек сүйрч, өршөөл үзүүлсэн Турк амжилтанд хүрчээ. Бид өнөөдрөөрөө амьдарч, өөрсдийгөө иймэрхүү маягтай хуурсаар явах юм бол ажилгүйдэл, ядуурал дагуулсан эдийн засгийн болоод сэтгэлгээний хямрал улам газар авч, хөгжлийнхөө шинэ боломжийг алдах, өрийн боол болох ирээдүй тун ойрхон байна. Наад зах нь үйлдвэрүүд үр ашгаа өгөхөө больж, үүд хаалгаа эхнээсээ барих аюул тулгарлаа. Үүргээ ухамсарлаж, гэрээ биелүүлдэг газар улам ховордож байгаа тухай статистик тоо гарсныг харлаа. Тиймээс нийт иргэддээ бүхнийг хамарсан эдийн засгийн өршөөл яаралтай үзүүлэх хэрэгтэй. Ард иргэддээ итгэл хайрла, улстөрчид өө. Ардчилсан нам нэгэнтээ 1937 оны хэлмэгдлийн төлөө ард түмнээсээ уучлал гуйж чадсан юм. Зүрхээ дарж байгаад уучлал гуйсан. Энэ удаа тэгвэл өөрсдийнхөө гаргасан алдааг засахын тулд өршөөл үзүүлээч гэмээр байна. Түүнчлэн МАН, МАХН гээд бусад намууд ард иргэдийнхээ сайн сайхны төлөө явдаг юм бол энэ асуудлыг улстөржүүлэхгүйгээр шийдээсэй. Харъя.

Б.ХАЛИУН

Эдийн засгийн өршөөл үзүүлье
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани