Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний экспорт сэргэсэн гэв үү?

Санаж явбал бүтнэ, сажил явбал хүрнэ гэгчээр энэ жилийн Монголын нүүрсний экспортын зорилт 31.4 сая тонн. Жил бүрийн төсөөлөл 30 гаруй сая тонн хавьцаа байдаг бөгөөд энэ жил дуусах дөхсөөр. Энэ оны есдүгээр сарын 1-ний байдлаар 13.7 сая тонн нүүрс олборлож, 12.5 сая тонныг мэдээж урд хөрш рүү экспортолсон байна. Нүүрсний экспортын хэмжээг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 27.6 хувиар өссөн дүн болохыг Уул уурхайн яамнаас мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийнхийг бодвол нүүрсээ арай ахиу экспортолж, ашиг олж чадсан юм байх. Энэ оныг дуусахад нүүрсний экспортын зорилтыг гүйцээж чадахгүй ч 20 сая тоннд хүрнэ гэдгийг салбарынхан хэлж байна.

Өнгөрөгч зун нүүрсний зах зээлийн нөхцөл байдал бүр хүндэрч, үндэсний том компаниуд үе үе сул зогсолт хийж байлаа. Тэгвэл одоо үндэсний хэдэн цөөн компани олборлолт, экспорт хийж байгааг Ашигт малтмалын газраас дуулсан юм. Тодруулбал, одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 30 компани нүүрс олборлож,  зургаан компани Тавантолгой, Нарийн сухайтын ордоос нүүрс экспортолж байгаа ажээ. Тавантолгой ордоос "Эрдэнэс-Тавантолгой” ХК, "Тавантолгой” ХК, "Энержи ресурс” ХХК, Нарийн сухайтын ордоос "Саусгоби сэндс” ХХК, "МАК” ХХК, "Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК,  сүүлийн үед "Өсөх зоос” ХХК нүүрс экспортлох болсон байна. Дээр хэлсэнчлэн том компаниуд сул зогсолт хийж байсан үеийг бодоход зургаан компани экспортын үйл ажиллагаа явуулж, байдал бага бага боловч дээрдэж буйг салбарынхан ярилцах юм. Үнэн ханшийн тухайд, хэцүү хэцүү. Цагийн сайханд нэг тонн коксжих нүүрсний үнэ 300 ам.доллараас давж байсан гэдэг. Сонсоод итгэхэд бэрх ч тийм сайхан үе байжээ. Одоо уурхай бүрийн экспортын ханш өөр учраас тодорхой ханш хэлэх боломжгүй ажээ. "Тавантолгой” ХК-ийн хувьд гэхэд нэг тонн баяжуулсан нүүрсийг дунджаар 120 мянган төгрөг, кокжсон нүүрс 58-62 мянган төгрөг, хүрэн нүүрс 40 мянган төгрөгөөр экспортолж байгааг албаныхан хэлсэн. Ер нь нүүрсний салбарынхны яриагаар бол энэ жил дуустал нүүрсний ханш дээш, доош огцом савлахгүй энэ хэвээрээ байх хандлагатай гэж буй.

Нүүрс нийлүүлэх компани нэмэгдэх хандлагатай

Ховд аймгийн нутаг дэвсгэрт орших Хөшөөтийн уурхайгаас "МонЭнКо” компани нүүрс экспортлох ажлаа энэ сарын дунд үеэс эхлэх гэж байна. Тус компани хилийн цаана нүүрс угаах үйлдвэрээ барьсан бөгөөд туршилтын журмаар нүүрсээ гаргаж үзсэн талаар Ашигт малтмалын газраас мэдээлэв. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байдаг Баянцогтын ордод 2-3 уурхайгаас нүүрс гаргахад бэлэн гэх юм билээ. Асуудал нь зам нүүрс тээвэрлэх зам харгуй. Тэнд сайжруулсан замтай байгаа бөгөөд нүүрсний тээвэрлэлтийг засмал замаар хийх хэрэгтэй гэсэн ерөнхий шаардлага байдаг. Гэтэл засмал зам тавихад хугацаа шаардах учраас сайжруулсан замаар эхний ээлжинд тээвэрлэж болохыг хэлэх хүмүүс ч байна. Ийнхүү цаашдаа хамгийн гол нь худалдан авах тал асуудалгүй бол нийлүүлэх нүүрсний боломж бололцоо их бий гэх юм.

Барагдашгүй "Чалко”-гийн өр

"Эрдэнэс-Таван толгой” ХК 2011 оны наймдугаар сараас Хятадын төрийн өмчит "Чалко” компанитай гэрээ байгуулж, зүүн цанхиас нүүрс экспортолж эхэлсэн юм. Нүүрс нийлүүлэх гэрээ байгуулснаар 350 сая ам.долларын урьдчилгааг Монгол Улс авч ажилласан. Үүний 310 сая ам.долларыг тухайн үеийн Засгийн газар "Хүний хөгжил” санд татан төвлөрүүлээд сонгуулийн өмнө тараасан гэдэг. Энэ өр барагдаж дуусаагүй бөгөөд одоогийн байдлаар 110 сая орчим ам.долларын өр үлдсэн байна. Энэ оны эхний хагаст "Чалко”-гийн өрийг тэглэнэ гэж Уул уурхайн яам, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас аас мэдээлж  байсан ч санаснаар бүтэлгүй энэ ондоо дуусгах зорилт тавьжээ. Учир нь Хятадын тал нүүрсээр ханасан бөгөөд бусад орноос нүүрс авахаа ч багасгаж байгаагаар тайлбарласан.

Өмнөх Засгийн газрын үед байгуулсан "Чалко”-гийн гэрээ учир дутагдалтай байсны улмаас "Эрдэнэс-Таван толгой” ХК энэ оны нэгдүгээр сарын 11-нд БНХАУ руу нүүрс экспортлохоо зогсоож байсан. Үнэ хөлсний асуудал дээр Хятадтай ойлголцоход бэрх болсон бөгөөд дэлхийн зах зээлийн нөхцөл байдалтай давхар уялдуулан компанийн зүгээс тээвэрлэлтийн болон компанийн зардлыг эмнэх арга хэмжээ авсан юм. Ингээд гурван сарын дараа буюу энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээс "Эрдэнэс-Тавантолгой” ХК экспортоо эргэн эхлүүлж байсан.

Ийнхүү өмнөх Засгийн газрын үед авч байсан өрийн төлөөс одоо хүртэл барагдахгүй байна. Сонгуулийн шоугаар халамжийн бодлогыг хавтгайруулж, мөнгө тараасны улмаас одоо нүүрсний салбараас дорвитой орлого олж чадалгүй, авсан өрөө барж дуусахгүй, ялд унаж сууна.

У.БОЛОР

Нүүрсний экспорт сэргэсэн гэв үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани